Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1989, 2(70)
Эмч нарын санал бодолд хийсэн зарим дүгнэлт
( Тойм өгүүлэл )

Г. Зуунай, Б. Лхагважав

 

 

Хүний их эмч нарын дүнд асуулга судалгаа явуулж тэдний нас, хүйсний бүтэц, шилжих хөдөлгөөн, ажлын нөхцөл байдал, анагаах ухааны дээд сургуульд олгосон мэдлэг, мэргэжил, амьдралд хэрхэн тохирч байгаад үнэлгээ өгүүлж, их эмч нарын арга хэмжээ авагдсан шалтгаанд нь дүгнэлт хийлгэв.

Судалгаанаас үзэхэд 25—29 ыао тай 22,1 хувь, 30—39 настай хүмүүс 39,6 хувь, 40—49 настай 25,3 хувь болж, нийт их эмч нарын 87 хувийг эзэлж байгаа юм.

Ажиллаж байгаа 24 хүртэлх насны эмэгтэй эмч нар мөн насны эрэгтэйчүүдээс 9 дахин илүү байгаа

боловч 40—45 наснаас хойш эмэгтэйчүүдийн эзлэх хувь эрс багасч байна. Энэ нь эмэгтэйчүүд эрт тэтгэвэрт гарч байгаатай холбоотой юм.

1980—1984 онд их эмч нарын 37,9 хувь нь сумдад 3 хүртэл жил ажиллаад хот, суурин газар руу шилжиж, 21,1 хувь нь 3—5 жил, 12,5 хувь нь 6—10 жил; 8,7 хувь нь 11—15 жил ажиллаж, ажилласан хугацаа ахихын хэрээр орон нутагт цөөрөх хандлагатай байна.

Гэтэл Анагаах ухааны дээд сургууль төгсөөд Улаанбаатар хотод үлдэж 3 хүртэл жил ажиллаж байгаа их эмчийн эзлэх хувь харьцангуй их (36,2 хувь) байгаа боловч ажилласан хугацаа ахих тутам хотод шилжих нь өссөөр 26-гаас дээш жил ажилласан нийт эмч нарын 69,1 хувь болж байна. Аймгийн төвд ажиллаж байгаа их эмч нарын 56,4 хувь нь 11—20 жил ажиллаж байгааг дараах хүснэгтээс харж болно.

Их эмч нарын 54,4 хувь ямар нэг бэрхшээлтэй нөхцөлд ажиллаж байна гэж хариулжээ.

Эдгээр бэрхшээлийг шалтгаанаар нь ангилан дараах хүснэгтээс харж болно.

Ажилд бэрхшээл учруулдаг шалтгааны 43,4 хувь нь эмнэлгийн багаж, эм, урвалж бодис дутдагтай холбоотой гэсан нь анхаарал татаж байна. Эмч нарын нэлээд хэсэг нь биеийн эрүүл мэндийн байдал сайнгүй, мздлэг мэргэжил дутах явдал үр бүтээлтэй ажиллахад саад болдог  гэдэг дүгнэлт хийжээ.

Нийт их эмч нарын 5,6 хувь нь удирдлагын ажлын арга барил муугаас болж ажилд зохих бэрхшээл учруулж байна гэж үзсэнийг анхаарахгүй байж болохгүй

Мөн эмч нарын орон байрны хангамж, axyй амьдралын нөхцөлийг сайжруулах талаар   үр   дүнтэй   ажил зохиохын чухлыг асуулга судалгааны дүн харуулж байна.

Судалгаанд хамрагдсан их эмч нарын 4,7 хувь нь арга хэмжээ авагдсан хүмүүс байна. Эдгээрийн 70,3 хувь нь захиргааны арга хэмжээ; 14,3 хувь нь намын; 11,0 хувь нь хуулийн; 0,7 хувь нь олон ний тийн арга хэмжээ авагдсанаас үзэхэд эмнэлгийн ажилчид, эмч нарын алдаа дутагдлыг засч, хүмүүжүүлэхэд олон нийтийн байгууллагын хүчийг ашиглах, хамт олны хүмүүжүүлэх үүргийг дээшлүүлэх явдал илт дутаж байгаа нь тодорхой.

Дөрөвдүгээр хүснэгтээс үзэхэд арга хэмжээ авагдсан шалтгааны 46,3 хувийг ажлын хариуцлага алд сан явдал эзэлж, энэ нь эмэгтэйчүүдад бүр ч илүү (59,4 хувь), бай­хад, харьцааны алдаа, ёс суртахууны доголдол эрэгтэй эмч нар дээр илүүтэй (14 хувь) байна. Мөн эрэгтэй эмч нар бусдын нөлөө хоморгонд илүүтэй өртөж (11,6 хувь), удирдлага зохион байгуулалтын буруугаас арга хэмжээнд илүү орж байна (23,3 хувь)  гэж хариулжээ.

Их эмч нарын 23,6 хувь нь Анагаах ухааны дээд сургуульд элсэгчдийг зөв сонгосноор, 18,5 хувь  нь удирдлагаас эмч нарт тавих хяналтыг сайжруулснаар, 16,3 хувь нь эмч нарын хуулийн мэдлэгийг сайжруулснаар, 15,3 хувь нь эмнэлгийк удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалтыг боловсронгуй болгосноор эмч нарын  хариуцлага, сахилга сайжирч, алдаа гарахаас сэргийлэхэд ач холбогдолтой гэж үзсэн байна

Зургадугаар  хүснэгтээс үзэхэд Анагаах ухааны дээд сургуульд олгож байгаа, үндсэн мэргэжилдээ эмч нарын 93,0 хувь нь хангалттай гасэн үнэлгээ өгсөн байхад удирдлага, зохион байгуулалт, эрүүлийг хамгаалахын эдийн засаг (13,7 хувь) статистик тайлан бүртгэлийн мэдлэг (10,2 хувь),   эмчлэх   урлаг, ёс зүйг зааж сургах (2,4 хувь) явдал хангалтгүй гэсэн дүрнэлт нэлээд гарчээ.

Энэ нь дурдсан сэдвүүдээр заах хичээлийн цалинг нэмэх; чанарыг сайжруулах, өнөөгийн. тавьж байра амьдралын шаардлагатай уялдуулахын чухлыг харуулж байна.

1988. 12, 15

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 625
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК