Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1989, 3(71)
«Орбис» хамтлаг манай оронд
( )

Ц.Алтанцэцэг

 

Саяхан манай улсын засгийн газар, Эрүүлийг хамгаалах яам, эмч нарын нийгэмлэгийн урилгаар олон улсын сайн санааны энэрэнгүй үйлсийн «Орбис» хамтлагманай  оронд хорин нэг хоног ажиллаад малайз орныг зорин нислээ.

Тус хамтлагийн бүрэлдэхүүн Америк, Канад, Филиппин, Тайланд, Сингапур, Хятад, Энэтхэг, Англи зэрэг есөн орны өндөр нарийн мэргэжлийн нүдний эмч, сувилагч, инженер техникийн ажилтнуудаас бүрджээ. Уг хамтлаг 1982 онд АНУ-ын Техас мужийн эмч нарын санaачилгаар байгуулагд аж. Нислэгт гарснаас хойш дэлхийг бараг дөрөв дахин тойрохдоо 55 оронд очиж, 75000 хүнд нарийн мэргэжлийн хичээл зааж, нүдний эмч, сувилагчдын мэдлэг мэргэжлийг дээшлүүлж, нүдний өвчтэй 7000 гаруй хүнийг үзэж эмчилж, зөвлөгөө өгчээ. Энэхүү хамтлагийн онцлогнь эмчилгээ үйлчилгээ,сургалт нь ямарч үнэ төлбөргүй, хараа муутай болж зовсон хүмүүст туслахад оршдог ажээ.

Тус хамтлагийнхантай манай нүдний эмч сувилагчид богинохон хугацаанд хамтран ажиллаж багагуй зүйлийг сурч, мэдлэг мэргэжлээ дээшлүүлж, туршлагаа харилцан солилцов. Энэ хугадаанд тус хамтлагийн эмч, мэргэжилтнүүд нүдний эмгэгтэй 600 гаруй хүнийг үзэж 65 хүнд мэс засал хийлээ. Зарим мэс заслыг манай эмч нартай хамтран хийв.

Тус хамтлагийнхан манай нүдний эмч нарын нийгэмлэгт хоёр нүдний уг харагч дуран, мэргэжлийн өндөр түвшинд хийсэн мэс заслын бичлэгтэй хуурцагт бичлэгээ бэлэглэв.

Ийнхүү манай эмч, сувилагчид эднээс богино хугацаанд чамлалттүй зүйлийг сурч мэдсэнээ ажил хэрэг болгохоор урам зориг дүүрэн үлдлээ.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 167
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК