Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1988, 3(67)
Бага насны хүүхдийн уушгины үрэвслийг антибиотикоор эмчлэх
( Лекц )

Г. Навчсан, Ж. Алтанцэцэг

Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах эрдэм шинжилгээний нэгдсэн төв

 

 

Уушгины үрэвслийн янз бүрийн хэлбэрийн үед эмчилгээнд шаардлагатай антибиотикийг зөв оновчтой сонгож хэрэглэх нь маш чухал юм. Энэ шаардлагыг хангахын тулд юуны өмнө тухайн өвчтөнөөс эмгэг үүсгэгч бактерыг илрүүлэн түүний антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлох нь клиникийн онцгой ач холбогдолтой болно. Иймд уушгины үрэвслийн антибиотик эмчилгээнд доорхи зүйлийг анхаарах нь зүйтэй. Үүнд:

Эмгэг үүсгэгч бактерийг илрүүлэн түүний антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлох;

Антнбиотикт мэдрэг чанарыг мэдсэнээр хамгийн идэвхтэй үйлчлэх эмчилгээний сайн үр дүнтэй антибиотикийг сонгож авах;

Сонгож авсан антибнотикийн тохиромжтой тунг тогтоон эмчилгээнд хэрэглэх аргыг зөв шийдэх;

Антибиотик эмчилгээг цаг алдахгүй аль болох эрт эхлэх, хэрэв эмчилгээний үр дүнг эхний хоёр, гурав хоногт мэдэгдэхүйц гарахгүй бол антибиотикийг шууд солих;

Антибиотик эмчилгээнд дэс дараалал буюу хослон хэрэглэх чухал юм.

Эдгээр таван ерөнхий зарчмыг үндэслэн хүүхдийн уушгины үрэвслийн үед антибнотик эмчилгээг хэрэглэнэ. Гэвч өвчтөнөөс эмгэг үүсгэгч бактери ялгаруулахад 4—5 хоног болдог учир антибиотик эмчилгээний эхний ээлжинд өргөн хүрээний үйлчилгээтэй антибиотик (пенициллин, түүний хагас нийлмэлүүдийг) хэрэглэнэ. Харин антибиотик мэдрэг чанарыг тогтоосны дараа хязгаардмал үйлчилгээтэй антибиотикийг (аминоглюкозидууд, макоролидууд, тетрациклины төрлийн г.м) хэрэглэнэ.

Антибиотик эмчилгээний үр дүнг хянахад:

Хордлогын байдлаас аажмаар гарах хүүхэд ухаан орох, хөдөлгөөн нь нэмэгдэх, хоолонд дуртай болох, харц нь сэргэлэн болох, царай засрах;

Халуун буурах, хүүхэд ерөнхийдөө тайвширч, унтах:

Шээсний гаралт нэмэгдэх;

Амьсгалын тоо цөөрч, гүнзгийрэн жигд болох;

Цусны даралт хэвийн болох, зүрхний авиа тодрох, цохилт цөөрч, хэвийн болох.

Цаашдаа уушгинд гарсан өөрчлөлт багасаж, хэржигнүүр цөөрөн, хүүхдийн биеийн байдал аажмаар сайжирна;

Хүүхдийн нойр сайжран, гүн болно. Хоолондоо орж биеийн жин нэмэгдэнэ,

Редакцид ирсэн  1987. 01. 13.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 337
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК