Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1988, 4(68)
Хөхний сүүний уусдаг уургийн хөдлөл зүй
( Судалгааны өгүүлэл )

Ш. Жадамба, Ц. Намсрай, Н. Гэндэнжамц

Анагаах ухааны дээд сургууль

 
Абстракт

ДИНАМИКА РАСТВОРИМЫХ БЕЛКОВЫХ ФРАКЦИИ ГРУДНОГО МОЛОКА

Ш. Жадамбаа Ц. Намсрай Н. Гэндэнжамц

В провөденных нами исследованиях установлено средные содержания сывороточных белковых фракций грудного молока матерей в лактационном периоде.

Сравнение белкого спектра молозива переходного и зрелого молока выявлено значительное уменьшение уровня иммуноглобулиновой фракции 43,797%—18,75%, и увеличение уровня серальбумина, лактоглобулина, и лактоальбумина 4,95%—12,34% 15,75%—24,006%, 35,05%—44,43% соответственно.

Таким образом в белком спектре переходного и зрелого молока доминирует лактоальбуминовая, (37—44%) фракция в молозиве—иммуноглобулиновые (48,7%) фракции.

 Аливаа сүүний уургийн хэмжээ, харьцаа нь өөр хоорондоо харилцан адилгүй байдаг боловч уусмалын байдалд байдгаараа онцлог юм. Тухайлбал эхний хөхний сүү, сааманд агуулагдаж байгаа казейны хэмжээ маш бага, бета-лактоглобулин байхгүй, лизоцим ихтэй байхад бусад сүүнд бүр урвуу байна. Мөн хөхний сүүнд казеин, серь-альбумин, лактоферин, альфа-лактоальбумин, постальбумин, иммуоглобулин гэсэн уургийн бүлэглэл байгааг полиакриламидийн гель дээр диск электрофорезийн apraap тодорхойлон, эдгээр уураг нь эхийг амаржсаны дараа тоо, харьцаа нь өөрчлөгддөгийг тогтоожээ.

    Судалгааны арга: Хөхний сүүний уургийн бүлэглэлийг судлахдаа 20%-ийн цууны хүчлээр казеины ижил цахилгаант цэгийг олж хурилдуурын 6000 эргэлтэнд уусдаг уургаас нь салгаад, 0,06 мл шар ус авч, агарын гельд шингээж, нэг тавиур шилтэй агарын гельд 25 вольт хүчдэл байхаар тооцоолон 2 цагийн турш электрофорез явуулж, амид хар 10B будгаар электрофореграммыг илрүүлээд элюаци хийх, apгaap ФЭК—56 М-ийн шүүлтүүрээр харж, уургийн бүлэглэлийн харьцааг тодорхойлов.

Казеин уусдаг уургийн харьцааг одохын тулд казеиныг Маттиопулийн аргаар, нийт уургийг формоль-титриин аргаар тус тус тодорхойлсон болно.

Судалгааны үр дүн. Бидний судалгаагаар хөхний сүүний казеины тундасжих орчин (РН) 4,49±0,034; нийт уургийн хэмжээ 1,568± 0,979% байгаагийн дотор казейн нь 0,641 ±0,048%, уусдаг уураг бу­юу сүүний шар усны уураг нь 0,924±0,088% байгаа учраас хехний сүүнд буй казеин, уусдаг уургийн харьцааг 3;2 (6;4) гэж тогтоов.

Хөхний сүүний уусдаг уургийн булэглэлийн хөдлөл зүйг гаргаж үзүүлбэл;  (хүснэгт 1)

Ангир уурагт 43,797% иммуноглобулин агуулагдаж байгаа нь Вартчийн томьёогоор шилжилтийн үеийн сүүнийхээс (1,562 ± 0,270) найрлага тогтмолжсон сүүнийхээс (2,335±0,314) дахин их байна. Энэ нь нярай хүүхдийг ан­гир уургаар амлуулж улмаар хөхөөр тэжээхийн чухлыг харуулж байна. Бусад уургийн бүлэглэлийн хэмжээ сүүний найрлага тогтмолжих тутам ихсэж байна (зураг)

Зургаас харахад шилжилтийн болон найрлага нь тогтмолжсон сүүнд лактоальбумин дийлэнх байхад ангир уурагт иммуноглобулин их байна. Ангир уураг, шилжилтийн болон найрлага тогтмолжсон сүүний уургийн бүлэглэлүүд лактоальбумин (1:1,06:1,25), лактоглобулин (1:1,46:1,5), серьальбумин (1:2:2,4), иммуноглобулин (2,4:1, 55:1) гэсэн харьцаагаар өөрчлөгдсөн байна.

Ийнхүү бид монгол эхийн сүүний уусдаг уургийн бүлэглэлийн хэмжээ, харьцааг эхийн амаржсаны дараах үе буюу сүүших (лактацийн) үед нь судалж тогтоолоо.

Дүгнэлт: 1) Эхийн сүүнд агуулагдаж байгаа уусдаг уургийн бүлэглэлүүд лактацийн үеэс хамаарч тодорхой харьцаатай өөрчлөгдөж байна. 2) Нярай хүүхэд ихээхэн хэмжээний иммуноглобулиныг хөхний сүүгээр дамжуулан авах бололцоотой юм. 3) Хөхний сүүнд хүүхдэд харшил үзүүлах үйлчилгээ бүхий бета-лактоглобулин илрэхгүй байгаа нь хүүхдийг хөхний сүүгээр тэжээхийн чухлыг харуулж байна. 4) Ангир уурагт иммуноглобулин шилжилтийн болон найрлага тогтмолжсон сүүнд лактоальбумин дийлэнх байгаа нь хүүхдийг ангир уургаар нь амлуулж хөхөөр нь тэжээхийн чухлыг нотолж байна.

Редакцид ирсэн 1987.01.14

 

Ном зүй

1.Ш. Жадамбаа, Ц. Намсрай, Н. Гэндэнжамц — Содержание белка и белковых фракций в молозиве Тезисы докл. 28—й науч. практ. конф. препод МГМИ, 1986, 51
2. P. X, Кармолиев — Соверменные биохимические методы исследования в ветеринарии и зоотехнике М, Колос, 1970 190—92. 274
3. У. М. Мирзакаримов и др. — Изменение состава женского молока в зависимости от периодов лактации и времени года. Мед. журн. Узбекстана 11. 65—66. Молочная промышленность 1953, 2, 25
4. В. Э. Маркович и соавт. Сравнительная характеристика белков сыворотки крови матерей, новорожденного и грудной молока в завиоимости от сроков лактации по данным Дискового электрофореза в полиакрилапидного геле Вопр охр. матер и детей 1986, 6, 12.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 980
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК