Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1990, 1(73)
Ман-сер-чим хэмээх нэгэн жорын тухай
( Судалгааны өгүүлэл )

М. Амбага,Б. Саранцэцэг, Т. Долгорсүрэн 

Ардын эмнэлэгийн хүрээлэн

 
Абстракт

О    СТАРОМОНГОЛЬСКОМ  МЕДИЦИHCKOM  РЕЦЕПТЕ «МАН-СЕР-ЧИМ»

М. Амбага, Б. Сараниэцэг, Т. Долгорсурэн

В практитах народной медицины часто встречаются указания о применении одного известного многокомпонентного рецепта под названием «Ман-сер-чим» при заболеваниях тифозных и инфекционных гепатитах с тяжелыми осложнениями, сопровождающимся коматозным состоянием. Рецепт состоит из хиазоспермума прямого, корня аконита и остролодочника тысячилистного и тд. В ходе иммунофармакологических исследований. проведенных нами обнаружено, что сумма алкалоидов, полученных из Хиазоспермума прямого обладает выраженным иммуномодуляторным действием (ИМ), оказывая иммуностимуляторное действие (ИС) при ранних стадиях иммунной реакции и острой экспериментальной дистрофии печени и иммунодепрессантное действие (ИД).

А при более поздних стадиях иммунной реакции и эксперимеитального гепатита, входящие в состав «Ман-сер-чим» остролодочник тысячилистний обладает преимущественным ИС-действием, а Аконит оказывает преимущественноё ИД-действие. Следовательно,   «Ман-сер-чим»   является многокомпонентным рецептом, обладающим иммунотерапевтическим действием, при составлении данного рецепта хиазоспермум прямой служит главным действующим началом в виде ИМ остролодочник тысячилистный усиливает ИС-ную часть, а аконит потенцирует ИД-ную часть его ИМ-ого действия. Можно сказать, что иммуно-терапевтическая активность рецепта «Ман-сер-чим», созданного на основе многовековой традиции и научной интуиции нашего народа четко направлена на коррекцию нарушении иммуного статуса у больных острым инфекционным гепатитом и острыми кишечными инфекциями, и при этом тщательно учтено возможное побочное действие, обусловленное односторонным действием одного ИС и ИД, а только включение ИС, ИД ИМ в одном рецепте дает возможность   исключить их.

Монголын уламжлалт эмнэлгийн судар бичигт... гэдэсний хурц халдварт хижиг болон комын байдалд орсон элэгний хурц, халдварт үрэвслийн үед ман-сер-чим буюу монголоор үгчлэн орчуулбал «их, шар эм» гэсэн утга бүхий нэртэй нэгэн жорыг хэрэглэх тухай олонтаа тэмдэглэсэн байдаг (20—21).

Уг жорын найрлагыг дотор нь задалж үзвэл гол найрлага нь барбада, түүнийг дагалдаж тагш (Oxytropis myriophylla), манчин (Aconitum) зэрэг ургамал орсон байдаг (20).

Барбада гэдэг нь түвдээр рим дүг цад над сил буюу хижиг халдварын хор, халуун өвчнийг арилгана гэсэн утгатай үг байгаагаас өнгөц харахад энэ нь тухай эмийг хэрэглэх заалт бүхий өвчний хэлбэрийг тохоон нэрлэснээс бус, харин ямар нэг ургамлын оноосон нэр биш бололтой (Ц. Хайдав 1989 аман мэдээ).  Ийнхүү барбада нь тухайлсан нэг ургамлын нэр биш байсан болохоор түүнд цэх галуун таваг (Hiazospermum erectum), алтан хундага (Adonis Mongolica), будан барбад (Lepto-pyrum fumaroides) зэрэг хэд хэдэн ургамлыг хамааруулан нэрлэсэн нь ч тохиолдоно.(Ц. Хайдав, Чойжамц, 1965). Харин Ц.Хайдав (20, 21) Т. А. Асеева (4) нар өөрсдийн ажиглалт судалгаа, уламжлалт эмнэлгийн олон тооны баримт материалд тулгуурлан дээр үед барбада нэрийн дор «цэх галуун таваг» ургамлыг хэрэглэдэг  байсан гэж  үзсэн нь  бий.

Ман-сер-чим жорын найрлагын хамгийн гол ноён нуруу хэсэг нь барбада ургамал байгаа учраас уг жорын үйлчилгээний мөн чанар нь ихэнхдээ түүгээр буюу цэх галуун таваг ургамлын үйлчилгээгээр нөхцөлддөг гэж үзэж болох юм. Нөгөөтэйгөөр ман-сер-чим жорыг уламжлалт эмнэлэгт их халуунтай (үрэвсэлтэй) хурц явцтай халдварт өвчний үед хэрэглэдэг байснаас үндэслэн уг жорын найрлагад орж байгаа ургамлууд халдварт өвчний уүсгэгчдийн эсрэг өвөрмөц идэвхтэйг үл үгүйсгэхийн хамт тэдгээр нь халдварын эсрэг биемахбодын дархлалын системийн идэвхийг дээшлүүлдэг, бүхэлдээ уг жор иммуно-заслын нөлөөтэй байж болох тухай санаа дэвшүүлэн судалгааг энэ чиглэлээр явуулах  оролдлого  хийж байна.

Цэх галуун таваг ургамлаас ялгасан нийлбэр алкалоид нь цагаан хулганад Т,— хамааралт төст антиген болох хонины цусны улаан  эсээр (ЭБ) өдөөгдсөн дархлалын урвалын эхэн үед дархлалын урвалын эрчмийг ихэсгэх (дэлүүний индексийг 1*14 , дахин, дэлүүний эсийн тоог 1 56 дахин   гемааглютининий титрийг 1*26 дахин, гемолизиний титрийг 1*23 дахин ихэсгэх) (Р<С 0.05) иммуностимулятор (идэвх үзүүлж байснаа урвалын хожуу үед буюу ЭБ тарьсны дараах 7—10 хоногуудад уг үзүүлэлтүүдийг мэдэгдэхүйц дарангуйлж) (Р<0.05) иммунодепрессант идэвх үзүүлдэг буюу левамизол зэрэг зарим эмүүдийн адилаар (15) дархлалын урвалд хоёр талтай хоёр үечлэлтэй иммуномодулятор идэвх үзүүлдгийг ажиглав. Цэх галуун тавгийн алкалоидын ийм иммуномодулятор идэвх нь туршлагын цагаан xyлганад дөрвөнхлорт нүүрстөрөгчөөр өдөөгдсөн элэгний хурц, архаг явцтай үрэвслийн үед ч илэрч байна.

Цэх галуун тавгийн алкалоид нь элэгний өвчний хурц үед  (0—3 хоногтой) дэлүүний   эсийн   үйл   ажиллагааны үзүүлэлтүүдийг   мэдэгдэхүйц   идэвхжүүлэн (Р<0.05), иммуностимулятор    идэвх үзүүлж байснаа өвчний  сүүл   үе   (7-оос  дээш хоногтой)   архаг  үрэвслийн   үед иммунодепрессант    идэвх    үзүүлдэг  буюу дэлүүний эсийн үйл    ажиллагааг  дарангуйлдаг,  Т-супрессор   эсийг   идэвхжүүлдэг иммуномодулятор  үйлчилгээтэй болохыг (циклофосфамидийн   загвар   дээр)   бидний судалгаагаар үнэмшилтэй тогтоосон юм. Цэх галуун тавгийн алкалоид нь элэгний хурц үрэвслийн (0—3 хоногтой) үед дэлүүний эсийн  үйл    ажиллагааг     идэвхжүүлж, дэлүүний эсийн   мембранд    өдөөгдсөн     өөхний хэт исэлдэлтийн   процессыг (ӨХИП) дарангуйлж  (Р<0*05)   «элэг-дэлүү»  үйл ажиллагааны тогтолцооны (6)  харилцан уялдаат байдлыг сайжруулах замаар элэг хамгаалах үйлчилгээ  үзүүлдэг болох нь алкалоидоор эмчилсэн донор амьтдын (ССI4+алкалоид) дэлүүний эсийн  суспензийг  тарьсан реципиент амьтдын элэгний эсийн хоргүйжүүлэх үйл ажиллагаа   мэдэгдэхүйц   дээшилж байснаас  (Р<0,05)  харагдлаа.  Иинхүү «ман-сер-чим»   жорын   гол найрлага болох цэх галуун таваг ургамал нь дархлалын урвал болон элэгний өвчний үед өвчний үе шатаас хамааран  дархлалын  урвалыг  сэргээх болон  дарангуйлах хоёр  талт үйлчилгээ үзүүлдэг иммуномодулятор     үйлчилгээтэй ургамал болохыг тогтоосон   нь   уг  жорын  үйлчилгээний мөн чанарыг зарим талаар тайлбарлах боломжийг өгч байна.

Уг жорыг уламжлалт эмнэлэгт, хэрэглэхээр заасак хурц халдварт өвчний үед дархлалын урвалын эрчим, дархлальн урвалын эсүүдийн идэвх, тооны харьцаа: өвөрмөцөөр өөрчлөгдөх байдал болон бар-бада хэмээх цэх галуун таваг ургамлын иммуномодулятор идэвх, барбадаг дагалдан ордог манчин, тагш хоёр ургамлын үйлчилгээ зэргийг өөр хооронд нь нарийн холбож  ухаарч  бодвол  ман-серчим  жорыг

бүтээсэн уламжлалт эмнэлгийн шинжлэх ухааны үндэстэй хариулт өгч болох байна.

Халдвар өвчний үед дархлалын эсүүдийн идэвх, тэдгээрийн субпопуляцийн тооны харьцаа өвөрмөц өөрчлөлтөд орох байдлыг ман-сер-чим жорыг ардын эмнэлэгт хэрэглэхээр заасан элэгний хурц халдварт үрэвсэл, хижиг буюу гэдэсний зарим халдварт өвчний жишээн дээр сүүлийн уеийн судалгааны материалаас харж болох байна.

Элзгний хурц вируст үрэвслийн хүнд хэлбэрийн үед (ком, комын урьдал үед) Т—лимфоцитийн тоо 1*23 дахин, тэр дотроо  Т—хелпер эс 11 дахин, Т—супрессор эс 2 дахин цөөрч, Т—хелпер, Т—супрессор эсийн тоон харьцаа 1*55 дахин, Т— киллер эсийн тоо 1*53—2 дахин ихэсч байсан бол (3*18) иммуностимулятор үйлчилгээтэй пирогенал, продигиозан болон (2,3) дэлүүний эсээс ялган авсан спленин эмийн нөлөөгөөр (18,19) өвчний хүндрэл  багасч, Т—хелпер эсийн идэвх 2 дахин, Т—супреесор эсийн идэвх 1,1—1,5 дахин нэмэгдэж, Т—хелпер: Т—супрессор эсийн тоон харьцаа 1,6 дахин, Т киллер эсийн тоо (О-эс) багасч байжээ. Харин эдгээр судлагчид элэгний хурц үрэвслийн үед -иммуностимулятор эмийг дангаар удаан хэрэглэх нь К, К—эсуүдийг хэт идэвхжүүлж (8) элэгний эсийн задрал үхжлийг ихэсгэх болзошгүй учир пирогенал, продитиозан зэрэг иммуностимулятор үйлчилгээг дагнан үзүүлдэг эмүүдийг иммунодепрессант эмүүдтэй тухайлбал преднизолон, иммуномодулятор үйлчилгээтэй левамизол эмүүдтэй хавсарган хэрэглэх нь зөв зохистой тухай (10, 13, 17) санаа дэвшүүлсэн байдаг нь ардын эмнэлэгт ман-сер-чим жорыг бүтээн хэрэглэж байсан уламжлалтай зарчмын хувьд тохирч байгаа нь сонирхолтой. Бидний судалгаагаар цагаан хулганад дөрвөнхлортнүүрс-төрөгчөөр элэгний хурц үрэвсэл үүсгэсний дараах эхний гурван хоногт өвчтэй амьтад эрүүл амьтдынхтай харьцуулахад дэлүүний индекс 1.84 дахин (Р< 0,05), дэлүүний эсийн тоо 1,6 дахин (Р<0,05) багасч дэлүүний эсийн мембранд ӨХИП-ийн бүтээгдэхүүн диений коньюгат, малондиальдегид, шиффийн суурийн концентраци 1,13—-3,1 дахин ихэсч дэлүүний үйл ажиллагааны хурц дутмагшлын шинж тэмдэг илэрч байсан бол (5) цэх галуун тавгийн алкалоидийн нөлөөгөөр дэлүүний индекс, дэлүүний эсийн тоо 1,47—1,5 дахин нэмэгдэж, ӨХИП-ийн хорт бүтээгдэхүүний кокцентраци 1,14—1,82 дахин багасч байсан нь ман-сер-чим жорын гол найрлагад ордог барбада хэмээх цэх галуун таваг ургамал элэгний хурц үрэвслийн үед иммуномодулятор үйлчилгээтэйг харуулж байгаа юм. Цэх галуун таваг ургамлыг дагалдаж, ман-сер-чим жоронд ордог тагш, манчин ургамлууд уг алкалоидийн (цэх галуун тавгийн) иммуномодулятор идэвхит ямар «хандив» үзүүлдгийг бидний судалгааны материал мөн харуулж байна.

Ман-сер-чим жорын судалгаатай холбоогүйгээр урьд нь бидний явуулсан судалгаакы   явцад   тагшийн   усан   ханд, ялгасан полисахарид нь ЭБ-ийн эсрэг явагдах дархлалын урвалын үед  дэлүүний индексииг 1.3—1,45 дахин, дэлүүний эсийн тоог 1,46—1,69 дахин ихэсгэж, циклофосфамидаар өдөөгдсөн дархлал дутмагшлын үед, дэлүүний индексийг 1,69 дахин, эсийн тоог 2,44 дахин нэмэгдүүлж мэдэгдэхүйц иммуностимулятор идэвх узүүлж байсан бол манчингаас ялгасан нийлбэр алкалоид (аконитингүй) нь ЭБ-ийн явагдах дархлалын урвалыг эрчмийг дарангуйлах буюу дэлүүний индексийг 1,1 дахин, дэлүүний эсийн тоог 1,34 дахин (Р<0,05) гемааглютиний титрийг 2 дахин (Р<0,05) багасгадаг иммунодепрессант идэвхтэй цагаан хулганад Фрейндийн адьювантаар үүсгэсэн үений үрэвслийн үед үений хавагналтын индексийг 1,2 дахин багасгах (Р<0,05), үрэвслиин эсрэг идэвхтэй болон циклофосфамидад Т—супрессор эсийн тэсвэрлэх чанарыг дээшлүүлэн Т—супрессор эсийг идэвхжүүлдэг (1,2 дахин) болох нь ажиглагдсан юм. Эндээс үзэхэд ман-сер-чим жорын найрлагын гол хэсэг цэх галуун таваг ургамал нь өвчний явц, үе шат, хэрэглэсэн тун хугацаанаас хамаарч иммуностимулятор, заримдаа иммунодепрессант ч үйлчилгээ үзүүлдэг буюу иммуномодулятор идэвхтэй, харин уг жоронд дагалдан ордог тагш ургамал нь дагнан иммуностимулятор идэвх үзүулэх байдлаар түүний иммуномодулятор үйлчилгээний иммуностимулятор хэсгийг дэмждэг, манчин нь гол төлөв иммунодепрессант идэвх үзүүлэх замаар түүний иммунодепрессант идэвхийг дэмждэг буюу үйлчилгээний хүчийг нь сайжруулан, тэнцэтгэх үүрэг гүйцэтгэдэг байж болох нь бэлхнээ харагдаж байна. Энэ нь энгийн нэг тэнцүүлэлт ч биш, харин уг жорыг хэрэглэдэг өвчний үед Т, В лимфоцит, тэдгээрийн субпопуляцийн тооны харьцаа идэвх өөрчлөгдөх байдлыг жолоодон засахад чиглэсэн биологийн буюу фармакологи үйлчилгээний тэнцэтгэл хийх улмаар нэг чиглэлт үйлчилгээтэй эмүүдийн өрөөсгөл үйлчилгээнээс нөхцөлдөн гарч болох алдаа эн-дэгдлээс хамгаалахад чиглэсэн нь маш сонирхолтой  байна   (Зур.  № 1).

Сүүлийн үед гадаадын судлагчид элэгний хурц халдварт үрэвслийн хүнд хэлбэрийн үед өвчтөн хүмүүст илрэх дархлалын зохицуулгын статусийн өвөрмөц өөрчлөлтийг маш нарийн нягт судалсны үндсэн дээр иммунозаслын эмчилгээний тактикийг боловсруулжээ. Энэ үед дан иммуностимулятор эмийг хэрэглэх нь Т, В лимфоцит эсүүдээс гадна К, К эсийг хэт идэвхжүүлэн элэгний эсийн гэмтлийг хурдасгах үр дагавар үзүүлж болзошгүй (13) иммунодепрессант эмийг дангаар удаан хэрэглэхэд элэгний хурц халдварт үрэвсэл архагших процесст хувирах аюултай (9) зэргээс элэгний хурц халдварт үрэвслийн үед «иммуностимулятор+иммунодепрессант»,«иммуномодулятор+иммунодепрессант» (10, 17) гэсэн эмчилгээний зарчим боловсруулснаас үзэхэд уламжлалт эмнэлэгт ман-сер-чим жорыг элэгний хурц үрэвслийн үед хэрэглэхэд дан барбада нь хүч султай байж болох дан тагш, манчин нь дээрхийн адил

 


лаар (13.9), дагалдах гаж нөлөө үзүүлж болохыг олон зуун жилийн ажиглалт хийгээд шинжлэх ухааны зөнч мэргэн ухаанаараа  мэдэрч  уг    жорыг    бүтээжээ гэж хэлэхэд хилсдэхгүй биз.

Ман-сер-чим жорыг уламжлалт эмнэлэгт хэрэглэхээр заасан гэдэсний хурц халдварт өвчнийг улаан суулга, сальмо-неллаз зэрэг өвчнөөр төлөөлүүлэн авч үзвэл уг өвчнүүдийн үед мөн л элэгний хурц халдварт үрэвсэлтэй өвчний нэгэн адилаар Т—хелпер, Т—супрессор эсүүд аль аль нь цөөрч Т—лимфоцитийн дутмагшил илрэн, Т—хелпер: Т—супрессор эсийн тоо харьцаа хэвийн үеийнхээс 1,84 дахин багасч, О-эс буюу Киллер эсийн тоо 2,45 дахин олширч (19, 14), өөхний хэт исэлдэлтийн процесс маш хүчтэй эрчимждгийг тогтоосноос үзэхэд элэгний хурц халдварт өвчин (7), гэдэсний хурц халдварт (хижиг мэт) өвчний үед эмчилгээний гол тактик нь Т хелпер эс, Т супрессор эсийн идэвхийг иммуностимулятор, иммунодепрессант иммуномодулятор эмүүдийг дангаар нь юм уу хослон хэрэглэх замаар дээшлүүлэх, К, Т Киллер-эсийг дарангуйлах болон ӨХИП-ийн эрчмийг антиоксидант үйлчилгээт эмүүдээр бууруулахад чиглэх учиртайг харуулж байна. Ийм үйлчилгээг ман-сер-чим жор түүний найрлагад ордог барбада, "(тагш, манчин ургамлууд хүч хавсран үзүүлдэг байж болохыг бид  дээр  дурдсан билээ.

Сонирхолтой нь ман-сер-чим жорын найрлагад ордог цэх галуун таваг ургамлын алкалоид нь хүчтэй антиоксидант, мембран бэхжүүлэх идэвхтэй, ялангуяа дэлүүний эсийн мембраныг ӨХИП-өөс нөхцөлдсөн гэмтэл, задрадаас хамгаалах идэвхтэйг тогтоосон юм.  (1).

Үүний зэрэгцээ ман-сер-чим жоронд ордог манчинд байх аконитин алкалоид нь зүрхний хэмт үйл ажиллагааг алдагдуулах идэвхтэй (16), цэх галуун таваг ургамлын голлох алкалоид протопин, криптопин түүний (гритмийн) эсрэг идэвхтэй (11) байдгийг өөр хооронд нь холбон үзвэл жорыг хэрэглэх үед манчингийн үзүүлж болох гаж нөлөөг цэх галуун тавгаар багасгах даруулах хэлбэрээр жорыг бүтээсэн нь илэрхий харагдана.

Ном зүй

1. М. Амбага, Б.Саранцэцэг, А.Аөирмаа и др. Изучение антиоксидантной активности некоторых соединений растительного происхождения. Тезисы докладов научной-конференции и семинара «К вопросу рационального использования ресурсов лекарственных растений МНР» 1987, стр 4—6
2. М.А.Андрейчин,A,С.Рудчик, В.Ф.Борак. Применение интерфероногенов и реаферона в комплексной терапии острого вирусного гепатита В — Терапевтический архив, 1988, № 11, стр 29—33
3. М. А. Андрейчин A. С. Рудчик, B. Ф Борак, Влияние продгиозана на состояние немедленной аллергии у больных острыми вирусными гепатитами А и В. — Иммунология и аллергия, 1989, вып. 23, стр. 88—91.
4. Т. А. Асеева, Э. Г. Базарон, О. И. Резянова. Расшифровка тибетского названия растения бар-ба-да я его применение в индотибетской медицине-Растительные ресурсы,1979, т. 15, 2, стр. 293—296.
5. Г.Б. Афонина, Изменение окислительного метаболизма и функции иммуно-компотентных клеток при действии леюамизола и — токоферола у крыс с вторичным иммунодефицитом-Иммунология и аллергия -1989, выл. ~23, стр. 115—117.
6. А.Г.Бабаева Регенерация и система иммуногенеза— М, Медицина, 1985, 256 с.
1. А.Ф. Блюгер, Л.Б. Дудник, А.Я. Майоре и др. Интенсивность перекисного окисления липидов и его связи с изменениями состава и антиокислительных свойств липидов при остром вирусном гепатите-Вопросы медицинской химии, 1985, № 5, стр. 35-38.
8. А.Ф. Влюгер, Д.Е. Полуактова, X. М. Векслер и др. Сравнителъное ислледование цитолитической активностк лим-фоцитов и уровня восстановленного глутатиона в клетках крови больных острым гепатитом и циррозом печени-Патологическая физиология и экспериментальная терапия_ 1987, №5, стр. 57—57.
9- A.С.Ванесян. Причины, влияющие на различную эффективность глюкокортикостероидов при тяжелых формах вирусного гепатита-Терапевтический архив, 1988, № 11. стр. 33—35.
10. В.С.Васильев Показатели клеточного иммунитета при вирусном гепатите и влияние некоторых видов терапии-Терапевтический архив, 1979, № 11, стр 110—114.
11. Н.П. Горбунов, А.Г. Молохова, A.А,. Суханов, Получение и противоаритмическая активность суммы алкалоидов дымянки аптечной-химико фармацевтический журнал, 1977, №5. стр. 56—59,
12. В.А.Малов, М. X. Турьянов, С.Г. Пак и др. Свободнорадикальное окисление липидов плазмы крови у больных острыми кишечными инфекциями-Терапевтический архив, 1988, № 11 стр. 75—78.
13. X.X.Мансуров,Н.С.АсфандияроваО.С.Николаева и др. Иммунокорригирующая терапия больных хроническими активными заболеваниями печени вирусной природы-Терапевтический архив, 1987, № 2, стр. 114—118.
14. В.П.Машилов, Е.М.Усычинко. Значение вторичных иммунодефицитов в патогенезе дизентерии-Терапевтический архив, 1988, № 11, стр. 63—64.
15. М.Д.Машковский Лекарственные средства, часть 2 М-, Медицина, 1985, стр. 169—170.
16. В. М. Самвелян, Я. Ф. Красников, М.Г. Малакян. Антиаритмическое действие индометацина в эксперименте-Кардиология. 1988, №2, стр. 88—90.
17. Н.А.Фарбер, Е. С. Кетиладзе, Ф. X. Камилов и др. Левамизол в терапии вирусного гепатита В—Терапевтический архив, 1983 №9, стр. 121—126.

18. А. Ф. Фролов, Б. А. Угрюмов,А,.Л. Вовк и др. Имунностимулирующее действие спленина при вирусном гепатите. Иммунология и аллергия, 1989, вып. 23, стр. 86—88.
19. В.М.Фролов, В.Р.Пепенин, Н.А. Пересадин и др. Иммуномодулирующии эффект спленина в тестах in vitro при различных заболеваниях, мөн тэнд стр. 83—86,
20. Ц. Хайдав, Б. Алтанчимэг, Т.С Варламова-Лекарственные растения в монгольской медицине, УБ, 1985, 390 с.
21. Ц. Хайдав., Д. Чойжамц. Монголын анагаах ухаанд хэрэглэдэг эмийн зарим ургамлын нэр томъёо, УБ. 1965. 237 с.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 615
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК