Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1988, 4(68)
Төрөх хүчний сулралаас сэргийлэх, түүнийг оношлох, эмчлэх тухай
( Лекц )

Б.Жав, М. Дамбадорж

 

Төрөлтийн явцад олонтаа тохиолдох хүндрэлийн нэг нь төрөх хүчний сулрал юм. Төрөх хүчний сулралаас болж арга буюу мэс засал хийх, ураг хүчилтөрөгчийн дутмагшил болох, перинаталь эндэгдэл нэмэгдэх, хандлагатай. Төрөх хүчний анхдагч сулрал нь төрөлтийн III үе, төрсний дараахан цус алдах, халдварт өвчин үүсэх үндсэн шалтгаан болно. Төрөх хүчний сулралыг анхдагч, хоёрдогч болон дүлэлтийн сулрал гэж хуваана. Төрөлтийн эхнээс эцэс хүртэл төрөх, хүч сулрахыг анхдагч сулрал гэнэ.

Төрөх ажиллагаа хэвийн явцтай байснаа аажим сулрахыг хоёрдогч сулрал гэнэ. Судалгаанаас үзэхэд төрөх хүчний анхдагч сулрал олонтаа (12% хүртэл) харин хоёрдогч сулрал (12—13%) цөөн тохиолдож байна.

Төрөх хүч сулрахын шалтгаан олон янз. Төрөх хүчний анхдагч сулралын үед мэдрэл-дотоод шүүрлийн тогтолцооны идэвх буурч, эх ихэс-ургийн хэвийн холбоо алдагдсанаас умай-ихэсийн цусны эргэлт өөрчлөгдөнө. Жирэмсний өмнө, төрөх явцад бий болсон элдэв шалтгаанаас хамаарч жирэмсэн эмэгтэйн бие махбодын зохицох чадвар багасна. Сүүлийн үед төрөх хүч сулрахад эхийн багадаа болон идэр насандаа өвдсөн халдвар-харшлын өвчин ялангуяа олон дахисан өвчин, архаг тонзиллит нь урьдал хүчин зүйл болдог.

Судлаачдын материал болон бидний ажиглалтаас үзэхэд жирэмсэн үедээ цочмог, архаг өвчнөөр өвчилсөн эхчүүдэд төрөх хүчний сулрал харьцангуй илүү тохиолдол байна. Tөpөx хүчний сулралын олонтаа тохиолдох шалтгаан бол тарга юм. Төрөх хүчний анхдагч сулралтай эхчүүдийн 40% нь тарган (Старостина, Т. А. Размахнина Н. И. 1985) байжээ. Өөх тосны солилцооны өөрчлөлт нь дотоод шүүрэл тухайлбал бөөрний дээд булчирхайн холтослогийн глюкокортикойд, андрогены алдагдалтай холбоотой.

Төрөх ажиллагааг зохицуулан, хэвийн байдалд байлгадаг сэрлийн дутагдал, уг сэрлийг хүлээн авах умайн идэвх багасах нь төрөх хүчний анхдагч сулрал үүсэх шалтгаан юм. Сарын тэмдэг хожуу ирсэн, бэлэг эрхтний дутуу хөгжилтэй, урьд нь үр хөндүүлсэн, бэлэг эрхтний хавдар болон гаж хөгжилтэй эмэгтэйчүүдэд төрөх хүчний сулрал харьцантуй илүү тохиолдоно.

Төрөх хүчний сулрал үүсэхэд ихэр юмуу том, ус ихтэй ураг тээх явдал чухал үүрэг гүйцэтгэнэ. Ураг илүү тээх үед умайн хэвийн ажиллагаа хямран, окситоцины төрлийн бодисуудад умайн агших нь муудах, биед үүсэх окситоцины идэвх буурах зэрэг өөрчлөлт үүснэ. Үүнээс болж илүү тээсэн эхэд төрөх хүчний сулрал 5 дахин илүү гардаг.

Нас ахих тутам эрхтэний морфологийн ба үйл ажиллагааны хэвийн явц өөрчлөгдөж, зохицуулах механизм сулрах учраас 30-аас дээш настай тулгар эх төрөхэд төрөх хүчний сулрал нэлээд гардаг.

Ургийн хальсны эмгэг тухайлбал ураг хэвийн ус цагаас урьтаж гарахад төрөх хүчний сулрал илүү гарна.

    Ийнхүү анамнез, бодит үзлэг, шинжилгээгээр хүүхэд ахуй насандаа халдварт өвчин, тухайлбал гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл, нас бие гүйцсэн үедээ цочмог, архаг халдварт өвчнөөр өвчилсэн бие бялдарын болон бэлэг эрхтэний дутуу хөгжилтэй, бэлэг эрхтэний үрэвсэлт өвчнөөр өвдсөн, сарын тэмдгийн мөчлөг хямардаг, үр аяндаа зулбасан юмуу эсвэл үр хөндүүлсэн, нүүрс усны солилцооны хямралтай 30-аас дээш настай, ус ихтэй, ихэр юмуу том ураг тээсэн, ургийн ус цагаас урьтаж гарсан эхчүүд төрөх хүчний сулралийн нэн өртөмтгий  бүлэгт багтана.

Төрөх хүчний сулралын эмчилгээ, сэргийлэх арга хэмжээг зөв­лөлгөө өгөх газарт эхлэн хийнэ. Жирэмсний эхэн үед эмэгтэйн мэдрэл сэтгэхүйн ба биеийн байдлыг нягтлан, төрөлтийн явцад хүндрэл гарч болохуйц өртөмтгий бүлэгт хамаарагдах эсэхийг тодруулна. Бүх жирэмсэн эмэгтэйг ялангуяа өртөмтгий бүлэгт хамаарагдаж байгаа эхчүүдийг төрөлтөд тусгайлан  бэлтгэвэл зохино.

Юуны түрүүнд хоногт 8 цагаас доошгүй хугацаагаар унтуулж амраана. Нойр хульждаг бол шалтгааныг (хөдөлмөр, амралтын дэглэм өөрчлөгдөх, хэт ядрах, элдэв өвчин, сэтгэл-санааны, дарамт, бусад) илрүүлэн арилгаж шаардлагатай тохиолдолд эм хэрэглэх, төрөлтийн үйл ажиллагааг зөв сэдээх хэрэгтэй. Ахуй байдал, ажил хөдөлмөрийг бас зохицуулана.

Жирэмсний сүүлийн долоо хоногт айж. эмээсэн эмэгтэйд тайвшруулах үйлчилгээтэй бамбай, хотойн ханд уулгана. Зарим үед транквилизаторын бүлгийн эм (триоксазин, тазепам) 1 шахмалаар өдөрт 1—2 удаа уулгана) өгнө.

Мөн витамин B1, фолийн хүчил 10 мг, витамин В6;30 мг-ийг уулгах, долоо хоногт нэг удаа витамин В12 500 мкг тарина. Мөн жирэмсний сүүлчийн 7—10 хоногт галаскорбин 1 граммаар өдөрт 3 удаа хоол идэхээс 30 минутын өмнө уулгана.

Галаскорбин умайн булчингийн агшилтыг эрчимжүүлэх үйлчилгээтэй уургийн солилцоог сайжруулна.

Төрөх хүчний сулралын өртөмтгий бүлэгт хамрагдаж байгаа жирэмсэн эмэгтэйчүүдийг эндокринолог эмчид үзүүлж, шаардлагатай эмчилгээ хийлгүүлнэ.

Эмгэг явцтай төрөлтийн өмнөх үе нь (патологический прелиминарный период) төрөх хүчний сулрал үүсэхэд нөлөөлнө. Энэ үед базлалт сул атлаа шаналгаатай, умайн хүзүү нээгдэхгүй. Голдуу шөнийн цагт өвддөг тул эх амарч чадахгүй байх нь төрөх хүчний анхдагч сулрал үүсэх шалтгаан болно. Эмгэг явцтай төрөлтийн өмнөх үед тайвшруулах, зовиурыг дарах седуксин (хоногийн тун 20 мг буюу 0,5%-ийн 4 мл уусмал) тарина. Шөнийн цагт бөх унтуулахын тулд 2%-ийн 1—2 мл промедолийн (10—20 мг) уусмал тарина. Эдгээр эм тодорхой үр дүн өгөхгүй бол 20%-ийн оксибутират натрийн 20 мл уусмалыг венийн судсаар аажим тарина. Дурдсан эмчилгээнээс гадна гормон-глюкоз-витамин- кальцийн суурь эмчилгээ заавал хийнэ.

Ургийн ус урьтаж гарсан үед төрөх хүчийг сэдээх шаардлага гардаг. Ийм үед умайн хүзүү бэлтгэгдсэн эсэх, окситоцины төрлийн эмэнд умай аль хэр мэдрэмтгий байгааг тодорхойлох нь чухал ач холбогдолтой. Умайн хүзүү бэлтгэгдсэн, төрөх хүчний сулрал үүсээгүй нөхцөлд ургийн ус урьтаж гарснаас хойш 6-цаг болоод төрөх хүчийг сэдээнэ. Харин төрөх хүчний сулрал үүсэх нөхцөл бүрдсэн, умайн хүзүү бэлтгэгдсэн байвал ус гармагц төрөх хүчийг сэдээнэ. Умайн хүзүү бэлтгэгдээгүй байхад эхэд 1,5—2 цагийн зайтай (2—3 удаа) эстроген-глюкоз-кальцийн суурь эмчилгээ хийгээд, дараа нь умайн агшилтыг сэдээх эм бэлдмэл хэрэглэнэ. Эстроген нь умайн булчинг окситоцины төрлийн эмэнд мэдрэмтгий болгон, умай-эхсийн цусны эргэлтийг сайжруулж, умай агашхад шууд оролцох энергийн эх сурвалж болдог уураг, фосфорын нэгдлүүд умайд хуримтлах нөхцлийг бүрдүүлнэ.

Гэхдээ эстрогеныг хэт их тунгаар тарихад умайн булчин дахь биоэнергийн процесс буурч болохыг анхаарвал зохино.

Ургийн ус цагаас урьтаж гарахад умайн булчшгийн судасны тонус ихсэж, венийн цусны урсгалд саатал учирдаг нь нэгэнт нотлогджээ. Эл байдлаас хамаарч төрөх хүчний сулралтай, ургийн ус цагаас урьтаж гарсан үед агчил арилгах (холинолитик) эм хэрэглэнэ. Ингэснээр умайн судасны тонусын агчил, венийн цусны урсгал сайжирна.

Төрөх ажиллагаа жигдэрч, умайн хүзүү 3—4 см нээгдсэн үед агчил арилгах эмийг өвчин намдаах бэлд­мэлтэй хослуулж (Но-шпа 2 мл 2%-ийн эстоцин, 2 мл 2%-ийн промедол 1 мл, бусад) хэрэглэнэ. Промедол ургийн амьсгалын төвийг дарангуйлах учраас төрөхөөс 2 цагийн өмнөөс хэрэглэдэггүй.

Төрөх хүчиий сулралыг яаг алдахгүй зөв оношлохоос эмчилгээний үр дүн шалтгаална. Төрөх эхнйи байдал, төрөх хүчний шинж чанар, умайн хүзүү нээгдсэн эсэхийг 3—6 цагийн турш нарийвчлан хянаж төрөх хүчний сулралыг оношлоно. Эх барихын практикт мониторийн ажиглах аппарат, гистерографийн багаж ашигласнаар төрөх хүчний сулралыг эрт оношлодог боллоо. Төрөх хүчний сулрал янз бүрээр илэрнэ.

Ихэвчлэн умай сул агшиж, агшилтын хэм удаашрах, базлах хугацаа богиносох хэлбэрээр илэрнэ. Мөн ойр ойр базласан атлаа сул буюу богино зайд агших хэлбэрээр ч илэрнэ. Умайн нэг хэсэг агшиж байхад нөгөө хэсэг агшихгүй байх (ассиметри) зэргээр сулрал үүсч болно.

Төрөх үйл ажиллагаа хэвийн байхад базлалт жигд ( 10 минутанд 3-5 базлаж 40—50 секундийн хугацаатай үргэлжилнэ) хэмтэй байна. Төрөх хүчний сулралын үед базлалтын эрчим нам 30 мм. мө.усны баганын өндрөөс дээш), харин түүний давтамж 10 минутанд 2-оос доош байна. Төрөх хүчний сулралыг удаан явцтай төрөхийн өмнөх үе, умайн хүзүү хатуурах (ригидиость), умайн доод таславчийн хэт агчил (гипертонус), ургийн толгой, эхийн аарцгийн хэмжээнд үл зохицолдох зэргээс ялгах. хэрэгтэй болдог.

Олон сувагтай гистерографийн шинжилгээнд умайн янз бүрийн хэсгийн жигд агших хэм алдагдна.

Умайн хүзүү хатуурах нь эмгэг байдал бөгөөд төрөлтөд саад болно. Энэ үед төрөх ажиллагаа жигд атлаа зовиур ихтэй умайн хүзүү богиносон түүний гадна сүв нээгдэхгүй, тэмтрэхэд умайн хүзүү маш хатуу, хавагнасан байна. Төрөх хүчний анхдагч сулралын үед ургийн түрүүлсэн хэсэг (толгой, эсвэл өгзөг) бага аарцгийн оpox хэсгийн дээр удаан хугацаанд тавигдахгуй хөдөлгөөнтэй, эсвэл дөнгөж тавигдсан байна. Төрөх хүчний сулралын эмчилгээ нь юуны түрүүнд энэхүү хүндрэлийн шалтгааныг арилгахаас эхэлнэ.Төрөх хүчний сулралыг эмчлэхийн тулд төрөх зам бэлтгэгдсэн эсэх, умайн хүзүүний байрлал, зөөлрөлт зэргийг нягтлан тодорхойлно. Ус ихтэй, умайн хүзүү төрөлтөд бэлтгэгдсэн нөхцөлд (умайн хүзүү 3 см нээгдсэн бол) ургийн усны бүрхүүлд хатгалт (пункци) хийж усыг. шүүрүүлж аажим гаргана.

Ядарсан эхийн төрөлтийг яаравчлах шаардлагагүй байвал түүнийг амраах нойрсуулах) эм, эсвэл эх барихын унтуулах эмчилгээ ашигтай. Виадрил, зсвэл оксибутират натри хэрэглэж амраавал бүр ч сайн. Эдгээр эмийн нөлөөгөөр эх сайн амарч, умай агших нь идэвхжин төрөлтийн нэгдүгээр үе төрөх хүчийг сэдээснээс хойш 2—6 цагийн дотор бүрэн дуусна. Энэ нь виадрил эсвэл оксибутират натрийн үйлчлэлээр эх баригч, мэдрэл-сэтгэхүйн аливаа хоруу үйлчилгээ арилж, төрөх үйл ажиллагаа эрчимждэгтэй холбоотой. Үүвээс гадна виадрил агчлыг арилгах, холинэстразын эсрэг үйлчилгээтэй. Мөн премедикац хийхийн тулд 2%-ийн промедол 1 мл, 2,5%-ийн пипөльфен 2 мл, эсвэл 1 %-ийн димедрол 1 мл-ийг булчинд тарина. Хэрэглэхийн өмнөхөн 500 мг виадрилыг 5%-ийн глюкозийн 20 мл-уусмалд найруулан, эхлээд урьдчилан 0,25 %-ийн новокайны 10 мл уусмалыг, венийи судсаар хийж, араас нь үргэлжлүүлж найруулсан виадрилийг аажим тарина. Цусны даралт багатай, тромбо үүсэх урьдчилсан нөхцөл бүрдсэн эхэд виадрилийг хэрэглэхгүй. Оксибутират натря 50- 70мг/кг тунгаар хэрэглэнэ. Хүчилтөрөгчийн дутмашилд бие махбодын тэсвэрлэх чадварыг ихэсгэх үйлчилгээтэй учраас оксибутират натрийг ураг хүчилтөрөгчийн дутагдалтай байхад хэрэглэнэ. Ха­рин оксибутират натри даралт нэмэгдүүлэх нөлөөтэй учраас даралт ихдэх өвчин, жирэмсний хожуу хордлоготой эхэд хэрэглэхгүй.

Сүүлийн жилүүдэд төрөх хүчний сулралыг эмчлэхэд адреноблокатор эмийг (обзидан, индерал) нэлээд хэрэглэж байгаа тухай бичиж байна. Гэвч адреноблокатор эм хэрэглэхэд эсрэг заалтууд (бодисын солилцооны өөрчлөлтүүд, зүрх-судасны тогтолцооны ээнэгшилгүй шатандаа орсон өвчин гэх мэт) байдагтай холбоотойгоор практикт өргөн хэрэглэх боломжгүй.

Төрөх хүчний сулралыг эмчлэхөд хэрэглэж байгаа эмээс нэлээд үр дүнтэй нь окситоцин, простагландин юм. Окситоцины нөлөөгөөр холинэстеразийн идэвх дарангуйлагдаж, чөлөөт ацетилхолин холбоот хэлбэрээс ялгарч умайг агшаана. Ийнхүү окситоцины үйлчилгээ гормоны хангамжаас ихээхэн хамааралтай. Умай окситоцинд хэт мэдрэмтгий байхад окситоцины тунг хэтрүүлж хэрэглэвэл хэт хүчтэй (тетани) агшиж умай урагдах, хэвийн байрласан эхс цагаас урьтаж ховхрох хүндрэл болно. Эдгээр хүндрэлээс сэргийлэхийн тулд тухайн эхэд тохирсон тунг сонгон хэрэглэх, усны бүрхүүлийг хагалсны дараа окситоциноор төрөх хүчийг сэдээх, мөн агчил арилгах эмтэй хослуулж зөв хэрэглэнэ. Амь насанд аюултай хүндрэл гарч болох учраас хүүхэд төрөхөөс өмнөхөн окситоциныг булчинд болон венийн судсаар шууд тарихгүй. Венийн судсаас 5 нэгж окситоциныг 0,9%-ийн натри хлоридын юмуу 5%-ийн глюкозийн 500 мл уусмалд найруулж дуслын аргаар нэг минутанд 6—8 дусал дусахаар тааруулан, цаашдаа 10—15 минут тутамд 5 дусал нэмж үр нөлөөтэй базлалт үүстэл дусааж тарина. Окситоцины дуслын тоог нэг минутанд 40-өөс хэтрүүлж болохгүй.

Простагландинаар (Fax ба Е2) төрөх хүчийг сэдээхэд биологийн идэвхитэй ацетилхолин үүсэхийн сацуу ацетилхолины синтез ихэснэ. Мөн простагландины нөлөөгөөр өнчин тархи, бөөрний дээд булчирхайн гадар, симпатик-адреналины тогтолцооны гормон ялгаруулах идэвхжил сайжирч, эхийн зохицох урвал ихэснэ.

Умайн хүзүү бэлтгэгдээгүй байх зэрэг жирэмсний ямар ч хугацаанд төрөх, үйл ажиллагааг сэдээж болдогт простагландины илүү ашигтай тал оришно. Простагландины нөлөөгөөр даралт ихсэхгүй, шээсний ялгаралт багасахгүй. Эл байдлаас үндэслэж жирэмсний нефропати, цусны даралт ихсэх өвчин, бөөрний өвчтэй жирэмсэн эхийн төрөх хүчийг сэдээхэд простагландин хэрэглэнэ.

Хэрэглэхийн өмнөхөн простагландины уусмалыг бэлтгэнэ. Үүнд: 5 мг простагландин F2X-ийг 5%-ийн 500 мл глюкозийн буюу 0,9%-ийн 500 мл натри хлоридын уусмалд найруулж венийн судсаар , нэг минутанд 10—40 дусал дусах, хурдтай тарина. Мөн простагландин F2X (2,5 мг) ба окситоцин (2,5 нэгж)-ыг хавсруулан 5%-ийн 500 мл глюкозийн эсвэл 0,9%-ийн 500 мл натр хлоридын уусмалын аль нэгэнд найруулан хэрэглэхэд нэн үр дүнтэй.

Төрөх хүчийг сэдээх зорилгоор умайн агшилтыг эрчимжүүлэх үйлчилгээтэй эмээс аль нэгийг дагнаж хэрэглэхэд үр дүн багатай. Төрөх хүчний сулралыг эмчлэх тактик ту­хайн байдлаас ихээхэн хамаахна. Эх ядраагүй, төрөлтийн ажиллагаа эхлээд удаагүй байхад төрөлтийн ажиллагааг сздээх ашигтай. Эх ядарсан, төрөлтийн үйл ажиллагаа нь удаан байгаа эхийг эмээр унтуулж амраах илүү сайн.

Ургаа илүү тээсэн, аарцгаар түрүүлсэн ураг нь хүчилтөрөгчийн дутмагшилд орсон 30-аас дээш настай, тулгар буюу уйтан аарцагтай эх төрөх хүчний сулрал болвол кесар хагалгаа хийнэ. Мөн төрөх зам бэлтгэгдээгүй, умайн хүзүү, урт, хатуу, нээгдэхгүй байгаа, мөн эмийн эмчилгээ үр дүн муутай байвал кесар хагалгаа хийнэ.

Төрөх үйл ажиллагааны сулралын улмаас кесар хагалгаа хийх эсэхийг цаг алдалгүй шийдвэрлэвэл зохино. Хэрэв окситоцин, простагландин эсвэл эдгээрийг хавсруулан хэрэглэх болон бусад аргаар төрөх үйл ажиллагааг сэдээхэд 3—6 цагийн дотор умайн хүзүү нээгдэхгүй бол тэдгээр эмийг үргэлжлүүлэн хэрэглэх хэрэггүй.

Ийнхүү төрөх хүчний сулралд өртөмтгий жирэмсэн эмэгтэйчүүдийг илрүүлж хянах, бүх талын үзлэг шинжилгээг сайн хийх, жирэмсний эхэн үеэс сэргийлэх, эмчлэх ажлыг хийвэл үр  дүн өгнө.

Редакдид ирсэн 1987,10.19

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3198
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК