Улсын клиникийн төв эмнэлэг
Ардын эмнэлгийн хүрээлэн
Дорно дахины анагаах ухааныг Энэтхэгийн (Аюурвед)ийн анагаах ухаан, Хятадын анагаах ухаан гэсэн хоёр чиглэлд хуваан авч үздэг.
Эртний Монголчууд дорно дахины анагаах ухааны онолуудын дэвшилтэт талуудыг тусган авч X— X зуунд онолын цогцолбор систем тогтоосон нь сурвалж бичигт өргөн тэмдэглэгджээ.
Дорно дахины анагаах ухааны онолууд „монгол анагаах ухааны онолын удирдамж болохоос өмнө монголчууд байгаль, цаг уурын өөрчлөлт, ахуй амьдралын урт хугацааны ажиглалтын үндсэн дээр өвчин эмгэг, эмчилгээ засал, идээ ундаа зэрэг аливаа юмс үзэгдлийг эсрэг тэсрэг чанарт хувааж, эсрэг үйлдлээр нь дом, эм засал явуулж байв. Энэ үед өвчин эмгэгийг эмчлэх онол практикийн удирдамжинд халуун хүйтний зарчмыг баримталж байсан байна.
Хожим нь Энэтхэг, Түвдийн анагаах ухааны онолыг хэрэглэхийн хамт Хятад анагаах ухааны ИнЯн (Аргабилиг)гийн онолыг системчилж хэрэглэж иржээ. Тухайлбал таван махбодын эсрэг тэсрэг тал болох «Гал Ус» (халуунхүйтэн) хоёрт бусад махбодуудыг хураангуйлдаг.
ИнЯнийн харьцаа нь хоёр туйлын энергийн хүчний динамик харилцан үйлчлэлээр хоорондын нэгдэл тэмцлийг тодорхойлдог. Орчлон ертөнц бол ИнЯнийн өөрчлөлтийн хүчний хэлбэлзэл гэж үздэг нь Нагаржунайн харьцангуй онол ялангуяа гүүний нэг чухал үндэс болох шүтэн 6а рилдахын ёстой нягт холбоотой байдаг. Энэ ёс бол ямарваа үзэгдлийг бүхэл бүтэн юмс үзэгдэл нөгөө талаас бүхэл бүтэн үзэгдлийн хэсэг шинжтэй байдаг учир үзэгдлийн бүт цийг судлахад дурдсан хоёр талаас харахгүйгээр түүний мөн чанарыг гүнзгий ойлгох аргагүй юм.
ИнЯн хэдийгээр эсрэг тэсрэг ча нартай ч харилцан бие биеэ нөхцөлдүүлнэ. Ингийн дотор Янгийн эх (үүсэл) агуулагдах учир Ингийн хөгжлөөс Ян төрнө. ИнЯнг эмгэг, процесст хэрэглэх. Биеийн физиологийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд цул хөндий эрхтний ИнЯнгийн харилцан үйл ажиллагааг зохицуулж өгөх нь зүйтэй.
Гадаад орчны 6 шалтгаанаас болж биеийн ИнЯнгийн ажиллагаа хямарч нэг нь нөгөөгөө давамгайлах, эсвэл аль нэгний үйл ажиллагаа сулрах, дутах зэргээс эмгэг процесс үүснэ. Арьсны гадна тал биеийн Инг гадны нөлөөнөөс хамгаалдаг. Иймээс Ян сулрахад хөрөх шинж үүсдэг. Ин сулрахад дотор халуун үүснэ. Гэхдээ их даарахад халуун үүснэ. Үүний эсрэг хэтэрхий халахад хөрөх шинж үүснэ. Энэ нь харилцан бие биетэйуялдаатай нэг нь нөгөөдөө шилжих хөдөлгөөнийг харуулж байна.
Иймээс клиникт хөөрөх, дүүрэнгэ хам шинжийг Янгийн хам гэж үздэг. Хөрөх сул хам шинжийг Ин хам шинж гэж нэрлэдэг. Үүний зэрэгцээ хий халуурч, хий хөрөх шинж хавсарч явдаг. Нэг үгээр хэлбэл Ян хам шинж Ин хам шинжтэй адил, Ин хам. шинж Ян хам шинжтэй адил юм.
Ерөнхийд нь хөрөх ба хөөрөх сул, дүүрэнг, халуун ба хүйтэн, илдалд гэсэн 4 бүлэгт хуваана. Мөн оношийн 8 үе гэж ч үздэг. ИнЯнгийн оношийн ач холбогдол. Дорно дахины анагаах ухаанд оношийн үндсэн 4 арга бий. Үзэх, сонсох, тэмтрэх, асуух. Үзэх биеийн өөрчлөлтийг ажиглах, царайны өнгө, биеийн галбир, зан төрх г. м. Сонсох — дуу хоолой, ярианы өнгө, амьсгал зэргийг сонсоно.Асуух — өвчтөний зовиур шаналгаа, өвчний эхлэл г. м.
Тэмтрэх — өвчтөний зулай, гар хөлийг барьж халуун хүйтэн эсэхийг мэдэх, эцэст нь судас барьж тухайн өвчин цус, энергитэй холбоотой болох хийгээд өвчний байрлалыг тогтооно.
ИнЯнгийн харилцан тэнцвэрт ажиллагаа зөрчилдсөнөөс биед эмгэг процесс үүснэ. Жишээ нь: хөрөх буюу сул хам шинжийн үед нөхөх ба теөнөх засал голчлон явуулна. Дүүрэнг хөөрөх хам шинжийн засалд хөөх ба щивэх засал хийнэ. Таван махбодын онол. Ардын уламж.лалт эмнэлгийн гол онолын нэг бөгөөд ИнЯнгийн онолоос хойщ 500 жилийн дараа үүссэн гэж үздэг. Таван махбод бол эртний Энэтхэгийн Аюурвед болон гүн ухаан, зурхайн ухаантай холбоотой бөгөөд Энэтхэгийн соёл урлаг Монголд нэвтрэхийн хамт энэ онол орж ирсэн нь тэр үеийн Монгол эрдэмтдийн бүтээлүүдээс харагдаж байна. 3. Агваанбалдан (1797—1864),Ишбалжир (1777— 1832),Д.Равжаа(1803—1836) 1 нарын бүтээлд тодорхой бичигдсэн байдаг. 3. Агваанбалдан (...Max бодиуд хоорондоо нөхөрлөх, дайсагнах ба хүч тэнцүү үедээ тэнцвэрт оршин тогтнодог. Энэхүү тэмцэл нэгдэл нь тэдгээрийн үйл ажиллагааны үндэс болно. Жишээ нь махбод бөх бат чанартай тул бодис юмсын үйлдлийг буй болгоно. Шороог барьж үзэж болно.
Усан махбод чийглэг зууралдах чанартай тул бодисуудыг хооронд нь холбоно. Усыг савлаж, харж, амсаж хүрч мэдэрдэг.
Гал махбод халуун чанартай учраас юмсыг бэхжүүлдэг, галын дөл нүдэнд харагдах буюу түүний хөдөлгөөн халуун байдал мэдрэгддэг.
Хий махбод хөнгөн дэгдэмтгий юмсыг хөдөлгөөнд оруулна. Аливаа юмсын шатсан үнэр хярвас бидний хүрэхүйд тусна.
Огторгуй махбод бодис юмсын хөдлөх орон зай хэмээн үздэг. Иймээс таван махбод хөгжил хөдөлгөөнд оршиж байдаг. (Ч. Жүгдэр (1978) Эрдэнийн хураангуй «Рэнчингүн» сударт махбодын тоолох ёсыг бичжээ.)
Тооны: нэг Мод, хоёр Гал, гурав Шороо, дөрөв Төмөр, тав Ус. Доош нь тоолбоос «Хүү» төрнө. Жишээ нь модноос гал, галаас шороо (үнс), шорооноос төмөр, төмрөөс ус (хайлш), уснаас мод гэх мэт. Хэрэв дээш нь тоолбоос «Эх» болно. Модны эх ус, усны эх төмөр, төмрийн эхшороо, шорооны эхгал, галын эх мод энэ зарчмыг өвчний шинж шалтгааныг тодорхойлоход хэрэглэдэг.
Огторгуйн зурхайн «Жүна» сударт шороо, ус, гал, хий гэсэн таван махбодыг үүсэх гарах (Жуна) таван махбод гэж үзнэ. Нөгөө талаар шopoo, гал, ус, мод, төмөр махбодыг хар зурхай, өөрөө (хама) гэж тус тус бичсэн байдаг. Энэ нь өөрөө гэсэн ойлголт нь тухайн тэр хүн ямар махбодод хамаарагдахаас шалтгаалахыг хэлнэ. Жишээлбэл: Төмөр махбодод төрсөн бол тэр нь «өөрөө» төмөр болж, үлдсэн үндсэн 4 мах бододоо шүтэн 5 махбод болно.
Таван мах бод нь 5 үе шатыг дамжина.Үүсэх, төрөх, өсөх (дамжуулах), хөгшрөх (хатах), мөхөх таван махбод нь 5 үе шатыг дамжин огторгуйн энергитэй харилцан шүтэлцэнэ.
Таван үе шат, Огторгуйн энерги
- Үүсэхмод Мод салхи
- Төрөх гал Гал халуун
- Өсөх шороо Шороочийг
- Хөгшрөх төмөр Төмөр хуурай
- Мөхөх ус Уо хүйтэн
Салхи, халуун, хүйтэн, чийг, хуурай, огторгуйн энерги (эфир)г гадны 6 хүчин зүйл гэнэ.
Газрын энергид мод, гал, төмөр, ус, шороог хамааруулан үзнэ. Ер нь газрын энерги нүдэнд үл үзэгдэнэ. Харин огторгуй энерги нарны гэрэл туяаг бид хүрээлж мэдэрдэг билээ.
Энэ2үндсэн энергийн урсгал дотор хүн, амьтны байгалийн түмэн бодис оршин тогтнож тэдгээрийн хэвийн бус үйлчилгээ, нөлөөнөөс хүний биед хямрал үүсч өвчин гардаг. Байгальд юмс, үзэгдэл хувиран өөрчлөгдөнө гэж тайлбарладаг.
Цул сав эрхтэн ба таван махбодын шутэлцээ.Бөөр (ус) зүрх (гал). Энэ хоёр эрхтэн махбодын чанараар эсрэг тэсрэг боловч бие биенийхээ үйл ажиллагааг харилцан нөхцөлдүүлнэ. Биеийн хэвийн ажиллагааг гадаад дотоод шалтгаанаас хямарсан тохиолдолд тэдгээрийн тэнцвэрт ажиллагаа хямарч эсрэг процесс үүснэ.
Бөөр элэг (ус мод) бие биеэ дэмжиж байдаг. Мод ургахад ус чухал үүрэгтэйн адил бөөрөнд хадгалагдах шинж «Ин» чанартай. Жишээлбэл: Цус Инд харьяалагдана. Цус бол элгэнд хадгалагдана. Биед ус дутагдвал цус бас дутагдана. Ингэж хоорондоо харилцан үйлчилнэ. Бөөрдэлүү (ус шороо). Бөөрний Ян хэсэг дэлүүний Интэй харилцан шүтэлцээтэй. Учир нь бөөрний Ян чанга байхад хоол боловсруулах хоол тэжээлийн нарийн шимт тэжээл дэлүүнд хадгалагдана. Өөрөөр хэлбэл: Амьдралын энерги дэлүүнд оршино. Дэлүүний Ин бол хоол ундааны бодисын солилцоог явуулна. Иймээс чанартай хоол унд (амьдралын энерги) үр хөврөлд үйлчилнэ. Энэ нь үр хөврөлийн амьдралын энергийн эх үүсвэр болно. Бөөрний Ян, дэлүүний Ингийн хэвийн ажиллагаа хямарвал тухайн эрхтэн болоод сувгийн хам шинж илэрдэг
Бөөр уушиг (уотөмөр). Таван махбодын онолоор төмрөөс ус үүснэ. Энд бөөр давсагны харилцан уялдааг харуулж байна. Бөөрний Ингийн ажиллагаа хэвийн бол шээс ялгаралтанд эмгэг өөрчлөлт илрэхгүй.
Жич тэмдэглэхэд: Давсагны өвчинг эмчлэхэд бөөрний сувгаас сүв сонгоно.
Бөөр биеийн 3 хөндий.Бөөрний Ян, биеийн 3 хөндий ч Янд ордог.Бөөрний гал (Ян энерги) биеийн3 хөндийн дулааныг дэмжиж өргөж байдаг.Бөөрний Ян суларч дутагдсанаас биеийн 3 хөндийн илч(энерги) буурдаг.Иймээс өвчтөн даарах, жихүүдэс хүрэх зэргийг ярина.
Бөөр (ус) амьд бие махбодын гол тулгуур гэж үздэг. Биед системийд байрлалаар 2 бөөр байгаа боловч нэг эрхтэн юм. Иймээс бөөрөнд Ин, Ян хоёр оршино. Бөөрний Инд биеийг хангах бүх шингэн орно. (Цус, салсг дотоод шүүрэл г. м.) Бөөрний Янд. Үрудмын энерги хадгалагдана. Иймээс үр удмын үндсэн энерги бөөрөнд оршино. Бөөрний (энерги) дутваас бие махбодын энерги хямарч энэ нь бүх эрхтэн эд эсэд нөлөөлнө. Үү нийг дээрх жишээнд харуулав. Галусны зарчим. Хүний биед олок төрлийн энерги байдаг. Биед явагдах бодисын солилцооны үр дүнд хими физик, дулаан, цахилгаан энерги үүсдэг.
Гэвч тэдгээрийн дотроос хамгийж чухал зүрхний энерги амьдральш энергийн дулаанаас үүсэх гал юм. Энэ гал (энерги) хоол ундны зүйлээс шалтгаалах бөгөөд ИНЯнгийн харилцан хөдөлгөөнд оршино. ИнЯнгийн: онолоор эсрэг тэсрэг чанар нь бие биедээ нөхцөлдүүлж дэмжих тул га лын эх усанд байх ингийн тэжээлийг агуулна. Өөрөөр хэлбэл: Галын эх усны эх тус тусдаа орших., боловч тэдгээрийн үйл ажиллагаа хоорондоо харилцан уялдаатай нягт холбоотой юм. Энэ нь эсрэг тэсрэг чанар, бие биенээ нөхцөлдүүлэх шинжийг үзүүлж байна. Биед орших усыг бөөр дуудна. Эмгэг процесст галус (зүрх бөөрийн) чухал үүрэг гүйцэтгэнэ.
Бие махбодын бүх шингэнийг ус гэж үзнэ. Үүний нэг нь цус бөгөөд ин чанартай. Гал (энерги) биеийншингэний хөдөлгөөнийг зохицуулна. Гал бол хөөрч дэгдэх, ус гунах зарчимтай учир биеийн гал (энерги) доошоо, ус нь дээшээ явна. Энэ тэнцвэрт ажиллагаа хямрахад эмгэг процесс үүсдэг байна.
Усны алдагдлаас биед гал ихсэнэ. Энэ нь нүүр улайх толгой эргэх, өвдөх, нойр хулжих, ууц нуруугаар өвдөх, хэл шарлах, улайх, буйл ба хамраас цус гарах, дусал алдах, тамлрдаж, ядрах шинж тэмдгээр илэр дэг.
Биед ус дутахад: царай цонхигор арьс хуурайшиж, ам цангах, өтгөн усархаг, салс бижирмэгтэй,тэмтэрч үзэхэд зулай гар, хөлийн ул хөрсөн байдаг. Иймээс аливаа өвчин эмгэгийн шалтгаан гал, эсвэл ус (энерги цустай) холбоотой эсэхийг эмч хамгийн түрүүнд ялган таних хэрэгтэй. Энэ нь эмчилгээний үр дүнд их нөлөөлдөг.
Халуун хүйтний зарчим. ИнЯн (аргабилиг)-ийн онол ертөнцийн аливаа юмс үзэгдлийн ерөнхий хууль юм. Хүн бол ертөнцийн амьд нэг хэсэг учир түүний салшгүй бүрэлдэхүүн мөн. Халуун хүйтний зарчим нь биологийн хоёр тал юм. Иймээс зөвхөн нэг талаас нь халуун хүйтний ялгаа гэж үзэж үл болно. Хүн болон байгалийн түмэн бодис нар сарны эсрэг сөрөг энергийн урсгалд амьдарч оршиж байдаг. Байгалийн цаг уур улирал ч энэ зарчмыг даган өөрчлөгдөж байдаг. Энэхүү амьдралын биохэмнэлийг Дорно дахины эмч нар эртнээс анхааран ажиглаж Гадаад орчны зургаан хүчин зүйлс халуун хүйтэн, салхи чийг, хуурай, огторгуй, нөлөөний аль нэг нь давамгайлж хүний биед нөдөёлөхөд бие махбодод хэвийн бус ажиллагаа үүсч хөрөх хөөрөл сул, дүүрэнги халуун хүйтэн гэсэн эмгэг хам шинжүүд илэрдэг.
Дээрх шинж чанарыг оношийн дөрвөн арга, найман үе шатанд тулгуурлан зүүтөөнүүр заслыг явуулдаг.
Дүүрэнги хөөрөх хам шинжийн үед ихэвчлэн зүү эмчилгээг хөөх аргаар шивж төөнөхийг цээрлэнэ. Сул хөөрөх шинжийн үед зүү эмчилгээг нөхөх, өргөх аргаар шивж төөнөхийг голчлон хийнэ. Гурван орчин ба биеийн гурван хэсэг. Байгалийн орчин гурван зүйлээс тогтоно. Дээд орчин огторгуй (ян) доод орчин газар (ин) дунд орчинд хүн амьдрах бөгөөд дээд доод хоёр орчны харилцан үйлчилгээнд амьдарч байдаг. Иймээс орчлон ертөнцийн энерги үндсэн хоёр хэсэгт хуваагдана.
- Огторгуй энерги — нар. Бид нарны гэрэл туяа илч дулааныг хүртэн мэдэрдэг.
- Газрын энерги — энэ энерги бидний нүдэнд үзэгдэж харагдахгүй боловч бие махбодын нарийн мэдрэхүйн суваг хэрдсийн системд мэдэрдэг байна. Үүнийг усанд шингэсэн энергитэй адил гэж тайлбарладаг.
- Амьд бие махбодын энерги. Энэхүү энерги нь мөн нүдэнд үл үзэгдэнэ. Амьд бие махбодын эрхтэн хэрдэс судал, суваг хэрдсээр гүйх энерги мөн. Биеийн гурван хвсэг (хөндий). Ардын уламжлалт, эмнэлэгт бие мах бодыг гурван хэсэгт хуваан үздэг. Эртний сударт (Хөндий эрхтэнүүд бүдүүн, нарийн, урт богино байна. Тэдгээрийг тусгаарласан хана (арьс), бөөртэй холбоотой. Энэ нь бие биенээсээ тусгаарлах биеийн гурван хөндийг үүсгэнэ гэж бичсэн байдаг. Үүнээс үзэхэд биеийн гурвак хэсэг бодитой орших бөгөөд бусад. эрхтэнтэй адил гүйцэтгэх үүрэгтэй юм. Биеийн дээд хэсэгт уушиг, зүрх, дунд хэсэгт ходоод бүдүүн, нарийн гэдэс, элэг дэлүү, доод хэсэгт бөөр давсаг сав орно. Биеийн дээд хэсэгт агаарын энерги (уушгинд) дунд хэсэгт хоол тэжээлийн шимт бодисоос үүссэн амьдралын энерги (дэлүүнд) доод хэсэгт үр удмын энерги (бөөрөнд) тус тус хадгалагдана. Нөгөө талаар биеийн дээд хэсэгт орших энерги уур байдлаар, дунд хэсэгт халуун шингэн байдлаар, доод хэсэгт урсаж гарах байдлаар оршдог. Биеийг гурван хэсгийн энергийн үйл ажиллагаа нь эрхтэн эд эсэд шингэнийг хөөж тараана. Мөн эрхтэн тус бүрийн өөрийн энергитэй учйр тэдгээрийн илүүдэл энергийн хэрдэс салаа судал, суваг хэрдсээр жигд тараах үүрэгтэй. Эдгээр суваг хэрдэс судал нь биеийн гурван хөндийг хооронд нь холбож өгнө. Зүүн төөнүүр заслын ухаанд эртнээс баримтлан өв чин эмгэгийн шинж тэмдэг, эмгэг жамын дагуу засал явуулах, онол ба тэдгээрийи зарчим зүй тогтнолыг энд. цухас дурдав.
Энэхүү харилцан шүтэлцэх талууд жишээлбэл: цаг хугацаа нь эргэлтээр өдөр, шөнө болох, сэргэлэн цовоо хийгээд унтах сэрэх, булчингийн хүчдэл, халуун хүйтэн, биесийн дотоод энергийн ихсэх багасахтай шүтэлцэнэ. Энэ нь дорно дахины анагаах ухааны ойлголтоор хүний биеийн эрхтэнүүдийн энерги ялгаруулах энерги хуримтлуулах эрхтэн, энергийг дамжуулах суваг судал гэж хамааруулан энергийн солилцоо явуулдаг үзэгдлийг шинжлэх ухааны үүднээс анх оросын эрдэмтэн Л. А. Чижевский судалсан. Түүний ажиглалт судалгаа бол зүүтөөнө заслын механизмыг тайлбарлах эхлэл гэж зарим судлаачид үзэж байна.Сүүлийн жилүүдэдорганизмын биофизикийн судалгааны ажиглалт, туршилтаар биологийн идэвхт сүвийн эмчилгээний үр дүнг нарийвчлан судлах болов.
2.Ч. Жугдэр— «3.Агваанбалдангийн гүн ухааны үзэл» УБ, 1978, 52—54.
3.Д. Бадарчин, Ю. Кригизов—«Осиовные положения теорий восточной медицины»УБ, 1980, 39—45.
4.В..М. Инюшин, П.Р. Чекуров —Бйостимуляция лучом лазере через точки апунктуры» кн. «Биостймуляция лучам лазера и биоплазма» АлмаАта 1975, 75—105. Туршилтын үр дүнд зүү төөнүүрийн засалд цахилгаан зүү, аэроионы эмчилгээ, лазеропунктур, магнитапунктур зэрэг олон төрлийн засал практикт нэвтэрч байна.
5.И. М. Кутасова «Философия Нагаржуны» дисс на соискание учений степени кан. мед. наук. М. 1963.