Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1990, 4(76)
Мэргэжлийн зөвлөгөө лабораторийн оношлогооны яаралтай шинжилгээний асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Д. Энэбиш 

ЭНЭМХУНТ

 

Эмнэлзүйн болон биохимийн лабораторийн яаралтай шинжилгээ нь өвчний шинж тэмдэг хурдан өөрчлөгдөж бас махбодын нэг ба хэд хэдэн тогтолцооны үйл ажиллагаа  гүнзгий хямралд орсноос эмчилгээний яаралтай арга хэмжээ зайлшгүй шаардлагатай болсон үед өвчтөний биеийн байдал, үйл ажиллагааг зөв үнэлэхийн тулд хийгдэнэ. Энэ нь голдуу мэс заслын үед, мэс ажилбарын дараа, гэмтэл, түлэгдэл, тархи уушигны цусан хангамжийн хурц хямрал, зүрх судас, уушги, бөөр ба элэгний үйл ажиллагааны хурц дутагдал, цус бүлэгнэх тогтолцооны хүнд эмгэгүүд, төрөлтийн хүндрэлүүд, нярайн яаралтай тусламж шаардах эмгэг байдлууд юм. Нөгөө талаар тусгай шинж тэмдгүүдийн төдийгүй хам шинжүүдээр эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа, бодисын солилцооны түвшинг зөв тогтоох, үнэлэх хэрэгцээ тохиолдох үед гол нь онош тогтоох бус хүчилтөрөгчийн болон цусны эргэлтийн дутагдал, судсан дотор цус бүлэгнэлтийн тархмал, хам шинж зэргийг тогтоох явдал чухал.

Ийм үед лабораторийн шинжилгээний зорилго нь нарийсч эдгээр хам шинжүүдийг «оношлох»-д чиглэгдэх ба үүний үндсэн дээр эмнэлзүйч эмч эмчилгээний тохирсон чиглэлийг тогтоох, бодисын солилцоог тэгшитгэх боломжтой болно.

Мэс заслын үед, мэс заслын дараа, сэхээн амьдруулах, эрчимт змчилгээний үед хүчилтөрөгчийн дутагдлаас гаргах,бодисын солилцооны алдагдлыг засах, илчлэгийн байдлыг тогтворжуулах, цусны хүчил шүлтийн тэнцвэр болон ус эрдсийн хэвийн байдлыг хангах зэрэг эмчилгээг яаралтай хийх шаардлага зайлшгүй гардаг. Энэ бүгдийг хийхэд лабораторийн шинжилгээ л тус болж эмчилгээний чиглэлийг зааж өгөх ёстой.

Голдуу цус, шээсний эмнэлзүйн шинжилгээ, гематокрит үзүүлэлт, нугасны шингэний шинжилгээ, цусны бүлэг ба резус хамаарлыг тодорхойлох, глюкоза, мочевина, креатинин, нийт уураг, билирубин, хэрэв шаардлагатай бол хүчил шүлтийн ба электролитийн үзүүлэлт, аминотрансферазууд ба амилаз ферментүүдийн идэвхийг тодорхойлдог.

Ямар шинжилгээ хийхийг эмчлэгч эмчээс заах ба шинжилгээний үр дүнг цус алдалтын байдал эргэлтэнд буй цусны эзэлхүүний хэмжээ, цусны хийн найрлага хүчил-шүлтийн тэнцвэр ус-электролитийн солилцоо, бөөрний ялгаруулах үйл ажиллагаа зэргийг үнэлдэг. Энэ бүгдийг богино хугацаанд үнэн зөв мэдээлэх үүрэг лабораторийн албаныханд ноогдоно.

Манай оронд эмнэлгийн байгууллагууд олширч, улсын том төвүүд, клиникнйн эмнэлгүүд бий болохын хирээр эмнэлзүйн, биохимийн болон бусад хурдавчилсан шижилгээний лабораториудыг байгуулж, зохион байгуулалт, арга зүйн хувьд боловсронгуй болгох шаардлага амьдралаас урган гарч байна.

Энэ нь эмнэлгийн ерөнхий тусламжийн болон тусгай мэргэжлийн эмнэлгүүдийн аль алинд нь хамаатай. Харин тусгай мэргэжлийн эмнэлгүүдэд хурдавчилсан шинжилгээгээр яаралтай оношлох явдал мэргэжлийн хүрээнд хийгдэх учраас өвчний нэр төрөл цөөн, шинжилгээний тоо нь ч цөөн, харин нилээд нарийн өн­дөр түвшинд хийгдэх онцлогтой. Нэгдсэн томоохон төвд эмнэлгүүдэд өргөн хүрээтэй шинжилгээ (эмнэлзүй, биохими, микробиологи, серологийн)   хийгдэх нь дамжиггүй.

Яаралтай тусламж шаардах зарим өвчнүүд, тэдгээрийн үед зайлшгүй хийгдэх хурдавчилсан шинжилгээ, сорилуудын жагсаалтыг эмгэг тус бүрээр нь гаргасан байх нь чухал. Гэхдээ тухайн үед шаардлагатайг нь сонгож хийх болно. Шинжилгээний арга зүйн бэрхшээл; төвөгтэй байдал нь хоёрдугаар зэргийн асуудал байх ёстой. Яаралтай шинжилгээний лабораториудыг (ЯШЛ)  төвлөрсөн лабораторийнхоо харъяа байдлаар сэхээн амьдруулах тасаг, эрчимт эмчилгээний цэгүүдийг түшиглэн байгуулах ба хүлээн авахад ч ойр байх шаардлагатай байна.

ЯШЛ-д тусгай бүлэг ажиллаж болох боловч голдуу төлөвлөгөөт шинжилгээ хийдэг лабораторийн ажилтнууд шөнийн цагт ээлжээр жижүүрлэх нь манай нөхцөлд тохирно. Шинжлэгдэхүүнийг өвчтнөөс жижүүрийн сувилагч зохих журмыг баримтлан авч өгнө. Өвчтөнд тавьсан хаймсуураас авсан цусанд кали тодорхойлоход 1,6—10,8 ммоль/л хүртэл хэлбэлзэж болохыг анхааруулахад илүүдэхгүй юм. Орчин үед венийн судаснаас авсан цусыг 1 цагийн дотор шинжлэх нь зүйтэй гэж үздэг.

Яаралтай шинжилгээ хийж буй эмч, ажилтнууд багаж аппаратаа шалгах, нэмэлт тохируулга хийх стандарт болон хяналтын ийлдсээ давтан ба зэрэгцүүлэн шинжлэх зэргээр үргэлжийн бэлтгэлтэй, хяналттай байх ёстой.

Яаралтай хийгдэх зайлшгүй шаардлагатай шинжилгээний жагсаалтыг эмнэлгийн онцлогт тохируулан гаргаж батлуулсан байх ба түүнийг эмнэлзүйч эмчийн шаардлагаар жижүүрийн лаборант хийх ба хурдавчилсан шинжилгээний лабораторийг зохих журмаар тоноглож, урвалж бодисууд, бусад хэрэглэгдэхүүний хангамжийг хүрэлцээтэй байлгахад зориуд анхаарах ёстой. Шинжилгээннй хариуг шинжлэгдэхүүн авснаас хойш 1 цагийн хугацаанд эмчлэгч эмчид гаргаж өгөх хэрэгтэй. Шинжилгээг батлагдсан аргаар хийх ба зарим тохиолдолд оношлуурын хуурай сорил, яаралтай шинжилгээний зориулагдсан урвалжууд ашиглах ба тусгай хурдавчилсан шинжилгээний тоног төхөөрөмж хэрэглэн үнэн зөв хийх шаардлагатай. Хурдавчилсан шинжилгээ сорилуудын жагсаалт нь төлөвлөгөөтэй хийгдэх шинжилгээнүүдийг давтсан хувилбар байж болохгүй. Үүнийг ойлгуулахын тулд эмнэлзүйч эмч нарын яаралтай оношлогоо, бодисын солилцооны болон эмгэгийн биохимийн талаархи мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатай. Наад зах нь хэрэв лабораторид цусны нийт  билирубин ба шээсэнд билирубин ба уробилиногены хэмжээг тодорхойлсон байхад цусны шууд ба шууд бус билирубиныг үзэх хэрэгцээ огт үгүй юм гэдгийг ойлгуулах жишээтэй юм. Өвчтөнийг шууд бус антикоагулянтаар эмчилж буй үед протромбины заалт (индекс)-ыг яаралтай шинжлэх хэрэгцээгүй бөгөөд учир нь шинжилгээний үр дүн хичнээн хурдан гарсан ч явуулж буй эмчилгээгээ хурдан «засах» боломжгүй шүү дээ. Лабораторийн эмч нарын мэдлэг өндөр байж тэд эмнэлзүйн эмч нарынхаа шинжилгээний онош зүйн талаархи боловсролоо дээшлүүлэхэд дөхөм үзүүлэх ёстой. Манайд ахлах ангийн оюутнуудад лабораторийн оношлогоо, эмнэлзүйн химийн хичээлийг оновчтой зааж, змнэлгийн лабораторийн албаны их эмч, дунд мэргэжилтнүүдийн мэргэжлийг дээшлүүлэх ажлыг шинэ шатанд гаргаж, сургалтын ажлыг гардан явуулах мэргэжлийн тэнхимийг эмч нарын мэргэжил дээшлүүлэх факультетэд байгуулан ажиллуулах цаг болжээ. Өвчтөний бие махбодын үйл ажиллагааг 24 цагийн турш лабораторийн хяналтын дор эмчлэх шаардлагатай үед лабораторийн ажилтнуудын ажлын хуваарийг зохистой болгоход анхаарах нь зүйтэй юм. Ер нь сэхээх, эрчимт эмчилгээний тасгийн лабораторийн эмч, лаборантуудын орон тоо. мэргэжлийн бэлтгэл, тоног техөөремжийн хангамж чухал ач холбогдолтой. Туршлагатай лаборантууд их хэрэгтэй байгаа юм. Эмч, лаборантын тооны харьцаа буруугаас болж лабораторийн эмч нар ажлын цагийнхаа ихэнхийг лаборантын хийх ажилд зарцуулж байна. Манайд лабораторийн дунд мэргэжилтнүүдийн мэргэжлийг дээшлүүлэх, давтан сургах асуудал огт хийгдэхгүй байна.

Хийгдвэл зохих яаралтай шинжилгээний нэр төрөл нь эмчлэгч эмчийн болон эмчлүүлэгчийн зайлшгүй шаардлага хэрэгцээнд тохирч тогтоогдоогүй, зөвхөн лабораторийн багаж тоног төхөөрөмж урвалж бодисуудын хангамжинд захирагдсан тэр ч байтугай лабораторийн эмч, ажилчдынхаа мэдлэг чадварын хязгаарт баригдсан байдалтай байгаа нь үнэн юм. Улсын болон  хот  хөдөөгийн эмнэлгүүдэд зайлшгүй хийгдэх лабораторийн яаралтай шинжилгээнүүдийн боломж чиглэлийг ЭХЯ-ны лабораторийн зөвлөлөөс эмнэлгүүдийн зэрэглэл, мэргэжлийн байдлаар тогтоож, урвалж бодисуудын нөөц, багаж тоног төхөөрөмжийн хангамж, хуваарилалтыг шууд зохицуулах арга хэмжээ авч байх нь зүйтэй.

Хурдавчилсан шинжилгээний лабораторид заримдаа нэгэн зэрэг олон шинжлэгдэхүүн ирсэн тохиолдолд алиныг нь эхэлж хийх вэ гэдэг асуудал тулгарна. Энэ үед юуны өмнө сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийнхийг эхлэх ёстой боловч зарим урвалж бодис, уусмал, бэлэн сорилууд хэрэглэж эхэлсэн тохиолдолд маш тогтворгүй, амархан муудаж өөрчлөгддөг, өнгө нь дорхноо арилдаг, агаарт исэлддэг зэрэг байдлуудыг харгалзах нь дамжиггүй. Өндөр хөгжилтэй зарим орнуудад шинжилгээний дүнг яаралтай мэдээлэх зохион байгуулалт, дэс дарааллыг хүртэл тогтоосон байх ба цаг хожих үүднээс телефон, телетайпаар хариуг өгдөг байна. Бланкаар (цаас) мэдээлэх нь хугацаа алддаг тул дараа нь бичиж явуулдаг ажээ.

Гадаад орнуудад эмнэлгийн яаралтай шинжилгээг хийх хүрээ нь манайхаас зүйрлэхийн аргагүй өргөн юм. Түргэн шинжилгээннй лабораторид биологийн шингэнүүдэд янз бүрийн эмийн бодисуудын агуулагдах хэмжээг тодорхойлж тогтоодог төдийгүй микробиологийн шинжилгээнүүдийг хийдэг. Энд цус, шээсний ариун чанар, үүсгэгч, тэдгээрийн антибиотикд мэдрэг чанарыг хүртэл хурдавчилсан аргуудаар шинжилдэг байна. Өвчнийг дор нь оношлож, үүсгэгчийг нь тогтоож түүний ямар эмийн бодист мэдрэг байгааг нь мэдэх нь эмчилгээг эрт эхэлж, эмийг зөв сонгож авахад тусалснаараа эдийн засгийн хувьд ч чухал ач холбогдолтой.

Хурдавчилсан шинжилгээг оновчтой, чанартай хийж эмчлэгч эмч, шинжлэгч эмч хамтран дүгнэх нь ихэнх тохиолдолд үр дүнтэй бөгөөд эмнэлзүйч эмч, биохимич эмчийн эмнэлзүйн сэтгэлгээг хөгжүүлж, тэдний ажлын уялдаа холбоог сайжруулна.


 

ХАВДАР УСТГАГ Ч  ХҮЧИН ЗҮЙЛ (ХУХЗ)

Хүний бие махбодод нийлэгждэг халдвар үхүүлэх хүчин зүйл нь хорт хавдрын эсрэг   үйлчилгээтэй  биомолекулын нэг төлөөлөгч юм. ХУХЗ-ыг цусны  макрофагууд, ХУХЗ (лимфотоксин)-ыг лимфоцидүүд ниийлэгждэг байна. Хэдийгээр хавдар устгагч шинж чанарынх нь үндсэн дээр ХУХЗ-ыг нээсэн боловч бие махбодийн дархлалын болон нөхөн төлжих үйл ажиллагаанд оролцдог үржил хөгжлийг зохицуулагч үүрэгтэй болох нь тодорхойлогджээ.Уг уураг эс хоорондын мэдээлэл дамжуулдаг зөөгч полипепдид болох цитокинүүдийн бүлэгт хамаарагдана. Цусны макрофагууд гадаад орчноос орж ирсэн нянг залгин устгахын зэрэгцээгээр бичил биетний эсийн ханын бүрэлдэхүүн болох липополисахаридын нөлөөгөөр ХУХЗ-ийг нийлэгжүүлдэг бөгөөд энэ ньцаашид Т ба В лимфоцит эсүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлж, дархлалын процессийн үр дүнд эсрэг биес нийлэгжин халдварыг зогсоох үйлчилгээтэй ажээ. Мөн холбогч эдийн фибробласт, ясны цус төлжүүлэгч эсүүдэд гормоны нөлөө үзүүлж шинээр судас бий болох, гэмтсэн эд эс нөхөн төлжих явдалд чухал үүрэг  гүйцэтгэдэг байна.

ХУХЗ-ийн үндсэн үүргүүдийн дотроос өөрчлөгдсөн гадаргуугийн эсрэг төрөгч бүхий хорт хавдрын эд эсийг таньж устгах шинж чанар нь судлаачдын анхаарлыг ихэд татаж байгаа юм. Бие махбод бичил биетнээр халдварлах үед хорт хавдар өөрөө устаж үгүй болж байгаа тохиолдлыг өнгөрсөн зууны үеэс зарим эмч нар ажиглаж, Колейн токсин, БЦЖ вакцин тариа зэргийг хийж ашиглаж иржээ. Олон жилийн эрэл хайгуулын үр дүнд 1970-аад оны үед АНУ-ын хавдар судлалын төвд хавдар устгагч хүчин зүйлийг (ХУХЗ) анх нээж, эд эсэд үзүүлэх нөлөө бүтэц, үүрэг ажиллагааг нь судалж иржээ. Тус уургийн молекул жин нь полиакриламид гелэлектрофорезоор шалгахад 17000 дальтон байх бөгөөд идэвхтэй уургийн молекул нь 157 амин хүчлээс тогтдог байна. Хулгана, харх, туулай, ба хүний ХУХЗ уургийн анхдагч бүтэц нь 80%-ийн ижил төсөөтэй (гомолог) шинж чанартай ажээ.

1985 онд анх хүний ХУХЗ генийг ялган авч, генийн инженерзүйн аргаар плазмид буюу тээгч молекулын тусламжтайгаар гэдэсний савханцарын омогт шилжүүлэн суулгаснаар тус уургийг их хэмжээгээр ялган цэвэрлэж, судлах боломж нээгдсэн байна. ХУХЗ ген нь 4 экзоноос тогтох бөгөөд 1,2-р экзон нь зохицуулгын мэдээллийг агуулна. 3-р экзоны 14 амин хүчлийн мэдээлэл нь 4-р экзоны хамт тус уургийн бүтцийн мэдээллийг агуулдаг байна.

Судлаачид өнөөдөр ХУХЗ-ийг анагаах ухааны практикт нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байна. Урьдчилсан туршилтуудыг дэлхийн нилээд олон оронд явуулж эхэл­жээ. ХУХЗ-ийн түвшин хүний биед байх ердийн хэмжээнээс хэтэрвэл хортой шинж чанар нь давамгайлж татах, үжих (сепсис), жин алдах улмаар амь осолдоход хүртэнэ. Ийнхүү хорт хавдрыг устгах чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээгээр организм дахь ХУХЗ-ийн түвшинг тогтоон барьж, эрүүл эд эсэд үзүүлэх хортой нөлөөг нь багасгах чиглэлийн дагуу судалгаа хийх шаардлагатай юм. Хуруу шилэнд ургуулсан хавдрын эдийн өсгөвөр дээр ХУХЗ ба интерфероныг хамтад нь туршин үзэхэд хавдар устгах чадвар нь тус тусад нь үйлчлүүлснээс хавьгүй илүү байсан байна. Энэ үндсэн дээр тулгуурлан цитокинүүдийг тодорхой харьцаатайгаар хамтад нь хэрэглэх ба туяаны эмчилгээтэй хавсрах, эсрэг биестэй холбон өгөх зэрэг эмчилгээний аргуудыг боловсруулж байгаа ажээ.

Бид гэдэсний савханцарын омогт шилжүүлэн суулгасан хүний ТНР генийн илрэлийг шалгах, тус генд хэт ягаан туяаны үйлчлэлээр (ХЯТ) мутаци үүсгэж, нийлэгжсэн уургийн идэвхийн өөрчлөлтийг харьцуулан шалгах зэрэг судалгааны ажлуудыг хийж үзсэн юм.

Судалгаанд хүний ХУХЗ генийг агуулагч 706 ширхэг хос суурийн урттай ДНХ-ийн хэсэг бүхий рТК ТNF   плазмидыг ашиглав.

.        у    С1а1 ТКг^


 

Хүний Тиmог. Nесгоsis Fасtог-ын генийг агуулагч  рТКТN  плазмидын бүдүүвч

Энэхүү плазмидыг гэдэсний савханцарын ДН—1  омогт трансформацийн замаар оруулан, ХУХЗ  генийн илрэлийг лактозын үйлчил­


гээгээр идэвхжүүлэв. Хүний ХУХЗ  генийн илрэл нь гэдэсний савханцарын омогт амжилттай явагдсан бөгөөд бактерийн нийлэгжүүлсэн уургийн 15%-ийг ХУХЗ эзэлж байлаа. Трасформант омгийг 10л М9 тэжээлийн орчинд өсгөвөрлөхөд эсийн биомассаас 10мт ХУХЗ цэвэрлэсэн бөгөөд энэ нь хэвлэлийн зарим үр дүнгүүдтэй тохирч байгаа юм. Нийлэгжүүлсэн ХУХЗ уургийн хавдар устгагч чадварыг (титрийг) хулганы «L» эсийн өсгөвөр дээр титрийн аргаар туршин 24 цагийн дараа микроскопоор уншиж тодорхойлоход 1 грамм трансформант бактериас ялгаж цэвэрлэсэн ХУХЗ нь  миллиард хавдрын эсийг устгах чадвартай байсан нь ХУХЗ-ийн идэвхи маш өндөр байгааг харуулж байна.

Бид ялгаж цэвэрлэсэн ХУХЗ уургийг пепсин, хемотрипсин, папайн зэрэг протеаза ферментүүдээр үйлчлүүлэн уургийн гидролизатыг «L» эсийн өсгөвөр дээр туршин үзэв. Уургийн задраг нь хавдрын эсийн устгах чадвартай байгаа нь ТNF уургийн рецептортой холбогддог домен болон устгагч доменүүд маш ойрхон оршиж байгаа юмуу аль эсвэл нэг л домен дээрхи 2 үүргийн аль алиныг гүйцэтгэж байж болох юм гэсэн дүгнэлтэд хүргэв.

Ялгаж цэвэрлэсэн 0.05 микрограмм хэмжээ бүхий плазмидыг 254 нанометрийн урттай ХЯТ-аар 50 см зайнаас 2, 5, 10, 20 минутийн хугацаагаар шарж үйлчлүүлсний дараа гэдэсний савханцарын ДН—I омогт трансформацийи аргаар оруулан ампициллинтэй хатуу тэжээлийн орчинд тараан суулгав. 1-р хүснэгтэд ХЯТ-аар үйлчлүүлсний дараа авсан трансформант омгийн колонийн тоог үзүүлэв.

 

Эдгээр трансформант омгуудаас 200 гаруй колонийг сонгон авч М9 тэжээлийн орчинд 37°С-т өсгөвөрлөн, нийлэгжсэн ТNF-ыг бактерийн биомассаас хэт өндөр авианы тусламжтайгаар задлан чөлөөлж, идэвхийг хулганы «Р» эсийг өсгөвөр дээр титрийн аргаар туршив. Хяналтын өсгөврийнхтэй харьцуулахад 6 өсгөврийн идэвхи суларсан байсан бөгөөд эдгээрийн нийлэгжүүлсэн уургийн суспензийг «L» эсийн өсгөвөр дээр туршихдаа хяналтын өсгөврөөс цэвэрлэсэн ХУХЗ уургийг нэмж хамтад нь титрлэв. Үүнээс нэг өсгөврийн нийлэгжүүлсэн уургийн суспенз хяналтын өсгөврийн титрийг бууруулж, хавдар устгагч чадварыг мэдэгдэхүйц сулруулсан байдал ажиглагдав. Энэ өсгөврийн ХУХЗ генд мутаци үүссэн бөгөөд эсийн өсгөвөрт туршихад эсийн рецептортой холбогдсоноороо хяналтын өсгөврийн ХУХЗ уургийн устгагч нөлөөнөөс хамгаалж чадсан байж болно. Ийнхүү мутагенезийн аргаар ХУХЗ генийг өөрчилж, биеийн эрүүл эд эсэд үзүүлэх хортой нөлөө нь буурсан мутант молекулыг бий болгож болох арга зам байж болох юм. Цаашид уургийн инженерчлэлийн аргыг ашиглах нь илүү үр дүнд хүргэх нь дамжиггүй.


 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2082
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК