Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1990, 4(76)
Умайн хүзүүннй өмөнг өндөр, нам идэвхжилтэй кобальт-60 үүсгүүрээр дотуур шарлага хийж эмчилсэн дүн
( Судалгааны өгүүлэл )

3. Норсмаа

Анагаах ухааны хүрээлэн

 

Умайн хүзүүний өмөн харьцангуй элбэг тохиолддог өвчний нэг учир түүнээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчилгээний арга барилыг сайжруулах асуудал хавдар судлагч эмч, мэргэжилтнүүдийн анхаарлыг зүй ёсоор татсаар байна. Сүүлийн жилүүдэд туяа эмчилгээ­ний аппарат хэрэгсэл боловсронгуй болсонтой холбоотой умайн хүзүүний өмөнгийн туяа эмчилгээний үр дүн сайжирч байна.

Умайн хүзүүний өмөнгийн улмаас туяа эмчилгээ хийлгэсэн нийт эмэгтэйчүүдийн 80,1 % нь 5 жил амьдардаг тухай А. С. Павлов 0983), Л. М. Марьина (1989) нар тодорхойлжээ.

Умайн хүзүүний өмөнгийн хожуу үед туяа эмчилгээ нь үндсэн эмчилгээ болдог бөгөөд дотуур шарлага нь умайн хүзүүний хавдрыг эмчлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ.

Манай улсад умайн хүзүүний өмөнгийн эмчилгээнд идэвхжил багатай кобальт-60 үүсгүүрийг хэрэглэж, энгийн аргаар эмчилж эхэлснээс хойш 30 шахам жил, идэвхжил өндөртэй кобальт-60 үүсгүүрээр аппаратын аргаар эмчилгээ хийдэг болсноос хойш 8 жил болж байна.

Бидний ажлын гол зорилго нь умайн хүзүүний II—III үеийн өмөнтэй өвчтөнийг туяагаар эмчлэхдээ дотуур шарлагыг өндөр, нам идэвхжилтэй кобальт-60 үүсгүүрийн тусламжтайгаар энгийн буюу аппаратын аргаар хийж, эмчилгээний үр дүнг харьцуулан судлахад оршино.

СУДАЛГААНЫ АРГА БА МАТЕРИАЛ: Манай улсын хавдар судлалын төвд 1978-1985 онд умайн хүзүүний II-III үеийн өмөнгийн улмаас туяа эмчилгээ хийлгэсэн 120 өвчтөний эмчилгээний үр дүнг 5 жилээр гаргаж, туяа эмчилгээний нөлөөнөөс үүссэн эрүүл эдийн гэмтэлтэй харьцуулан судлав.

Эмчилгээ хийлгэсэн нийт эмэгтэйчүүдийн 66,7% нь 40-59 насны хүмүүс байлаа.

Эдийн шинжилгээний байдлаас харахад 98,3%-д нь хавтгай эсийн хавдар илрэв.

Дээрх өвчтөнүүдэд туяа эмчилгээг хосолсон аргаар хийсэн бөгөөд гадуур шарлагыг «АГАТ-С», «ЛУЧ-1» аппаратаар угтуулсан (өгзөг, хэвлийн) 6-8х 12-16 см-ийн хэмжээтэй 4 талбайгаар, долоо хоногт 6 удаа хийж, нэг удаагийн эмчилгээгээр А-цэгт 1,2 Гр, Б цэгт 2 Гр (Гр-цацрагийн тунгийн нэгж) өгөв.

Умайн хүзүүний II-III үеийн өмөнтэй туяа эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүдийг дотуур шарлага хийсэн аргаар нь хоёр бүлэгт хувааж судлав.

Нэгдүгээр бүлэгт: 60 өвчтөн хамрагдав. Эдгээр өвчтөнд гадуур шарлагыг хөдөлгөөнгүй аргаар, завсарлагаагүйгээр үргэлжлүүлж, дотуур шарлагыг идэвхжил багатай кобальт-60 үүсгүүрээр энгийн аргаар хийв. Дотуур шарлагыг долоо хоногт нэг удаа, 24-48 цагаар хийж, нэг удаагийн эмчилгээгээр А-цэгт 15-20 Гр, Б цэгт 7,5-8 Гр өгсөн.

Хоёрдугаар бүлэгт: 60 өвчтөн хамрагдсан. Энэ бүлгийн өвчтөнүүдэд гадуур шарлагыг хөдөлгөөнгүй аргаар 14-21 хоногийн завсарлагаатайгаар, дотуур шарлагыг идэвхжил өндөртэй кобальт-60 үүсгүүрээр «АГАТ-В» аппаратын аргаар хийв.

Хүсн э гт 1

Хосолсон туяа эмчилгээгээр   өгөгдсөн цацрагийн хэмжээг өвчний үе шаттай  харьцуулсан үзүүлэлт

 

Дотуур шарлагыг долоо хоногт 1-2 удаа, 30 минутаас 1 цагаар хийж, нэг удаагийн змчилгээгээр А цэгт 10 Гр, Б цэгт 2,5 Гр өгсөн.

Нэгдүгээр бүлэгт хамрагдсан II үеийн өмөнтэй 28 өвчтөнд дотуур шарлагаар А-цэгт 40—50 Гр, Б цэгт 15—30 Гр, гадуур шарлагаар А цэгт 21—24 Гр, Б цэгт 36—40 Гр, хосолсон туяа эмчилгээгээр А цэгт 61—104 Гр, Б цэгт 51—70 Гр өгөв. Харин III үеийн өмөнтэй 32 өвчтөнд дотуур шарлагаар А цэгт 60—80 Гр, Б цэгт 22—30 Гр, гадуур шарлагаар А цэгт 21—34 Гр, Б цэгт 35—56 Гр, хосолсон туяа эмчилгээгээр А цэгт 81—114 Гр, Б цэгт 58— 80 Гр өгөв.

Хоёрдугаар бүлэгт хамрагдсан II үеийн өмөнтэй 27 өвчтөнд дотуур шарлагаар А цэгт 30—40 Гр, Б цэгт 7,5—10 Гр, гадуур шарлагаар А цэгт 27—30 Гр, Б цэгт 46—48 Гр, хосолсон туяа эмчилгээгээр А цэгт 57—70 Гр, Б цэгт 53—60 Гр, III үеийн өмөнтэй 33 өвчтөнд дотуур шарлагаар А цэгт 40—60 Гр, Б цэгт 22—34 Гр, гадуур шарлагаар А цэгт 28—33 Гр, Б цэгт 48—50 Гр, хосолсон туяа эмчилгээгээр А цэгт 68—90 Гр, Б цэгт 67—70 Гр тус тус өгөв.

СУДАЛГААНЫ ДҮН, ШҮҮМЖ. Дээрх аргаар туяа эмчилгээ хийлгэсэн умайн хүзүүний өмөнтэй 120 өвчтөний эмчилгээний шууд үр дүнг эмчилгээ дууссан тухайн үед нь эдгэрсэн, сайжирсан, эмчилгээний үр дүн өгөөгүй гэсэн үзүүлэлтээр, ойрын үр дүнг эмчилгээ дууссанаас хойш 2 жилээр, алсын үр дүнг 5 жилээр гаргав.

Судалгаанаас харахад дотуур шарлагыг идэвхжил багатай кобальт-60 үүсгүүрээр (геmote аtterloading) аргаар хийлгэсэн I бүлгийн 60 өвчтөнөөс 81,9 ±7,9% нь эдгэрч, 15,0 ± 4,6% нь сайжирч; 3,3±2,3%-д нь эмчилгээний үр дүн илрээгүй байна. Харин дотуур шарлагыг идэвхжил өндөртэй кобальт-60 үүсгүүрээр (геmote аtterloading) аргаар хийлгэсэн II бүлгийн 60 өвчтөнөөс 78,3 ±5,3% нь эдгэрч, 16,7±4,8% нь сайжирч, 5,0±2,8%-д нь эмчилгээний үр дүн илрээгүй байна. Туяа эмчилгээ хийлгэсэн умайн хүзүүнйй өмөнтэй нийт өвчтөнүүдээс 80,0 ±3,6% нь эдгэрч, 15,8 ±3,3% нь сайжирч, 4,2± 1,8 %-д нь эмчилгээний үр дүн илрээгүй байна.

Умайн хүзүүний өмөнгийн туяа эмчилгээний ойрын ба алсын үр дүнг дотуур шарлага хийсэн аргатай нь харьцуулан хүснэгтээр үзүулбэл:   (хүснэгт 3)

Судалгаанаас үзэхэд дотуур шарлагыг энгийн аргаар хийлгэсэн I бүлгийн 60 өвчтөнөөс нэг жил хүртэлх хугацаанд 83,3±4,8% нь амьдарч, 16,7±4,8% нь нас барж, 1—2 жилд 71,6±5,4% нь амьдарч, 11,7± 4,1 % нь нас баржээ. 2—3 жилийн дотор 53,3±6,3% нь амьдарч, 13,6± 4,3% нь нас барж, 3—4 жилд 51,7±6,4%-нь амьдарч 6,4±3,2% нь нас баржээ. Харин 4—5 жилийн хугацаанд 40,0±6,3% нь амьдарч, 11,6±4,1 % нь нас барсан байна.

Энэ бүлгийн өвчтөнөөс 5 жилийн хугацаанд нийтдээ 40,0±6,3% нь амьдарч, 60,0±6,3% нь нас барсан байна.

Хүснэгт 2


Умайн хүзүүний өмөнгийн туяа эмчилгээний үр дүнг дотуур шарлага хийсэн аргатай   нь харьцуулсан үзүүлэлт


Хоёрдугаар бүлэгт хамрагдсан 60 өвчтөнөөс нэг жилийн дотор 91,6±3,6% нь амьдарч, 8,3±3,5% нь нас баржээ. 1—2 жилийн дотор 76,6±5,4% нь амьдарч, 15,0±4,6% нь нас барсан байна. Мөн 2—3 жилд 68,8±6,0% нь амьдарч, 8,3± 3,5% нь нас барж, 3—4 жилд 61,6±6,2% нь амьдарч 6,6±3,2% нь нас баржээ. 4—5 жилийн. хугацаанд 61,1 ±6,2% нь амьдарч, нэг ч хүн нас бараагүй байна. Нийтдээ энэ бүлгийн өвчтөнөөс 5 жилийн хугацаанд 61,6±6,2% нь амьдарч, 38,3±6,2% нь нас барсан байна.

Умайн хүзүүний өмөнг туяагаар эмчлэхэд бага аарцгийн хөндийн эрхтнүүд цацрагийн нөлөөнд өртдөг. Эмчилгээний үр дүн ч эдгээр эрхтэнд үүссэн туяаны гэмтлээс  ихээхэн шалтгаална.

Бид туяа эмчилгээний үед цацрагийн нөлөөнд өртөж байгаа арьсан доорхи эд ба  аарцгийн хөндийн эрхтнүүдэд үүссэн гэмтлийн хувийг тодорхойлов.

Судалгаанаас үзэхэд 1 бүлгийн өвчтөнүүдэд шулуун гэдэсний хожуу үеийн үрэвсэл 21,7 ±5,3%; давсагны үрэвсэл 23,3 ±5,4%; II бүлгийн өвчтөнүүдэд шулуун гэдэсний хожуу үеийн үрэвсэл 30,0± 5,9%, давсагны үрэвсэл 30,0±5,9% үүсчээ. Аарцгийн хөндийн эрхтнүүдийн гэмтэл II бүлгийн хүмүүст харьцангуй их тохиолдож байгаа нь, хосолсон туяа эмчилгээгээр өгөгдсөн цацрагийн нийт тунгийн хэмжээ харьцангуй их байгаатай холбоотой гэж үзэв. Туяа эмчилгээ хийлгэсэн нийт өвчтөнүүдээс 25,8 ± 3,9 %-д нь шулуун гэдэсний, 26,7± 4,0 %-д нь давсагны үрэвсэл үүсчээ.

Дээрх хүснэгтээс үзэхэд арьсан доорхи эдийн хатууралт I бүлгийн өвчтөний 26,7±5,7%, II бүлгийн өвчтөний 36,6±6,2%, туяаны шарх II бүлгийн өвчтөнөөс 1,6%-д нь үүссэн байна. Туяа эмчилгээ хийлгэсэн 120 өвчтөнөөс 31,7±4,2%-д нь арьсан доорхи эдийн гэмтэл, 0,008%-д нь туяаны шарх үүсчээ.


Хүс нэ гт 3


Умайн хүзүүний өмөнгийн туяа эмчилгээний ойрын ба алсын үр дүн

 

 

Хүснэгт

Аарцгийн хөндийн эрхтнүүдэд үүссэн хожуу үеийн гэмтлийг дотуур шарлага хийсэн аргатай нь харьцуулсан үзүүлэлт

Гэмтлийн нэр

Хүснэгт 5.

Гадуур шарлагын нөлөөнөөс үүссэн   арьсан доорхи эдийн гэмтлийг  бүлэг тус бүрээр харьцуулан гаргасан үзүүлэлт

Арьсан доорхи эдийн гэмтэл II бүлгийн өвчтөнүүдэд илүү тохиолдож байгаа нь гадуур шарлагаар өгөгдсөн цацрагийн тун энэ бүлгийн өвчтөнд харьцангуй их байгаагаас шалтгаалсан гэж үзэв.

ДҮГНЭЛТ:

1. Умайн хүзүүний өмөнтэй өвчтөнд өндөр идэвхжилтэй кобальт-60 үүсгүүрээр цэнэглэгдсэн АГАТ-В аппаратаар дотуур шарлага хийхэд эмчилгээний үргэлжлэх хугацаа богино, өвчтөнд зовиур шаналгаа багатайн гадна эмчилгээг алсаас удирдан явуулдаг учир эмч, ажилчид цацрагийн нөлөөнд өртөхгүй байх боломжтой байн.

2. Дотуур шарлагыг өндөр идэвхжилтэй кобальт-60 үүсгүүрээр «АГАТ В» аппаратын тусламжтайгаар хийлгэсэн өвчтөний 61,6±6,2% нь нам идэвхжилтэй кобальт-60 үүсгүүрээр энгийн аргаар хийлгэсэн өвчтөний 40,0 ±6,3% нь 5 жил амьдарсан байна.

3. Цаашид умайн хүзүүний өмөнг туяагаар эмчлэхдээ дотуур шарлагыг, өндөр идэвхжилтэй СО-60 үүсгүүрээр цэнэглэгдсэн «АГАТ-В» аппаратын тусламжтайгаар хийдэг аргыг боловсронгуй болгож, хавдар судлалын практикт өргөн нэвтрүүлэх шаардлагатай байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 637
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК