Анагаах ухааны дээд сургууль
НЕЙРОХИРУРГИЧЕСКИЕ ПАТОЛОГИИ ДЕТСКОГО ВОЗРАСТА В МНР
X. Хусаян, Ж. Хайрулла
У детей в возрастах, от 0 до 10 лет встречаются чаще последствия внутриче репной родовой травмы, краниостенозы, гидроцефалии, моэговые и спинномозговые грыжи, a у детей от 10 до 16 летыего возраста арахнойдиты различного генөза эпилепсии и опухоли головного моэга.
Больные дети зарегистрироваыы больше всего из города УланБатора 52,9 %, из Центрального 4,18% и Селенгийского 4,05% аймаков, а меныпе всего из Увснурского 0,49%, из ГобиАлтайского 0,92% и из Баянхонгорского 0,47% аймаков, что являются показателями трудносты поступления больных из этих аймаков изза отдаленности на болыное растояние их от УланБатора. Является так же трудной проблемой освобождения от работы сразу двух трех человека — сопровождающих и ухаживаюших больного ребенка. Играет также определенное значение запоздалое диагностирование болезни изза ке достаточности квалификации местных зрачей по нөйрохирургий и психонөврологий
Тархи нугасны өвчний улмаас 1980—1987 онд судалгааад хамрагдсан 10—16 насны хүүхдүүдийн дунд тархины наалданги (арахнойдит) эпилепсии бас тархины хавдартай хүүхдүүд зонхилж байв. Ялангуяа эрэгтэй хүүхдүүд харьцангуй илүү байгаа (52%) нь тэд эмэгтэй хүүхдийг бодоход илүү хөдөлгөөнтэй учир гэмтэл бэртэлд өртөгддөгтэй холбоотой байж болох юм.
Өвчтөний ихэнх 423 (52,9%) Улаанбаатар, Дархан хот, Төв, Сэлэнгэ аймгуудаас иржээ. Энэ нь нэг талаар нутаг ойролцоо зам тээвэр сайтай байдагтай холбоотой бол нөгөө талаар эдгээр аймаг, хотын хүн амын тоо харьцангуй илүүтэй холбоотой юм.
Судалгаанд хамрагдсан хүүхдүүд нь гэртэй болон ясли цэцэрлэгт хүмүүжиж сургуульд ямар нэг хэмжээгээр суралцаж байсан боловч гавал тархины төрөлхийн гэмтэлтэй 60 (7,36%),тархины наалдангитай 35 (4,35%),гавал эрт ясжих согогтой 36 (4,42%),эпилепситэй 68 (8,36%)зэрэг нийтдээ 353 (43,41 %) хүүхэд гэртэй байгаа нь эдгээр хүүхдийг асарч бойжуулахын тулд хичнээн хүн нийгмийн хөдөлмөрөөс хөндий байгааг нь харуулах үзүүлэлт юм
Эпилепси, тархины наалданги, усан тархи, тархины хавдар өвчтэй хүүхдийн ихэнх нь урьд тархиа гэмтээсэн буюу мэнэн өвчнөөр өвдсөн хүүхдүүд болох нь анхаарал татаж байна.
Гэхдээ урьд нь тархиа гэмтээж мэнэн өвчнөөр өвдсөн нь мэдрэлийн мэс заслын эмгэг үүсгэх нөхцөл болж байна гэж бодитой батлах боломжгүй боловч цаашдаа ажиглалт судалгаа хийх зүйл мөн. Бүх хүүхдийн 33,82%, эпилепси, 17,95% нь арахнойдит, 5,04%, гидроцефали, 7,62 % тархины хавдар зэрэг оноштой байсан боловч байршлын эмгэг шинж тэмдгээр буглаа, тархины хавдар зэрэг хэдхэн өвчнөөс бусад нь бараг голомтот шинж тэмдэггүй байна. Нэлээд хүүхэд илэрхий дутуу,тахир ухаан солио биш учир сургууль, цэцэрлэгт явж байсан боловч мэдрэл, мэдрэлийн мэс заслын эмч нарын үзлэгээр илэрсэн эмгэг шинж бүхнийг өвчний түүхэнд бичихгүй байсан буюу зарим ээдрээтэй шинж тэмдгүүдийг илрүүлж чадахгүй байсан алин боловч цаашид анхаарах зүйл мөн. Ялангуяа бүх хүүхдийн 8,1% ухаан хомсдолтой (идеопат), 15% нь усан тэнэг (олигофрени) байгаа нь үүний нэгэн тодорхойлолт юм. Оношийг тогтооход бүх хүүхдийн 520 (63,9%) нь нүдний уг харах, 411 нь (50,55%) пневмографин, 70 (86,1 %) нь электроэдцефалюграфи (ЭЭГ), 47 (5,78 %) д нь ангиографи гэх зэргээр бүгд 1150 удаа шинжилгээ хийж онош тогтоосон буюу оношийг батласан байна. (5р хүснэгт),
Параклиникийн тийм ч амаргүй шинжилгээнд өртөж байгаа нярай хүүхдээс эхлээд 16 хүртэлх насны 800 гаруй хүүхэд шинжлүүлсэн боловч нэг ч хүүхдэд ямар нэгэн хүндрэл гараагүй нь сайшаалтай. Гэвч энэ нь параклиник шинжилгээг шүтэж, энгийн үзлэгээс хөндийрөх буюу илрэх шинж тэмдгийг эс хайхрах шалтаг болох ёсгүй. Мэс заслын эмчилгээ бүх хүүхдийн 28,31%д хийснээс эдгэрсэн 21,8%, нас барсан 6,51% байгаа нь мэс заслын үр дүн тийм ч сайн биш байгааг харуулж байна. Бүх хүүхдийн 13,94 % нь ерөөсөө мэс засал хийх шаардлагагүй (ухаан хомсдолтой, усан тэнэг, микроцефали, бичил тархи, уураг тархины саа, голомтот өөрчлөлтгүй, 8,37% нь өвчин хүндэрч газар авсан учир мэс засал хийх боломжгүй болсон, 16,34% нь эцэг эхийн хүсэлтээр мэс засал хийгээгүй зэрэг шалтгаантай байлаа. Ялангуяа урьдчилан сэргийлэх үзлэг хийж эрт оношлох ажил муу зохиож байгаа учир мэс заслын эцсийн дүнд муугаар нөлөөлж байна,
Дүгнэлт
1. Тархи нугасны мэдрэлийн мэс заслын эмчилгээ шаардах өвчин манай орны хүүхдүүдийн дунд харьцангуй элбэг тохиолдож цаашид өсөх хандлагатай байна.
2. Хүүхдийн мэдрэлийн мэс заслын өвчнийг эрт оношлох, цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх ажлыг эрчимжүүлэх, яаралтай арга хэмжээ авах нь өнөө үеийн хойшлуулшгүй чухал асуудал болж байна.
Редакцид ирсэн 1988—11—18.=