Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 1(143)
Тархины харвалтыг хүн амын дунд бууруулах идэвхтэй хяналт эмчилгээний арга (загвар)
( Судалгааны өгүүлэл )

Д.Баасанжав, Я.Эрдэнэчимэг, Б.Оюунгэрэл, Д.Болормаа, Т.Саранцэцэг, Д.Дэлгэржаргал, Б.Хандсүрэн

Анагаах ухааны хүрээлэн

 
Абстракт

The authors have provided survey of effectiveness of the active community control preventing methods of stroke in population with high risk factors.
For high risk factors of stroke authors used the recommendation of Russian institute of neurology of RAMS, 1996 with modification including chronic discurculatory encephalopathy and minor stroke.
Actively community preventing treatment of stroke is implied a revealing the patients (population) with high risk factors for stroke and their actively sanitation measures and adequate treatment the high risk factors by constant medical control.
Authors using this method in one district of Ulaanbaatar revealed 250 patients with high risk factors and took them under actively control-preventing (treatment) group during 2 years. The effectiveness of the methods with groups that are under usually medical care was significantly high. In two years observation of the actively treatment group the high risk factors was reduced by 60% patients and non observed acute cerebral accidents. While in patients of comparing group died 6 patients from brain stroke.
Authors are considering that by activation of preventing measures at community level quite feasible the target of decreasing of stroke among population.

Research methods: Our research group revealed vulnerable 250 people (monitoring group) of the population with high risks of strokes in 10 administrative units of Chingeltei district of Ulaanbaatar and implemented methods of primary and secondary prevention of strokes among those patients during 2 years. Our idea “High risk factors of strokes” is
similar to researchers of Russian Institute of neurology.
Results of prevention and treatment for monitoring group are compared with period before the monitoring treatment and comparison group (250 patients who have high risks factor) of the community based on study. Under the research work, those patients in monitoring group are checked on a daily basis (more than 3 times a week) and we gave sphygmomanometers to every patient who have high risks factor. If necessary we hospitalized some of patients and provide treatment (the present medicines with high action) and gave advice for prevention of strokes. According to the results of 2 years’ prevention and monitoring treatment we reduced by more than 60% high risks factor among the patients. And also we did not increase strokes and mortality rates (except cancer) among the monitoring section’s patients, but 9 patients passed away among comparison section.

Summary: The method of the prevention of strokes among the population is to reveal vulnerable people of the population with high risks of strokes and to use monitoring treatment actively. This method is economized on finances and results of method are high.

Pp. , Tables 14, References 10

ОРШИЛ:

Тархины харвалтыг (инсульт) үүсгэхэд нөлөөтэй халгаат хүчин зүйлст орчин үед артерийн гипертонийг бүх судлаачид тэргүүн зэрэгт тавьдаг. Энэ нь аль ч хэлбэрийн харвалтыг (геморраги, ишеми) үүсгэхэд нөлөөлдөг бөгөөд судлаачдын судалгааны дүнгээр тархины харвалтыг ойролцоогоор 5 дахин ихэсгэх магадлалтай халгаат хүчин зүйл гэж үздэг. Чихрийн шижин өвчин, тамхи, зүрхний ишеми өвчин (ЗИӨ) харвалт үүсгэх магадлалыг тус бүр 2-4 дахин, жирэлзэх хэм алдал 3-5 дахин тус тус харвалт үүсэх магадлалыг ихэсгэдэг. Үүний зэрэгцээгээр насжилт, биеийн жин хэтрэх, гиперлипидеми, архи хэтрүүлэх, цус өтгөрөх гэх мэт бусад хүчин зүйлсийг судлаачид тэмдэглэж судалсаар байна (Смирнов В.Е, 1998-2000; Варакин Ю.Я, 2004; Фритес Г.Р; Богусловский Д. Ж, 2001 г.м).

Зүрх судасны өвчний үүсэл, хөгжилд нөлөөлөх дээрх дурьдсан халгаат хүчин зүйлс хүн амын дотор түгээмэл тархалттай боловч тэр бүр цөм тархины харвалтыг үүсгэдэггүй. Иймээс чухам ямар хүчин зүйлс хэр хэмжээний илрэлтэй болохоор тархины харвалтыг үүсгэж байгааг олон жилийн практик ажиглалт, судалгааны үр дүнд зарим тодруулгууд гарсаар байна. Үүнтэй уялдуулан тархины харвалтыг үүсгэхэд нөлөөлөх “өндөр халгаат хүчин зүйлс” гэсэн ойлголт гарч түүний бүтэц бүрэлдэхүүнийг тодруулсаар байна.

Артерийн гипертонийг АД-ын өндрийн төвшнөөр 3 зэрэгт ялган авч үзэх боллоо. Үүнд: зөөлөн зэрэг

(140-179/90-104мм.муб), дунд зэрэг (180-209/105-119мм.муб), хүнд зэрэг (>210/120мм.муб) гэж.

Судлаачдын судалгаагаар аль ч зэргийн өндөртэй гипертонийн үед тархины харвалт болдог боловч өндөр зэрэглэлтэй болох дутам харвалтын давтамж ихэсдэг гэсэн тогтсон ойлголттой байна.

ОХУ-ын мэдрэл судлалын хүрээлэнгээс тархины харвалтыг үүсгэх өндөр магадлалтай халгаат хүчин зүйлст (ӨХХЗ) оруулсан тодорхойлолт ОХУд баримтлагдаж байна (Верещагин Н.В, Варакин Ю.Я, Суслина З.А, 1996).

Тархины харвалтын өндөр халгаат хүчин зүйлс нь тархины харвалтыг үүсгэх магадлалаар зүрхсудасны өвчний ердийн халгаат хүчин зүйлсийг бодвол илүү өндөр магадлалтай хүчин зүйлс тул тодорхой шалгуур болон баримтлагдах нь харвалтаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үр дүнтэй болгоход чухал ач холбогдолтой ойлголт юм.

Энэ нь хүн амын дунд урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эдийн засгийн хямналттай, оновчтой, үр дүнтэй болгох боломжийг ч олгох талтай юм. Монгол орон тархины харвалтын өвчлөл, нас баралтаар дэлхийд өндөр үзүүлэлттэй орнуудын хүрээнд харьяалагдаж байгаа бөгөөд сүүлийн 30 жилд буурахгүй байгааг бид олон жилийн хяналт судалгаагаар тогтоосон (Баасанжав Д.2004). Манай оронд тархины харвалтыг хүн амын дунд бууруулах туршигдаж батлагдсан загвар арга байхгүй байгаа юм.

Судалгааны зорилго. Эрүүл мэндийн тогтолцооны анхан шатны тусламжийн өнөөгийн төвшинд хүн амын дунд тархины харвалтыг бууруулах загвар арга боловсруулах

Судалгааны зорилтууд:

1. Тархины харвалтыг үүсгэх “өндөр магадлалтай халгаат хүчин зүйлсийн” талаар судалгааны арга зүйд баримтлах чиглэлээ тогтоох

2. Тодорхой хүн амын дунд тархины харвалт үүсгэж болзошгүй өндөр халгаат хүчин зүйлстэй (ӨХХЗ) 250 хүн амыг илрүүлж судалгаанд авах

3. Мөн ийм тооны ийм ӨХХЗ-тэй хүн амыг өөр өрхийн эмнэлгийн харьяаны хүн амаас илрүүлэн жиших бүлэг болгон авах

4. Судалгаанд авагдсан хүн амыг идэвхтэй хяналт эмчилгээний (ИХЭ) бүлэг болгон авч анхдагч, хоёрдогч урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээг 2 жилийн хугацаанд хэрэгжүүлэх

5. ИХЭ-ий бүлгийн хүн амыг эрүүлжүүлэх үйл ажиллагааны дүнг ИХЭ-ий урьдах байдалтай нь болон жиших бүлгийн хүн ам дундах ӨХХЗ тус бүртэй нь харьцуулж статистик магадлагаагаар нотлон ИХЭ-ий энэхүү арга үр дүнтэйг батлах

Судалгааны материал, арга зүй. Хүн амын дунд тархины харвалт үүсгэх магадлалаар өндөр халгаат хүчин зүйлс гэдэгт бид дараах эрүүл мэндийн өөрчлөлтүүдийг авсан. Үүнд:

1. АД 180/105мм.муб-аас дээш тогтмол өндөр хэмжээтэй бүх тохиолдлыг

2. АД-ын өндрийн төвшингөөс хамаарахгүй артерийн гипертонитой өвчтнүүд орно. Гэхдээ дараах халгаат хүчин зүйлсийн аль нэгтэй тохиолдлууд, тухайлбал зүрхний ишеми өвчин, тархины цусан хангамжийн дутлын эхний илрэл, дисциркуляцийн энцефалопатийн илрэлтэй өвчтнүүд, чихрийн шижинтэй, гүрээний артерийн атеросклероз өөрчлөлттэй, гипертонийн тархины кризтэй тохиолдлууд

3. Зүрхний хэм алдлын байнгын болон пароксизмал хэлбэртэй өвчтнүүд

4. Тархины цусны эргэлтийн түр цочмог өөрчлөлт, эсвэл тархины харвалт болж сайжирсан өвчтнүүд. Энэ тохиолдолд түүнийг дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх зорилготой.

Дээр дурьдсан 4 бүлэг эмгэгт байдлыг тархины харвалт үүсгэх өндөр магадлалтай хүчин зүйлс гэж авч үзсэн. Идэвхитэй хяналт эмчилгээ гэсэн ойлголтод судалгаанд хамрагдсан тархины харвалтын ӨХХЗ-тэй өвчтнүүдийн эрүүл мэндийн байдлыг өдөр дутам хянах (үзлэг, лавлаж асуух, байнгын холбоотой эрүүл мэндийн хяналт хийх, өдөр бүр артерийн даралт хэмжих, шаардлагатай тохиолдолд ЭКГ, ХАДГ зэрэг шинжилгээ хийлгүүлэх, соматик өвчнүүдийн байдлыг бусад нарийн мэргэжлийн эмч нартай хамтран илрүүлж эрүүлжүүлэх үйл ажиллагааг явуулах зэрэг эрүүл мэндийн хяналтыг идэвхтэй (эмч өөрөө санаачлан дахин дахин үзэж зөвлөх) хийх; өрх бүрийг АД хэмжих автомат аппараттай болгох зэрэг үйл ажиллагаа юм. Судалгааны эмч судалгааны ИХЭий бүлгийн хүмүүсийг 7 хоногт 3-аас доошгүй үзэж хяналт эмчилгээг 2 жилийн турш явуулсан. Жиших бүлгийг авахдаа ИХЭ-ий бүлгийн хүн амын нас, хүйс, ӨХХЗ тус бүрийн эзлэх хувьтай ойролцоо буюу ижил үзүүлэлттэй тус бүр 250 хүн амыг судалгаанд хамруулсан. 2 жилийн ИХЭ-ий үр дүнг хяналтын өмнөх бадараах байдлаар гаргаж харьцуулсны зэрэгцээгээр жиших бүлгийн хүн амын эрүүл мэндийн байдал,ӨХХЗ-тэй өвчтнүүдийн тоотой тус тус харьцуулж ИХЭ-ий үр дүнг баталсан. ИХЭ-ий хүрээнд бусад эрхтэн тогтолцооны эмгэгийг нарийн мэргэжлийн эмч нартай хамтран илрүүлж эрүүлжүүлэх үйл ажиллагааг явуулсан. Ийм идэвхтэй үйл ажиллагаанд хамрагдсан ӨХХЗтэй өвчтний тоог жиших бүлгийнхтэй харьцуулан дүгнэсэн. Судалгаанд хамрагдсан 2 бүлгийн хүн амын дунд 2 жилийн хугацаанд нас барсан тохиолдлуудын шалтгаанаар нь гаргаж харьцуулах замаар ИХЭ-ий үр дүнг батлахад ашиглах зэрэг аргуудыг хэрэглэсэн. Эмчилгээнд орчин үеийн өндөр үйлчлэлтэй эм бэлдмэлүүдээс эмгэг жамын тохирох (гипотензив, цусны реологийг сайжруулах, спазм тайлах, тархины болон зүрхний метаболизмыг сайжруулах, кардиотонийн, хэм алдлыг засах, атеросклерозын эсрэг г.м) байдлаар нь зааж эмчилсэн.

Үүний зэрэгцээгээр эрүүл аж төрөх хэв заншлыг (хооллох, жин хэтрүүлэхгүй байх, давс өөх тосыг хязгаарлах, биеийн хөдөлгөөнийг эрхэмлэх, стрессээс ангид байх г.м) эрхэмлэх дадалд сургах зэрэг анхдагч урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээг хэрэгжүүлсэн. Эрүүл мэндийн ийм идэвхтэй хяналт-эмчилгээг өнөөгийн эрүүл мэндийн анхан шатны тусламжийн үйлчилгээний төвшинд хэрэгжүүлснээр тархины харвалтыг бууруулах боломжтой эсэхийг туршин, боломжтой гэж батлагдвал цаашид  харьцангуй хямд төсөр энгийн аргаар тархины харвалтыг хүн амын төвшинд бууруулах загвар арга болгон ашиглах зорилготой.

СУДАЛГААНЫ ДҮН

1. Тархины харвалтын өндөр халгаат хүчин зүйлстэй хүн амын дунд (I бүлэг) идэвхтэй хяналт эмчилгээний хүрээнд анхдагч, хоёрдогч урьдчилан сэргийлэлт явуулсан нь:

1.1 Зүрх-судасны өвчний ерөнхий халгаат хүчин зүйлсийг бууруулсан байдал Идэвхтэй хяналт- эмчилгээний бүлгийн хүн амын дунд зүрх-судасны өвчнийг үүсгэх халгаат гол хүчин зүйлсийг илрүүлж, хэр хэмжээтэйг тогтоон түүнийг бууруулах талаар эмнэлгийн боловсролын буюу эмнэлэг гэгээрлийн ажлыг байнга зохиож байсны дүнд тэдгээр халгаат хүчин зүйлсийг энэ бүлгийн хүн амын дунд илэрхий буурууллаа. Идэвхтэй хяналтын 2 жилийн дараахь байдлаар зүрх-судасны ерөнхий халгаат хүчин зүйлс, тэдгээр тус бүрийн эзлэх хувийг болон бууралтын байдлыг доорх хүснэгтэд харуулав (Хүснэгт 1).

Хүснэгтэд харуулснаар зүрх-судасны өвчний халгаат 8 хүчин зүйлсийг бууруулах үйл ажиллагааг 2 жилийн турш хэрэгжүүлсний үр дүнд статистик магадлагаатайгаар бууруулж чадсан нь анхдагч, хоёрдогч урьдчилан сэргийлэлт амжилттай хэрэгжих нөхцлийг бүрдүүлж өгсөн.

1.2 ИХЭ-НИЙ БҮЛЭГТ ӨХХЗ-ИЙГ БУУРУУЛСАН ДҮН

Тархины харвалтыг үүсгэх өндөр халгаат хүчин зүйлс(ӨХХЗ)-ийг 2 жилийн идэвхитэй хяналтэмчилгээний аргаар бууруулсан байдлыг доорхи хүснэгтэд харуулав (Хүснэгт 2).

Хүснэгтэд харуулснаар тархины харвалтыг үүсгэгч өндөр халгаат хүчин зүйлсийг 2 жилийн идэвхтэй хяналт-эмчилгээ буюу анхдагч, хоёрдогч урьдчилан сэргийлэлт явуулсны үр дүнд 60 гаруй хувиар бууруулж, тархины хүндрэл 2 жилийн хяналтын хугацаанд гараагүй байна. Гэвч 30% гаруй тохиолдолд дурьдсан өндөр халгаат хүчин зүйлс бүрэн сайжрахгүй үлдсэн байна. Энэ нь идэвхтэй хяналт-эмчилгээг цаашид ч үргэлжлүүлэх шаардлагатайг харуулж байна.

1.3 ИХЭ-НИЙ БҮЛЭГТ ТСЭ-ИЙГ БУУРУУЛСАН ДҮН

Идэвхтэй хяналт эмчилгээний үр дүнд тархины судасны өвчнүүдийн эхний, архаг хэлбэрүүдийн явц, сайжрал хэр хэмжээгээр илэрснийг (хяналтын хугацааны өмнө, хойнох байдлаар) доорх хүснэгтэд  харуулав (Хүснэгт 3).

Хүснэгтэнд харуулснаар 2 жилийн идэвхтэй хяналт эмчилгээний үр дүнд тархины судасны өвчнүүдийн эмнэлзүйн явц ихээхэн сайжирч, хурц хүндрэл идэвхтэй хяналтын бүлэгт гараагүй байна.

Энэ нь статистик магадлагаатай байна (p<0.05; p<0.01)

1.4 ОРЧИН ҮЕИЙН ГИПОТЕНЗИВ ЭМЧИЛГЭЭ ЯВУУЛСАН ДҮН

Энэхүү хүснэгтэд харуулснаар идэвхтэй хяналт эмчилгээний явцад гипотензив үйлчилгээгээр өндөр орчин үеийн бэлдмэлүүдээс оновчтой сонгон  зааж эмчлэх нь өндөр үр дүнтэй гэсэн зарчмыг баримтлан эмчилгээ явуулсан. Үүнд эдгээр бэлдмэлүүдээр эмчилсэн өвчтний тоо идэвхтэй хяналт эмчилгээний урьдах үеэс 2.5-5 дахин олон болсон нь артерийн даралтыг идэвхтэй хянах эмчилгээг орчин үеийн төвшинд явуулсны нэг илрэл юм. Үүний үр дүнд АД-ын хүндрэл идэвхтэй хяналт эмчилгээний бүлэгт  ихээхэн буурч хурц хүндрэл гараагүй юм.

1.5 ИХЭ-НИЙ БҮЛЭГТ ГИПЕРТОНИТОЙ ӨВЧТНҮҮДИЙН АД-ЫН ӨНДРИЙН ЗЭРГИЙГ БУУРУУЛСАН ДҮН

Хүснэгтэд харуулснаар гипертонитой өвчтнүүдийн АД-ын өндрийн төвшний 3 зэргээр ИХЭ-ний дараа АД нь зөөлөн, дунд зэргийн өндөртэй гипертонитой өвчтнүүдийн тоо статистик магадлалтай буурсны зэрэгцээгээр хүнд зэргийн өндөртэй өвчтнүүдийн тоо ч буурч, нийт дүнгээр гипертонитой өвчтнүүдийн  АД –ыг статистик магадлалтайгаар бууруулсан (p<0.01) p=""> эмнэлгийн тусламжийн арга хэмжээ шаардлага гарах тохиолдолд хэрэглэх гэрийн эмийн сан бий болгож хэрэглэх эмийн талаар зөвлөгөө, зааварчилгаа өгсөн. Үүнд: АД гэнэт ихэсвэл уух эм, тун хэмжээг,   тухайлбал АД ихэсвэл адалат, коринфар, эднит, каптоприл зэрэг эмнээс уух; АД 30 минутаас 1 цагийн дотор буухгүй бол дахин 1 шахмал (таблетка)-ийг хэрэглэх; тэгээд буухгүй бол яаралтай тусламж дуудах зэрэг заавар зөвлөгөөг өгсөн нь чухал ач холбогдолтой байна. Артерийн даралт гэнэт ихсэж АД-ын хямрал (криз) болох нь хийгдэж байгаа эмчилгээ зохистой, оновчтой биш байгаагийн нэг гэрч юм гэж үзэх үндэстэй.

1.6 АНТИАГРЕГАНТ ХЭРЭГЛЭСЭН ДҮН

Антиагрегант хэрэглэсэн өвчтний тоо бидний ИХЭ-ний бүлэгт 20%-иар, кардиотонийн бэлдмэл хэрэглэх болсон өвчтний тоо 3 дахин олширсон болно (хүснэгт 6).

Антиагрегант үйлчилтэй бэлдмэлүүд нь тромбоцитын агрегацийг бууруулж тромбо үүсэхээс урьдчилан сэргийлэх үйлчлэлтэй тул эдгээрийг зохих тунгаар зааврын дагуу хэрэглэх нь тромбоэмболи үүсэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтойг харгалзан хэрэглэсэн. Зарим өвчтөнд зүрхний үйлийн дуталтай, цусны эргэлтийн өөрчлөлтийн илрэлтэй өвчтнүүдэд зүрхний үйлийг дэмжих бэлдмэл (коргликон г.м) заах нь шинж тэмдгийн эмчилгээний ач холбогдолтой байна.

1.7 ЗҮРХНИЙ ӨВЧНҮҮДИЙГ БУУРУУЛСАН НЬ

Дурьдсан арга хэмжээний үр дүнд зүрхний өвчнүүд ИХЭ-ний явцад илэрхий буурсан

Хүснэгтэд харуулснаар ЗИӨ, зүрхний шигдээс, жирэлзэх хэм алдал өвчнүүд ИХЭ-ний үр дүнд ихээхэн буурч,   зүрхний шигдээс хяналтэмчилгээний хугацаанд шинээр үүсээгүй зэрэг ИХЭ-ний үр дүн тодорхой харагдаж байна.

1.8 ЭМНЭЛЭГТ ХЭВТҮҮЛЭЛТЭЭР

Эдгээрээс заримыг нь мэргэжлийн тасаг, эмнэлэгт хэвтүүлж эмчилсэн (Хүснэгт 8).

Хүснэгтэд харуулснаар ИХЭ-ний бүлгийн тэн хагасыг буюу 127 өвчтөнг 2 жилийн хугацаанд дагалдах соматик өвчнүүдийг нь эмчлүүлэхээр эмнэлэгт хэвтүүлсэн нь ИХЭ-ний үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, хүндрэлээс сэргийлэх идэвхтэй үйл ажиллагаа болсон.

2.0 ИХЭ-НИЙ БҮЛГИЙН ӨВЧТНҮҮДИЙН 2 ЖИЛИЙН ДАРААХЬ ӨВЧЛӨЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙДЛЫГ ЖИШИХ БҮЛГИЙН ӨВЧТНҮҮДИЙНХТЭЙ ХАРЬЦУУЛСАН ДҮН

Жиших бүлэгт авагдсан 250 өвчтнүүд нь тархины харвалт болох өндөр халгаат хүчин зүйлстэй бүлэгт харъяалагдах өвчтнүүд байсан бөгөөд энэ нь ИХЭний бүлгийнхтэй нас, хүйсний байдлаар ижилдүү хүмүүс байсан. Ялгаа нь жиших бүлгийн хүн ам нь дүүргийн (өрхийн) эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний ердийн төвшинд үйлчлүүлдэг байснаараа бидний идэвхтэй хяналтынхаас ялгаатай байлаа. ИХЭ-ний үр дүнг жиших бүлгийнхтэй харьцуулж, идэвхтэй хяналт-эмчилгээний бидний арга үр ашигтай байгаа эсэхийг харьцуулан батлах зорилго тавьж судалсан.

2.1. ЗҮРХ-СУДАСНЫ ЕРӨНХИЙ ХАЛГААТ ХҮЧИН ЗҮЙЛСЭЭР

Зүрх судасны өвчний ерөнхий халгаат хүчин зүйлсийн бууралтын байдлыг энэ 2 бүлэгт харьцуулсаныг доорхи хүснэгтэд харуулав (Хүснэгт 9)

ИХЭ-ний 2 жилийн дараа энэ бүлгийн өвчтнүүд дотор зүрх-судасны өвчний ерөнхий халгаат хүчин зүйлсийн ихэнх нь статистик магадлагаатайгаар буурсан байна.

2.2. ТАРХИНЫ ХАРВАЛТЫН ӨХХЗ-ИЙН БҮЛГЭЭР ХАРЬЦУУЛАХАД

тархины харвалтын өндөр халгаат хүчин зүйлсийн ИХЭ-ний дараахь хэмжээг жиших бүлэгтэй харьцуулсан дүнг доорх хүснэгтэд харуулав (Хүснэгт 10)

Хүснэгтэд харуулснаар ИХЭ-ний үр дүнд энэ бүлэгт тархины харвалтын өндөр халгаат хүчин зүйлс жиших бүлгийн хүн амдахиас статистик магадлагаатай буурч, тархины цусны эргэлтийн хурц өөрчлөлтийн илрэлтэй тохиолдол 2 жилийн хугацаанд гараагүй нь ИХЭ нь ердийн эмчилгээ-үйлчилгээний үр дүнгээс магадтай үр дүнтэйг харуулж байна.

2.3 ЭРХТЭН ТОГТОЛЦООНЫ ЗОНХИЛОХ СОМАТИК ӨВЧНҮҮДИЙГ ЭРҮҮЛЖҮҮЛСЭН БАЙДЛААР

ИХЭ-ний явцад хяналтын бүлгийн хүн амын дунд илэрсэн эрхтэн тогтолцооны соматик өвчнүүдийг илрүүлэн мэргэжлийн эмч нартай  хамтран эрүүлжүүлэх үйл ажиллагааг явуулж зохих үр дүнд хүрснийг батлах зорилгоор жиших бүлгийнхтэй харьцуулан дүгнэснийг доорхи хүснэгтэд харуулав (Хүснэгт 11).

2.3.1 ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙГ ИДЭВХЖҮҮЛСЭН БАЙДЛААР

2.3.1.1 ЭМНЭЛЭГТ ХЭВТҮҮЛЭЛТЭЭР

Хүснэгтэд харуулснаар ИХЭ нь үндсэн өвчний зэрэгцээгээр бусад эрхтэн тогтолцооны хавсарсан өвчнүүдийг мэргэжлийн эмч нартай хамтран илрүүлэн эмчилсэн нь эрүүлжүүлэх үйл ажиллагааны үр дүнг цогцоор сайжруулахад ч чухал ач холбогдолтой үр дүнтэйг харуулж байна. Эрүүлжүүлэх үйл ажиллагааны хүрээнд ИХЭ-ний бүлгийн хүмүүсээс эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн байдлыг эрхтэн тогтолцооны эмгэгээр доорхи хүснэгтэд харуулж жиших бүлгийнхтэй харьцуулав (Хүснэгт 12)

Хүснэгтэд харуулснаар ИХЭ-ний бүлгээс эмнэлэгт хэвтүүлэлт жиших бүлэг дэхээс аль ч тогтолцооны өвчнүүдэд олонтаа, ялангуяа зүрхсудасны өвчний чиглэлээр жиших бүлэгдэхээс 3 дахин олон өвчтнийг хэвтүүлж эмчилж эрүүлжүүлсэн байна.

2.3.1.2 Нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлсэн байдлаар

Нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлсэн өвчтний тоог ИХЭ-ний ба жиших бүлэгт харьцуулсныг доорхи хүснэгтэд харуулав (Хүснэгт 13).

Хүснэгтэд харуулснаар ИХЭ-ний бүлгийн өвчтнүүдээс нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлсэн тоо жиших бүлэгдэхээс бүх мэргэжлээр олон (1-2 дахин) байсан нь оношийг баталгаажуулах, эмчилгээний үр дүнг хянах, эрүүл мэндийн байдлыг цогцоор нь сайжруулахад чухал ач холбогдолтой байсан. Ийм үйл ажиллагаа нь идэвхитэй хяналтын салшгүй нэг чухал хэсэг нь юм.

2.4 ИХЭ ба жиших бүлгийн хүн ам дахь нас баралтын байдал

ИХЭ-ний 2 жилийн хугацаанд жиших болон ИХЭ-ний бүлгийн хүн ам дахь нас баралтын байдал, түүний шалтгааныг доорхи хүснэгтэд харуулав (хүснэгт 14).

2 жилийн хугацаанд судалгааны ИХЭ ба жиших бүлгийн өвчтнүүдээс нас барсан тохиолдол ИХЭ бүлэгт 2 тохиолдол, үүнд, нэг нь уушгины, нөгөө нь нойр булчирхайн хавдраар нас барсан бол жиших бүлгийн хүн амаас 12 тхл нас барсан нь ИХЭ-ний бүлэгдэхээс 6 дахин олон байна. Үүнд: инсультээр 5 хүн (геморрагийн хэвшинж харвалтаар 4, ишемийн хэвшинжийн харвалтаар 1 тхл), зүрхний дутлаар 2 хүн, чихрийн шижин–1, хавдраар-3, анемигаар 1 хүн тус тус нас барсан байна. ИХЭний бүлэгт нас баралтын дурьдсан 5 шалтгаанаас зөвхөн хавдраар нас барсан бол жиших бүлэгт бүх 5 шалтгаанаар, үүний дотор тархины харвалт зонхилох шалтгаан болж байна.

ХЭЛЦЭМЖ.

Xөгжилтэй зарим оронд (АНУ, Япон, ОХУ г.м) тархины харвалт-инсультээс урьдчилан сэргийлэх аргыг туршин судалж, үр дүнтэй болох бүрэн боломжтой тухай мэдээлж байна. Зөвхөн артерийн гипертонийг идэвхтэй илрүүлж, зохистой эмчилж чадвал 4-5 жилийн хугацаанд тархины харвалтыг 45-50%-иар бууруулж болж байна гэсэн мэдээлэл бий (Верещагин Н.В, Варакин Ю.Я, Чазов Е.И, 1996). Тархины харвалтыг бууруулах аргын гол чиглэл нь түүнийг үүсгэгч “Өндөр халгаат хүчин зүйлс” (ӨХХЗ) гэдэг ойлголтыг бий болгож, түүний шалгуурыг боловсруулж, улмаар хүн амын төвшинд түүнийг бууруулах “Идэвхтэй хяналт эмчилгээний зарчим” чухал үр дүнтэй гэсэн үзэл баримтлалыг үндэс болгох нь чухал юм.

Идэвхтэй хяналт эмчилгээ (ИХЭ)-ний зарчим нь ӨХХЗ-тэй хүн амыг илрүүлэн тууштай байнга хянаж эмчлэн, тэдгээр хүчин зүйлсийг бууруулах анхдагч, хоёрдогч урьдчилан сэргийлэлтийг хэрэгжүүлэх явдал гэж бид ойлгож өөрийн судалгааны аргадаа баримталсан нь зохих үр дүнтэй байна. Хоёрдогч урьдчилан сэргийлэлтийн гол зарчим нь ӨХХЗ-тэй хүмүүсийг идэвхтэй илрүүлж зохистой эмчлэх явдал юм. Энэ талаар эн тэргүүнд артерийн гипертонийг зохистой эмчлэх явдал байлаа. Артерийн  ипертонитой хүмүүс төдийлөн оновчтой эмчлүүлэхгүй байгаа нь хувь хүн, эмнэлгийн анхан шатны  үйлчилгээний эмч (өрхийн) хоёрын аль алины идэвхтэй оролцоо хангалтгүй байгаатай холбоотой нь харагдаж байна. Артерийн гипертонитой хүмүүс АД-аа хэмжүүлж, хэмжиж хянах заншил эзэмшээгүй, хайнгадуу, зохистой эмийн хэрэглээний мэдлэг дорой зэрэгтэй уялдаж байна.

Гипотензив үйлчилтэй орчин үеийн өндөр үйлчилтэй эм бэлдмэл өргөн хэрэглэгдэж үр дүнтэй нь нотлогдсон боловч түүний үнэ, хангамжтай холбоотойгоор тууштай эмчлүүлэх боломж хүн амын ялангуяа ядуу давхаргад бэрхшээлтэй тал байгаа нь практик дээр бас харагдаж байна. Зүрх-судасны эмгэгийг идэвхтэй илрүүлэх, идэвхтэй хянаж эмчлэх байнгын хяналтыг хэрэгжүүлж чадсанаар тархины харвалтыг бууруулах бүрэн боломжтойгоор барахгүй зүрхсудасны өвчнүүдийг эрт илрүүлж эрүүлжүүлж болох боломжтойн зэрэгцээгээр бусад эрхтэн тогтолцооны өвчнүүдийг мөн эрүүлжүүлж үр дүнд хүрч болохыг бидний 2 жилийн идэвхтэй хяналтэмчилгээний арга харуулж байна.

ДҮГНЭЛТ

1. Идэвхтэй хяналт эмчилгээ нь зүрх-судасны эмгэгийн анхдагч, хоёрдогч урьдчилан сэргийлэлтийн бүх арга хэмжээг тогтмол, байнга, идэвхтэй хэрэгжүүлэх явдал юм. Үүнд: Артерийн гипертони, тархины судасны болон зүрх-судасны эмгэгийн тухай, түүнтэй тэмцэх арга зарчмын тухай эрүүл мэндийн боловсролыг эзэмшүүлж, артерийн даралтаа хэмжиж хянах зан үйлд сургах, эрүүл аж төрөх зан заншил эзэмшүүлэх зэрэг нь идэвхтэй хяналт-эмчилгээний зайлшгүй чухал бүрэлдүүн байвал зохино.

2. Үүний зэрэгцээгээр зүрхний, өрхийн, мэдрэлийн эмч нарын үйл ажиллагааны уялдааг идэвхжүүлж, артерийн гипертонитой өвчтнүүдийн АД-ыг буулгаж, хэвийн хэмжээнд байлгах зорилтыг тууштай хэрэгжүүлэх нь нэн чухал юм.

3. Дээрх ӨХХЗ-тэй өвчтнүүдийг хүн ам дотор илрүүлэх үзлэгээр бүртгэн авч, улмаар идэвхтэй хянаж эмчлэх зарчмыг 2 жил тууштай хэрэгжүүлэхэд өндөр үр дүнтэй байна.

4. ӨХХЗ-тэй өвчтнүүдийн эмчийн үзлэгийг 7 хоногт 2-оос доошгүй (гэр оронд нь очиж) үзэж зөвлөж байвал зохино.

5. Орчин үеийн өндөр идэвхтэй зүрх судасны эм бэлдмэлүүдээс оновчтой хэрэглэх, ялангуяа гипотензив үйлчилтэй адренобетаблокатор, кальцийн сувгийг хориглох үйлчилтэй бэлдмэлүүд, ангиотензиныг хувиргагч ферментүүдийг саатуулагч болон шээс хөөх үйлчилтэй бэлдмэлүүдээс зохистой хэрэглэх нь гипертонийг хянах эмчлэхэд болон улмаар хүндрэлээс сэргийлэх өндөр үр дүнтэй байна.

Мөн зүрхний ишеми өвчин, зүрхний дутал, хэм алдлыг зүрхний эмч нартай хамтран байнга хянаж эмчлэх нь тархины ишемийн хэв шинжийн харвалтаас сэргийлэх чухал үр дүнтэй юм.

6. Идэвхтэй хяналт эмчилгээний хүрээнд тархины харвалтын ӨХХЗ-тэй өвчтнүүдэд бусад эрхтэн тогтолцооны хавсарсан өвчнүүдийг эрт илрүүлж эмчлэх үйл ажиллагааг бусад шаардлагатай нарийн мэргэжлийн эмч нартай хамтран хэрэгжүүлэх нь эрүүл мэндийг цогц байдлаар эрүүлжүүлэх чухал ач  холбогдолтой байна.

7. Тархины харвалтын ӨХХЗ-тэй өвчтнүүдийг идэвхтэй хянаж эмчлэх аргаар тархины харвалтыг хүн  амын төвшинд 2 жилийн хугацаанд ч ихээхэн бууруулж болох боломжтой байна.

Ном зүй

1. Баасанжав.Д. “Монгол улсын хүн амын дунд тархины харвалтын (инсультын) өвчлөл, нас баралтын төвшнийг сүүлийн 20 гаруй жилийн хандлага, түүнийг бууруулахад өрхийн эмнэлгийн үүрэг”. // “Өрхийн эрүүл мэнд” Эрдэм шинжилгээ-практикийн бага хурлын материал. УБ, 2002, х.34-38.
2. Баасанжав. Д. “УБ хотын хүн амын дунд тархины харвалтын эпидемиологи, сүүлийн 30 жилийн хандлага”. Монографи, 2004
3. Баасанжав. Д. “Сосудистые заболевания мозга в Монголии” (эпидемиологическое исследование) // Доктор. Диссертация. Москва, 1993.
4. Верещагин Н.В; Варакин Ю.Я; Арабидзе Г.Г; Суслина З.А, “Артериальная гипертония и профилактика инсульта”. Краткое руководство для врачей. Москва, 1996.
5. American Heart Association. “Heart and stroke facts statistics: 1997 statistical supplement”. Dallas, American Heart Association, 1997.
6. Argentine C, Principle M. “The burden of stroke: a need for prevention”. In: Prevention of ischaemic stroke. Eds. C. Fieschi, M. Fisher, London: Martin Dunitz. 2000; 1-5.
7. Bogousslavsky J. On behalf of the European stroke initiative.” Stroke prevention by the practitioner”. Cerebrovas.Dis.1999: 9; suppl.4:1-68.
8. Bonita R, Solomon N, Broad J.B. “Prevalence of stroke and stroke-related disability”. Estimates from the Auckland stroke studies. / Stroke 1997; 28:1898-1902./
9. Brown R.B, Whisnant J.P, Sicks J.D, Christianson T.J et, “A population-based study of firstever and total stroke rates in Rochester, Minnesota”: 1990-1994. // Stroke 2000: 31: Abstr: 279.
10. Community prevention and control of cardiovascular diseases //WHO, Geneva,1986, technical report Series 732, p.41
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Г.Цагаанхүү


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1453
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК