Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1989, 3(71)
Нэг хүртэлх насны эрүүл хүүхдийн бие бялдрын үзүүлэлтүүд
( Судалгааны өгүүлэл )

Г. Оросоо

Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах эрдэм шинжилгээний нэгдсэн төв

 
Абстракт

ПОКАЗАТЕЛИ ФИЗИЧЕСКОГО РАЗБИГИЯ ДЕТЕЙ ПЕРВОГО ГОДА ЖИЗН14

Г. Оросоо

Нами изучено физическое развитие дегей первого года жизни с установлением его нормативных показателей. Установлен ные даныые могут быть использованы в педиатрической практике как критерии оценки здоровья детей так и исходные данные дальнөйшего научного исследования,

Хүүхдийн бие бялдрын хөгжил нь тэдний амьдралын хангамж,хүүхдийн биемахбодид орчны үзүүлэх нөлөөг үнэлэх, эмнэлэг урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг хянах, хүүхдийн эруүл мэндийн байдалд дүгнэлт өгөх үндсэн шалгуур шинжинн нэг байдаг учраас аливаа улс орны анагаах ухаан,Хүүхдийн бие бялдрын хөгжлийг тухайн орон нутгийнхаа газарзүй, байгаль, уур амьсгалын онцлог, уугуул хүн амынхаа зан заншил, зонхилон эрхэлдэг ажил хөдөлмөр, амьжиргааны арга ээргийг харгалзан улс орныхоо нийгэмэдийн засгийн хөгжил, хот хөдөөгийн байдалтай уялдуулан 5—10жил тутам шинэчлэн судалж байна.

Судалгааны зорилго, арга: Бид нэг хүртэлх насны эрүүл монгол хүүхдийн бие бялдрын хөгжлийн үндсэн үзүүлэлтийн хэвийн дундаж хэмжээг тогтоох зорилгоор өнөө үед нийтээр зөвшөөрөн хэрэглэж буй сонгомол аргаар(4) 1 сараас 12сартай 2443 эрүүл хүүхдийг хамарсан судалгаа явуулав. Нэг хүртлэх насны эрүүл хүүхдийн бие бялдрын хөгжлийн хэвийн хэмжээг биеийн өндөр, жин, цээж, толгойн бүслүүр хэмжээ гэсэн үндсэн дөрвөн үзүүлэлтээр нас хүйсний 24 бүлэглэл, өөрөөр хэлбэл cap тутам хүйсний ялгавартай судлан тогтоов.

Судалгааны үрдүн. Нэг хүртэлх насны хүүхдийн бие бялдрын эрчимтэй хөгжлийг судлах нь онол практикийн ач холбогдолтой. Бид 1986—1987 онд явуулсан судалгааны ажлын дүнг нэгттэн боловсруулж, Улаанбаатар хотын нэг хүртэлх насныхүүхдийн бие бялдрын хөгжлийн үндсэн үзүүлэлтийн хэвийн хэмжээг нас, хүйсний бүлэглэлээр тогтоосныг хүснэгт 1(а) - ээр харуулав.

Нэг хүртэлх насны хүүхдийн бие бялдрын хөгжлийн үндсэн үзүүлэлтийн cap тутам нэмэгдэх дундаж хэмжээг тогтоохын тулд эрүүл нярай хүүхдийн бие бялдрын үндсэн үзүүлэлтийн хэвийн хэмжээг ашиглав (2).

Биеийн өндөр. Хүүхдийн өндөр нь гадны янз бүрийн хүчин зүйлийн нөлөөнд тэр болгон өөрчлөгддөггүй учир тэдний бие бялдрын хөгжлийг үнэлэхэд чухал ач холбогдолтой. Бидний судалгаанаас үзэхэд нэг хүртэлх насны эрэгтэй хүүхдийн өндөр амьдралын эхний гурван сард 8,12 см, эмэгтэй хүүхдийнх 7,49 см нэмэгдэж байгаа нь нэг нас хүртэлх нийт өсөлтийн 36; 34%тай тэнцүү байна.

Дөрвөн сартайгаас эхлэн Хүүхдийн биеийн өсөлт аажмаар саарч, 4—6 сартайд эрэгтэй хүүхдийн өндөр cap тутам 2,14 см, эмэгтэй хүүхдийнх 2,23 см нэмэгдэж байна.

Эрэгтэй хүүхдийн өндөр төрснөөс хойш 6 cap хүртэл 14,54 см„ эмэгтэй хүүхдийнх  14,27 см өсөж байгаа нь нэг хүртэлх насны Хүүхдийн өсөлтийн 64,5 ба 64,4%тай тэнцэж байна.

7—9 сартайд эрэгтэй хүүхдийн cap тутмын дундаж өсөлт 1,59 см; эмэгтэй хүүхдийнх 1,47 см, 10—12 сартайд эрэгтэй хүүхдийнх 1,08 см, эмэгтэй хүүхдийнх 1,15 см байна.

Биеийц жин. Хүүхдийн биеийн жин нь гадны хүчин зүйлийн нөлөөнөөс богино хугацаанд хэлбэлздэг тул оношлолын ач холбогдолтой.

Бидний судалгаагаар эрэгтэй хүүхэд биеийн жингээ эхний гурван сард 2871 гр, эмэгтэй хүүхэд 2579 гр, өөрөөр хэлбэл cap тутам дунджаар эрэгтэй хүүхэд 957 гр, эмэгтэй хүүхэд 860 граар нэмж байна.

4—6 сартайд эрэгтэй хүүхэд биеийн жингээ 1917 гр, эмэгтэй хүүхэд 1947 гр нэмж, биеийн жингийн cap тутмын нэмэгдэл нь эрэгтэй хүүхдийнх 639 гр, эмэгтэй хүүхдийнх 649 гр хүртэл буурч байна.

5 сартайгаас эхлэн хүүхдийн биеийн жингийн cap тутмын нэмэгдэл мэдэгдэхүйц багасч, 7—9 сартайд эрэгтэй хүүхэд биеийн жингээ cap тутамд 409 гр, эмэгтэй хүүхэд 391 гр, 10—12 сартайд эрэгтэй хүүхэд cap тутамд дунджаар 254 гр, эмэгтэй хүүхэд 329 гр нэмж байна.

Төрснөөс хойш нэг нас хүртэл эрэгтэй хүүхэд биеийн жингээ 6777 гр, эмэгтэй хүүхэд 6686 гр нэмж, нэг настай эрэгтэй хүүхэд дунджаар 10218+69,25 гр, эмэгтэй хүүхэд 10032+64,92 гр жинтэй болж байна.

Төрөх үеийн биеийн жингээ эрэгтэй хүүхэд 3—4 сартайдаа, эмэгтэй хүүхэд 4—5 сартайдаа 2 дахин, нэг нас хүрэхэд 3 дахин нэмж байна.

Цээжний бүслүүр хэмжээнь цээжний ясны хөгжил, хүүхдний амьсгалын эрхтэн тогтолцооны үйл, ер нь биемахбодын ерөнхий хөгжлийгилтгэн харуулдаг чухал үзүүлэлт юм.

Бидний судалгаагаар амьдралын эхний гурван сард эрэгтэй хүүхдийн дээжний бүслүүр хэмжээ 6,73 см, эмэгтэй хүүхдийнх 5,95 см нэмэгдэж байна.

6 сартай эрэгтэй хүүхдийн цээжний бүслүүрийн дундаж хэвийн хэмжээ 44,16+0,18 см, эмэгтэй хүүхдийнх 43Д9+0,19 см байгаа нь4—6 сартайд эрэгтэй хүүхдийн цээжний бүслүүр хэмжээ 3,6 см, эмэгтэй хүүхдийнх 3,47 см өөрөөр хэлбэл cap тутамд тэдний хүйснээс хамааралгүй дунджаар 1,2 см нэмэгдэж байна.

7—9 сартайд хүүхдийн цээжний бүслүүр хэмжээ сард дунджаар 0,8 см   нэмэгдэж,9сартай эрэгтэй хүүхдийн цээжнийбүслүүр хэмжээ 46,56+0,16 см, эмэгтэй хүүхдийнх 45,47± смтэй тэнцэж байна.

10—12 сартайд cap тутамд эрэгтэй хүүхдийн цээжний бүслүүр хэмжээ дунджаар 0,51 см, эмэгтэй хүүхдийнх 0,56 см нэмэгдэн 1 нас хүрэхэд эрэгтэй хүүхдийн цээжний бүслүүр хэмжээ 48,10+0,17 см, эмэгтэй хүүхднийх 47,14+0,15 см болж байна.

Нэг нас хүртэл эрэгтэй хүүхдийн цээжнийбүслүүр хэмжээ 14,27 см, эмэгтэй хүүхдийнх 13,37 см нэмэгдэж байна.

Толгойн бүслүүр хэмжээ нь хүүхдийн бие бялдрын хөгжлийг үнэлэх нэг үзүүлэлтний зэрэгцээ тэдний мэдрэл сэтгэцийн хөгжил, тархииы төрөл бүрийн эмгэг, гавлын ясны хөгжлийн өөрчлөлтийг оношлох нэг чухал үзүүлэлт болдог.

Нэгдүгээр хүснэгтээс харахад эрэгтэй хүүхдийн толгойи бүслүүр хэмжээ амьдралын эхний гурван сард 5,13 см, эмэгтэй хүүхдийнх 4,37 см, амьдралын эхний хагас жилд эрэгтэй хүүхдийнх 7,98 см3 эмэгтэй хүүхдийнх 7,31 см нэмэгдэж байна.

7—9 сартайд толгойн буслүүр хэмжээ сард дунджаар 0,80 см нэмэгдэн, 9 сартай хүүхдийн толгойн бүслүүр хэмжээ 45,86+0,14 см, эмэгтэй хүүхдийнх 44,93+0,13 см болж байна.

10—12 сартайд толгойн бүслүүр сард дунджаар 0,48см-ээр нэмэгдэж, 1 настай эрэгтэй хүүхдийнх 4,25+0,14 см, эмэгтэй хүүхдийнх 46,39+0,13 см болж байна. Төрснөөс хойш нэг нас хүртэл эрэгтэй хүүхдийн толгойны бүслүүр хэмжээ 11,88 см, эмэгтэй хүүхдийнх 11,02 см нэмэгдэж байна.

Бидний судалгаанаас үзэхэд хүүхдийн цээж, толгойн бүслүүр хэмжээ 3 сартайд тэнцэж, 4 сартай эрэгтэй хүүхдийн цээжний бүслүүр, толгойн бүслүүр хэмжээнээс 0,42 см, эмэгтэй хүүхдийнх 0,25 смээр илүү болж байгаа нь эрүүл монгол Хүүхдийн бие бялдрын өв тэгш хөгжлийг илтгэн харуулж байна.

Нэг настай эрэгтэй хүүхдийн цээжний бүслүүр, толгойи бүслүүр хэмжээнээс 0,85 см, эмэгтэй хүүхдийнх 0,75 смээр  их байна.

Хүүхдийн эмч нар өдөр тутам нэг хүртэлх насны хүүхдийн бие бялдрьн хөгжлийг үнэлэхдээ ОХУ-ын эрдэмтэн М. С. Олевскийн тогтоосон үзүүлэлтийг ашиглаж байгаа билээ. М. С. Олевский болон гадаадын бусад эрдэмтэд хүүхэд нэг нас хүрэхэд биеийн өндөр нь 25 см, жин нь 7150 гр нэмэгдэнэ гэж тогтоосон бол бидний судалгаагаар Улаанбаатар хотын эрүүл хүүхдүүд нэг нас хүрэхэд биеийн жин дунджаар 6731 гр, өндөр 22,28 см, цээжний бүслүүр хэмжээ 11,45 см тус тус нэмэгдэж байна. Тэгвэл монгол төрхтний хүүхдийн өсөлт хөгжил европын төрхтний хүүхдийн өсөлт хөгжлийг гүйцдэггүйг тогтоосон судалгаатай (1) бидний судалгаа нийцэж байна.

Дүгнэлт

1. Нэг хүртэлх насны монгол хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжил эрчимтэй явж буйг нас, хүйсний ангиллаар судлан тогтоосныг практикт хэрэглэх боломжтой.

2. Монгол хүүхдийн бие бялдрын хөгжлийн хэвийн хэмжээ га­даадын эрдэмтдийн тогтоосон хэвийн хэмжээнээс ялгаатай байгаа боловч хүний хөгжлийн ерөнхий зүй тогтлоор явж байна.

Нэг хүртэлх насны хүүхдийн бие бялдрын хөгжлийн нэг ерөнхий зүй тогтол нь эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхдээс бие бялдрын хөгжлөөрөө давуу байдагт оршино.

Хүүхдийн дасан зохицолт тогтвортой болеон 24 сартайд хүүхдийнбие бялдрын өсөлт хөгжил хамгийн эрчимжиж байна. 5 сартайгаас эхлэн бие бялдрын хөгжлийн эрчим саарч байгаа нь нэг талаас хүүхдийн хөгжлийн зүй тогтол боловч, нөгөө талаас Хүүхдийн биемахбодын нэмэлт бодит шаардлага (хооллох, асаргаа, сувилгаа, чийрэгжүүлэх) нэмэгдэж буйг илтгэн харуулж байна.

Редакцид ирсэн 1989. 02. 01

Ном зүй

1. М. В. Кранс Захономерности роста и развития детей от рождения до 7 лет, относящихся к европеидной и монголондной группам. Вопр. антропологии, 1979, вып 61, и 70—82
2. Г. Навчсан Эрүүл нярай хүүхдийн бие бялдар, энзим биохимийн зарим үзүүлэлтүүдийн хэвийн хэмжээ, Аргачилсан зөвлөмж, Улаанбаатар, 1986
3. Г. Оросоо Физическое и нөрвнолтси. хическое развитие детей первого года жизни и нөкоторые биохимические показатели (научный отчет) г. УланБатор, 1988, с 40
4. А. Б. Ставицкая, Д. И. Арон Методика исследования физического развитня де гей и подростков. М. Медгиз, 1959, с 79
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4874
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК