Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1990, 2(74)
МОНГОЛ ЭМНЭЛЭГ—ЗУРХАЙ—ХЭМНЭЛ
( Лекц )

ШУА-ийн философи, Социологийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Л. Тэрбиш

 

Монголын ард түмэн нэн эртнээс эхлэн нүүдлийн мал аж ахуй эрхлэн хөтлөж, цаг уурын эрс тэс хатуу ширүүн уур амьсгалын элдэв нөлөөг даван туулж тэмцсээр ирсэн түүхтэй. Байгалийн хатуу ширүүн сорилтын өмнө сөхрөн мэгдэж байсан өвгөд дээдэс маань алгуур удаан боловч байгаль ертөнцийн түмэн үзэгдлийг танин мэдэхийг оролдсоор ирснийг түүх гэрчилнэ. Монголчуудын ахуйгаас гаралтай мэдлэг ухааны салбарууд гэвэл одзүй болон анагаахуй ухаан хоёр юм. Тэгээд ч манай өвөг, дээдсүүд эмнэлэг, зурхай хоёр ах дүү гэцгээх нь ч буй. Зурхайн ухаан бол од гаригийн орчил хөдөлгөөнийг тооцоолон боддог, харин анагаахуй ухаан нь од гаригийн орчил хөдөлгөөнөөс хамааруулан хүрэлцэхүй судлаар элдэв өвчнийг танин барьж эмчлэн сэргээдэг. Энэ утгаараа эмнэлэг, зурхай хоёр нь зүй ёсоор нөхцөлдөн сүлбэлдсэн ах дүү хоёр ухаан юм. Эмнэлэг, зурхай хоёрыг тийнхүү нөхцөлдүүлэн сүлбэлдүүлэгч олом жирэм нь арга билиг, таван махбодын онол сургаал болой.

Арга билгийн сургаал бол орчлон дэлхийн аливаа юмс үзэгдлийн эсрэг тэсрэг мөртөө нэгдэлтэй жам ёсыг тайлбарладаг дорно дахины ард түмний гүн ухааны үзэл юм.   Жишээлбэл:    эртний   монголчууд   дээд   тэнгэрийг   «мөнх   тэнгэр»   буюу   «Эцэг тэнгэр» гэж, дэлхий ертөнцийг «идээн эх» буюу «эх дэлхий» гэж түүхийн сурвалж бичгүүдэд  олонтаа  тэмдэглэсэн   байдаг  билээ.  Үүнийг  монголчуудын дотор  буй болсон арга билгийн сургаалын эхлэл гэлтэй. Өндөр уул, өргөн тал хээрийн сэрүүвтэр уур амьсгалтай ази тивийн цзэжээр мал маллан нүүдэллэж байсан эртний монголчууд халуун ерөндгөөр хүйтэн өвчнийг анагаах «Монголын төөнүүр», мөн хүйтэн ерөндгөөр халуун өвчнийг анагаах «хүйтэн усан засал» хийгээд идээ, ундаагаар өвчнийг засч, байсан нь арга билгийн сургаалыг хэрэглэж байсны гэрч юм. Монголчуудын дотор «Өвчний түрүүч үл шингэх, эмийн түрүүч буцалсан ус, үл шингэснийг усаар анагаамуй» хэмээх үг байдаг нь нэн эртний гаралтай арга билгийн харьцаанд дулдуйдан идээн засал хийж байсны улбаа ажээ. Арга билгийн сургаалаас гаралтай «Монголын төөнүүр» эмчилгээ нь төвдийн мэргэн эмч Ютиг Ёндонгомбын (786—911 он, Ютиг Ендонгомбын мэндчилсэн талаар он дарааллын бичгүүдэд зөрүүтэй онууд буй, тухайлбал зарим нь түүний 729, 790 онд мэндчилсэн гэж үзсэн, Ютиг Нинмаан намтарт 768 онд мэндчилсэн гэх жишээтэй боловч, 125 насалсан гэдэг үзлийг бүгд баримталж байгаа агаад түүний мэндчилсэн онг «Төвдийн түүхийн тус ихт хүснэг» нэрт номоор авав), 25 нас сүүдэртэй байхдаа зохиосон гэдэг эмийн дөрвөн үндэс буюу «Рашааны зүрхний найман гишүүнт нууц увдисын үндэс» хэмээх алдарт зохиолд монгол эмчилгээ гэсэн нэрээр орсон байна. Бас зарим нэгэн түүхийн сурвалжуудад. Ютиг Ёндонгомбын дээр дурдсан зохиолыг хэвлэгдсэний дараах нь нанхиадын гурван эмч, жагарын эмч Шиндагарва, балбын эмч Данашила, хачийн эмч Хүнабазар, монголын эмч Налашандирба, долбын эмч Чомаруза, уйгарын эмч Сэнгэ-Оджан нар Төвдөд залагдаж, анагаах ухааны судруудын аймгийг нягтад шинжлэн, хэлцэл маргааныг агуу ихэд айлдвай хэмээн тэмдэглэсэн байдгийг ч давхар дурдалтай.

Зурхайн ухаанд жил, cap, өдөр, цагийг арван хоёр амьтнаар нэрлээд хулгана, бар. луу морь, бич, нохойг эр буюу арга, үхэр, туулай, могой, хонь, тахиа, гахайг эм буюу билэг хэмээн үздэг байна.

Apгa билиг иь харилцан эсрэгүүцэлдэж, харилцан түшиглэж, харилцан нэмэгдэж. хасагдахаар үл барам зохих нөхцөлд харилцан улиран шилждэг юм. Арга билгийн энэхүү эсрэг, тэсрэгийн нэгдэлд зэрэгцэн оршиж бүхий хоёр тал нь юуны урьд тус тусынхаа эсрэг тэсрэг талаа өөрийн оршин тогтнох үндсээ болгодог аж. Арга билгийг дээш, доош нь хязгаарлах боломжгүй юм. Арга билгийг дотор нь бас арга билиг гэж хувааж болно. Өөрөөр хэлбэл аргын дотор билиг, билгийн дотор арга байдаг. Арга билгийн сургаал юмс үзэгдэл ингэж хуваагдан хоёр болж, бас хуваагдаж дуусашгүй байдаг хэмээн үздэг. Жишээлбэл өдрийг арга, шөнийг билиг гэж хуваах атал үдийн. өмнийг аргын доторхи арга, үдийн хойныг аргын доторхи билиг, шөнийн дээд хагасыг билгийн доторхи билиг, шөнийн доод хагасыг билгийн доторхи арга гэж хуваадаг юм.

Арга билиг нь харилцан, түшилцэн тогтнохдоо үүрт хувиралтгүй царцанга зогсонго байдаггүй, харин цаг үргэлжид зогсолтгүй хөдөлгөөн хийхдээ энэ нь арвидаж,, тэр нь хомсдон, энэ нь түрж, тэр нь түрэгдэх үзэгдэл гардаг. Арга билгийн энэ харьцаа нь тооны хувиралтыг үүсгэж болно. Гэвч энгийн байдалдаа арга билгийн харьцаа нь харьцангуй, тэнцүүрээ алдахгүй байдаг. Үүнийг байгалийн үзэгдлээр тайлбарлавал ээлжлэх дөрвөн улирал нь арга билгийн арвидаж хомсдох, түрж түрэгдэх хувиралтын нэг зүйлийн хэлбэр болой. Өвлийн туйлаас зуны туйл хүртэл аргын хүчин өдөр ирэхүйеэ нэмэгдэж, билгийн хүчин өдөр ирэхүйеэ хасагдана. Мөн үүнтэй төсөөтэйгээр зуны туйлаас өвлийн туйл хүртэл билгийн хүчин өдөр ирэхүйеэ нэмэгдэж, аргын хүчин өдөр ирэхүйеэ хасагдана. Байгаль цаг уурын энэ хувиралтыг дагалдан хүний биеийн арга билигт ч харьцангуй хувиралт гардаг. Тухайлбал, хаврын улиралд аргын хүчин тэнцэрэхийг дагалдан хүний биеийн дотоодод гал махбодтай цус шарын орон болох элэгний судлын лугшилт илэрхий болж, нарийн эрчимтэй лугшина Өвлийн улиралд билгийн хүчин тэнцэрэхийг дагалдан хүний биеийн дотоодод усан махбодтай бадганы орон болох бөөрний судлын лугшилт илэрхий болж, зөөлөн алгуур лугшина. Ийнхүү байгалийн үзэгдлийн хувиралтыг тогтоох нь хүний биемахбодын дотоод өөрчлөлтийг тогтооход чухал шаардлагатай тул байгалийн хувиралт өөрчлөлтийг урьдчилан мэдээлэх явдал ч уялдан гармуй. Байгалийн элдэв хувиралт нь од гаригийн орчил хөдөлгөөнтэй шууд хамааралтай болохоор од гаригийн орчпл, түүнээс шалтгаалсан байгаль цаг уурын олон хэмнэлийг урьдчилан бодох шаардлага аяндаа гарна. Энэ шаардлагад одон зурхайд таван махбодын сургаалыг хэрэглэн хүний биохэмнэлийг тогтоодог xaр зурхай буюу махбодын зурхай хариу өгнө. Эл утгаар хар зурхай, анагаах ухаан хоёр өвөр   хоорондоо   нөхцөлдөн сүлбэлдэнэ.

Аливаа юмс үзэгдлийг таван зүйлийн бодист төрөлжүүлэн хураангуйлаад, таван зүйлийн бодисын хоорондох харилцан эсэргүүцэлдэх атлаа нэгддэг, харилцан хязгаарлалцах атлаа түшиглэдэг харьцаагаар аливаа юмс үзэгдлийн хоорондох харилцаа холбоог тайлбарлаж, чинагшид аливаа юмс үзэгдэл бол харилцан түшиглэлцэн, үйлдэлцэхийн дунд үүсч, хувирч, хөгжиж байдаг гэсэн хөгжил хувьслын үзлэзр ертөнцийн хөгжилт, хувиралтын жам ёсыг таних ухааныг таван махбодын сургаал гэнэ.

Эл таван махбодын сургаалын хөрс шим нь эртний Энэтхэгийн дөрвөн махбодыг онол юм. Дөрвөн махбодын онол нь төвд хэлт ном зохиолуудад элбэг тохиолдоно.Тухайлбал. Бурхан Буддагийн зохиол «Алтан гэрэл» хэмээх (Энэ судрыг XIV зууны эхээр алдарт хэлмэрч Шаравсэнгэ уйгар, төвд хоёр хэлнээс монгол хэлэнд орчуулаад тэр нь гар бичмэлээр дэлгэрч, хожим нь 1659 онд модон бараар хэвлэгдэн монгол орноо өргөн тархчухуй) судрын «хамаг өвчнийг амирлуулсан нэрт хорин дөрөвдүгээр бүлэг»-ийн дотор шороо, ус, гал, хий дөрвөн махбодын онолг Аюурведийн эмнэлгийн хий, цөс (шар), шүлсэн (бадгана)-ийн онол хийгээд хий, цөс, шүлсэн хурсан өвчний хөдлөх цаг, түүнийг дарах ерөндгийн чанар, амт, дөрвөн улирал, зургаан цагт гарах өвчин зэргийг товчилж өгүулсэн байдаг билээ. Чингэхлээр дөрвөн махбодын онол ч монголд   түрүү   үед дэлгэрчээ.

Дорно зүгийн таван махбодын сургаалд хоёр зүйлийн таван махбод байдаг. Үүнд: шороо, ус, гал, хий, огторгуйг одон зурхайн таван махбод, мод, гал, шороо төмөр, Усыг   хар   зурхайн   таван   махбод   гэж нэрлэнэ.

Одон зурхай, хар зурхай болон эмнэлэг, хэл шинжлэлд эдгээр таван махбодуудыи аль алиныг нь хэрэглэх боловч, хэл шинжлэл эмнэлэгт одон зурхайн, хар зурхай болон байгалийн (хорин дөрвөн улирал гэх мэт) үзэгдэлд хар зурхайн таван махбодыг голчилдог.

Одон зурхайн таван махбодын сургаал нь аль эртнээс Аюурведийн эмчилгээнд хэрэглэж, дараагаар нь төвдөөр дамжин XIV зууны үед монголд уламжлагдан хөгжижээ. Монгол эмнэлэгт өвчнийг таних хийгээд засах, эмчлэх ерөндгийг танихдаа эл таван махбодоор тайлбарладаг. Чингэхдээ шороон махбод бол хатуу чийрэг хүнд чанартай, үнэрээр гол болгосон үнэр, амт, дүрс, хүрэлцэхүүн, дуун зэрэг таван эрдэм төгсч, бодисын суурь болж тогтворжуулах хүндрүүлэх үйлдэлтэй; усан махбод бол нойтон услаг чанартай агаад амтаар гол болгосон амт, дүрс, хүрэлцэхүйн, дуун дөрвөн эрдэм төгсч бодисыг төлжүүлэх, усжуулан чийглэх үйлдэлтэй; гал махбод бол халуун чанартай бөгөөд дүрсээр гол болгосон дүрс, хүрэлцэхүйн, дуун гурван эрдэм төгсч, алив бодисыг боловсруулах, хайлуулах, шатаах үйлдэлтэй; хийн махбод бол хөнгөн хөлбөрөнгүй чанартай, хүрэлцэхүйгээр гол болгож, хүрэлцэхүйн, дуун хоёр эрдэм төгсч, бодисыг хөнгөрүүлэх, хөдөлгөх, дэлгэрүүлэх үйлдэлтэй; огторгуй махбод бол хөндий хоосон чанартай бөгөөд гагцхан дууны эрдэм төгсч, бодисын орших, арвижих, хөдөлгөөний орон зай болох бөгөөд завсарлан зааглах үйлдэлтэй гэж ном зохиолуудад дурдсан байдаг. Монгол анагаах ухаанд таван цул, зургаан сав, биеийн бүрэлдэхүүн зэргийг эл таван махбодоор төрөлжүүлэн хуваагаад махбодуудын хоорондох харьцаа холбоогоор өвчнийг таньж, сэргээн амирлуулах онолыг буй болгосон ажээ.

Хар зурхайн таван махбодын сургаал бол хоёр мянга гаруй жилийн түүхтэй бөгөөд аливаа юмс үзэгдлийг мод, гал, шороо, төмөр, ус гэсэн таван махбодод төрөлжүүлэн хуваагаад тэдгээрийн харьцаагаар өөрөөр хэлбэл эх, хөвгүүн, нөхөр, дайсан бололцох харьцаагаар тайлбарлах явдал юм. Үүнд: Эх, хөвгүүн, дайсны харьцаа гэдэг нь энэ нэгэн махбод нь тэр нэгэн махбодын эх болж байвч, нөгөө нэг махбодын хөвгүүн болж, энэ мэтээр нэг махбод нь эх, хөвгүүн зэргийн аль нь ч болох бололцоотой юм. Жишээлбэл: Модон махбод нь усан махбодын хөвгүүн болж, харин гал махбодын эх болдог тул модны хөвгүүн гал, галын эх мод гэх мэт. Энэхүү эх, хөв-гүүн бололцох харьцаанд үүсгэж, үүсгэгдэх, тэжээж, тэжээгдэх, төлжүүлэх, төлжүүлэгдэх   зэрэг   агуулга багтана.

Хар зурхайн таван махбодын эх, хөвгүүн, нөхөр, дайсан бололцох харьцааг томьёоллоор илэрхийлбэл: Мод, гал, шороо, төмөр, усыг дэс дараагаар нэг тойрог шугам дээр цагийн зүүний эргэлтийн чиглэлээр жагсаагаад, аль нэг махбодын эх, хөвгүүн, нөхөр, дайсныг олоё гэвэл түүний «урдах нь эх, дараах нь хөвгүүн, гурав дахь нь нөхөр, дөрөв дэх нь дайсан» болно. Жилийн хорин дөрвөн улирал, хүний биемахбодын хийгээд таван цулын судлын улиран давталтыг таван (хар зурхайн) махбодоор төрөлжүүлэн хуваагаад эх, хөвгүүн, дайсан, нөхрийн харьцаагаар шинжилж өвчнийг онон эмчлэх аргыг анагаах ухаанд өргөн хэрэглэсээр иржээ. Түүний тулд одон зурхайд жилийн дөрвөн улирлыг (нарийвчилбал хорин дөрвөн улирал болно) хуваахдаа хавар, зун, намар, өвөл хийгээд дөрвөн улирлын завсрын цаг тав болгодог байна. Үүнд: хаврын улирал бол цаг уур өдөр ирэхүйеэ урин дулаан болж, өвс, мод хөхрөн, ногоорч болжмор шувууд жиргэн донгодох цаг болно.

Хорин дөрвөн улирлын (монгол зурхайн ном зохиолуудад үүнийг хорин дөрвөн хадаас ч гэж нэрлэх ёсон буй) хуваалтаар бол хавар нь хаврын уур орох, хур усны цаг, ичигсэд хөдлөх, хаврын хугас дунд (хаврын өдөр шөнийн тэнцэл) ханш нээх, тариалангийн хур буух гэсэн зургаан цаг улирал болдог. Хаврын улирлын (хаврын урь орсноос хойшхи) эхний далан хоёр хоногт аргын хүчин тэнцэрэн модон махбод дэлгэрэхийн эрхээр хүний биеийн хий, цусны гүйдэл бадарч, шар ус, хөлсний нүх сүв нээгдэж, биеийн элч гадагш тархаж, элэгний судал нэвтрэн гүйх тул судлын лугшилт нь богширгын дуу мэт нарийн бөгөөд эрчимтэй лугшина. Үлдсэн арван найман хоногт шороон махбод дэлгэрч дэлүүний судал нэвтрэн гүйх тул судлын лугшилт нь хятрууны дуу мэт охор зөөлөн лугшина.

Зуны улирал бол цаг уур едөр ирэхүйе халуун дулаан болж, навч, цэцэг арвижин дэлгэрч, хур бороо элбэгшиж, байгаль дэлхий төлжин өсөх үе болой. Үүнд: Зуны улирлыг зуны уур орох, өчүүхэн дүүрэн, буудай боловсрох, зуны туйл (зуны наран буцах), бага халуун, их халуун гэсэн зургаан цаг улиралд хуваана. Зуны эхний далан хоёр хоногт аргын хүчин төгсч, гал махбод дэлгэрэхийн эрхээр хүний биеийн хий, цусны гүйдэл түргэсч, шар ус, хөлсний нүх сүв бүрмөсөн нээгдэж, бодисын солилцоо гадагш тархан, зүрхний судал нэвтрэн гүйх тул судлын лугшилт нь хөхөөн дуу мэт бүдүүн алгуур лугшина. Үлдсэн арван найман хоног нь өмнө дурдсан мэт болой.

Намрын улирал нь цаг уур өдөр ирэхүйе, жихүүн сэрүүн болж, үр жимс ясжин боловсорсон цаг үе юм. Намрын улирлыг намрын уур орох, сэрүүн болох (халуун эргэх), цагаан шүүдэр буух, намрын хугас дунд (намрын өдөр шөнийн тэнцэл) хүйтэн шүүдэр буух, хяруу унах гэсэн зургаан улирал болгон хуваана. Намрын улирлын эхний далан хоёр хоногт билгийн хүчин тэнцэрэн төмөр махбод дэлгэрэхийн эрхээр хүний биеийн хий цусан гүйдэл шургаж, шар ус, хөлсний нүх сүв хумигдаж, биеийн элч. дотогш шургаж, уушгины судал нэвтрэн гуйх тул судлын лугшилт нь бөднө шувууны дуу мэт охор ширүүн лугшина. Завсрын арван найман хоног дээрхи лугаа адил.

Өвлийн улирал бол цаг уур өдөр ирэхүйеэ тасхийм хүйтэн болж, ус шороо царцан хөлдөж, хандгай бугын дуу гарах цаг болно. Өвлийн улирлыг өвлийн уур орох, бага цасны улирал, их цасны улирал, өвлийн туйл (өвлийн нар буцах), бага хүйтэн, их хүйтэн болох хэмээн зургаан улиралд хуваадаг. Өвлийн улирлын эхний далан хоёр хоногт билгийн хүчин төгсч, усан махбод дэлгэрэхийн эрхээр хүний биеийн хии, цусны гүйдэл нуугдаж, шар ус, хөлсний нүх сүв битүүрч, биеийн элч дотор нуугдаж, бөөрний судал нэвтрэн гүйх тул судлын лугшилт нь цуучлын ДУУ мэт зөөлөн удаан лугшина. Үлдсэн арван найман хоногт шороон махбод дэлгэрч, дэлүүний судал нэвтрэн гүйх тул судлын лугшилт нь хятрууны дуун мэт охор зөөлөн лугшина

Ийихүү судлыг улиралд нь тохируулан мод, гал, шороо, төмөр, усыг харилцан нөхөр дайсан бололцох харьцаагаар шинжилж мзднэ. Тухайлбал, эрүүл чийрэг хүний судал нь улиралдаа зохицон эх, хөвгүүн, дайсан, нөхрийн харьцаагаар ёсоороо лугшина, харин үүний зсрэг болж өөрчлөгдөн дайсны харьцаан судлын лугшилт илэрвэл таван махбодын доторхи харьцаа нь эрүүл бус байдалд шилжиж байгаа тул тус хүн: өвчтэй дорой байгаагийн шинж. Цаг улиралд нь тохируулан судлыг шинжлэхүйд бие (өөрийн) судал дэлгэрч байвал хамгийн сайн, нөхөр судал дэлгэрч байвал өлзийтэй, хөвгүүн судал дэлгэрч байвал хүчтэй. дайсан судал дэлгэрч байвал өвчин нь хүнд бөгөөд   анагаахад   хүнд   хүчир   гэж үздэг.

Монгол анагаах ухаанд эмийг ерөнхийдөө өдөр хоёр удаа өгч хзрэглэдэг ч хоёроос олон өгөх ч учир буй. Чингэхдээ мөн л өдрийг арга билгээр хуваадагтайгаа уялдуулдаг байна. Тухайлбал, Өглөө бол сэрүүвтэр хий хөдлөх цаг мөн тул олонхидоо бадгана (шүлсэн), хийн эмийг хэрэглэх буюу бүлээн халуун чанартай эмийг өгдөг-Үдэд халуун цаг бөгөөд шар (цөс) хөдлөх цаг. Үүнд тохируулан үдэд шар, цус зэрэг өвчний эмийг өгөх буюу сэрүүн хүйтэн чанартай эмүүдийг өгдөг. Үдээс хойш бол дулаан сэрүүний хэмжээ тэгшивтэр тул халуун, сэрүүн чанартай эмүүдийн аль нэгийг өгөх буюу шар усыг хатаах эм, эсвэл хордож минчүүрүүлэх чанартай бона, мөнгөн ус зэрэг   орсон   (найрлагад   нь)   эмийг өгдөг.

Чингэхлээр монгол эмийг хэрэглэхэд өдөр, шөнө болон нар ургах шингэх, үд дунд гэх мэт цаг хугацааг нарийвчлах шаардлага аяндаа гардаг, үүнд мөн л оддын зурхай (цаг хугацааг нарийвчлан тогтоох) шаардагдах болно.

Дорно зүгийн, түүний дундаас манай ард түмний хэрэглэсээр ирсэн нэгэн гайхамшигтай зүйл бол хүмүүний хорвоог илээж буй насан титмийн хэмжээ хийгээд улиран давтагдаж буй цаг хугацаа жил сарыг (үүнийг «огторгуйн» хэмээн нэрийддэг нь ч арга билгийн агуулгатай аж) гол үнэлэх хэмжүүр болгоод таван махбодын онолд дулдуйдан, тухайн хуний биохэмнэл (үүнийг зурхайн ухаанд «жилийн тотгорык шинж» буюу «тухайн жил дэх хүмүний чулуу» гэж нзрлэнэ)"ийг тогтоож түүнийгээ амьдрал ахуй болон анагаах ухаанд хэрэглэсээр ирсэн явдал билээ.

Монголын гүн ухаантан. эмч, зурхайч нар энэ чиглэлээр олон тооны бүтээл туурвил гаргасан нь бидний үе хүртэл хадгалагдан, иржээ. Тухайлбал, цахар гэвш Лувсанчүлтэм «Махбодын зурхайн ёсны жилийн тотгорыг шинжихүй увдисын утгын хураангуй», «Харгай модны шинж тодоруулагч толь», Лхамын гэгээн Лувсанданзанжанцан «Үрийн зурхай сайтар номлосон бүхний хураангуй», эмч Лувсанчойнпэл «Махбод бүхний хураангуй аймаг савыг тодруулан үйлдэгч амьдын зурхай дөчин долоотыг эргүүлэн тоолохуйг улайтал хөтлөгч» хэмээх номуудыг зохиожээ. Эл өгүүлийг «Анагаах ухааны дөрвөн үндэс», Б. Жигмэдийн «Монгол анагаах ухааны үндсэн онол», «Дундат улсын анагаах ухааны нзвтэрхий толь» I дэвтэр болон цахар гэвш Лувсанчүлтэмийн   «Жа»   ботиудыг   эш   болгон бичивэй.

Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн, нүүдэлчдийн ахуйгаас гаралтай эмнэлэг, зурхайн гол огтлолцоотой хэсгийг мэргэжлийн хүмүүс хамтран судлаж ашигтай үрийг нь авч хэрэглэвээс хүн арддаа арвин буянтай үйлс болох болов уу хэмээн эл бяцхан өгүүллийг бичивэй.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1039
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК