Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2009, 1(147)
Насжилтын үеийн улаан эсийн хөдлөл зүй
( Судалгааны өгүүлэл )

 

Ц. Цэрэгмаа1, Ж. Мөнхцэцэг2, Ц. Лхагвасүрэн3

 

1Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль

2Биоанагаахын сургууль

 
Абстракт

The aging related dynamics of red blood cell indices

Introduction: Aging is a complex process, where all organ systems can be affected at different stages, with

different speed. There are many external and internal factors influencing to the aging and some parameters are

changing during aging. These parameters are called as biomarkers of aging. One of potential biomarkers is blood

red cell count and its indices.

Aim of the study: To study the dynamic features of red blood cell indices during aging of Mongolians.

Materials and methods: to the study were enrolled 338 healthy people aged 35-88 years. Present research

was implemented at HSUM and district health center’s geriatric cabinets. The study protocol was approved

by the Ethics Committee of the HSUM, and written informed consent was obtained from all study participants.

Venous blood was flown in EDTA containing tube, after which hematology indices were analyzed by cell counter

“Humacount”. In this paper we introduced the red cell count, hemoglobin, hematocrit, mean corpuscular volume,

mean corpuscular hemoglobin, mean corpuscular hemoglobin concentration and platelet cell count.

Results and discussion: Red blood cell count was higher in man than women, like hemoglobin concentration

(150.55±35.3g/l for man, 131.44±32.58g/l for women). Red blood cell count increases with aging until 65

against hemoglobin concentration which decreases with aging (r=-0.275, р=0.001). Mean corpuscular volume

of erythrocyte were 85.02±4.73fL in man, 83.05±5.2fL in women and it was significantly increasing with aging in

both sexes. The main reasons for the increase of hematocrit are increased number of erythrocyte and MCV, but

it has sex different features. In man the MCV was strong factor, where erythrocyte count had higher influence on

hematocrit increase of female. MCH and MCHC were higher in man, but has stronger inverse correlation with

aging (r=-0.556, p=0.000). In discussion were mentioned that the red blood cell indices had specific dynamic

features correlated with aging, especially in man, which was explained by testosterone secretion and its’ decline

during aging. Biologically women have higher adaptation capacity during aging due to physiological processes like

menstruation, pregnancy and menopause. Platelet number was decreasing in both sexes, which can be a major

cause of hemorrhagic syndrome in geriatric practice.

Conclusion: red blood cell indices (RBC count, hemoglobin, hematocrit, MCV, MCH, MCHC and platelet) have

an age specific features during aging and results of this study could be an useful information for geriatricians and

medical professionals who work or intend to work with elderly.

 

Судалгааны ажлын үндэслэл

Дэлхийн улс оронд хүн амын дундаж нас харилцан

адилгүй байдаг нь насжилтын явцад биемахбодид

гарах өөрчлөлт, түүнд нөлөөлөх гадаад дотоод олон

хүчин зүйлээс хамаардаг. Хүний насжилтанд нөлөөлөх

эерэг, сөрөг хүчин зүйлийг судлан тогтоож түүнд

нөлөөлөх замаар наснаас хамаарах өвчнөөс сэргийлж,

эрүүл насжилтыг нөхцөлдүүлэн насыг уртасгах

боломжтой, насжилтын явцад биед гарах өөрчлөлтүүд

нь эрхтэн тогтолцоо бүрт харилцан адилгүй эрт орой,

ил тод, бүдэг сул, янз бүр байна. Иймээс насжилтын

байдлыг тодорхойлоход насны өөрчлөлтийг бусдаас

илүү илэрхийлж чадах үзүүлэлтийг авч үздэг. Ийм

үзүүлэлтийн нэг нь цусны тогтолцооны өөрчлөлт

бөгөөд цусны өөрчлөлт нь цусны тогтолцоо төдийгүй

бусад олон эрхтний үйл ажилгаа, дасан зохицох

чадамж болон нөөцийг тодорхойлдог (1). Иймээс

эмнэлгийн практикт хүний эрүүл мэндийг үнэлэхэд

цусны шинжилгээг өргөн хэрэглэдэг. Бид энэхүү

судалгаагаар Улаанбаатар хотын 35-аас дээш насны

хүмүүст насжилтын явцад цусны улаан эсэд гарах

өөрчлөлтийг судалсан юм.

Судалгааны ажлын зорилго

Эрүүл хүнд насжилтын явцад гарах улаан эсийн

зарим үзүүлэлтийн хөдлөл зүйг судлах

Судалгааны ажлын зорилт

1. Улаанбаатар хотын 35-аас дээш насны хүмүүүст

улаан эсийн тоо, гемоглобин (Hb), гематокрит

зэрэг үзүүлэлтүүдийг нас, хүйснээс хамааруулан

судлах

2. Улаан эсийн индекс (МСV, МСН, МСНС)-ийн

өөрчлөлтийг нас, хүйснээс хамааруулан судлах

3. Цусны ялтасын тоог тодорхойлох

Судалгааны материал, арга зүй

Судалгаанд Улаанбаатар хотод амьдарч байгаа

35-88 насны 338 харьцангуй эрүүл монгол хүмүүсийг

хамруулсан. Судалгааг ЭМШУИС-ийн хүүхдийн

өвчин судлалын тэнхимийн дэргэдэх “Нотолгоо”

лаборатори, ХУД, СБД, СХД, ЧД-ийн ахмадын

кабинетүүдийг түшиглэн хийсэн ба судалгаанд

хамрагдагсадын эрүүл мэндийг асуулга болон эмчийн

үзлэгээр шүүж харьцангуй эрүүл гэж үзсэн хүмүүсийг

сонгосон. ЭМШУИС-ийн БА-ын Ёс зүйн зөвлөлийн

зөвшөөрлийн дагуу (протокол 36/9, 2006он) судалгаанд

оролцогчдоос таниулсан зөвшөөрлийн хуудсаар

зөвшөөрөл авсны үндсэн дээр өлөн үед, өглөөний

8.00-10.00 цагийн хооронд ЕДТА бүхий хуруу шилэнд

дээж цуглуулж цусны дэлгэрэнгүй шинжилгээг Герман

улсын “Human’’ фирмийн “Humacount’’ анализатороор

хийсэн Үүнд: Улаан эсийн тоо, гемоглобин, гематокрит,

улаан эсийн эзэлхүүн (MCV-mean corpuscular volume)

нэг улаан эсэд агуулагдах гемоглобины дундаж

хэмжээ (MCН-mean corpuscular hemoglobin), улаан

эсийн гемоглобины дундаж өтгөц (MCНС-mean

corpuscular hemoglobin concentration), ялтсын тоог

тодорхойлов. Судалгааны ажлын үр дүнд статистик

боловсруулалтыг SPSS 10.0, M.Еxсel программуудыг

ашиглан хийж статистик дундаж хэмжээ (М), дундаж

хазайлт (SD), пирсоны корреляцийн коэффициент (r),

үнэн магадлалын (р) критери зэрэг үзүүлэлтүүдийг

гаргаж хүснэгт, график, диаграммаар зураг дүрслэлийг

илэрхийлэв.

Дүгнэлт

1. Улаанбаатар хотын 35-с дээш насны хүмүүст

улаан эсийн тоо, гемоглобин, гематокрит,

улаан эсийн МСV, МСН, МСНС индексүүд нас

болон хүйснээс хамааран тодорхой хөдлөл зүйн

онцлогтой өөрчлөгдөж байна.

2. Эмнэлгийн практикт ялангуяа ахмадын эмч

нар насны энэхүү онцлогыг өвчнөөс сэргийлж,

оношлогоо, эмчилгээндээ анхаарч үзэх нь зүйтэй.

3. Цаашид улаан цусны үзүүлэлтийн хэвийн хэм

хэмжээний өөрчлөлтийг насны эмгэгүүдтэй

холбон өргөн хүрээтэй, нарийвчлан судлах

шаарлагатай байна.

Талархал

Уг судалгаа нь Ионсейн их сургуулийн судалгааны

ажлыг дэмжих грантаар санхүүжигдэн хийгдсэн

бөгөөд уг судалгааг гүйцэтгэхэд гүн туслалцаа

үзүүлсэн ЭМШУИС-ийн БиоАС-ийн Хими-Биохимийн

тэнхимийн магистрант П.Батнаран, Б.Азжаргал,

их эмч Б.Оюунтөгс, дүүргүүдийн ахмадын эмч

(Я.Баяржавхлан, С.Дашжаргал, Б.Долгормаа,

Б.Хандаа) нарт талархал илэрхийлье.

Ном зүй

Ном зүй
1. С.А.Волкова, Н.А. Маянский, Н.Н. Боровков и др.
Показатели гемограммы у взрослого работающего
населения. Гематология и трансфузиология. 2008, т.53
N1 стр 21-27.
2. Руководство по гематологии. Под ред А.И. Воробьева.
2009
3. Bhasin S., Woodhouse L., Casaburi R. et al. Testosterone
dose response relationships in healthy young men. Am.
G.physiol. Endocrinol. Metab. Vol. 281. P 1172-1181.
4. Bain B.G. Platelet count and platelet size in males and females.
Scand. G. Haematol. 1985. Vol 35.p 77-79
5. Flegar. Mestric Z. Nazor A. Gagarinec N. Hematological
profile in healthy urban population (8 to 70 years of age)
Coll. Antropol. 2000. Vol.24. №1. P.185-196
6. Izaks G.J. Westeridorp R.G.J. Knook D.l. The definition of
anemia in older persons.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Л.Лхагва


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 882
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК