Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1990, 2(74)
ЦЭХ ГАЛУУН ТАВАГ УРГАМЛЫН НИЙЛБЭР АЛКАЛОИДЫН АНТИОКСИДАНТ, МЕМБРАН БЭХЖҮҮЛЭХ ИДЭВХИ
( Судалгааны өгүүлэл )

Б.Саранцэцэг, M.Амбага, T. Долгорсүрэн

<span style="\&quot;text-align:" -webkit-right;\"="">Ардын эмнэлгийн хүрээлэн

 

Хүн амын өвчлөл, нас баралтын дотор зонхилох байр эзэлдэг элэгний цочмог, архаг үрэвсэл (10, 11), элэгний хатуурал, ходоод, дээрх гэдэсний шархлаа (16). зүрхний шигдээс (1), чихрийн шижин (12), судасны хатуурал (2, 15) зэрэг зарим халдварт өвчний, (14) үед эс үхжиж гэмтэхийн гол шалтгааныг судлагчид тэдгээрийг эмгэг жамынх нь үүднээс авч үзэхдээ эсийн мембраныг бүрдүүлж байгаа бүтцийн гол хэсэг болох өөх тосны бодисууд, ханаагүй өөхний хүчлүүд, гадаад, дотоод хүчян зүйлсийн нөлөөгөөр хэт исэлдэн задарсантай  холбон тайлбарласан байдаг.

Тиймээс ч эдгээр ноцтой хүнд өвчний үед эс гэмтэж үхжихээс сэргийлэх. эмчлэхэд антиоксидант болон мембран бэхжүүлэх үйлчилгээтэй  эмүүдийг туршин хэрэглэх судалгаа эрдэмтдийн анхаарлыг ихээхэн татсаар байгаа юм. Ийм антиоксидант үйлчилгээтэй биологийн өндөр идэвхит бодисуудыг нийлэг аргаар гарган авахын хамт байгалийн гаралтай нэгдлүүд, тухайлбал ургамлын дотроос илрүүлэн заримынх нь үйлчилгээг нарийн тогтоосон байна (3. 6. 7, 13, 15, 19). Бид ардын эмнэлэгт их хордлоготой, их халуунтай халдварт өвчнүүд, гэдэсний балнад, комын байдалтай явагдаж байгаа элэгний халдварт өвчний үед барбада (төвдөөр) гэдэг нэрийн дор хэрэглэж ирсэн (20) цэх галуун таваг ургамлаас {Hypecoum erectum) ялгасан нийлбэр алкалоидын антиоксидант, мембран бэхжүүлэх идэвхийг in vitro, in Vivo судлан тодорхойлох зорилт тавьсан юм.

Судалгааны аргазүй.

А. Трис HCL-ийн буферт   (рН 7,4)   бэлтгэсэн  5%-ийн элэгний   гомогенатад   өөхний   чөлөөт язгуурын хэт исэлдэлтийг  (ӨЧЯХИ)   in vitro нөхцөлд  доорхи  гурван  хувилбараар буюу

а. аскорбат  хамааралт  ферментийн бус хэт  исэлдэлтийн  загвар   (Fe2++ + аскорбат)   (И. Д. Стальная, 1977)

б.   Фентоны урвал  (Fe2++202)

в. Fe 2++ аскорбат +Н9О2 системээр
өдөөн алкалоидын антиоксидант идэвхийг
ӨЧЯХИ-ийн завсрын бүтээгдэхүүн малондиальдегид (МДА), эцсийн бүтээгдэхүүн тосны хэт ислийн (ROOH) концентрацийн
тооны  үзүүлэлтээр  тодорхойлов (9.23).

Б. Цэх галуун тавгийн алкалиодын мембран бэхжүүлэх идэвхийг цусны улаан эсийн холимог дээр Фентоны урвалаар (Fe а*+202) өдөөсөн (in vitro) өөхний хэт исэлдэлтийн үед улаан эсийн мембраны задралын эрчим (гемолиз), эсийн мембранд байх МДА"ийн концентрациар тодорхойлов (8, 18).

В. Цэх галуун таваг ургамлын алкалоидын антиоксидант, мембран бэхжүүлэх идэвхийг in vivo аргаар тодорхойлох аргазүйг бид өөрсдөө боловсруулсан юм. Энэ аргазүйн зарчим нь цагаан хулганад 0,5%-ийн Н2О2ийг 25 мл/кг-аар тооцоолон судсаар тарьж ӨЧЯХИ- ийг өдөөснөөс хойш 2 цаг болоод амьтныг нядалж, ӨЧЯХИ-ийн эрчим болон эсийн мембраны задралын зэргийг  тогтооход оршино.

Судалгааны ажлын үр дүн, дүгнэлт. 1. Цэх галуун тавгийн нийлбэр алкалоидын антиоксидант «аскорбат+Fe» системийн оролцоотойгоор өдөөсөн аскорбат хамааралт ӨЧЯХИ-ийн загвар дээр МДА (ROH), тосны хэт (ROOH) ислийн концентрациар харьцуулан тодорхойлоход, алкалиод нь хэт исэлдэлтийг өдөөсөн 0 минутад МДА-ийн концентрацийг 1,43 дахин (хяналт 1.03± 0,055, туршилт 0,72±0,058 нэгж), ROOH-ий концентрацийг 1,41 дахин (хяналт 0,034±0,0003, туршилт  0,021±0,0001), өдөөлтийн 10 минутад МДА-ийн концентрацийг 2,4 дахин (хяналт 2,16±0,18, туршилт  0,9±0,076) өдөөлтийн 30 минутад МДА-ийн концентрацыг 2,79 дахин RООН-ийн концентрацийг 1,26 дахин (хяналт     0,053±0,011;     туршилт 0,046±


0,0024) багасган хүчтэй антиоксидант идэвхи  үзүүлэв   (Р<0,05)   (1-р хүснэгт).

Элэгний гомогенатад ӨЧЯХИ-ийг өөр орчин өдөөгчийн оролцоотойгоор буюу Фентоны урвал (Fe 2+++ Н202), Fe 2++ +аскорбат+Н202» гэсэн хоёр системээр өдөөн явуулахад ч дээрх антиоксидант идэвх батлагдсан юм (1-p хүснэгт). Элэгний 5%-ийн гомогенатад ӨЧЯХИ- ийг Фентоны урвалаар өдөөсний дараах 0 минутад МДА-ийн концентраци 2,85 дахин, 10 минутад 3 дахин, ӨЧЯХИ-ийн процессыг «Н2024-Fe2 +аскорбат» системээр өдөөсөн үед, МДА-ийн концентрацийг 0 минутад 11,1 дахин (хяналт 8,6+0,32 нэгж, туршилт 0,77+0,064 нэгж); 10 минутад 10.4 дахин (хяналт 8,9+0,48, туршилт 0,86+0,084 ед); RООН ийн концентрацийг 1,25 дахин (хяналт 0,28±0,03) туршилт 0,16±0,02 (Р <0,05) багасган ӨЧЯХИ-ийн процессыг хүчтэй дарангуйлах идэвхи үзүүлэв (1-р хүснэгт).

3.  Цэх галуун тавгийн алкалоидын мембран бэхжүүлэх идэвхийг in vitro аргаар цусны улаан зсийн мембранд Фентоны урвалаар өдөөгдсөн мембраны задралын загвар дээр мембраны задрал, гэмт-лийн байдлыг гемолизийн эрчим, улаан эсийнмембранд байх МДА-ийн хэмжээгээр тодорхойлов. Цэх галуун тавгийн алкалоидыг400мг%-оор хэрэглэхэд цусны улаан эсийн мембраны ӨЧЯХИ-өөр өдөөгдсөн задралыг 37%-иар (хяналт 5,5±0,39, туршилт 4,0±0,32) (Р<0,05) багасгав. Алкалоидыг 800 мг%-оор хэрэглэхэд мөн ийм идэвхи илрэв   (2-р хүснэгт).

4. Цэх галуун тавгийн алкалоидын ийм мембран бэхжүүлэх идэвхи нь in vivo нөхцөлд мөн илэрч 0,5%-ийн Н202_өөр өдөөгд- сөн ӨЧЯХИ-ийн загвар дээр эмчилсэн амьтдыг эмчлээгүй амьтадтай харьцуулахад аяндаа явагдах гемолизийн эрчим 1,23 дахин, өдөөгдсөн гемолизийн эрчим 1,22 дахин буурч цусны улаан эсийн мембранд. МДА-ийн концентраци 1,68 дахин, сийвэнд МДА-ийн концентраци 1,46 дахин багасч, алкалоид антиоксидант идэвх үзүүлэх замаар мембран бэхжүүлэх нөлөө үзүүлж (Р<0,05) байгаа нь харагдав (З р хүснэгт).

Бид цэх галуун тавгийн алкалоидын дээрх үйлчилгээний механизм нь уг ургамлын нийлбэр алкалоидын задраг бүрд (22) байх циклополиэфирийн бичил бүлгүүдтэй нь холбоотой байж болох тухай санааг дэвшүүлж байгаа бөгөөд ийм өвөрмөц, бүлэг агуулсан нийлэг нэгдлүүд нь маш хүчтэй антибиоксидант, мембран бэхжүүлэх идэвхтэй болохыг бусад судлагчид үнэмшилтэйгээр тогтоосон байдаг (6, 7). Барбада буюу цэх галуун таваг ургамлын антиоксидант, мембран бэхжүүлэх үйлчилгээг илрүүлсэн нь түүнийг ардын эмнэлэгт олонх халдварт өвчний эмчилгээнд өргөн хэрэглэдэг байсны (4, 5, 20) мөн чанарыг тодруулах   үндэслэлийг  өгч байна.

Монгол эмнэлэгт халдварт өвчний шалтгаан, эмгэгжамын онцлог, эмчилгээний талаар ихээхэн тодорхой ойлголттой байлаа. (5). Тухайлбал нянгийн халдвар элэг цөсийг гэмтээн, нүд уруул арьсны өнгө шарлаж, шээс өтгөн улаан хүрэн өнгөтэй болсон шинж тэмдэг бүхий өвчний үед барбада, тагш, манчин. хүдрийн заар орсон

2-р хүснэгт

Цусны улаан эсийн хөвмөл дээр фентоны урвалаар (Fe2+++H202)  өдөөгдсөн "хэт исэлдэлт—хмембраны задрал" загвар дээр (in vitro) цэх галуун тавгийн алкалоидын антиоксидант болон мембран бэхжүүлэх идэвх

3-р хүснэгт

Цэх галуун тавгийн алкалоидийн антиоксидант, мембран бэхжүүлэх идэвхт in vivo аргаар тодорхойлсон дүн

Цагаан хулганад 0,5% Н202 судсаар тариад 2 цаг болсны дараа тодорхойлолт хийгдсэн


'Үзүүлэлт

Туршлагын амьтдын бүлэг

Эрүүл амьтад

хяналт /Н202 + +ус) амьтад туршилт (Н202 + + алкалоид) амьтад


Цусны улаан эсийн аяндаа явагдах задрал Цусны улаан эсийн мембраны өдеөгдсөн задрал Цусны  улаан   эсийн мембранд агуулагдах МДА-ийн конценграци (нэгж) Сийвэнд оритих МДА-ийн концентраци (нэгж)

ханалт амьтдыг (Н202+ус) эрүүл a **хяналт амьтдыг (Н202 +ус) эмчилс цуулахад р<0,05

нийлмэл жорыг хэрэглэдэг байсан уламжлал бий бөгөөд энэ жор нь зөвхөн элэгний халдварт өвчнөөр хязгаарлагдахгүй уушги, гэдэс зүрх, тархи зэрэг гол цул сав эрхтэний халдварт өвчний үед хэрэглэх заалттай байдаг (4, 5).

Гэтэл сүүлийн үеийн судалгааны материалаас үзэхэд ихэнх халдварт өвчний үед тухайн эд эрхтэн халдварт процесст нэрвэгдэх төдийгүй ялангуяа бусад эд эрхтэнд уг процесс дамжин тархахаас сэргийлэх, хориглон саатуулах зохицуулгад мембран бэхжүүлэх, антиоксидант үйлчилгээт эмүүд гол үүрэгтэйг (17. 21) тогтоосныг монгол эмнэлгийн уламжлал болон цэх галуун таваг ургамлын дээрхи өвөрмөц үйлчилгээтэй холбон үзэх бүрэн үндэс байгаа юм.

Ном зүй

1. Архипенко Ю. В. Коновалова Г. Г.
Содержание продуктов ПОЛ и активность антиокислительных ферментов в миокарде и печени крыс при различной обеспеченности витамином Е, «Бюлл. экс. биол. и мед», 1988, №-12, с 670—672
2. Е. Ф. Давиденкова, М. Г. Щафран, Атеросклероз и процесс ПОЛ, «Вестник АМН ССР» 1989. №3, с. 10—18.
3. К. Ш.Дроговоз, Л. А Порохнян, Б. А. Рогожин и др. Сравнительная характеристика силибора Liv — 52, легалона при дистрофии печени, «Фармация», 1988,
№5, СТР 57—59.
4. Дундад улсын анагаах ухааны нэвтэрхий толь. Монгол анагаах ухаан, 1 боть, 1986, 944 хуудас
5. Б. Жигмэд Монгол анагаах ухааны үндсэн онол. Өвөрмонголын сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо, 1988, 274 хуудас.
6. М. В. Замараева, С. Н. Клюев. А. И. Гагальганс др. Стабилизирующее действие ди-вторбутилпроизводного дибензо— 18 крауна 6 и валинолимицина на мембрану саркоплазматического ретикулума, «Биол, мембраны» 1987, т. 4, №3, стр 249—253,
7. М. В. Замараева. С. Н. Клюев, А. И. Гагельганс и др. Антиоксидантная активность синтетического ионофора ди-втор-бутил-дибензо—18 краун—6, «Биол мембраны», 1989, т. 6, № 4,стР 420—423.
8. И. Е. Довалев, Н. П. Данилова, С. А. Андропати и др. Влияние эхо меланина на гемолиз эритроцитов, вызываемый свободнорадикальными реакциями и другими факторами, «фарм и токсик», 1986, № 4, стр 89—91.
9. В. Ю. Куликов, М. Амбага, Ц. Хайдав. Оценка суммарной концентрации антиоксидантов жиро-спирторастворимой природы из препаратов растительного и животного происхождения. Тезисы докладов Всесоюзной конференции «Проблемы освоения лекарственных ресурсов Сибири и Дальнего востока», Новосибирск. стр 108— 109.
10. A. С. Логинов, В. Н. Матюшина, В. Д. Ткачев и др. ПОЛ печени при ее патологии, Тер. архив, 19185, № 2, стр 63—68
11. А. Л. Майоре, Т. Н. Копылова, Л. А. Салдава и др. Роль перекисного окисления липидов в патогенезе вирусного гепатита в клинике и эксперимента, в кн: Экспериментальная гепатология, Рига, Зи-патые, 1985, стр 35—40
12. Л. М. Мажуль. Некоторые показатели перекисного окисления липидов в крови крыс разного возраста при аллоксановом диабете, «Вопр, мед. химии, 1987» № 2, стр 41—44
13- О. Б. Максимов, П. Г. Боровой, О. Е. Кривощекова и др. Распространение антиоксидантов среди травякистых цветковых растений приморского края, «Раст-ресурсы» 1985, № 4
14. В. А. Малов, М. X. Турьянов Пак и др. Свободнорадикальное окисление липидов плазмы крови у больных острыми кишечными инфекциями, «Тер. архив» 1988» № 11, стр 75-78.
15. Е. П. Парфентьева Влияние урсоловой кислоты и ее производных на липидный обмен в условиях экспериментального атеросклероза, хими. фарм. журнал» 1979, №-4, стр 10—17.
16. В. Д.Пасечников. В. И. Мосни,A. 0. Виргинский Перекисное окисление липидов и антиокислительная ферментная система слизистой оболочки желудка при язвенной болезни, «Тер, архив». 1988. № 2 стр 30—34.
17. Ю. М. Петренко, В. А. Ананьев, Л. А. Константинова и др. Сдвиги актиоксидантной активности в мембранных. структурах клеток, зараженных вирусами «Вопросы вирусологии», 1985, № 6. стр. 725— 729.
18. М. П. Петрова, Т. А. Сербинова, П. С. Васильев. Методика получения мембран эритроцитов «Лаб. дело» 1978, № 8,
стр 503—505.
19. И. М. Рыфф, Л. В. Крепкова, Е.B. Арзамасцев Патоморфологические критерии антиатеросклеротического действия са-
понинов растительного происхождения в эксперименте. Бюлл. Эксп, биол и мед, 1988,.№ 9, с. \\\'365—368.
20. Ц. Хайдав, Б. Алтанчимэг, Т. С. Варламова Лекарственные растения в монгольской медицине, УБ, 1985. 390 с
21. Л. К. Четверикова, И. Ю. Кильдиватов, Л. И. Иноземцова и др. Факторы противовирусной устойчивости в патогенезе инфекции мышей «Вестник АМН СССР», 1989 № 11. стр 63—69.
22. С. Ю. Юнусов, Алкалоиды, Таш-кент, Изд. Фак, 1981, 194. с
23. Современные методы в биохимии, под. -ред, академика АМН СССР ВН Орехювича, М. Медицина, 1977. 392 с.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 733
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК