Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1988, 3(67)
Хүүхдийн уушги судлал дахь онош, эмчилгээний тактикийн алдааны асуудалд
( Лекц )

Я. Гэндэнжамц, Д. Жамъянжав, С. Я. Долецкий, М. Р. Рокицкий

Анагаах ухааны дээд сургууль,

Москва хот дахь эмч нарын мэргэжил дээшлүүлэх төв институт               

Казань хотын Улсын хүүхдийн уушиг судлалын төв.

 

 

Эмчийн алдаа нь манай нийгэмд хэзээ ч санаатай биш үүдэн гардаг боловч хүний эрүүл мэнд амь настай холбоотой учраас маш эмзэг асуудал юм. Бид онош тогтоох эмчилгээний ажлыг улам сайжруулах зорилгоор манай орны нялхсын өвчлөл, эндэгдлийн тэргүүн байранд байгаа хүүхдийн уушги судлал дахь зарим алдааг Зөвлөлтийн эрдэмтдийн боловсруулсан арга барилыг үндэслэн хүүхдийн уушгины мэс заслын сүүлийн 15 жилийн ажиглалтанд (600 гаруй уушги, гялтан хөндийн мэс, ажилбарууд, рентген ба бронхологийн шинжилгээ г. м) тулгуурлан бичив.

Хүүхдийн уушгины мэс заслын өвчнийг таних, эмчлэхэд гарах алдааг судлахдаа хүүхдийн уушги судлалын яаралтай, төлөвлөгөөт байдлаар нь 2 бүлэгт ялгаж үзэх нь зүйтэй. Үүнд пиопневмоторакс, бронхоэктазия хоёрын яаралтай эсэхийн ялгаа өөр юм. Юуны өмнө анх үзсэн эмч нарын (хүүхдийн хэсэг, ерөнхнй тасгийн хүүхдийн болон түргэн тусламжийн эмч нар) оношийн алдааны шалтгаануудыг авч үзье.

1. Хүүхдийн уушгины мэс заслын өвчнүүдийг танихад уушгины рентген зурагт илрэх шинж тэмдгийн яаралтай эсэхийн ялгааг дутуу үнэлэх:

Рентгений аппарат, пленка байхгүйгээс ерөнхийлэн голдуу чагнах, хааяа тогших, харах үзлэгт хэт үнэмших, рентген-оношийн мэдлэг хангалтгүйгээс зургийг дутуу үнэлэх, тухайлбал: гэрлийн зарим эмч ч гэсэн «уушги, зүрх онц юмгүй!» гэсэн санаатаа латин оросоор бичсэнийг нь галиглавал «кор эт пулм. б/о!» гэсэн бичлэг ч байна.

Рентген зургийн өөрчлөлтийг дутуу унших буюу үнэлэх нь өвчнийг эрт, зөв оношлоход бэрхшээл учруулдаг. Эдгээр шалтгаан нь оношлогооны болон эмчилгээний тактикийн алдаа гарах үндэс болж байиа. Заавал хүүхдийн гэрлийн эмч гэлтүй (манайд хүрэлцээгүй учраас) хүүхдийн эмч бүхэн уушгины зураг уншиж чаддаг болох шаардлагатай юм.

Хүүхдийн уушгины мэс заслын өвчнүүд, тэдгээрийн гол хам шинжүүдийн эмнэл зүйн илрэлийн талаарх эмч нарын мэдлэг хангалтгүй байх:

Хүүхдийн уушгины мэс заслын олонтаа тохиолдох үндсэн өвчний шинж тэмдгүүдийг танихдаа сайн боловч дэлбэнгийн эмфизема болон авчилт, уушгины чинэрсэн хөндий, уушги, дэлбэнгийн типоплази зэрэг төрөлхийн өвчнийг танихад алдаа гарсаар байна. ЗХУ-ын Казань хот дахь хүүхдийн уушги судлалын төвийн олон жилийн туршлагаас үзэхэд хүүхдийн эмч, еренхий мэргэжлийн мэс засалчдын мэргэжлийг энэ чиглэлээр дэс дараатай дээшлүүлснээр доголдлын тоо цөөрсөн амжилт нотолж байна.

Уушгины хагалгаа хийлгэсэн хүүхдийн эмнэлгээс гарсны дараах реаблитацийн талаарх эмч нарын мэдлэг дутмаг байх:

Мэс засал хийлгээд эмнэлгээс гарсан хүүхдийн хагалгааны дараах байдлыг буруу үнэлэх, реаблитацийн эмчилгээг хангалтгүй хийх алдаа голлож байна. Манайд хүүхдийн уушгины мэс засал эхлэн хөгжөөд удаагүй, уушги судлалын кабинет, диспансерийн хяналт, сувилал байхгүйгээс реаблитацийн ажил үлэмж доголдож байна.

Иймээс уушги, плеврийн хагалгаа хийлгэсэн хүүхдүүдийн реаблитацийн тусламлийг яаралтай зохион байгуулах хэрэгтэй байна.

Хамгийн чухал асуудлын нэг болох хүүхдийн уушги судлалд хамгийн олонтаа гарч байгаа яаралтай хагалгааны алдаа, доголдлыг юуны өмнө авч үзье.

Хүүхдийн уушги судлалын яаралтай арга хэмжээ нь хэвлийн хөндийн яаралтай мэс заслын өвчнүүдээс өөрийн цочмог эхлэлт, хүнд явц, аюул ихтэй байдгаараа онцлог юм. Уушгины яаралтай хагалгааны үед хүүхдийн амь нас минутаар шийдэгддэг учраас эмчид гуйцэд сэтгэн бодох, нөхдөөсөе асууж зөвлөгөө авах хугацаа өгөхгүй учраас хэдхэн минутын дотор онош эмчилгээний тактикийн шийдвэр гаргахад хүрдэг. Эмчийн энэ талын алдаат олон жил судалсан профессор М. Р. Рокицкийн туршлагаар эмнэлгийн албаны 3 бүлэг, үе шатанд зохицуулан түүний тогтолт шалтгааныг илрүүлэн үзэх нь зүйтэй юм.

1. Нэгдэх үе: Хэсэг, ерөнхий тасгийн хүүхдийн болон түргэн тусламжийн эмч нар:

 1. Тооны болон эмнэл зүйн ач холбогдлын талаар нэгдүгээрт оношлогооны  алдаанд орно.

Практикаас харахад оношлогооны доорх алдаанууд хамгийн элбэг тохиолддог. Тухайлбал нянгийн гаралтай уушгины үрэвслийн деструкц хэлбэрийг хожуу илрүүлэх, энэхүү хүнд өвчний пиоторакс, пиопневмоторакс, пневмоторакс зэрэг уушги- гялтангийн хүндрэлийг хожуу мэдэх, амьсгалын зам-уушгин дахь гадны биетийг алдаж оношлох, уушгины төрөлхийн гажиг, олдмол өвчнүүдийг ялгахгүй хүндрэлээр нь буюу ужиг үрэвсэл гэж оношлох нь байна.

Эдгээр алдааны үндсэн шалтгаан нь яаралтай рентген шинжил­гээнээс чагнах физикийн аргыг хэт үнэлэн түүнд найдах, эмнэл зүй рентгений шинж тэмдгийг тааруу мэдэх, жижиг эсвэл хэвийн биш шинж тэмдгийг муу анхаарах.

Эмчилгээний тактикийн алдаа оношлогооны алдааны дараа ордог бөгөөд ихэнхдээ оношийн алдаатай холбоотой гардаг. Гэвч оношийг цагт нь зөв тавьсан боловч эмчилгээний тактикийг зөв боловсруулж чадахгүй байгааг дурдах нь зүйтэй юм.

Тухайлбал өвчтөнийг зохих эмнэлэгт хожуу шилжүүлэх (жишээ нь уушгины стафилококкт үрэвслийн хүндрэл, пиоторакс, пиопневмотораксыг плеврийн сорилтоор үр ашиггүй удаан эмчлэх, уушгины тэлэх байдлыг рентгенээр хянахгүй байх, цээжний дотор чинэрэх хам шинжтэй өвчтөнийг яаралтай гуурс тавихгүйгээр хол газраас явуулах, анхны яаралтай төгс биш жижиг мэс заслын тусламж үзүүлэхгүйгээр шилжүүлэх зэрэг болно.

Эхний шатанд техникийн алдаа харьцангуй цөөн тохиолддог. Элбэг тохиолдох алдаанд резин гуурс угсраагүй эсвэл нарийн зүүгээр гялтан хөндийд сорилт хийх, хатгах цэгийг олохгүй өнгөрөх, сорилтоор гарах идээ, шингэн хийг дуустал авахгүй үлдээх зэрэг орно. Идээт шингэнийг дутуу авснаас уушги гүйцэд тэлэгдэлгүй архагших шалтгаан (идээ өтгөрөн наалдац үүсч уушги хуяглах) болдог учраас дуустал нь удаан соруулж гүйцэд авах нь зүйтэй.

2. Хоёрдахь үе: Ерөнхий мэргэжлийн мэс засалчид:

Ерөнхий мэргэжлийн мэс засалчид алдаа гаргах нь харьцангуй бага байдаг. Гэвч хүүхдийн мэс заслын цэгцтэй бүрэн мэдлэг манай зарим эмч мэргэжилтэнд дутагдаж; байгааг анхаарах нь зүйтэй. Энэ нь хүүхдийн мэс заслын сургалт хожуу эхэлсэнтэй холбоотой юм.

Энэ үе шатанд эмчилгээний тартикийн алдаа ихэвчлэн гардаг. Тухайлбал пиопневмотораксын үед гялтан хөндийд гуурс тавих, дотрын тасгаас хүүхдийг мэс заслын тасагт шилжүүлэн авахаас татгалздаг нь ерөнхий мэс заслын тасагт (ялангуяа том хүний) бага насны хүүхэд эмчлэх туршлага дутагддагтай холбоотой байна.

Үүнээс гадна гуурс тавиад уушги тэлэх, гуурсны байрлал, гялтан хөндийн хий, шингэний еөрчлөлтийг клиник, рентгенээр шалгаж хянахгүй буюу удаах явдал байна.

Хордлого арилгах, халдварын эсрэг эмчилгээ хангалтгүй, эрчимт эмчилтээний иж бүрэн зарчим дутax, эмийн тун хэмжээг барагцаалах, идээт-үжилт хүнд өвчтэй хүүхдийг хамтран эмчлэх, сувилахад хүүхдийн эмчийн зөвлөгөө авахгүй байх дутагдал манайд үзэгдэж байна.

3. Ерөнхий мэс засалчид техникийн алдаа гаргах нь нэлээд үзэгддэг. Тухайлбал цээжний хөндийд гуурс тавихдаа торакоцентезия хийх газрыг оноогүй хэт дээр буюу доор хийх, хэт нарийн гуурс тавих, идээг дутуу авах, эсвэл антисептик ба асептикийн дүрмийг чанд сахихгүйгээс сорилтын дэргэдэх зөөлөн эд идээлэн үрэвсэх үгдрэл гарч байна.

3. Гурав дахь үе: Нарийн мэргэжлийн тасгийн хүүхдийн мэс засалчид: 1. Энд оношийн алдаа гарах нь бага байдаг боловч залуу мэс засалчдад туршлага дутагдсанаас оношийн зарим нэг алдаа гарч байна. Уушгины доторх, гялтан завсрын (уушгины гаднах) хөндийг хооронд нь ялгахад төвөгтэй байдаг бөгөөд эдгээрийн эмчилгээний тактик, арга барил өөр өөр юм.

Эмчилгээний тактикийг муу боловсруулах нь нэг талаас уушги судлалын мэс заслын мэдлэг, дадлага хангалтгүй нөгөө талаас эмчилгээний тактикийг сонгоход төвөгтэй байдагтай холбоотой.

Энэ үе шатанд техникийн болон арга барилын алдаа гарах нь бага байдаг. Гэвч төрөлхийн гажгийн хүндрэл халдварлан үрэвсэх үед олдмол өвчнөөс ялгах, гялтан завсрын элдэв хүндрэлийн явц, хугацаа, хэлбэр байдлыг ялгахгүйгээс техникийн алдаа гарч болох үндэстэйг анхаарах чухал юм. Сүүлийн үед практикт нэвтэрсэн төвийн хураагуур судсыг хаймсуурдахтай холбоотой хүндрэл гарч байна.

Хагалгааны дараах өвөрмөц сувилгаа дутах хөдөө орон нутагт цээжний хөндийн болон уушгины хагалгаа хийх, хагалгааны дараа санаа амрах, мэс заслын эмчилгээнд хэт итгэснээс алдаа гаргах нь цөөнгүй байгаат хүүхдийн мэс засалчид анхаарах нь зүйтэй юм.

Одоогоор манай орны аймаг, хотын эмнэлгүүдэд хүүхдийн мэргэжлийн мэс заслын эмч байхгүй, багаж аппарат, тоног төхөөрөмж, нарийн мэргэжлийн мэдлэг, арга хангалтгүй зэргээс шалтгаалан оношлогоо, эмчилгээний арга барил, тактикт алдаа гарч байна.

Эмчийн мэдлэг, мэргэжил дээшлэх тутам алдаа, эндэгдэл багасах зүй тогтолтой учраас эмчийн санамсаргүй алдаанаас, урьдчилан сэргийлэх, үүний тулд эмчийг сургаж дадлагажуулах явдал чухал юм.

Редакцид ирсэн 1986—10—02

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 910
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК