Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
, , ()
( Товч мэдээлэл )
 
Абстракт

Үндэслэл

Дэлхий дахинд өвчлөлийн хэв маяг өөрчлөгдөж, соёл иргэншил, амьдралын нөхцөл, хооллолт, хөдөлгөөн, архи тамхины хэрэглээтэй холбоотой өвчлөлийн тархац хурдацтай нэмэгдэж байна. Хөгжиж байгаа бага буурай хөгжилтэй орнуудад элэгний өвчлөл нэмэгдэж байгаад эрдэмтэд анхаарлаа хандуулж байна. Сүүлийн үед зүүн өмнөд азийн орнуудад түгээмэл хэрэглэх болсон минофагенийг элэгний өвчний практикт түгээмэл хэрэглэж үр дүнг нь судлах шаардлага тулгарч байна. Цочмог вируст гепатит нь нийгмийн нөлөөлөлтэй, аюултай, өргөн тархсан, А,В,С,Д,Е,G,F,TT,SEN зэрэг олон төрлийн гепатитийн вирусээр элэгний цочмог үхжил ба үрэвслийг үүсгэдэг халдварт өвчнүүдийн нэг бөгөөд хүн амын нийгэм эдийн засгийн байдал, шилжилт хөдөлгөөн ихэсч, нягтрал бий болж байгаатай уялдан өвчлөл нэмэгдэх хандлага ажиглагддаг. Вируст гепатит нь дэлхийн бүх тивд тархсан ба тархалтаараа томууны дараа орж байна. ДЭМБ-ын 2005 оны мэдээлснээр дэлхийн нийт хүн амын 1/3 нь В вируст гепатитийн халдвартай байгаа ба жилдээ 250 сая гаруй хүн гепатитийн В вирусээр халдварлагдаж, 5 сая гаруй хүн HBV-ийн тээгч байна. Дэлхийн хүн амын дунд тархсан эмгэгийн нэг бөгөөд бүс нутгийн байршилтай уялдан доод тал нь хүн амын 2%, дээд тал нь 8%, дунджаар 2-7%-г хамарч байна.


 



Нийтлэлийн нээгдсэн тоо: 1
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК