Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1988, 4(68)
Хөдөөгийн хүн амын дотрын өвчлөлийг хэвтэж эмчлүүлсэн байдлаар судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

Б. Морх,  Б. Рагчаа

Ховд аймгийн нэгдсэн эмнэлэг

Анагаах ухааны дээд сургууль

 
Абстракт

ГОСПИТАЛИЗИРОВАННАЯ ТЕРАПЕВТИЧЕСКАЯ ЗАБОЛЕВАЕМОСТЬ СЕЛЬСКОГО НАСЕЛЕНИЯ

Б. Морх, Б. Рагчаа

Госпитализированная заболеваемость терапевтического  профиля   населения ай­мачного центра г. Хобда составляет 8,3% взрослого населения.

Наибольшая частота госпитализированной заболевормости сельского населения приходится на болезни органов дыхания, что составляет 27,3%, болезни систамы кровообрашения занимают 25%, болезни мочеполовых и гепатобилиарной систем 27,7%. Среди госпитализированных в терапевтическое отделение аймачной объединенной больницы сомонные жители составляют в среднем 28,1%.

Дотрын өвчний мэргэжлийн тусламж нь хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн хамгийн түгээмэл хэлбэр бөгөөд амбулатори-поликлиникийи үйлчилгээний 40— 55%, эмнэлгийн бүх орны 20 гаруй хувийг эзэлдэг (4).

Манай оронд хүн амын өвчлөлийг эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн материалаар судлах ажил тодорхой эмнэлэг, нутаг дэвсгэрийн төвшинд хийгдэж байна. (1, 3, 5, 6, 7).

 Хэвтсэн шалтгааныг тал бүрээс нь судалснаар өвчлөлийн тархалт, бүтцийн зүй тогтол, поликлиник-стационарын уялдаа холбоог тогтоох, эмнэлгийн ор, боловсон хүчин, эм хангамжийн төлөвлөлтийг боловсронгуй болгох ажилд үнэт материал болдог байна.

Бид аймгийн хүн амд дотрын евчний мэргэжлийн тусламжийн зарим үзүүлэлт дотрын өвчний тархалт, үгдрэл хүндрэл, нас, хүйсний бүтэц, өвчлөлийн cap, улирлын хэлбэлзэл хөдөөнөөс ирж дотрын өвчнөөр хэвтэж эмчлүүлэгчдийн нийгэм, эмнэл зүйн онцлог, дундаж ор хоног, өвчний төрөл ангилалын холбоог судлах зорилго тавилаа.

   Судалгааны аргачлал, материал: Бид судалгаандаа Ховд аймгийн нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт 1985—1986 онд хавтэж эмчлүүлсэн 1945 өвчтөнд судалгааны тусгай карт хөтлөн статистик боловсруулалт хийж, харьцуулан судлах журмаар уг ажлыг гүйцэтгэлээ.

Судалгааны үр дүн: Дотрын тасаг 1985—1986 онд 50—55 ортой ажиллаж, дундаж ор хоног 19,0; орны эргэлт 18,1; орны үйл ажиллагаа 350—355 байсан нь дотрын орны хүрэлцээ дутмаг байсныг харуулж байна. Ийм учраас хэвтэж эмчлүүлэгчдийн 50 гаруй хувь нь 1—3 хоног ор хүлээж байжээ. Ор­ны хүлээгдлийг сараар судлахад 8, 9 дүгээр сараас бусад саруудад тогтмол их байлаа.

Бидний ажиглалтаар аймгийн нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт аймгийн төвийн 16-аас дээш насны хүмүүсийн 8,3% нь хэвтэж эмчлүүлжээ. Хөдөөний хүн амын 19,6% (Ц.Мухар 1977) хотын хүн амын 25% (Л. Буджав 1971) хэвтэж эмчлүүлсэн судалгаа бий.

Дотрын тасагт харьяа сумдаас ирж эмчлүүлэгсэд 28,1% байгаа ба Дорнод, Архангай, Дундговь аймгуудад (Л. Буджав, Н. Чагнаа) 1973 онд явуулсан судалгаанд 25% байлаа. Энэ нь орны хүрэлцээтэй холбоотой юм. Хөдөөнөөс нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт хэвтэж эмчлүүлэгсдийг аймгийн төвөөс алслагдсан байдалтай нь харьцуулан судлахад 75 км хүртэл зайнд орших (Буянт, Ховд, Мянгад, Эрдэнэбүрэн, Дуут, Манхан) сумуудаас ирж хэвтэгсэд 52%-ийг, 75— 200 км хүртэл зайнд орших (Дөргөн, Чандмань, Зэрэг, Мөнххайрхан, Мөст) 25,9%; 200-аас дээш км зайнд орших (Алтай, Булган, Үенч, Дэцэг, Дарви) сумдынх 22,1%-ийг эзлэж байлаа, Энэ нь эмнэлгийн үйлчилгээний дүүргийн нөлөөг харуулах нэг гол үзүүлэлт мөн.

Бид хэвтсэн шалтгааныг өвчний ангилал нэршлээр харьцуулан дүнг профессор Б. Рагчаагийн (1965) судалгаатай харьцуулан хүснэгт 1-д харуулав.

Судалгаанаас үзэхэд амьсгал зүрх судасны эрхтэний өвчнөөр хэвтэгсэд 52%-ийг эзэлж, Б. Рагчаагийн судалгаатай тохирч байна.

Харин ходоод гэдэсний замын өвчин (11,0%) багассан байхад элэг цөсний өвчин (12,0%), бөөр, шээс ялгах эрхтэнийх (16,0%) ихэссэн нь ажиглагдлаа.

Нэгдүгээр хүснэгтээс үзэхэд элэг цөсний замын архаг өвчин ихэссэн нь элэгний хурц халдварт
үрэвсэл 1950-иад оны сүүлээс нилээд хэмжээгээр гарч төдий л буурахгүй байсаар өвчлөгсдөд архаг ужиг явцтай байсантай холбоотой юм.

Бөөр шээс ялгах эрхтний өвчин ялангуяа пиелонефрит эмэгтэйчүүдийн дунд ихэссэн нь түүний оношлогоо сайжирсанаас шалтгаалахаас гадна давтан ураг хөндөлт, эмэгтэйчүүдийн архаг үрэвсэлт өвчин, хөдөлмөр ахуйн нвхцөлтэй холбож үзэх үндэслэл бий. Хоол боловсруулах эрхтний өвчнөөр хэвтэх нь 1960-аад оны дунд үеийг бодвол арай багассан нь хоолны нэр тө­рөл олширч, хооллох дэг журам, хүмүүсийн аж төрөх ёс, хөгжил суурьшилтай холбож болох юм. Бид өвчлөлийг насаар нь ангилан үзэв.

Хоёрдугаар хүснэгтээс үзэхэд бүх хэвтэгсдийн 32,6%-ийг 16— 29 насны хүмүүс эзэлж 1 дүгээр байринд орж байна. Энэ насны хүмүүс уушигны хурц үрэвсэл, хэрэх өвчин, бөөр, шээс ялгаруулах эрхтэний өвчнөөр голдуу өвчилсөн байхад 30—49 насны хүмүүсийн өвчлөл бусад насны бодвол арай бага боловч бөөр, элэг цөсний архаг өвчтэй байх нь илүү байна.

Тавиас дээш насны хүмүүст цусны даралт ихсэх, судас хатуурах ба амьсгалын замын архаг өвчнүүдээр хэвтэх нь их байна.

Хэвтэж эмчлүүлсэн тоогоор амьсгалын эрхтэний өвчин тэргүүн байранд орж байгаа  боловч ор хоног эзлэх тоогоор зүрх судасны өвчин (28,0) эхний байранд орж, дараа нь амьсгалын эрхтэнийг (24,7), бөөр шээс ялгах эрхтэний (18,4), ор хоног 71,1%-ийг эзэлж байна.

Дундаж oйp хоног эрхтэн системүүдээр эрс ялгаатай байгаа ба бөөр, шээс ялгах эрхтэний (22,0) хамгийн их байхад, хоол боловсруулах эрхтэнийх (15,0) бага байна. ЗХУ-ын судлаач И. Д. Богатыревынхтэй харьцуулахад ихэнх эрхтэн системээр дундаж оp хоног тохирч байгаа боловч бөөр шээс ялгах эрхтэний дундаж ор хоног манайд их байна.

Дөрөвдүгээр хүснэгтээс үзэхэд зүрх судасны өвчнөөр хэвтэгсэд өвөл, хавар илүү, амьсгалын замын өвчнөөр 11 дүгээр сард ихсэж, тогтмол их байсаар 3 дугаар сараас эхлэн аажим буурч, хоол боловсруулах эрхтэний өвчнөөр 7, 8, 9 дүгээр саруудад олон хүн хэвтэж, харин элэгний архаг үрэвсэлд cap, улирлын ялгаа бага, цөсний өвчнүүд өвөл арай их, бөөр шээс ялгах эрхтэний өвчнүүд 6, 7 дугаар сард бага хэвтжээ.

Дотрын тасагт хэвтэж эмчлүүлэгсэдийн 48,0% нь эрэгтэй, 52,0% нь эмэгтэйчүүд байв. Зүрх судас, ходоод гэдэс, элэг цөсний замын өвчнүүдээр хэвтэгсдэд хүйсний ялгаа бага байлаа. Харин амьсгалын замын эрхтэний өвчинөөр эмчлүүлэгсэдийн 57,0% нь эрэгтэйчүүд, бөөр шээсний зам, цус, дотоод шүүрлийн булчирхайн эрхтэний өвчнөөр хэвтсэн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдээс 2—3 дахин их байв.

Цус ба дотоод шүүрлийн булчирхайн өвчний ихэнхийг цус багасалт,  бамбай  булчирхайн  хордлогот томрол эзэлж байлаа.

Дүгнэлт: 1. Дотрын өвчнеөр хэвтсэн шалтгааныг судлахад эхний байранд зүрх судасны, амьсгал, бөөр шээсний замын өвчнүүд орж, op хоногийн 71,1%-ийг бүх хэвтэж эмчлүүлсэн өвчлөлийн шалтгааны 68%-ийг эзлэж байна.

Үйлчлэх хүрээний сумуудаас ирж эмчлүүлэгсэд нийт эмчлүүлэгсэдийн 28,1%-ийг эзлэж, аймгийн төвд ойртох тутам нэгдсэн эмнэлэгт үзүүлж эмчлүүлэх нь их байна.

Дотрын тасагт бүх хэвтэтсэдийн 59,3% нь 11 дүгээр сараас 5 дугаар сард хэвтэж, 16—29, 50-иас дээш насны хүмүүс бүх хэвтэгсдийн 60,7%-ийг тус тус эзлэж байна.

Хүйсний байдлаар үзвэл бүх хэвтэгсдийн 48,0% нь эрэгтэйчүүд, 52,0% нь эмэгтэйчуүд эзэлж, архаг пиелонефрит, цус ба бодисын солилцооны өвчнүүд эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс 2—3 дахин их, амьсгалын замын өвчлөл эрэгтэйчүүдэд арай их (57%) болох нь ажиглагдав.

Редакцид ирсэн 1988 . 01 . 20

 

Ном зүй

1. Д. Бат-Очир. УКТЭ-ийн материалаар дотрын тодорхой нарийн мэргэжлийн орны харэгцээг судалсан дүн. Монголын Анагаах Ухаан 1973 он. №3
2. И. Д. Богатырев — Заболеваемость сельского населения н нормативы лечебно-профилактической помощи.
3. Л. Буджав, Н. Чагнаа — Эрүүдийг хамгаалахын төлөвлөлт, эдийн засаг, нормативын зарим асуудал, 1973,
4. Ц. Мухар — Хөдөөгийн эмнэлэг. УБ. 1987, 5.
5. Б, Рагчаа, Балжинням — Манай орны нөхцөлд амьсгалын замын өвчний тархал¬тыг судлах асуудалд. Монголын Анагаах Ухаан 1975, 1.
6. Б. Рагчаа — Хүн амын хэвтэлтийн шалтгааныг 3 дугаар нэгдсэн эмнэлгийн материалаар судалсан дүн. Анагаах ухааны эрдэм шинжилгээний бичиг 1965.
7. Д. Цагаанхүү (ред) 55 лет здравоохранения Монгольской народной республики
Москва, 1976,
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 824
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК