Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1988, 3(67)
Манай төлөвлөгөө цаг үеийг тусгаж байна (Е. И. Чазовтай хийсэн ярилцлага)
( )
 

Үргэлжлэл, түрүүч нь тус сэтгүүлийн энэ оны хоёрдугаарт бий

Ард түмний эрүүл мэндийг хамгаалах нь орчин үеийн шинжлэх ухааны ололтын тувшинд байх ёстой. Асуудлыг ч өнөөдөр ийнхүү тавьж байна. Анагаах ухааны академи ЗХУКН-ын XXVII их хурлын шийдвэрийг идэвхтэй хүлээж авч, үйл ажилдаа шинэчлэлт хийх тухай ерөнхий хуралдааны гурван ч секцээрээ авч хэлэлцсэн билээ. Уншигчдын захидлаас үзвэл энд өөрчлөн байгуулалт шинэчлэлтийн салхи төдий л мэдрэгдэхгүй байна гэх юм!

Эрдэмтэн, эрүүлийг хамгаалахын зохион байгуулагчнйн хувьд анагаах ухааны ололт амжилт юуны урьд ард түмний эрүүл энхийн үйлсэд оруулсан хувь хандиваар хэмжигдэх ёстойд би итгэдэг. Энэ талаас нь авч үзвэл анагаах ухааны өөрчлөн байгуулалтын явц практик хэрэгцээнээс хоцорч байна.

Эрүүлийг хамгаалах яамны дэргэд байгуулагдсан шинжлэх ухаан-техникийн удирдах газар энэ зааг ялгааг арилгах боловуу гэж бид найдна. Уг байгууллагын нэг үндсэн зорилт бол практикийн эрүүлийг хамгаалахаас анагаах ухаанд өгсөн захиалгыг биелүүлж, түүнд хяналт тавих явдал юм. Саяхан ЗХУКН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлөөс «Шинжлэх ухааны байгууллагуудыг бүрэн аж ахуйн тооцоонд шилжүүлж, өөрийгөө санхүүжүүлэх тухай тогтоол гаргасан билээ. Анагаах ухааны ямар салбарг анхаарал төвлөрүүлүуштэй байгаа талаар бид холбооны бугд найрамдах улсуудын эрүүлийг хамгаалах яамд, орон нутгийн эрүүлийг хамгаалах байгууллагуудын санал хүсэлтийг авч судалж байна.

Анагаах ухааны эрдэм шинжилгээний байгууллагуудыг аттестатчлах комиссын ажил хэр явагдаж байна, уг байгууллагуудын бүтцийг боловсронгуй болгох ажил хэдийд шийдэгдэх вэ? Шинжилгээ судалгааны ажлыг санхүүжүүлэх журам өөрчөгдөх үү. Хэрэв өөрчлөгдөх бол хэр түргэн хугацаанд энэ шийдэгдэх вэ? Эрүүлийг хамгаалах яамны дэргэдэх Анагаах ухааны эрдмийн зөвлөл Анагаах ухааны академийн болон түүний салбаруудын ажлыг орлон хийж байгаа юм биш үү?

Комисс эрдэм шинжилгээний байгууллагуудын зохион байгуулалтыг эргэж харах тухай анхны төслийг гаргасан. Тэдгээрийн зохион байгуулалтыг эрс өөрчлөнө, Нэгд: Дорвитой асуудлыг бие даан шийдэж чадахгүй хүч чадал мөхөс гуравдугаар категорийн эрдэм шинжилгээний байгууллагууд байлгахыг бид татгалзаж байгаа. Хамгийн найдвартай арга бол судалгааны ажлыг интеграцчлах явдал юм. 1988 онд эрдэм шинжилгээний байгууллагуудын бүтцийг өөрчлөх ажил дуусна.

Судалгааны ажлыг санхүүжүүлэх тухайд бол эрүүлийг хамгаалахын (нийгмийн) захиалгад үндэслэн эрдэм шинжилгээний тодорхой сэдвүүдийг санхүүжүүлнэ. Тэхдээ шууд биш, хэдэн cap нэг жилээр туршиж, уг ажлын үр өгөөж, ирээдүйг харж хэр үр ашигтай нь мэдэгдвэл нэмүү санхүүжүүлж, уг байгууллагыг хүн хүчний хувьд бэхжүүлэх юм уу судалгааны ажлын нэмэлт түр бригад хүртэл гаргаж ажиллуулна. Уг институтийн зориулалтаас шалтгаалж тулгуур судалгаанд төсвийн 10—50 хувь хүртэл санхүүжүүлнэ. Эрүүлийг хамгаалах яамны Эрдмийн аөвлөлийн хувьд түүний бүтцийг өөрчилж олон нийтийн үүсвэр санаачлагын зөвлөх эрхтэй байгууллага болгосон Анагаах ухааны академийн болон түүний салаа салбарын алиных ньч ажлыг орлохгүй.

— ЗХУКН-ын Төв Хороо, ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн Шийдвэрээр Курганы гэмтэл, ортопедийн нөхөн сэргээх төв байгуулсныг уншигчид их талархаж байна. Ийм төвүүд байгуулах талаар ямар ажил төлөвлөж байна вэ?

Шинжлэх ухааны үйлдвэрлэлийн стоматология, нэгдэл байгуулах асуудлыг үндсэнд нь шийдсэн. Мөн «Трансплантат», «Формация» гэдэг хоёр төв байгуулах санал дэвшүүлээд байна.

Биотехнологийн болон цус сэлбэх зэрэг хэд хэдэн төв байгуулах боломжийг судалж байна.

Анагаах ухаанд хаа сайгүй шинэ зүйл нэвтрэх нь удаан байгаа тухай уншигчид мөн бичиж байна?

Газар дээр нь хийсэн ажиглалт судалгаанаас үзэхэд орны эргэлтийг түргэтгээс, эмчилгээний идэвхийг дээшлүүлэх гэх мэт асуудлаар, гарсан шинэ сэргэг зүйл зохиогч болон хамт олны хүрээнээс төдий л гарахгүй байна.

Ийм учраас анхны алхам болгож, уг ажлыг гүйцэтгэх улсын шинжлэх ухаан-техникийн удирдах газрын зэрэгцээ райончилсан 9 төв байгуулна. Эдгээр газрууд эмч нарын мэргэжил дээшлүүлэх факультет, институтийн бааз дээр түшиглэн эхний ээлжинд анагаах ухааны шинэхэн ололтын тухай мэдээлэл болон эмнэлгийн техникээр хангах  ажлыг зохион байгуулна.

Тэдний ажлын гол зорилго бол анагаах ухааны ололтыг практикт шуурхай нэвтрүүлэх явдал юм.

Төгсгөл нь 18 дугаар талд

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 172
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК