Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1990, 2(74)
ГЭДЭСНИЙ ЦОЧМОГ ХАЛДВАРЫН ТАРХАЛЗҮЙН ТӨРХ, СЭРГИЙЛЭЛТИЙН АСУУДАЛ
( Судалгааны өгүүлэл )

Ч.Лхагва, Г. Санжмятав, Д. Лхайжав, Т. Должоо, Г. Үүжээ

 

Эрүүлийг хамгаалахын практикт халдварт өвчнөөс сэргийлэх тарилга нэвтэрснээр улаан бурхан, сахуу, хөхүүл ханиад, халдварт саа зэрэг олон өвчин буурч, өвөрмөц сэргийлэлтийн арга нь бүрэн шийдээгүйн гэдэсний цочмог халдварт өвчин ихсэж байгаа нь орчин үед халдвар судлалын нэг гол шинж төрх болов. Манай улсад гэдэсний цочмог халдвар, тухайлбал улаан суулга өвчний эмнэлзүй, эмчилгээ, үүсгэгчийн бүтэц, антибиотикт мэдрэг чанар зэрэг тухайн үеийн нэн чухал асуудлыг судалж шийдвэрлэсэн юм (1, 3, 5). Гэвч гэдэсний цочмог халдвар (цаашид суулгат халдвар гэж бичнэ)-ыг бүртгэж мэдээлэх, тархалзүйн төрхийг судлах, тэмцэх, сэргийлэх үр дүнтэй арга, тогтолцоо бий болгох асуудал анагаах ухааны онол, практикийн тулгамдсан зорилт хэвээр байна. Одоо манайд суулгат халдвар тархалтын цар хэмжээгээрээ томуу, томуу төст өвчний дараа орж, 1987 оны байдлаар 10000 хүн ам тутмаас 212,2 нь өвчилж, 3,3 нь нас барж, балчир хүүхдийн өвчлөл, эндэгдлийн шалтгааны дотор хоёрдугаар байр эзэлж, эдийн засгийн хохирол нь 17 сая орчим төгрөг болж байна. НҮБ-ын хүүхдийн төлөө фондын туслалцаатай ДЭХБ-ын суулгат өвчинтэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр зарим үр дүнд хүрч, 1987 онд суулгат халдварын өвчлөлийн түвшин 1:986 оныхоос 9,%-иар буурч, эдийн засгийн үр ашиг нь ойролцоогоор 1,2 сая төгрөг болж, эмчлүүлэгчдийн үхэл 16,7%, хүн амын нас баралт 19 %-иар тус тус буурчээ.

Орчин үед суулгат халдвар дэлхийн бүх улс оронд их тархаж, сүүлийн жилүүдэд сальмонеллез, шигеллез, эшрихиоз зэрэг гэдэсний халдварууд нэмэгдэж (7, 8, 10, 12), суулгат халдварын ихэнх нь Ротавирус, Норволкийн агентээр үүсдэг болох   нь   нотлогдсон   (2,   6, 9)

Сүүлийн жилд Григорьева-Шига үүсгэгчтэй улаан суулга дэлхийн олон улс оронд тархаж, дэгдэлт хэлбэрээр гарах болсныг мэдээлж байна (11.)

Ийм нөхцөл байдалд суулгат халдвартай тэмцэх, сэргийлэх асуудалд эмчлэн сэргийлэх, эх нялхас, ариун цэвэр, урьдчилан сэргийлэх байгууллагийн эмч, мэргэжилтний хүчийг нэгтгэн зохион байгуулж, урьдчилан сэргийлэх ажлыг чанарын шинэ шатанд гаргах нь нэн чухал юм.

Энэ судалгааны зорилго нь манай улсад сүүлийн жилүүдэд бүртгэгдсэн суулгат халдварын тархалзүйн төрхийг тодорхойлж, зарим онцлог зүй тогтлыг илрүүлэх, халдвар эсэргүүцэх цогцолбор арга хэмжээний үндэслэлийг тодруулахад чиглэв.

Материал, арга. Судалгаанд Эрүүлийг хамгаалах яамны Эх нялхсын газар, Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институтийн халдвар судлалын хяналтын тайлан, дүгнэлт, Бактериологийн төв лаборатори, Сальмонеллийн үндэсний лавлах лаборатори, Аймаг, хотын Ариун цэвэр халдвар судлалын станц, хүүхдийн нэгдсэн эмнэлгийн тайлан, шуурхай мэдээллийг ашиглав. Халдвар тархалтын зүй тогтлыг судлахдаа эпидемиолог-статистикийн хослол арга, нян судлалын шинжилгээнд Эндо, Плоскирев, Висмут сульфиттэй агар, Селенитийн баяжуулах орчин ашиглаж нийтэд түгээмэл аргаар хийв.

Үр дүн, шүүмж. БНМАУ-д бүртгэгддэг суулгат халдварын тархалзүйн байдлыг сүүлийн 9 жилийн материалаар харьцуулан  судлав   (1-р хүснэгт).

Судалгаанаас үзэхэд суулгат халдвар хүн амын дотор өндөр түвшинд илэрч шигеллез, сальмонеллез сүүлийн жилд ихсэх хандлагатай байна. Өвчлөл ихсэх нь суулгат халдвар тархах зүй тогтлын нэг илрэл, эмнэлзүйн шинж тэмдэг, нян судлалаар оношлох хослол арга сайжирсантай хол

1-р хүснэгт

1980—1988 онд бүртгэсэн суулгат халдварын хөдлөлзүй 10 000 хүн амд

 

боотой бүртгэл мэдээллийн асуудал юм. Улаан суулга, шалтгаан тодорхойгүй суулгат халдварын харьцаа ЗСБНХУ-д 1:2 байхад (8), манайд 1:23—1:35-ын хооронд хэлбэлзэж улаан суулгын оношлолын түвшин, бүртгэл мэдээлэл хангалтгүйг харуулж байна.

Манай орны нөхцөлд хот, хот маягийн суурин газрууд шинээр байгуулж хүн ам төвлөрч суурьшин, хөрс, ус бохирдож, хүнс, үйлчилгээ, хүүхдийн байгууллагад ариун цэвэр халдвар хамгааллын дэглэм, журам, зөрчигдөж, халдварын үйл явц эрчимжиж байгаа нь өвчлөлд шууд нөлөөлж байна. Ийм учраас хот, суурин газрын хүн ам суулгат халдвараар зонхилон өвчилдөг (95,7%) зүй тогтол илэрч байна. Улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа цусан суулгын 76,8% нь зөвхөн Улаанбаатар хотод гарч  байна (1988).

Суулгат халдварын тархалтад орон нутгийн онцлог, байгаль цаг уурын нөлөө хамааралтай нь өвчлөлийн түвшнээр илэрч харагддаг. Өвчлөлийг байгаль цаг уурын бүсээр судалж үзэхэд баруун бүсийн аймагт бага, төв ба хойд бүсийн аймагт дунд, зүүн, өмнөд бүсийн аймагт өндөр түвшинд илэрдэг зүй тогтол илэрдэг  (2-р хүснэгт).

Судалгаанаас үзэхэд сүүлийн жилүүдэд баруун, төв, хойт бүсийн аймагт өвч­лөл нэмэгдэж зүүн, өмнөт бүсийн аймагт буурч байгаа нь ажиглагдав. Энэ нь өвчлөл ихтэй зүүн, өмнө бүсийн аймагт сүүлийн жилд орон нутгийн эрүүлийг хамгаалах байгууллагаас голомтод авч байгаа арга хэмжээний чанар үр дүн сайжирч, Эрүүл ахуй, халдвар, нян судлалын yлсын институтээс гэдэсний халдварт евчинтэй тэмцэх, сэргийлэх бүрдмэл арга хэмжээний бригад, хэсэг ажиллуулсантай хол боотой. Гэвч өвчлөлийг орон нутгийн байгаль цаг уурын онцлог, хүн амын эрүүл ахуйн нөхцөл, дадал, хэвшил, ажил хөдөлмөр эрхлэлт, шилжилт хөдөлгөөн зэрэг олон хүчин зүйлтэй холбон нарийвчлан судлах шаардлагатай.

Суулгат халдварын үүсгэгчийн бүтцийг судалж тодруулах нь тэмцэх, сэргийлэх. арга хэмжээний үндэслэлийг сайжруулах ач холбогдолтой. 1988 онд Улаанбаатар хотод суулгат халдвараар өвчилсөн хүүхдүүдэд нян судлалын шинжилгзэ хийхэд илрүүлэлт 12,0% байсны дотор шигелл 46,1%, сальмонелл тифимуриум 30,5% эшерихии коли, стафилококк ззрзг бусад нян 23,4 % байна. Хүүхдийн клиникийн эмнэлэгт хэвтэхээр ирсэн суулгат халдвартай хүүхдийн дотор түүвэр шинжилгэз хийхэд илрүүлэлт 24,2 % байсны дотор шигелл 42,4%, сальмонелл тифимуриум 27,2%, бусад энтеробактери 30,4%   байв. Эдгээр

 

3-р хүснэгт

 

4-р хүснэгт

БНМАУ дахь шигеллез, сальмонеллезийн үүсгэгчийн

бүтцийг нарийвчлан судалбал (1980—1988 он, %-иар)


Суулгат халдварын  насны бүтэц, цусан суулгын жишээн дээр 5 жилийн үечлэлээр   96 ба %0

шинжилгээ нь суулгат халдварын үүсгэгчийн бүтцийн өнөөгийн түвшинийг илэрхийлэхийн  хамт нянгийн илрэлт бага (12,0— 24,2%) байгаа нь нэг талаас нян судлалын шинжилгээний аргатай холбоотой байж болох боловч нөгөө талаас вирусын үүсгэгч суулгат халдварын дотор зонхилдог тухай гадаадын хэвлэлийн мэдээтэй дүйж байна.

Суулгат халдварын үүсгэгчийн бүтцийг шигелл, сальманелл дээр нарийвчлан судалж үзэхэд (3-р хүснэгт) шигеллезийг Ш. Флекснер (93,3%), сальмонеллезыг салтифимуриум (85,0%) зонхилон үүсгэж байна. Энэ нь халдвар ус, хүнсний зүйлээр дамжин халдварлаж байгаа (8), сүүлийн жилүүдэд Ш. Зонне илрэх нь өсч халдвар дамжихад хүнсний зүйлийн үүрэг нэмэгдэж байгааг харуулж байна. Аймаг, хотын Ариун цзвэр халдвар судлалын станцад хийсэн судалгаа, дүгнэлтээс үзэхэд 1988 онд суулгат халдварын эх уур­хайн 33,1%-ийг илрүүлж, дамжсан замыг 2,2% -д ус, 10,6 %-д хүнсний зүйл, 87,2 %-д ахуйн хавьтал байгааг тогтоожээ. Төвлөрсөн бус ус хангамжийн эх булагт нян судлалын шинжилгээ хийхэд 5,4—31,4%, хүнсний бүтээгдэхүүний 12,5%, Хүнс, үйлчилгээ, хүүхдийн байгууллагын орчны эд юмсын 15,6% нь нянгийн бохирдолтой гарч, халдвар дамжихад нөлөөлж байгааг харуулж байна.

Халдвар дамжсан замыг тодруулахад насны бүлэглэлээр нарийвчлан судлах нь ач холбогдолтой юм.

Судалгаанаас  үзэхэд (4-р хүснзгт) улаан суулгын өвчлөлийн дотор 0—2 насны хүүхдийн өвчлөл 48,5—50,3 %, 0—4 насны хүүхдийн өвчлөл 52,7—55,3%-ийг эзэлж байна. Өвчлөлийн тархалтыг насны бүлэг тус бүрт тодруулахад 0—2 насны 10000 хүүхэд тутмаас 37,7—48,7 нь өвчилж, 3-аас дээш насны хүүхэд, сурагчдын дундач өвчлөлөөс 10 дахин, насанд хүрэгч

5-р хүснэгт

Улаан суулгын жишээн дээр хүүхдийн өвчлөлийг харьцуулсан судалгаа(10000 хүүхэд тутмаас)

 

 

 

 

Яслийн хүүхдийн

Цэцэрлэгийн хүүхдийн

Гэрээр байгаа хүүх-

Онууд

өвчлөл

&в ч л ө л

дийн өвчлөл

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бодит too'

о/оо

Бодит тоо

о/оо

Бодит тоо

о/оо

1980

'152

80,0

25

5,3

748

21,3

1981

129

68,8

29

5,9

724

20,9

1982

137

69,9

32

5/

539

14,7

1983

124

60,7

21

3,0

513

14,2

1984

98

48,1

32

57

507

13,1

1985

144

68,4

32

5,4

759

19,2

1986

130

64,8

61

9,2

810

20,1

1987

168

80,5

95

22.9

784

17,9

1988

193

96,1

85

12,0

1120

27,2


 

дийн өвчлөлөөс 8 дахин их байна. Сальмонеллезын 93,3 % нь зөвхөн 0—4 насны хүүхдийн дотор тусаж байна. Энэ нь эх эцэг, эмээ, өвөө, ах, эгч, асран - халамжлагчдын эрүүл ахуйн мэдлэг, дадал хэвшил дутмагаас хүүхдийг асарч сувилах эрүүл ахуйн журам дэглэмийг зөрчдөг, гэр орон, сууц, орчны болон хувийн эрүүл ахуйн нөхцөл хангалтгүй, хүүхдийг эрт амлах, хөхний сүүгээр бойжуулах практик зэрэг анхдагч сэргийлэлтийн арга хэмжээ ахуй амьдралд өдөр тутмын хэрэгцээ, шаардлага болон хэвшихгүй байгаатай шууд холбоотой. Түүнчлэн балчир насны хүүхэд эрүүл ахуйн дадал хэвшил эзэмшээгүй, гэдэсний халдварын эсрэг дархлалын түвшин бага байдаг нь нөлөөлөх шалтгаан юм.

Суулгат халдвар хүүхдийн дотор зонхилон гарч байгаа нөхцөлд ясли, цэцэрлэгт хамрагддаг болон хамрагддаггүй гэрээр байгаа хүүхдийн өвчлөлийг харьцуулан судлах нь халдварын үйл явц, эрчмийг тодорхойлж авах арга хэмжээний үндэслэлийг тодруулахад нэн чухал юм.

Судалгаанаас үзэхэд яслийн хүүхдийн өвчлөл цзцэрлэгийн хүүхдийн өвчлөлөөс 8,5 дахин, гэрийн хүүхдийн өвчлөлөөс 3,8 дахин өндөр байна. Хүүхдийн байгууллагад ариун цэвэр халдвар хамгааллын дүрэм заавар зөрчигдөж, хүүхдийн нягтрал ихэсдэг, дамжих зам, хүчин зүйл идэвхждэг нь өвчлөлд шууд нөлөөлдөг.

Суулгат халдварыг улиралчлалын байдлаар судлах нь авах арга хэмжээний үечлэлийг тооцох угтвар ажил зохион байгуулж халдвар дамжих хүчин зүйлийн нөлөөллийг багасгахад туслана.

Судалгаанаас үзэхэд (6-р хүснэгт) суулгат халдварын тархалт IV—V сараас эхэлж VII—VIII сард дээд цэгтээ хүрч IX—X сараас буурдаг зүй тогтол хэвээр байна. Урин дулааны улиралд нийт өвчлөлийн 73,0—75,6% нь илэрч байна. Сүүлийн жилд сальмонеллын халдварын 70,6% нь урин дулааны улиралд илэрдэг онцлог ажиглагдах боллоо. Энэ нь гэдэсний халдвараас сэргийлэх арга хэмжээг V—IX сард эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байна.


6-р хүснэгт

Гэдэсний цочмог халдварт өвчний улиралчлалыг улаан суулгын жишээгээр үзүүлбэл (5 жилийн үечлэлээр)

 

 

Сарууд

1980—1984 оны өвчлөлийн

1985—1988 оны өвчлөлийн

дундач (тодруулсан

дундач (тодруулсац

 

үзүүлэлт)

үзүүлэлт)

I cap

62,5

50,6

II cap

59,0

65,1

III cap

85,5

73,5

IV cap

§6,4

89,1

V cap

1217

109,6

VI cap

145,8

140,9

VII cap

195,2

161,4

VIII cap

187,9

220,5

IX cap

86,7

121,7

X cap .

45,8

67,4

XI cap

43,4

49,4

XII cap

747

55,4


Дүгнэлт. 1. Суулгат халдварын өвчлөлийн түвшин өндөр, сальмонеллез, шигеллез нэмэгдэх хандлагатай байна.

2. Суулгат халдварын үүсгэгчийн бүтэц шигелл, сальмонелл, эшерихий коли зонхилж, ихэнх тохиолдолд Ш. флекснер, сальм. тифимуриум илэрч байна.

3. Суулгат халдвараар 0—4 насны хүүхэд зонхилон урин дулааны улиралд өвчилдөг зүй тогтол хэвээр байна.

4. Суулгат халдвараар ихэвчлэн хот, суурин газрын хүмүүс өвчилж байгаагийн дотор яслийн хүүхдийн өвчлөлийн түвшин гэрийн хүүхдийн өвчлөлөөс өндөр байна.

5. Манай орны нөхцөлд суулгат халдвар ахуй хавьдлын замаар дамжин халдварлах нь өвөрмөц байна.

6. Суулгат халдварын үүсгэгчид Ш. Флекснер, сальм. тифимуриум зонхилж, ихэвчлэн балчир насны хүүхдийн дотор ахуй хавьдалын замаар халдварладаг онцлогийг харгалзан хүн амын дотор эрүүл ахуйн мэдлэг, дадлын түвшнийг судалж үнэлэх, анхдагч сэргийлэлтийн арга хзмжээг сурталчлах ариун цэвэр гэгээрлийн тогтолцоог боловсруулж эрүүлийг хамгаалахын практикт нэвтрүүлэх нь өвчлөлийг бууруулж, багасгахад шиидвэрлэх ач холбогдолтой байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 954
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК