Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1989, 2(70)
Гадаад амьсгалын хийн үзүүлэлт тодорхойлох үндэс
( Лекц )

Б. Гомбосүрэн

Сүрьеэ,   уушгины   эмгэг   судлалын  нэгдсэн төв

 

Орчин үеийн анагаах ухааны чухал ололтуудын нэг нь гадаад амьсгалын үйл ажиллагааг цахилгаан аппаратын тусламжтайгаар шинжлэн судлах  болсон  явдал юм.

Спирографийн аппаратын тусламжтайгаар уушгины эзлэхүүн, багтаамж, агааржилт, гуурсан хоолойн агаар дамжуулалт, хийн солилцоо зэргийг милиметрийн цаасан дээр дүрслэн буулгаж, математикийн аргаар боловсруулалт хийн, гадаад амьсгалын үйл ажиллагаанд дүгнэлт өгснөөр эмчилгээний ямар хэлбэрийг сонгон авах, тэр эмчилгээний үр дүн ямар болсон, хөдөлмөрийн чадварын байдал зэргийг тодорхойлоход өргөн хэрэглэхийн дээр уушгины мэс заслын заалт гаргахад шийдвэрлэх   ач  холбогдолтой болно.

Гадаад амьсгалын үйл ажиллагааг судлах спирографийн янз бүрийн аппаратаар Улаанбаатар хотын клиникийн эмнэлэгүүд, бүрэн хангагдсаны дээр зарим аймаг, хотын нэгдсэн эмнэлгүүд ийм аппараттай боллоо. Гэвч зарим эмнэлгийн удирдах хүмүүс, эл аппаратаа хариуцсан эмчийн хариуцлага сул, мэдлэг мэргэжил доройгоос эдгээр аппарат бараг ажиллахгүй шахам байна. Мөн нийслэлийн клиникийн эмнэлэгүүд дээр ч спироограммд дүгнэлт өгөхөд өөр өөр байна. Иймд бид нэг үндсэн ухагдахууныг баримтлах нь зүйтэй мэт санагдана. Юуны өмнө хийн эзлэхүүний үзүүлэлтүүдийг стандарт еөхцөлд шилжүүлэх, өөрөөр хэлбэл шинжлүүлэгч бүрийн антропологийн үндсэн үзүүлэлт, тухайн орчин нөхцөлийг маш зөв тусгах нь үнэнд ойртсон дүгнзлт гарах нэг нөхцөл болно.

Хийн шинж төлөвийг тодорхойлохдоо түүний нийт молекулд холбогдох эзлэхүүн (Ү), даралт (Р), температур (Т) зэрэг цөөн тооны физик хэмжигдхүүнийг хэрэглэж болно. Эзлэхүүн, даралт нь хийн төлөвийг тодорхойлогч механик хэмжигдхүүн, харин температур бол биеийн дотоод төлөвийг илэрхийлдэг механик бус хэмжигдэхүүн юм.

Орчны температур, агаарын даралтаас хамааран хийн эзлэхүүн өөрчлөгдөнө. Гейлюссакийн хуулиар тогтмол даралтанд байгаа тухайн масстай хийн эзлэхүүн абсолют температурт пропорциональ байдаг.

Тухайлбал 0°С (273 К)д байгаа Ү0 эзлэхүүнтэй хий  температурыг 1Кээр нэмэгдүүлэхэд эзлэхүүн 23 хувиар нэмэгдэнэ.

Үүний тоон холбогдол нь Ү=Ү0а Т; Ү0—эхний эзлэхүүн, Т— температур эзлэхүүнйй тэлэлтийн температурын коэффициент.

Тоон холбогдол нь  

Хэрэв даралт тогтмол биш бол түүнд харгалзах изобарууд мөн өөр өөр байна. БойльМариотын хуулиар температур тогтмол үед даралт өсвөл эзлэхүүн буурдаг. Иймд гадаад амьсгалын бичлэгийн тоон үзүүлэдтүүддйг тооны энгийн нэг харьцангуй үзүүлэлт гэж ойлгон, ерөнхий дүндаж хэмжээ, бусад энгийн номограммуудтай харьцуулж хялбарчилан  үзэж болохгүй.

Антропологийн үндсэн хэмжитдэхүүнийг нас (жилэөр), өндөр (смээр), жин (кгаар) ашиглан өдөр цагаар өөрчлөгдөх орчин нөхцөлүүдийг (шинжилгээ хийсэн тасалгааны температур, атмосферийн даралт) бүрэн зөв тусгаж, BTPS, 5ТРД-ийн засамжлах коэффициентүүдийг шинжлүүлэгч бүрт олж улмаар байвад зохих үзүүлэлтийг нь уул өвчтөнд байгаа бодит үзүүлэлтүүдтэй нь харьцуулан бодож эцсийн дүгнэлтийг гаргана.

Өвчтөнийг шинжлэх үед амьсгалаар гарч байгаа агаар, хэмжигч аппаратад ороод түүний температур уушгинд байснаасаа буурдаг. Энэ нь ГейЛюссакийн хуулиар шинжилгээний дүнд гаргаж авсан уушгины эзлэхүүн заасан (УАБ, УҮБ, АМБ, УТА г.м) үзүүлэлтүүдййн хэмжээ бодит хэмжээнээс бага гардаг.

Үнэн зөв үзүүлэлт гаргах гол хүчин зүйлийн нэг нь дээрх үзүүлэлтүүдийг BTPS-ийн орчинд нь шилжүүлж бодох буюу BTPS-ийн засамжлах коэффициентийг олж ашиглана.

BTPS (В —Bdy, Т—Temperature, Р—Pressure, S—Sft) биеийн 37°Сд орчны даралттай усан уураар бүрэн ханасан нөхцөл.

BTPSийн засамжлах коэффициентийг олохдоо дараах томъёог хэрэглэнэ.

Т —орчны тасалгааны температур Рв—орчны атмосферийн даралт

е—орчны тасалгааны температур дахь усны уурын даралт (таблиц ашгигдаж олно.) 37°Сд дахь усны ханасан даралт 47 МуБ = 6, ЗкПа (таблиц ашиглаж олно).

Уушгинд орж байгаа хий буюу 02,С02ын хэмжээг тодорхойлоход ТРД-ийн засамжлах коэффицентййг олж ашиглана.

ЭТРД (S—Standart, Т—Temperature, Р—Pressure,   D—Dry —0°Сд 760 мм МУБ (101, Зк Па) даралттай  усны  уургүй хуурай нөхцөл

SТРД-ийн засамжлах коэффицентийг олохдоо дараах томьёог хэрэглэнэ.

Дээрх томьёонуудаар BTPS, ЗТРД-ийн засамжлах коэффициентүүдийг олохын зэрэгцээ тусгай таблецыг ашиглан шууд олж болно. (Хүс. 1,2). Томъёо ашиглан :BTPS, БТРД-ийн засамжлах коэффицентүүдийг олохыг жишээгээр авч үзье.

Өвчтөн Д. эрэгтэй, 1952 овд төрсөн, 36 настай, өндөр 172 см, жин 74 кг, шинжилгээ хийсэн тасалгааны дулаан 20°С, атмосферййн даралт нь 750 мм м.у.б.

Өвчтөн Д-д BTPS-ийн засамжлах коэффициент нь

Усны уурын даралтыг тусгай таблиц ашиглан олдгийг дээр дурдсан. Бидний жишээн дээр тасалгааны дулаан 20°С тул түүнд тохирох усны уурын даралт 17,41 мм 4МУБ байна. Уушигны эзлэхүүн, багтаамж заасан бүх үзүүлтэд УАБ, УХБ, АМБ, УТА, АБ г.м) BTPS-ийн засамжлах коэффициентийг хэрэглэнэ. Харин олсон буюу BTPS-ийн засамжлах коэффицтиентййг хэрэглэсэн үзүүлэлтүүдийн дундаас гаргаж байгаа үзүүлэлтэд дахин хэрэглэхгүйг мартаж үл болно.

Минутанд шингээх хүчилтөрөгчийн (02ын) хэмжээг гаргахад ТРДЭ-ийн засамжлах коэффициентийг хэрэглэнэ.

Гадаад амьсгалын хийн үзүүлэлтүүд, үндсэн солилцоог үнэн зөв тодорхойлоход нөлөөлөх өөр нэгэн хүчин зүйл бол шинжлүүлэгчдэд шинжилгээний мөн чанарыг тайлбарлан таниулж, бэлтгэлийг сайн хангах, шинжилгээ хийж байгаа тасалгааны дулаан, гэрэлтэй, чимээгүй, тохилог байх явдал юм.

редакцид   ирсэн   1988. 12. 16

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1368
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК