Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1989, 1(69)
Бүх холбоотыних эмч нарын их хурал
( Товч мэдээлэл )
 

Тус их хурал нь 1925 оны 12-р сард хуралдсан их эмч нарын бүх холбоотын анхдугаар их хурлаас хойш 63 жилийн дараа   болж   байгаа юм.

ЗХУ-ын эрүүлийг хамгаалахын одоогийн байдал зөвлөлтийн хөгжингүй социалист нийгмийн шаардлагаас хоцорч, доголдол дутагдал үлэмж газар авч, бүх нийтийн анхаарлыг татсан «эгзэгтэй» үед хуралдаж байгаагаараа энэ их хурал бас онцлог юм.

ЗХУКН-ын Төв Хорооноос тус их хуралд ирүүлсэн баярын бичлэгт «...Өнөөдөр Кремльд манай орны эрүүлийг хамгаалахын төлөөлөгчид, хүн амын эрүүл мэнд, амь насны итгэлийг хүлээгч тэргүүний сайчууд хуран цугларчээ» гэж тэмдэглэсэн бий. Их хурлын төлөлөгчдөөс гадна тус хуралд ДЭХБ-ын ерөнхий захирал Хироси Накадзима, Цөмийн дайнаас сэргийлэх дэлхийн эмч нарын хөдөлгөөний удирдагчийн нэг Бериард Лаун, ДЭХБ-ын европын бүсийн захирал болон Ангол, Афганистан, БНБАУ, БНУАУ, БНСВУ, Гви нейБисау, БНАГУ, БНКУ, БНМАУ, Никрагуа, БНПАУ, БНСЧУ-ын төлөөлөгчид оролцсон болно.

Их хуралд «X таван жил болон 2000 он хүртэлх хугацаанд хүн амын эрүүл мэндийг хамгаалах явдлыг хөгжүүлэх, эрүүлийг хамгаалахыг өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд эрүүлийг хамгаалах байгууллагын зорилтын тухай» ЗСБНХУ-ын Эрүүлийг хамгаалах яамны сайд Е. И. Чазовын илтгэлийг хэлэлцэв. Их хурлаас хэлэлцсэн  асуудлын дагуу «Их эмч нарын Бүх хол­боотын их хурлын тогтоол», «Их эмч нарын бүх холбоотын их хурлаас дэлхийн эмч нарт хандаж гаргасан уриалгыг батлав.

Уг уриалгын гол агуулга нь даян дэлхийд энх тайвныг сахин хамгаалахад дэлхийн эмч нарын эрмэлзлэл, хамтын ажиллагаа, найрамдлыг бэхжүүлэхэд чиглэгдсэн болно.

а) Их хуралд ЗХУКН-ын төв хорооноос ирүүлсэн баярын бичигт: ЗХУКН-ын Төв Хороо хүн амын эрүүл мэндийг хамгаалах асуудлыг өөрийн өдөр тутмын ажлын чухал хэсэг, улс төрийн зорилт гэж үздэгийг тодорхойлж, ЗСБНХУ-ын эрүүлийг хамгаалахын үндсэн зарчмууд нь аугаа их октябрийн ялалтын үр дүн болохыг тэмдэглэж эмч, эмнэлгийн ажилчдын хөдөлмөрийг өндөр үнэлжээ. Мөн баярын бичигт зөвлөлтийн эрүүлийг хамгаалах ажилд оршиж байгаа үндсэн дутагдлыг:

  • Эмнэлгийн тусламжийн түвшин, чанар зөвлөлтийн хүмүүсийн байнга өсөж байгаа  хэрэгцээг  бүрэн хангаж чадаагүй;
  • Эмнэлгийн байгууллагын практикт хамт  ажлын тэргүүн туршлага, өвчнийг илрүүлэх, эмчлэх үр дүнтэй шинэ аргыг   муу   нэвтрүүлж байна;
  • Ялангуяа эх хүүхдийн болон хөдөө гийн хүн амын эрүүлийг хамгаалах асуудал   «хурц»   хэвээр байна;

Ажилчин, албан хаагч, хамтралчдын хөдөлмөрийн чадвар алдах өвчлөл, осол гэмтэл,   өвчтэй    хүүхдийн   асрамж сувилал гааны улмаас улс ардын аж ахуйн үлэмж алдагдал   гарч байна.

  • Анагаах ухааны үндсэн асуудлаар эмнэлэг биологийн судалгааны орчин үеийн түвшнээс  үлэмж хоцорсон;
  • Эрүүлийг хамгаалах, анагаах ухааны өөрчлөн байгуулалт нь боловсон хүчнийг бэлтгэх, тэдний хариуцлагыг дээшлүүлэх талаар эрс өөрчлөлт хийхийг шаардаж байна. Эмч нарыг эх орон, ард түмний өмнө хүлээх үүрэгтээ эзэн болж мэргэжил мэдлэгээ бүрэн эзэмшиж, эрмэлзлэл тэмүүлэлтэй өндөр ёс суртахуунтай ажиллах нь амьдралаас ургаж, байгаа зорилт мөн.
  • Улс ардын аж ахуйн хөгжил нь хүний орчны нийгэм эрүүл ахуйн асуудалд анхааралтай хандахыг шаардаж ялангуяа эрүүл аж төрөх ёсыг төлөвшүүлэх, хөдөлмөр, ахуйн тохитой нөхцлийг бүрдүүлэх явдал  онцгой  анхаарал  татаж байна.
  • Эрүүлийг хамгаалах ажлыг төгөлдөржүүлэх удаан хугацааны программыг хэрэгжүүлэх нь эмнэлгийн байгууллага, хамт олны өдөр тутмын шаргуу ажиллагаа шаардана.

— Даян дэлхийд, энх тайвныг бэхжүүлэх,  улс  түмний  хамтынажиллагааг хөгжүүлэхэд  эмч  нарын   оруулж   байгаа хувь нэмрийг   өндөр    үнэлж,    угхөдөлгөөнийгуламэрчимжүүлэхийн  чухлыг заажээ.

б) Эрүүлийг хамгаалах яамны сайд Е.И. Чазовын илтгэл болон их хурлаас гаргасан тогтоолд уг баярын бичгийг өндөр үнэлж, намын даалгаврыг нэр төртэй биелүүлэхэд бүхий л анхаарлаа дайчлан ажиллахаа   илэрхийлсэн болно.

Е. И. Чазов илтгэлийнхээ эхний хэсэгт 1925 оны өвөл Их театрт хийсэн Бүх холбоотын эмч нарын анхдугаар их хурлаас хойш өнгөрсөн 63 жилд ЗХУ-ын эрүүлийг хамгаалах түүхэн урт зам туулж, хөгжлийн өндөр түвшинд хүрсэн тухай тодорхой баримтаар дурьдаж тодорхойлсон (тэр үед хүн амын нийт нас баралт 20 %нялхсынх 100% байж олон төрлийн халдварт өвчин тахал байдлаар дэлгэрч 10000 хүн амд хоёрхон эмч ногдож байжээ. Мөн илтгэгч зөвлөлтийн эрүүлийг хамгаалахын түүхийн туршид интернационалист үйл ажиллагаа, энэрэнгүй үзэл санаа түүний хөгжлийн гол онцлог байсныг онцлон тэмдэглэж, онцгой гавьяа байгуулсан зарим эмч нарын нэрсийг  дурьдаж  хүндэтгэл илэрхийлэв.

Илтгэлийн II хэсэгт; Одоо ЗХУ-ын эрүүлийг хамгаалах улс ардын аж ахуйн хоцрогдсод салбар болж эрүүлийг хамгаалах байгууллагын ажилд хариуцлагагүй явдал, хайнга хандлага, хээл хахуул авах, мэргэжил мэдлэгээр хоцрогдох явдал газар авч, нэр хүнд нь яагаад доройтов? Үүний шалтгаан хэдийд яаж үүссэн ба юунд оршив гэдэг асуудалд дүгнэлт хийж, бүхнийг хүний сайн сайхны төлөө зориулж, хүний нийгмийн асуудалд анхаарах талаар Лениний үндэслэсэн зарчим бүр гучаад оны үеэс алдагдаж, эрүүлийг хамгаалахыг үлдэгдэлээр санхүүжүүлэх арга ажиллагаанд шилжсэн, үндэсний орлогын хэмжээгээр ярихгүй, зөвхөн зарцуулж буйтөсвөөp  үзэхэд сүүлийн 25  жилд 4,6—6,6%­-иар буурсан, тэр ч байтугай цалингийн фондыг батлагдсан орон тоогоор бус, ажиллаж байгаа хүнээр баталж, нэг эмч 2—3 хүний ажлыг хийсэн ч тогтсон цалингаа авдаг, эмнэлгийн ажилчид хамгийн бага цалинтай байсан зэрэг шалтгаануудыг дурьдав.

Үүний дээр эрүүлийг, хамгаалахын ажлыгхөгжүүлэхэд төлөвлөлт,удирдлагын экстентив аргыг хэт зонхилж, ажлын чанарыг орхигдуулсан. Уг арга нь эрүүлийг хамгаалахын хөгжлийн тодорхой нөхцөлд (тавь жараад оныг хүртэл) үр дүн өгч зөв зүйтэй байсан боловч энэ үеэс эрүү лийг хамгаалахын үндсэн үзүүлэлт зохих. түвшинд хүрч (Жишээ ны 1965 онд эмч 23,9 %о болсон нь одоогийн Японоос илүү, ор 95,8%п болсон нь одоогийн АНУ ын хангамжаас илүү), хүн амын өвчлөл, хүүх  дийн экдэгдлийн шалтгаан өөрчлөгдөж, хи мижилт, үйлдвэржилт, хотжих үйл явц" түргэсч, орчныг хамгаалах асуудлыг зүй ёсоор дэвшүүлсэн үед зохих дүгнэлт хийж холбогдох арга хэмжээ аваагүй; Үлдэгдлээр санхүүжүүлснээс эмнэлгийн байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх хөрөнгө дутагдаж, эмнэлгүүдийг зориулалтын бус байранд олноор байрлуулах, шаардлага хангаагүй барилгыг хүлээн авч, эрүүлийг хамгаалахаас жилд хэдэн ор ашиглалтанд оров гэж шаардахаас тэр нь ямар ор болох, ямар нөхцөлд ажиллаж байгааг хэн ч сснирхохгүй болж, үүн дээр засаг захиргааны удирдлага хэт төвлөрсөн нь доод байгууллагын идэвх ажиллагааг боогдуулж, хүний хөдөлмөрийг урамшуулах явдал   үлэмж хоцрогджээ.

Үүний хамт дөчөөд оны сүүлч гучаад. оны эхээр зөвлөлтийн шинжлэх ухаанд гарсан алдаа анагаах ухааны хөгжилд үлэмж саад учруулж, удамшил судлалыг хэдэн арван жилээр ухрааж, физиологи судлалыг боогдуулан явцууруулж, энэ үндсэн дээр зарим эрдэмтэд дураар загнах, тэр ч байтугай шинжлэх ухааны үндэслэлгүй таамаглал дэвшүүлэх (Бошьян, Лепе» шинская) явдал газар авахад хүргэжээ. (Энэ сургамжийг одоо ч мартаж болохгүй юм) Үүний хамт тавиад оны үеэс буй болсон ёс суртахууны уналт, хууль зүйн завхрал багагүй хор хүргэж «эмч нарын хэрэг» хэмээн нэрлэгдэх ажиллагаа хүнд хэцүү ул мөр үлдээжээ. Уг хэрэг явдалд зөвлөлтийн анагаах ухааны олон сайн эр дэмтэн өртөгдөж, бие сэтгэлээр хэлмэгд сэнээс гадна эмчийн нэр хүндэд том цохилт болж газар сайгүй айх эмээх, хардах  сэрдэх бие биедээ итгэлгүй болох явдал газар авахад хүргэжээ. Энэ бүхэн дээр зогсонги үед нэлээд дэлгэрсэн ёс суртахууны доройтол, хээл хахуул авах, ажилд хариуцлагагүй хайнга хандах явдал өргөжжээ. Мөн энэ үед ажлын дутагдлыг залруулж засахын оронд урьдын амжил таар хаацайлах, амжилтандаа тайвшрах арга барил дэлгэрсэн нь эмч эмнэлгийн ажилчдад тавих зарчимч шаардлагыг сулруулж, мэргэжил мэдлэгээр хоцрогдоход нөлөөлсөн байна. Энэ бүхэн нь өвчтөнд хайнга, хүйтэн цэвдэг хандах, эмнэлгийн тусламжийн   чанар,    соёл    доголдох зэрэгэмнэлгийн ажлын дутагдлыг ард түмэн зүй ёсоор өргөн шүүмжлэхэд хүргэж ааж маар анагаах ухаанд итгэх итгэлийг бууруулжээ.

Ийм байдлыг эмч нар өөрсдөө эхлэн мэдэрч, эрүүлийг хамгаалахад буй болсон байдлыг засч залруулах талаар тэр үедЗХУКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсан. Л. И. Брежнев, К. У. Черненко нарт захидал бичиж байсан байна. Үүнийг ч дээрхи удирдлагууд зүй ёсоор хүлээн авч хэд хэдэн тогтоол гаргаж арга хэмжээ авсан боловч уг тогтоолууд нь хуучныг өөрчлөх шинэ сэтгэлгээгүй, сан хүүгийн бодит арга хэмжээ аваагүй, ерөн 1ий заалт зонхилсон тул амьдралд үр дүнгээ   өгөөгүй өнгөрчээ.

Зөвхөн ЗХУКН ын XX V их хурал, түүнээс хойш хуралдсан бүгд хурлууд, ЗХУКН ын бүх холбоотын XX бага хурлаас хойш хүний төлөө анхаарал ха ламж шинэ сэтгэлгээгээр өндөрт тавиг даж, зөвхөн ам хэлээр бус, ажил үйлсээр эрүүлийг хамгаалахад туслах арга хэмжээ  авч, зөвхөн 1995 он хүртэл хугацаанд л эрүүлийг хамгаалахад 190 млрд рублийн санхүүжилт олгоно. Мөн сүүлийн жилд төв орон нутгийн нам, захиргаа, олон нийтийн байгууллагууд эрүүлийг хамгаалахад илүү анхаарал тавих болж, захиргаа аж ахуйн 1000. гаруй барилгыг эрүүлийг хамгаала :хад шилжүүлж цаашид эрүүлийг хамгаа лахыг материаллаг баазаар бэхжүүлэхэд эдгээр байгууллагын үүргийг улам өндөржүүлэхийн чухлыг илтгэгч цохон тэмдэглэсэн болно.

Илтгэлийн III хэсэг бүхэлдэээрүүлийг хамгаалахын өөрчлөн байгуулалтыг юунаас эхлэх ямар асуудлуүдыг онцлон анхаарч тэдгээрийг ойрын ирээдүйд хэрхэн шийдвэрлэхэд чиглэгдэв.

ЗХУ-ын Эрүүлийг хамгаалахыг өөрч лөн байгуулах асуудал давыы өмнө эрүүлийг хамгаалахын удирдлага, төлөвлөлт, санхүүжи тийн системийг үндсээр нь өөрч лөхөөс эхлэх хэрэгтэйг илтгэгч цохон тэмдэглэв.Уг   өөрчлөнбайгуулалтын   гол чиглэлнь:

а)      Төлөвлөлт санхүүжилтийн экстенсиваргаас ажлын эцсийн үр дүн, (эрүүл мэндийн байдал), чанараар дүгнэх интенсиваргад шилжих; Үүнд одоогоор үлэмж бэрхшээлтэй байгаа асуудал бол эрүүлийгхамгаалах байгууллага, тодорхой хамт олон,
хүмүүсийн ажлыг дүгнэх шинэ үзүүлэлт,нормативыг боловсруулах   явдал юм.

Цаашид, төлөвлөлт санхүүжи   тэнд юу ны өмнө улс орны нийгмийн нийт бүтээг дэхүүн буюу (үндэсний орлогыы зохих хувийг хүн амын эрүүл мэндийг хамгаалахад зориулан хувиарладаг зарчимд тул гуурлан шинжлэх ухааны үндэстэй тогтоосон нормативыг үндэслэн эдийн засгийн удирдах байгууллагууд хөрөнгийг норма тиваар хувиарлах; Гэхдээ урьдын адил эмнэлгийн ор, амбулаторийн үзлэгийн тоо гоор бус хүн амын тоог үндэслэн төлөв лөж   санхүүжүүлдэг   зарчимд шилжих;

б)      Эмч, эмнэлгийн ажилчдын ажлыгэцсийн   үр   дүн, чанараар   дүгнэж урам шуулах арга хэмжээ авах; Үүнтэй холбог дуулан илтгэгч эрүүлийг хамтаалахын эдийн засаг, материаллаг урамшил, аж ахуйн тооцооны талаар эмнэлгийн ажилчдын дунд байгаа хуучин сэтгэлгээг шүүмжлэв. Илт гэгч цааш төлөвлөлт, санхүүжилт, удирд лагын талаар Ленинград,Кемерово мужуудад хийгдэж байгаа туршилт, эмнэлгийн ажилтан байгууллагын ажил дүгнэх шинэ шалгуур нэвтрүүлснийг дурь даж уг туршилт нь эмнэлгийн ажилчдын цалинг нэмэгдүүлэх эрмэлзлэлийн үүднээс бус дотоод нөөц бололцоог зүй зохистой ашиглан, ажлын чанарыг дэмжиж, дэвшилт арга ажиллагааг нэвтрүүлэх замаар хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтийг сайжруулахад чиглэгдэж байгааг онцлон тэмдэглэв. (Энэ талаар Кемерово мужийн эрүүлийг хамгаалах газрын дарга туршлагаа ярьсан)

Мөн эмнэлгийн хуудсыг эмч нараас нэг удаад 5, бүгд 10 хоног бие дааж ол гох талаар хийсэн туршилт дуусч, энэ нь поликлиникийн дэс дугаарыг 20% иар ба гасгах  боломж  олгосныг дурьдав.

в).Эрүүлийг хамгаалахын удирдлагын системийг төгөлдөржүүлэх шинэ зарчим нь: Удирдлагыг хэт төвлөрүүлэхийг зог   соож хөдөлмөрийн хамт олон болон бүх шатны удирдах ажилтны эрхийг өргөтгөж, ардчилалыгөргөжүүлэхэд чиглэгдэх болно. Мөн эрүүлийг хамгаалах бүх үйл ажил лагааны дайсан болсон хүнд сурталтай эвлэршгүй тэмцэл явуулж гарах тушаал, зааврын тоог цөөлөх, загварчилсан өвчний түүх хөтлөх, эмийн жорын шинэ хэлбэр нэвтрүүлэх, эрүүл мэндийн паспорт буй болгох, 1 сая хүртэл хүн амтай районы Эрүүлийг хамгаалах газрыг татан буулгах, өвчний түүхийг товч ба онц өөрчлөлтгүй бол өнжөөд бичих г. м) бичиг цаастай зууралдах ажлыг багасгаж, эмч нар хү мүүстэй ажиллах боломжийг бүрэлдүүлэ хийн чухлыг онцлон тэмдэглэв. Дээрхээс үндэслэн эрүүлийг хамгаалахын удирдлага, төлөвлөлт, санхүүжилтийн шинэ зарчим нормативыг 1988—1990 онд бүрэн боловсруулж, X таван жилээс эхлэн эрүүлийг хамгаалах бүх байгууллага шинэ журмаар ажиллах бэлтгэлийг хангах зорилт дэвшүүлэв.

Илтгэлийн энэ хэсэгт илтгэгч ЗХУ-ын Эрүүлийг хамгаалахын практикт сүүлийн жилүүдэд нэвтэрч байгаа шинэ хэлбэр эр дзм шинжилгээ үйлдвэрлэлийн нэгдлүүд, тухайлан Москва хотын «Нүдний бичил мэс заслын нэгдэл, гэмтэл согог заслын Кургакын төв «Стоматология» нэгдлийн үйл ажиллагааг өндөр үнэлж, ийм төвүүдийг эрхтэн нөхөн суулгах г.м. анагаах ухааны хоцрогдож байгаа салбарт байгуулахын чухлыг   онцлон тэмдэглэв.

Цааш илтгэгч эрүүлийг хамгаалахын үндсэн гол салбаруудын орчин үеийн зо рилтын   тодорхойлж ярив.

1. Давын өмнө урьдчилан сэргийлэх ажлыг бүх талаар эрчимжүүлж, түүнд хэсгийн эмчээс эхлээд удирдах ажилтан, нам, улс олон нийт, аж ахуйн байгууллага, бүх нийгмийн хандлагыг үндсээр нь. өөрчлөх зорилт   дэвшүүлэв.   Үүнтэй холбогдуулан илтгэгч ариун цэвэр урьдчилан сэргийлэх ажилд  оршиж байгаа дутагдлыг тодорхой баримтаар дурьдаж ярив. Ариун цэвэр урьдчилан сэргийлэх ажил хувьсгалын эх иий үед халдварт өвчинтэй тэмцэхэд чу хал үүрэг гүйцэтгэж байснаа сүүлийн үед уриа лоозон болж хувирсан, үндсэндээ урьд чилан сэргийлэх ажил ариун цэвэр халд вар судлалын явцуу хүрээнд хязгаарлаг даж үр Дүн багатай байна. Эрүүл мэндийн хүмүүжлийн ажлын одоогийн арга хэлбэр хуучирч хоцорсон, 1—8р ангид суралцах хугацаанд эрүүл хүүхдийн тоо 4 дахин багасаж, хараа муутай хүүхдийн тоо 3—30%, мэдрэл сэтгэцийн хямралтай хүүхэд 15—40%, ходоод гэдэсний өвчтэй хүүхдийн тоо 2 дахин нэмэгдэж сурагчдын эрүүл мэндийн байдал анхаарал татахуйц болсон; Архи тамхи хэрэглэх, мансуурах донд өртөгсдийн тоо нэмэгдсэн, сүү мах, хүнсний үйлдвэрийн ариун цэвэр, муу, орчны бохирдол их, эмэгтэйчүү дийн хөдөлмөр хамгаалал хангалтгүй зэрэгариун цэврийн дутагдал зөрчилтэй АЦХС ын байгууллага, нийт эмч нар эвлэрэнгүй хандаж хэвшсэн. Дээрхээс үндэслэн   илтгэгч   ариун   цэврийн хяналтыг

бүхий л талаар чангатгах, түүнд орчин үеийн хяналтын систем нэвтрүүлж, орчныг бохирдлоос хамгаалах ажлыг шинэ шатанд таргах; Улсын ариун цэврийн дүрэм, ариун цэврийн эрх зүйн шаардлага боловсруулж гаргах; Ариун цэвэргэгээрлийн ордон, кабинетийн одоогийн ажлыг үндсээр нь өөрчилж, ЗХУ-ын үйлдвэрчин, эрүүл мэнд ба энэрэнгүй сэтгэлтний фонд, Улаан загалмай, биеийн тамир зэрэг бусад байгууллагатай хамтарч Эрүүл мэндийн төв байгуулж түүнд ялангуяа залуучуудыг аргөн хамрах, эрүүл аж төрөх ёсонд сур гах үндсэн бааз болгох, ЗХУ-ын ардын боловсролын улсын хороотой хамтарч су рагчдын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл аж төрөх ёс төлөвшүүлэх өргөн хүрээтэй ажил зохиох, хүүхэд залуучуудын ба нийг мийг аюулаас хамгаалах байгууллагатай хамтарч архидалт,   наркоманийн   эсрэг арга хэмжээ авах зэрэг тодорхой зорилтыг дэвшүүлэв. Мөн урьдчилан сэргийлэх аж лыг эрчимжүүлэхэд ариун цэвэр, халдвар судлалын байгууллагаас (Одоо ЗХУ д 4572 Ариун цэвэр халдвар судлалын станц, түүнд 300 мянга гаруй эмч мэргэжилтэн ажиллаж байна) гадна эмнэлэг ариун цэврийн анхны тусламж үзүүлдэг байгуулла тууд тухайлбал хэсгийн ба амбулатори поликлиникийн эмч нарын ажлын арга ба рилыг өөрчилж, тэд одоо гол нь өвдсөн хүнийг эмчлэх ажил эрхэлж байгааг эрүүл буюу харьцангуй эрүүл хүмүүстэй ажилладаг болгон, өвчнийг эхний үе шатанд нь илрүүлж төгс эмчлэх, эрүүл аж төрөх ёсыг хүн амд эзэмшүүлэхэд гол ажлаа чиглүү лэхээр цалин хөлс материаллаг урамшлын системийг өөрчлөн зохион байгуулахын чухлыг   заав. .

2. Эрүүлийг хамгаалах ажлыг өөрчлөн байгуулах, хүн амын өвчлөл, эндэгдлийг бууруулахад эмнэлгийн анхны тусламж үзүүлдэг байгууллагуудын ажлыг эрс сайжруулах  шаардлагатай   бөгөөд   үүнд үлэмж:нөөц байгаагилтгэгч цохон тэмдэглэв. Одоо ЗХУ-д 40 мянган амбулатори поликлиник, 75 мянган дотрын, 20 мянган цехийн хэсгүүд ажиллаж, түүнд өдөр бүр 10 сая орчим хүн үзүүлж, түргэн туслам жийн станцууд жилд 90 сая дуудлаганд очиж байгаа нь асар их хүч юм. Эдгээр байгууллагуудын ажлыг цаашид сайжруу лахад юуны өмнө материаллаг баазаарбэхжүүлэх, эмч ажилчдын мэргэжил мэдлэгийг дээшлүүлж ажлын идэвх санаачлагыг өрнүүлэх цалин хөлс, урамшлын систем хэрэгтэй байна. Уг салбаруудыг цаашидхөгжүүлэхэд баримтлах үндсэн чиглэл нь:

а)       Амбулатори поликлиникийн тусламжийг илүү давуутай хөгжүүлж давын өмнө (ойрын 5—6 жилд) оношлогооны баазыг бэхжүүлэх. Зөвлөх поликлиник одоо
200 байгааг 1991 онд 70 аар нэмэгдүүлэх,оношлогооны төв 14 байгааг 1995 онд150-ийг нэмж байгуулах, тэдгээрийн хүччадлыг бүрэн ашиглах (одоо техник ашиглалтын коэффициент 60%, ялангуяаимпортын   техникийг   муу   ашиглаж   байна;

б)      Өвчтөнийг сувилах, стоматолог, гоосайхан, эмнэлгийн техник зохион бүтээхзэрэг эрүүлийг хамгаалахын зарим хүндбуюу хоцрогдож байгаа салбарт хоршооллын хэлбэрийг дэмжих боловч ямарч нөхцөлд зөвлөлтийн эрүүлийг хамгаалахынүндсэн зарчим үнэ төлбөргүй эмнэлгийнтусламжийг орлуулах буюу хязгаарлахуйтүүнийг   давамгайлуулахгүй байх.

в)Зөвлөлтийн эрүүлийг хамгаалахын практикт нэвтэрч тодорхой үр дүнгээ өгч байгаа өдрийн ба гэрийн стационар, өдөрөнжүүлэх палат, хөдөлмөр зохион байгуулалтын бригад, эмчийг чөлөөтэй сонгохзэрэг хэлбэрүүдийг цаашид өргөжүүлэх;
Хэсгийн эмчийг өрхийн эмчийн хэлбэртаажмаар шилжүүлэх ажлыг турших боловчзохих бололцоо, боловсон хүчиий бэлтгэл
хангагдаагүй  нөхцөлд ажиллуулахгүй байх.

г)     . Үйлдвэрийн ажилчдад эмнэлгийнтусламж үзүүлэх нэгдсэн эмнэлгүүдийг өргөтгөхийн хамт цехийн хэсгийг цех дэвсгэр нутгийн үйлчилгээнд шилжүүлж, үйлдвэрийн эмнэлгүүдийн гол ажлыг мэргэжлээс шалтгаалах өвчнийг эмчлэх, ер ньурьдчилан сэргийлэх арга хэмжээнд чиглүүлнэ.

д)Хүн амыг диспансерчлал явдал эмчлэн сэргийлэх ажлын гол арга хэвээр байхбөгөөд үндсэн чиглэлд заасан дагуу 1995
он хүртэл 2 шаттай явуулна. Одоогийнбайдлаарполиклиникүүдэд урьдчилан сэргийлэх 3000 тасаг, кабинетажиллаж 130сая хүнд урьдчилан сэргийлэх үзлэг хийж,65 сая хүнийг диспансерийн хяналтад аваад
байна.

Гэвч уг ажил одоогийн байдлаар чанар, үр нөлөө муутай, хэлбэрдэх байдлаар явагдаж байгааг илтгэгч шүүмжлэв. Үүний жишээг зөвлөлтийн хүн амын нас баралт, тахир дутуу болохын шалтгааны 80% ийг эзэлж байгаа халдварт бус зарим өвчнөөр төлөөлүүлж болох юм. ЗХУ д одоо хавдар судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний 21 институт, 3500 тасаг кабинет, 7530   хавдар   судлагч эмч,   4000 радиологийн эмч ажиллаж байна. Гэтэл 1987 онд хяналтад авсан хорт хавдар өвчтэй хүмүү сийн 28,7% ийг өвчний  үед, 21,4 ийг V үед орсон хойно нь буюу хорт хав дартай өвчтөний 2 хүний нэгийг анагаах ухаан тусламж үзүүлэх боломжгүй үед нь илрүүлж   хяналтад авчээ.

ЗХУ д одоо зүрх судасны өвчний чиг лэлээр эрдэм шинжилгээний 18 институт, 65 диспансер, 921 кабинет тасаг ажиллаж байна. Гэтэл зүрх судасны өвчлөл нэг үе буурсан боловч сүүлийн жилүүдэд нэмэг дэх хандлагатай байна. Гэтэл энэ хуга цаанд диспапсерийн хяналт өргөжсөөр бай сан байна. Хяналт өргөжөөд байхад үзүү лэлт сайжрахгүй, муудаад байхаар ямар хяналт гэх вэ? гэдэг зүй ёсны асуудлыг илтгэгч дэвшүүлэн тавьжээ. Гэтэл 100 мянган хүмүүсийг хамарсан судалгаагаар зөвхөн цусны даралт ихдэх өвчнийг буу руулснаар хүн амын нийт нас баралтыг 16,7% иар, тархинд цус харвалтыг 60% иар, зүрхний титмийн судасны өвчнийг бууруулснаар хүн амын нас баралтыг 21% иар, зүрхний шигдээсийг 36% иар бууруулж   болохыг баталжээ.

Диспансерийн хяналтын үр дүн ийн хүү хангалтгүй байгаа нь бас тусгай мэргэжлийн ба эмнэлгийн анхан шатны байгууллагуудын уялдаа муугаас шалтгаалж байгааг   илтгэгч   цохон тэмдэглэжээ.

е). Хөдөөгийн эрүүлийг хамгаалах яв дал орчин үеийн шаардлагаас үлэмж хоц рогдсон хэвээр байна. Хэрэв улс ардын аж ахуйн салбарт «үлдэгдлээр» санхүүжүүлж байсан бол Эрүүлийг хамгаалах салбар дотроо энэ зарчмыг юуны өмнө хөдөөд хэрэглэж байсан нь хүнд байдалд оруулсныг илтгэгч шүүмжилжээ. Одоо хөдөөгийн ба төвийн районы хэсгийн эмнэлгийн 40% нь зориу лалтын бус барилгад , байрлаж, 27% нь бохир усны, 17% нь цэвэр усны системгүй байна. Мөн хөдөөд эмнэлгийн яарал тай ба түргэн тусламж, нүүдлийн үйлчил гээ хангалтгүй мэргэжлийн боловсон хүчин дутуу, тогтвор суурьшилгүй тул орон тоондоо ажилладаггүй, байгаа нь мэргэжил мэд лэгээр хоцрогдож байна. Энэ бүхнийг харгалзан ирэх онд хөдөөгийн эрүүлийг хам гаалах асуудлаар бүх холбоотын зөвлөлгөөн хийлгэхээр санал оруулсаныг төлөөлөгчид дэмжиж батлав.

ё). Эмнэлгийн түргэн ба яаралтай тусламжийн асуудлыг бүрэн шийдвэрлээгүй байгаа боловч уг тусламж зохих түвшинд байгааг илтгэгч цохон тэмдэглэв. Цааш уг тусламжийн материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчний мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх, түргэн, яаралтай тусламжийг аажмаар зааглан зохион байгуулах, бригадын үйлчилгээг өргөтгөх, «түргэн тусламж нэгдлийг ойрын үед байгуулах зэрэг зорилтыг дэвшүүлэв.

3. Илтгэгч цааш нь эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад ихээхэн анхаарч, «бүх нийт хүүхдэд зориулдаг» тухай нэг бус удаа ту нхаглаж байсан боловч энэ салбар онцгой хүнд байдалд байгааг ярив. Одоо ЗХУ нялхсын нас баралтаар Японоос 5 дахин, АНУ, Англи, ХБНГУ аас 2,5 дахин их байиа. Амаржих газар, хүүхдийн бай гууллагын материаллаг бааз үлэмж дорой, одоогийн байдлаар ажлын хэвийн нөхцөл бүрдүүлэхэд эх барихын 30 мянган ор, өвчтэй хүүхдийг эмчлэхэд 130 мянган ор хэрэгцээтэй байгаа ба хүүхдийн больницын 25 мянган орыг бүрмөсөн солих шаардлагатай болжээ. Энэчлэн хүүхдийн сувиллын бүх орны 21% нь 1917 оноос өмнө, 46% нь 1940 оноос өмнө баригдсан бөгөөд 30% нь бохир усны системгүй бай на. Үүний дээр хүүхдийн эмч, зарим шаардлагатай эм, техник дутагдаж байгаа нь байдал ямар байгааг тодорхойлж байна.

Үүнчлэн эхийн эрүүл мэндийг хамгаа лахад ч бид хангалтгүй анхаарч байна. Төрөхийн хүндрэл, үр хөндүүлсэний улмаас жилд 2500 эмэгтэй нас барж, хөдөл мөрийн хүнд нөхцөлтэй үйлдвэрт ажиллаж байгаа 9,4 сая хүний 30% ийг эмэгтэйчүүд эзэлж, 270 мянган эмэгтэй биеийн хүчний хүнд хөдөлмөр хийж байна. ЗХУКН ын Төв Хороо, ЗСБНХУ  ын Сайд нарын Зөвлөл эх хүүхдийн эрүүл мэндийг хам гаалах асуудлыг 1995 он гэхэд шийдвэрлэх   зорилт тавьсан.

Гэхдээ энэ асуудлыг шийдвэрлэхэд бүх бүгд найрамдах улсуудыг ижилтгэн авч үзэх бус төрөлт өндөртэй дунд Ази: Казак, Азербайджан, ЗСБНХОУ ын за рим районуудыг төрөлт багатай Украйн, Белорусс, Балтийн тэнгисийн орчмын ор ноос ялгавартай үзэж, уг асуудалд эрүү лийг хамгаалах байгууллагаас гадна нам, улс хоршоолол, олон нийтийн байгууллагууд, хөдөлмөрчдийн идэвхтэй дэмжлэг, ухамсартай үйл ажиллагаан дээр тулгуур лаж хэрэгжүүлэхийг илтгэгч тэмдэглээд, уг зорилтыг хэрэгжүүлэх боломжийн ту хай ярихдаа 1987 оны эхний 8 сарын байдлаар нялхсын нас баралтыг 25,4%, 3,8% болгон бууруулсан амжилтанд тулгуурлан бүрэн биелэгдэх үндэстэй гэж дүгнэв. Мөн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, төрөлтийг зохицуулахад. урьд өмнө зонхилон хэрэглэж ирсэн үр хөндөх аргыг «газар бүр хэрэглэх боломж муутайг харгалзан жирэмслэхээс сэргийлэх (контрацепции) аргыг нэвтрүүлэх зарчмын асуудлыг дэвшүүлж, уг ажил нь зөвхөн ганц эмнэлгийн бус, нийгмийн өргөн хүрээтэй бага хэмжээ болохыг цохош тэмдэглэв.

4. Хүн амд үзүүлэх эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг улам өргөжүүлэхийн чухлыг илтгэгч тэмдэглэж,, зүрх судас, хавдар судлалын тусламжаас гадна гэмтэл согог, мэдрэлийн мэс засал  дотоод шүүрлийн булчирхайн судлал, би чил, мэс засал, мэдрэл, бөөр, нүд, чих: хамар хоолойн тусламжийг өргөжүүлэхээр заав. Үүнээс гэмтэл согогийн тусламжийн талаар жишээ болгож дурьдахад одоо ЗХУ -д жилд 18,5 сая гэмтэл гарч, тэд гээрийн улмаас 60 мянга гаруй хүн та хир татуу болж байна. Гэмтэл согог заслын Курганы төв хичнээн сайн ажиллаа ч жилд 15—20 мянган хүнд л тусламж үзүүлэх боломжтой тул гэмтэл согог заслын эмнэлгүүдийн материаллаг баазыг бэхжүүлж,    ялангуяа  реаблитацийн туслам жийг улэмж өргөжүүлэх шаардлагатай бай гаа ажээ.  Үүнчлэн илтгэгч зарим нарийн мэргэжлийн тусламжаар дэлхийд өндөр жөгжсөн зарим орноос хоцорч байгааг тэм дэглэж, тэдгээрийг хөгжүүлэх арга хэмжээ авахыг цохон заав. ЗХУ 1987 оны байд лаар нээлтэй зүрхэн дээр 6112 мэс засал хийсэн байхад АНУ-д 140 мянга, бөөр шилжүүлэн суулгах мэс засал 500 хийсэн байхад АНУ-д 8000; Диализ эмчилгээ кийх цэг 1 сая хунд 3,4 ноогдож  байхад АНУ- д 200, ХБНГУ д 180 ногдож байгаа ажээ).

  1. Орчин үед дэлхийц улс орны эрүү лийг хамгаалахын анхаарлыг татаж байгаа хоёр асуудал наркомани, ДХХ өвчинтэй тэмцзх талаар зохиож байгаа ажлын ололт, дутагдлыг илтгэгч тодррхойлов. Одоо ЗХУ-д яаркоманитай тэмцэх 509 диспансер, 3603 тасаг кабинет, ДХХ ийг судлах 400 лаборатори ажиллаж байна) Хүн амыг нэг удаа хэрэгдэх шприц, бэлгэвч (презерва тив) ээр хангах асуудал үлэмж бэрхшээлтэй  байгааг  тодорхой  баримтаар нотлов.
  2. Хуралд үг хэлсэн төлөөлөгчид, илт гэгчийн онцлон тэмдэглэсэн нэг асуудал бол эм, эмнэлгийн багаж техникийн хан гамжийн асуудал байлаа. Эиэ талаар ЗХУКН ын Төв Хороо, ЗСБНХУ ын Сайд нарын Зөвлөл тусгай тогтоол гаргаж, 1993 онд эх орны үйлдвэрийн эмийн бодисоор бүрэн хангах, эмнэлгийн багаж төхөөрөмжинд олгох хөрөнгийг 1995 онд 3,5 млрд (одоо 1 млрд) хүртэл өсгөх зо рилт дэвшүүлж, зарим арга хэмжээ авч эхэлж байгаа боловч давын өмнө одоогийн эрэлт шаардлагыг хангах явдал онцгой хурцаар тавигдаж байна. Одоогийн байд лаар эмнэлгийн байгууллагуудад.. дав даруй шаардлагатай эмийн 80% орчмыг (зарим гол хэрэгцээт эмээр 40—50%), багаж төхөөрөмжийн хэрэгцээний дөнгөж 60% ийг тус тус хангаж байна. Энэ учраас ойрын хугацаанд эх орны эм, эмнэлгийн багаж төхөөрөмжийн үйлдвэрлэлийг өргөтгөх,    эмийн    Сангуудын    ажлыг өөрчлөнзохион байгуулах) одоо ЗХУ-ын эмийн сангууд жилд 5 млрд орчим рублийн эм борлуулж байгаа худалдааны байгуулла тын байр сууринаас эмнэлгийн үйлчилгээ ний байгууллага болгох ажлын үзүүлэлт, шагналын системийг өөрчлөн зохион байгуулалтын ажил хийж байна), гадаад орны үйлдвэр, фермүүдтэй хамтарч компьюте рийн томограф, фиброскопийн аппарат, мэс заслын микроскоп, нүдний нарийн багаж төхөөрөмж  хийх  арга  хэмжээ   авч байна.
  1. Цаашид анагаах ухааныг хөгжүүлж, түүний удирдлага, төлөвлөлтийг өөрчлөн байгуулах   ажлын   чиглэл нь:

 

  • Ирэх оноос эхлэн эрдэм шинжилгээ нийт бүх байгууллагыг төлөвлөлтийн шинэ системд шилжүүлэх,
  • Суурь судалгаагаар дэлхийн шинжлэх ухааны түвшингээс хоцрогдож байгааг харгалзан уг салбарыг хөгжүүлэхэд илүү   анхаарал тавих.
  • Эрүүлийг хамгаалах практик шаардлагаар давын өмнө вирус судлалыг хөгжүүлж, «Томуу» программыг хэрэгжүүлж, ДХХөвчний   судалгааг   өргөтгөж, зүрх судас, хавдар судлалын шинжилгээг үргэлжлүүлнэ.
  • Эрдэм шинжилгээний ажилтан бүрийн ажлыг эцсийн үр дүнгээр тооцох журамд шилжиж, бага хүчин чадалтай ажлын байгууллагуудыг нэгтгэх ажлыг үргэлжлүүлэн хийнэ.
  • Эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнг практикт нэвтрүүлэх ажлыг эмч нарын мэргэжил дээшлүүлэх болон эрдэм шинжилгээний институтуудыг түшиглэн байгуулсан тусгай төвүүдээр дамжуулан гүйцэтгэнэ.
  • Шинэ эм, техникийг батлах, хянах, шалгах, системийг өөрчлөн байгуулав. Энэ бүхний үндсэн дээр 1995 он гэхэд ЗХУ- ын аль ч хэсэгт байгаа хүн эмнэлгийн тусламжийг орчин үеийн анагаах ухааны түвшинд   авах   боломжтой   болох юм.

8. Дээр дурьдсан бүх арга хэмжээг хэрэгжүүлэх, өөрчлөн байгуулалтын хувь заяаг шийдвэрлэх гол хүч бол эгнээндээ 7 сая гаруй хунийг багтаасан эмнэлгийн боловсон   хүчний   арми юм.

Өнгөрсөн хугацаанд мэдлэг, зан төрхийн шинж чанараараар эмч байж чадах хүмүүсийг зөв сонгох талаар хангалтгүй анхаарч, бас төлөвлөлт, санхүүжилтийн экстенсив арга боловсон хүчнийг бэлтгэх, сонгох, хүмүүжүүлэхэд муугаар нөлөөлсөн ба зарим газарт анагаах ухааны дээд сургуулийг зохихбэлтгэлгүй байгуулсан ду тагдлыг тэмдэглэж, илтгэгч эмнэлгийн боловсон хүчний бэлтгэлийн чанар, мэргэжил мэдлэг, ёс суртахууны хүмүүжлийгсайжруулах талаар дараах зорилтуудыг дэвшүүлэв. Үүнд:

— Юуны өмнө ирээдүйд эмнэлгийн ажил хийх хүмүүсийг зөв сонгоход анагаах ухааны дээд, дунд сургуулиуд төдийгүй эрүүлийг гол хэвлэлүүд эрүүлийг хамгаалахын ам жилт, алдаа дутагдал, ололт, өөрчлөн бай гуулалтын бэрхшээл, түүнийг даван туулах арга замыг зөв зүйтэй бичиж байгаа бо ловч зарим хэвлэлд (Комсомольская правда, Социалистическая индустрия г. м) асууд лын гүнд оролгүй, ганц. нэг дутагдал, батлагдаж нотлогдоогүй зүйлийг хэт дэвэр гэн, өрөөсгөлөөр дүгнэж «шуугиан дэгдээх» байдлаар бичсэн нь хүн амыг эмчид ойр туулах бус, итгэлийг алдагдуулах нөлөө үзүүлж   байгааг шүүмжлэв.

Мөн илтгэгч өөрчлөн байгуулалтын явцад  эмч, эмнэлгийн ажилчдын ажлын ду тагдал доголдол, хариуцлагагүй байдлыг ил тод шүүмжилж, эвлэрэшгүй тэмцэл явуулахын хамт эмчийн нэр хүндийг хамгаалах асуудалд бодит байдлаар хандахын чухлыг цохон тэмдэглэж, зөвлөлтийн эмч нарын дийлэнхи олонхи нь нам, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа, тэдний зонхилох нь эмэгтэйчүүд эхчүүд бөгөөд эмч нарын өвчлөл, нас баралт ч харьцангуй өндөр, тэд орон сууцны болон хөдөлмөрийн нөхцөл олон газар сайгүй байгааг харгалзан эмч эмнэлгийн ажилч дын хөдөлмөр хамгаалал, амралт сувилалд онцгой анхаарал тавихын чухлыг заав.

Үг хэлсэн төлөөлөгчид үндсэндээ илтгэлд хийсэн дүгнэлт, дэвшүүлсэн зорилтыг санал нэгтэй дэмжив. Зарим төлөөлөгчдийн хэлсэн үгэнд цаашид харгалзаж үзвэл зохих зарчмын асуудал дэвшүүлж байсны заримыг   авч үзвэл:

— Эрүүлийг хамгаалахад улсаас үлэмж хөрөнгө олгодог нь сайн хэрэг боловч түү гээр авах эм, техник хэрэглэл, тоног тө хөөрөмж үлэмж дутагдалтай байгаа тул эрүүл мэндийн бараа буй болгох; Сүүлийн үед албан байгууллагаас шилжүүлж байгаа барилгууд нь зориулалтын бус учир түүнд бодлоготой хандах;

Сайдын илтгэлд хойшид авах арга хэмжээ өргөн тусгагдав. Бидэнд давын өм нө дутагдаж байгаа өргөн хэрэгцээний эм багаж, барилга бусад хангамж илүү шаард лагатай байна.

Эрүүлийг хамгаалах яамны шинэ удирд лага өөрчлөн байгуулалтыг эхэлж байгаа боловч төв, орон нутгийн эмнэлгүүдэд хуучин сэтгэлгээ, арга барил, байсаар бөгөөд Эрүүлийг хамгаалах яамны захирангуйлах арга барил бүрэн арилаагүй, шинэ норм норматив боловсруулахад орон нутгийг орол цуулахгүй   хэвээр байна.

Эмчийн мэдлэг, мэргэжил, ёс суртахуун, энэрэигүй үзлийн хүмүүжлийг шинэ шатанд гаргаж өөрчлөөгүй нөхцөлд ямарч их хөрөнгө, барилга байшин, импортын багаж өөрчлөн   байгуулалтыг шийдэхгүй.

Дээд сургуулиудын программ төлөвлөгөөг богино хугацаанд олон өөрчилж байгаа  нь   сургалтанд   муу   нөлөөлж байна.

Мөн багш нарын ачаалал их, тэдний дундс «дундчууд» олон, онолын тэнхимүүдэд ажиллагсдын цалин бага байгаа нь багшлах боловсон хүчний бүрэлдэхүүнийг сайж руулахад   саад   болж байна.

  • Эрүүлийг хамгаалахын зохион байгуулагчдыг тусгай курс, сургуулиар бэлт гэх. Ингэхгүйгээс сайн мэргэжилтнийг30хион байгуулах ажилд тавьж, сүүлд нь хэн ч биш болгож байна. Мөн тэдэнд эдийн засгийн боловсрол эзэмшүүлэх тусгай курс буюу   тэнхим нээх.
  • Эмч нарын бичиг цаасны ажлыг ба гасгахад ЭТБМ, техник нэвтрүүлэх, эмчийк зарим ажлыг дунд мэргэжилтэнд шилжүүлэх, бие биеэ дагасан олон шалгалтыг цөөлөх;
  • Эмнэлгийн түргэн, яаралтай тусламжийг салгах шийдвэр гаргасан нь хөдөл мөрчдөд чирэгдэлтэй тул уг тушаалыг хя наж өөрчлөх;
  • Ил тод гэдэг нэрийн дор эмнэлэгг өвчтөний нууцыг задруулах, эрдэм шин жилгээний батлагдаж нотлогдоогүй зүйлий  нийтэд   сурталчлахыг зогсоох;
  • Аж ахуйн тооцоотой эмнэлгийн тусламжийн үнэ цалин, хоршоололынхоос бага байгаагаас түүнд цохигдож байна. Ер, нь хоршоололыг хөгжүүлэх нэрийн доорэмнэлгийн тусламжийг «худалдаа наймааны   ажил   болгож» болохгүй.
  • Эмчийн ажлыг эцсийн үр дүнгээр дүгнэх нь зөв боловч, үүнээс архаг өвчтөн хохирч   болзошгүйг анхаарах;
  • Эрүүлийг хамгаалах яаманд нийгмийв хангамж, нийгмийн даатгал амралт сувилалын удирдах газруудыг нэгтгэж нэг яам болгох, үүнчлэн яам тусгай газруудад ажил лаж байгаа эмнэлгүүдийг Эрүүлийг хамгаалах   яамны   харъяанд өгөх;
  • Ариун цэврийн байгууллага, бай цаагчдын эрхийн хууль зүйн үндсийг сайжруулж, шүүх яамтай хамтарч Дүрэм боловсруулах, торгуулийг албан хариуцлага танд тавихаас гадна, аж ахуйн тооцоот байгууллагын ашгийг хаах буюу багасгах замаар   хамт   олонд   торгууль хүлээлгэх;
  • Больницын хуудасбичиххугаца, сунгах   асуудлыг   эдийн   засгийн туршилт хийж байгаа байгууллагуудад үргэлжлүүлэн турших,  ямар  эмчээр  хэд хоног бичүүлэ хийг  байгууллага  өөрөө шийдвэрлэх;
  • Эрдэм шинжилгээний суурь судалгааг аж ахуйн тооцоонд хамааруулахгүй байх, эрдэм шинжилгээний ажилтны цалинг нэ мэгдүүлэх зэрэг олон арван сакалууд гарсан нь «Медгазета» сонинд нийтлэгдсэн болно.

ЗСБНХУ-ын их эмч нарын бүх холбоотын их хурал, ЗХУ-ын эрүүлийг хамгаалахын өөрчлөн байгуулалтын туршлагаас манай оронд. давын өмнө тусгаж  хийх ажил их байна.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 429
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК