Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1989, 3(71)
Хүүхдийн чихрийн шинжин өвчний шалтгаан, эмгэг жам, онош, эмчилгээ
( Лекц )

Д. Малчинхүү, Т. Оюунбилэг

 

Сүүлийн жилүүдэд дэлхийн хүн амын дунд чихрийн шижингийн өвчлөл нэмэгдэж байна.

ДЭМБын мэдээгээр наяад онд дэлхийн бөмбөрцгийн 90 сая хүн чихрийн шижин өвчтэй байгаагаас 5—10% 16 хүртэлх насны хүүхэд (1) 0,5% нь нэг хүртэлх насны хүүхэд байна (7).

Бага наснаасаа чихрийн шнжин өвчнөөр өвчлөөд хоолны болон эмчилгээний дэглэм зөв сахиж чадаагүй хүний дундаж нас эрс богиносдог. Иймээс чихрийн шижин өвчин нийгэм, анагаах ухааны чухал асуудал  болсоор байна.

Манай оронд чихрийн шижин нэмэгдэх хандлагатай, хүүхдэд энэөвчин ихэнхдээ хүнд явцтай, оройтож оношлогдох, эндэх явдал ч байгаа (3) учраас хүүхдийн эмч нар уул өвчнийг цаг алдалгүй таньж, оношлож, эмчилж, цаашид газар авах боломжинг хаах явдал  чухал юм.

Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах эрдэм шинжилгээний улсын нэгдсэн төвийн бөөр, дотоод шүүрлийн булчирхайн өвчний тасагт сүүлийн долоон жилд (1982—1988 онуудад) хэвтэж эмчлүүлсэн4713 өвчний түүхэнд судалгаа хийхэд 4,03%ийг дотоод шүүрлийн булчирхайн өвчин эзэлж байгаагаас тасгийн нийт өвчлөлийн дотор 0,8%; дотоод шүүрлийн булчирхайн өвчлөлийн 21%ийг чихрийн шнжин өчин эзэлж байгаагийн дотор 1982—84 онд 7, 1985—87 онд 11 хүүхэд өвчилжээ.

Ажиглалтад байсан 20 өвчтөнөөс эмнэлэгт анх хэвтэх үедээ 13 хүүхэд хүнд, 3 нь хүндэвтэр байсан, 6 нь (30%) комд орсон, 3 хүүхэд (15%) нас барсан зэрэг нь өвчин хүүхдэд харьцангуй хүнд явцтайг харуулж байна.

Комд орсон 6 өвчтөний 3 нь оройтуулж оношлосноос, 2 нь орон нутагт эмчилгээ тасарснаас, 1 нь инсулины тун багадсан, хоолны дэглэм зөрчсөнөөс шалтгаалсан байна. Нас барсан 3 хүүхдийн 2 нь инсулин эмчилгээ тасарсан. 1 өвчтөний оношийг оройтож тавижээ.

Чихрийн шижин өвчнийг эрт илрүүлэн оношлож, байнгын идэвхтэй хяналтад авч зөв эмчлэх нь өвчтөний тавиланг сайжруулдаг билээ.

Чихрийн шижин бол нойр булчирхайн биемахбодод ялгаруулдаг инсулины харьцангуй ба туйлын дутмагшлаас, юуны өмнө нүүрс усны, улмаар бодисын солилцооны бүх хэлбэр хямардаг өвчин бөгөөд янз бүрийн гарал үүсэлтэй болохыг эдүгээ нэгэнт тогтоожээ. Дотоод шүүрлийн булчирхай судлалын орчин үеийн томоохон ололтын нэг нь бодисын солилцоонд даавруудын үйлчлэх оньсыг тайлбарласан  явдал  болойДааврууд эсийн сарь­сыг (мембран) нэвтэлж, тэнд өвөрмөц хүлээн авагчтай нэгдэн даавар хүлээн авагчийн бүрдэл үүсгэж, тэр нь эсийн бөөмд нэвтрэх чадвартай болно. Бөөмд нэвтэрснээр хроматины тодорхой хэсэг тодорхой гентэй холбогдож, бодисын солилцоог зохицуулагч фермент нийлэгшүүглэгч РНХ (рибонуклейны хүчил) үүсгэснээр тухайн солилцоог  зохицуулах   оньс болно.

Иймд дотоод шүүрлийн булчирхайн өвчин зөвхөн даавар дутснаас бус өвөрмөц хүлээн авагчийн дутагдлаас ч үүсдэг аж. Чихрийн шижингийн зарим хэлбэрийн үед инсулин ихэссэн юм уу хэвийн хэмжээнд байдаг нь инсулины өвөрмөц хүлээн авагчийн дутмагшлаас хамаардгийг гэрчилж байна.

В. Г. Баранов 1980 онд уул өвчний эмгэг жамын анхдагч хүчнийг харгалзан:

Нойр булчирхайн инсулин бүтээдэг βэсийн анхдагч гэмтлээс болох жинхэнэ нойр булчирхайн шижин:

Нойр булчирхайн үрэвсэл, хавдар, гемохроматоз өвчин болон түүнд мэс засал хийснээс үүсэх β эсийн хоёрдогч гэмтлээс болох шижин;

Өсөлтийн даавар, АКТД, (Адренокортикотронийн даавар) бамбай, бөөрний даавар булчирхайн даавар зэрэг инсулины эсрэг үйлчлэгч дааврууд ихсэхэд инсулины харьцангуй дутмагшил үүсч, инсулин ялгаруулах аппарат хэт дайчлагдан сүүлдээ туйлдснаасүүсэх шижин гэж гурван хэлбэрт хуваажээ. Дотоод шүүрлийн бусад булчирхайн эмгэгийн үед сүүлчнйн хэлбэр тохиолдоно(4). Харин хүүхдэд эхний хэлбэр нь голчлон тусна.

Чихрийн анхдагч шижин ихэнхдээ удамшлын шалтгаантай бөгөөд хүний цагаан эсийн эсрэгтөрөгч тогтолцооноос хамаарч удамшдаг, чихрийн шижннд өртөмхий урьдал байдал хэд хэдэн гентэй холбоотой, гадаад орчны хүчний нөлөөгөөр өвчин илэрдэг. Европын орнуудад Н/А—В8, HZA—В 15, HZA—Ду/3 ба flw4 зэрэг эднйн эсрэгтөрөгчтэй хумүүст чихрийн шижин илүүтэй тохиолдож байна (2). Энэ өвчин удамших нь 12—75% байна (6).

Цочмог халдварт өвчнүүд (томуу, салхин цэцэг, гүйлсэн булчирхайн үрэвсэл г. м.), сэтгэхүйн гэмтэл (айх цочих, уйтгарлах), бие, төв мэдрэлийн тогтолцооны хямрал, их идэх, нүүрс ус, тослог ихтэй хоол, амттанг байнга хэтрүүлж хэрглэх зэрэг өвчнийг сэдээх гадны хүчин зүйлс нэгэнт уг өвчин удамших хандлагатай үед нөлөөлдөг. Ялангуяа таргалахад чихрийн шижинд  өртөмхий  байдал  эрс нэмэгдэнэ.

Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд зарим вирус (цитомегали. улаанэсэргэнэ, гахайн хавдрын  вирус  зэрэг)   нойр булчирхайг гэмтээх үйлчлэлтэйг нотложээ. Ялангуяа 1 хүртэлх насны хүүхдэд чихрийн шижин вирусийн цочмог халдварын дараа тохиолдох нь элбэг (2). Бидний ажиглалтад байсан 20 хүүхдэд өвчний шалтгааныг тодруулахад 5 хүүхдэд илэрхий удамшлын гаралтай, 1 хүүхдэд цусархаг эмзэгшил, 1 өвчтөнд сурьеэ,13 хүүхдэд амьсгалын эрхтний цочмог халдвартай холбоотой өвчин эхэлсэн байв. Чихрийн шижин өвчтэй хүүхдийн 60—85%д нойр булчирхайн эсийн эсрэг эсрэг бие тодорхойлогддог (2) нь уул өвчний шалтгаан эмгэг жамд дархлаа эмгэг, өөсөө эсрэг бие (аутоантител) чухал үүрэгтэйг нотолж байна.

Инсулины харьцангуй дутмагшил үүсэхэд тосны чөлөөт хүчил, синальбумин (инсулины В—хэлхээ альбуминтай нэгдсэн нэгдэл) зэрэт дааврын бус гаралтай инсулины эсрэг үйлчлэгчээс гадна эмчилгээний явцад үүсдэг инсулины эсрэг бие чухал үүрэгтэй.

Инсулин бол хэвийн үед эсэд глюкоз шингэх нөхцөлийг хангаж гликоген, лийнд, уургийн нийлэгшилд тусалдаг анабол үйлчлэлтэй даавар учраас биед дутагдахад бодисын солилцоо гүнзгий хямарч, эдэд глюкоз хангалттай очихгүй төдийгүй шингэц нь багасна. Глюкоз бол эсийн сарьсны глюкохулийн авагчийг идэвхжүүлж, нойр булчирхайн βэсээс инсулин ялгарах хоёр шатыг нөхцөлдүүлэгч, инсулины амин нийлэгшлийг зохицуулагч, үндсэн идэвхжүүлэгч юм. Эсийн сарьсны дотор хананд байрладаг аденилциклаза ферментийн оролцоотойгоор эсэд АТФээс инсулин шүүрлийн гол медиатр цАТФ уусдэг. Инсулины шүүрэл Q эсэд заавал кальцийн ионы оролцоотойгоор үүсдэг, β эсийн цахилгаан чадавхи натри, калийн катионоос шалтгаалдаг. Инсулины шүүрэлд төв мэдрэлийн тогтолцооны (ТМТ) янз бүрийн хэсгүүд, тухайлбал гипоталамусын ялгаруулдаг соматостатин гэдэг полипептид нөлөөлдөг. Мөн нойр булчирхайн Лангергансын хэсгийн эсүүдийн 2—8 хувийг эзэлдэг А эсүүд ч энэ бодисыг, харин 15—35%ийг ээзлдэгэсүүд глюкоган гэдэг даавар ялгаруулна. Соматостатин, глюкагон нь инсулины эсрэг үйлчлэлтэй бодисууд тул инсулинГлюкагономатостатины харьцаа алдагдах нь чихрийн шижин үүсэхэд нөлөөлж β эсээс инсулин ялгарах, нийлэгших явц саатснаас өөхөн эдэд тослог нийлэгших нь багасч, липидин задрал түргэсч, цусанд тосны чөлөөт хүчлүүд илүүдэл, хэмжээгээр үүсч элэг өөхшин, биед холестрин кетоны бүтээгдэхүүн хуримтлагдана. Кребсийн эргэлт алдагдсанаас кетоны биет бүрэн задрахгүй биед кетохүчилжил үүснэ. Инсулин дутсанаас уургийн нийлэгшил багасч, түүний задрал ихсэхийн хамт глюкоз шинээр үүсэх явдал ихэсч, цус улам чихэржснээс цусны осмос даралт нэмэгдэн, өвчтөн тэсэхийн аргагүй цангана.

Цангасны хэрээр их ууж, их шээнэ. Ийнхүү глюкоз цусанд ихсэвч эс эдэд зарцуулагдахгүй шээсээр ялгарч (глюкозури) биед илч дутснаас өвчтөн яларч та­мирдан, турж, дархлаа суларч, арьс салст бүрхэвчийн тэжээл хямрахаас гадна ус эрдэс витамины солилцоо хямарч шингэн алдагдаж, хордлого, кетохүчилшил зэргээс ТМТ, дотор эрхтэнүүд гэмтэж, улмаар чихэр шижингийн комд орно.

Чихрийн шижинг явцаар нь илүү өртөмхий, далд хэлбэр, шижингийн урьдал байдал, тод хэлбэрийн шижин гэж ялгах нь оношлолд чухал ач холбогдолтой.

Хүүхдийн чихрийн шижинг тодорхойлоход түүнд өртөмхий байдлыг мэдэх нь нэн чухал. Үүнд:

1.             Эцэг эх, ах эгч, дүү нараас нь өвчилсөн байх,

2.          Ихрийн  өрөөсөн  нь өвчлөх,

4,5кгаас дээш жинтэй төрсөн хүүхэд, түүний эх,

Жин ихтэй амьгүй хүүхэд төрүүлсэн эх,

5.Хүүхэд хэт таргалах, мяраалах,

6.          Дотоодшүүрлийн өвчнүүд зэрэгорно.

Далд хэлбэрийн чихрийн шижинг зөвхөн глюкоз тэсвэрлэх сорилоор оношлоно. Үүнд шээсээр чихэр ялгарахгүй, өлөн байхад цусны чихэр хэвийн, харин чихрийн муруй эмгэг шинжтэй болдог.

Сорил тавихын өмнөх гурван хоногт хүүхэд ердийнхөөрөө хооллоно. Сорилын үед хүүхдийг тайван хэвтүүлэх юм уу суулгаж, өлөн байхад цусыг шинжилгээнд авсны дараа глюкозын «ачаалал» өгнө. Үүнд хүүхдийн биеийн 1 м2д 50 г глюкозоор тооцоолон 200 мл усанд уусгаж уулгана. Ингэхэд цусны чихэр ихсэж 30—60 мииутад дээд хэмжээндээ хүрч, цаашид аажим буурна. Эрүүл хүүхдийн цусны чихрийг СаможиНельсоны аргаар тодорхойлохдоо өлөн байхад нь (3,3—5,5 ммоль/л (60—100мгО/п), глюкоз өгөөд цагийн дараа дээд хэмжээндээ8,9 ммол/л (160 мг%) хүрч, 2 цагийн дараа 7.2 ммоль/л (130 мг%)оос ихгүй болсон байх ёстой.

Заримдаа цусны холестрин, тосны чөлөөт хүчил, триглицерид ихсэх зэрэг бодисын солилцооны удамшлын шалтгаан бүхий далд өөрчлөлтүүд гарах, өлөн үед инсулин бага байх, глгокоз тэсвэрлэх сорилд инсулин ихсэх эхний шат байхгүй юм уу 90—120 минутын дараа илрэх зэрэг шинжинг чихрийн шижингийн урьдал байдал гэж үзнэ.

Эмнэлзүйн тод хэлбэрийн чихрийн шижинтэй 20 өвчтөний(1—7 насны 4, 8—14 насны 16), 40 түүхэнд ажиглалт хийхэд өвчтөн эмнэлэгт хэвтэх үед бие сулрах, арьс хуурайших, загатнах, бөөлжих, суулгах, 3—10 литр хүртэл шингэн уух, мөн хэмжээгээр шээх, шээсний харьцангуй нягт 1030аас дээш, шээсний чихэр 4 хувиас илүү, цусны чихэр 12—44 ммоль/л хүртэл ихсэх, цусанд кетоны биет нэмэгдэх зэрэг эмнэлзүйн сонгомол шинж бүрэн илэрч байв. Харин цусны чихэр 3—4 дахин ихэсч байхад комд ордоггүй, чихэр ихсэхийг тэсвэрлэх чадвар сайн байгаа нь монгол хүүхдийн хооллолттой холбоотой онцлог байж болохыг цаашид судлууштай юм.

Хүүхдэд энэ өвчний шинж тэмдэг маш түргэн хөгждөг. Хөхүүл хүүхдийн жин буурах юм уу нэмэгдэх нь зогсох, хоолны дур ихсэх, цангаснаас хөхөө маш ховдоглон хөхөхөөс гадна шээсэнд норсон даавуу нь цардсан юм шиг дарайж, дулааны улиралд тэр даавуун дээр ялаа цугларах нь их байна.

Дээрх шинж гармагц инсулин эмчилгээг яаралтай эхлэхгүй бол хүүхэд богино хугацаанд  чихэр   шижингийн  комд орно

Чихрийн бус шижингийн үед их уух, их шээх шинж гардаг боловч цус, шээсэнд чихэр ихсэхгүй, шээсний харьцангуй нягт 1005аас бага байдаг нь ялган оношлоход тусална. Мөн бөөрний архаг дутмагшлын үед их шээх, шээсээр чихэр ялгарах боловч цусны чихэр ихсэхгүй, глюкоз тэсвэрлэх сорил хэвийн байдаг.

Чихрийн шижинг цаг алдаж оношлосноос болон өвчтөний инсулин эмчилгээ тасрах, хоолны дэглэм алдах, өөр ямар нэг хүнд өвчин тусах, инсулины тун багадах зэрэг шалтгаанаас болж чихэр шижингийн ком үүснэ.

Энэ нь кетохүчилшлийн, комын урьдал, комын гэсэн гурван үе шатаар хөгждөг учир яаралтай онош, эмчилгээ шаардлагатай, хүүхдийн аминд аюултай хүндрэл юм.

Кетохүчилшлийн үед цусанд кетоны биет хуримтлагддагаас шингэн электролитын (натри, кали, магни, хлор, фосфорын) алдагдал гүнзгийрч цусны чихэр 25—38 ммоль/л хүртэл ихэснэ. Кетонжил, хүчилшил, нүүрс ус, хүчилтөрөгчийн өлсгөлөнболж, тархины эс хавагнаснаас хүүхдийн ухаан мансуурна. Шингэн алдсанаае цус өтгөрч, зүрхний ажиллагаа суларч, цусны даралт буурна. Бөөрний түүдгэнцрийн үйл хямарч цусанд азотын үлдэгдэл ихэсч биеийг хордуулна. Хучилшлээс цусанд нүүрсхүчлийн хий ихэсч амьсгалын төв цочирсноос  Куссмаулын амьсгаа үүснэ.

Комын урьдал үед өвчтөн их цангаж унд их ууж их шээж, хоолонд дургүйцэн, толгой нь өвдөж, огиж бөөлжин, гэдсээр хүчтэй базалж, арьс салст нь хуурайсч. хацар нь улайж, амьсгалаар ацетон үнэртэх зэрэг шинж гарнa.

Комын үед өвчтөн ухаангүй, арьс, шөрмөсний рефлекс буурсан, нүдний алим булчингийн хүчдэл суларсан, биеийн халуун багассан арьс хөхөвтөр өнгөтэй, хэл хуурай өнгөртэй, цусны шинжилгээнд цагаан эс, саармагсаг эс олширсон, натри, хлор багассан, шээсний хэмжээ буурсан байхаас гадна зүрх судасны, бөөрний дутмагшлын шинжүүд илэрнэ,

Чихрийн шижингийн комоос гаргах арга бол гацхүү инсулин эмчилгээ юм. Орчин үед энгийн инсулиныг судсанд бага тунгаар удаан дусааж хэрэглэдэг болжээ. Ингэж эмчлэхэд хуучин уламжлалт аргыг бодвол цус чихэргүйлэх, цусны кали багасах, тархи хавагнах зэрэг хүндрэл гарахгүй гэж үздэг. Үүнд иксулиныг ОЛ ед/ кгаар цагт тооцоолон дусаана. Цусны чихэр 33 ммоль/лээс их байвал тунг 2 дахин ихэсгэж, заримдаа дуслын өмнө ин­сулиныг 0,1ед/кгаар тооцоолон судсанд шууд тарина.Цаашид 2 цаг  тутам цусны чихрийг шинжилж инсулины тунг тохируулах цусны чихэр   аажимдаа 11,1ммоль/литр хүрч өвчтөний байдал сайжрахад инсулиныг 6цагийн зайтай арьсан дор тарина.

Инсулиныг их тунгаар эмчлэх уламжлалт аргыг одоо ч хэрэглэсээр байна. Өвчтөн ухаан алдахад инсулины анхны тунг 2 ед/кг жинд тооцоолон үүний тал хувийг судсанд, үлдсэнийг арьсан дор тарина. Хоёр цаг ажиглахад өвчтөний байдал дээрдвэл судсанд тарихаа больж, арьсан дор тарих тунг 2 дахин бууруулна.

Хэрэв байдал сайжрахгүй бол эхний тунг судас, арьсан дор давтан тарина. Эхний өдөрт инсулиныг 3—4 цагийн зайтай, дараа нь 6 цагийн зайтай арьсан дор тарьж, тунг урьдахаас 4—6 Едээр бууруулна. Энэ хугацаанд дус, шээсний чихрийн хэмжээг шинжилж, инсулины тунг тохируулах зарчмыг баримтлана. Хоёр дахь өдөр инсулины хоногийн тунг 1,5—2 ед/кгаар бодож, хоногийн тунгийн 2/3 нь 7,12 цагт 1 /3 нь. 17,23 цагт ногдох, эхний тунг хоногийн тунгийн 50% сүүлчийн тунг 4—6 Едээс хэтрэхгүй  байхаар тооцно.

Кетохүчилшлийн үеийн эмчилгээг ийм зарчмаар хийдэг.

Инсулин эмчилгээтэй нэгэн зэрэг шингэн сэлбэх эмчилгээ хийнэ. Хүүхдийн цусны даралт буурсан үед хлорт натрийн 09%ийн 200—250 мл уусмалыг судсанд шууд  шахсаны дараа  шингэнийг дуслаар хийнэ.   Альбумин, сийвэн орлох шингэн хэрэглэнэ. Инсулин хийснээс 2 цагийн дараа глюкозын 5%ийн, Рингерийн уусмалыг 3:1 харьдаагаар дусаана. Хоногт хэрэглэх шингэний нийт хэмжээг сургуулийн насны хүүхдэд 70—400 мл/кг, бага насны хүүхдэд 150—180 мл/кг байхаар тооцоолно.

Хүчилшлийн эсрэг, кали дутмагшлын эсрэг эмчилгээ, зүрх судасны дутмагшлын эсрэг эмчилгээг хүүхдийн насанд тохируулан хийнэ. Бичил эргэлтийг сайжруулахад  гепарин  эмчилгээ туслана.

Инсулин эмчилгээний аюултай хүндрэл нь чихэргүйдлийн ком бөгөөд инсулины тун ихдэх, заримдаа цусны чихэр маш их байснаа гэнэт хэвийн хэмжээнд хүртэл буурах, инсулины ид үйлчлэлийн үед нүүрс ус багадах, биеийн ачаалал ихсэх зэргээс болон тархины эд эсэд хүчилтөрөгч дутахаас шалтгаалдаг. Цус чихэргүйдэх үед эхлээд гол харлаж өлсөх, бие сулрах, хүйтэн хөлс гарах, чичрэх, царай цонхийх, зүрх, дэлсэх, уруул хэл мэдээгүй болох, ухаан балартаж, татах, булчингийн хүчдэл ихсэх зэрэг шинж гарч цаашид ухаан алдаж, дороо бие засна. Инсулин эмчилгээ хийсэн өвчтэнд дээрх шинжүүд илэрмэгц чихэр идүүлэх, чихэртэй цай уулгах, ухаан алдсан бол судсанд глюкозын 40%ийн уусмал 20—60 мл тарина. Өвчтөн сайжрахгүй бол глюкозын 10% ийн уусмалыг шээсэнд чихэр илэртэл дусаана. Цаашид инсулины тунг бууруулж, эмчидгээг үргэлжлүүлнэ.

Редакцид ирсэн  1989. 05. 17.

Ном зүй

1. М. А. Жуковский Детская зндокринология М. 1982, стр. 447.
2. Э.С. Кузиецоьа, О. В. Фофанова— Пед 1987, 4, стр 79—81.
3. Д. Малчинхүү, Т. Оюунбилэг, С. Цэээн—Багш нарын эрдэм шинжилгээний 31 дугззр бага хурлын илтгэлийн хураангуй Улаанбаатар 1939, х. 10G—107.
4. Мартыыова и др Иед, 1987. 3. стр 16—21.
5. Мартынова и ;IDПед, 1988, 4 стр 8—11,
6. Г. Ф. Мацко, Д. М. Скородок—Эндокрииология детского ьозроста Л. 1986. 90 стр.
7. А. П. Смияк Пед. 1982, 12 стр 54—
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3461
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК