Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2009, 1(147)
Бага насны хүүхдийн дунд тохиолдож буй бичил тэжээлийн хавсарсан дутал
( Судалгааны өгүүлэл )

 

Р.Ландер1, Ц.Энхжаргал2, Ж.Батжаргал3, Р.Гибсон4

 

1Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн

2Отагогийг Их Сургууль, Шинэ Зеланд

 
Абстракт

Multiple micronutrient deficiencies during early childhood

Introduction. The high rate of malnutrition in young Mongolian children is a serious issue. Anemia, stunting and

rickets have all been identified as significant problems. Low levels of serum folate have been reported among some

young children in two previous surveys.

Zinc is a growth-limiting micronutrient that may contribute to the persistent stunting in young Mongolian children.

The traditional rice and wheat-based complementary foods used for young child feeding are likely to be inadequate

in zinc. Certainly, the overall prevalence of stunting in Mongolia (i.e., 20%) is suggestive of substantial risk of zinc

deficiency. It is possible that co-existing low selenium status may exacerbate zinc deficiency, because selenium

compounds regulate the delivery of zinc from metallothioneine to zinc enzymes. To date, however, there have been

no studies on the selenium and zinc status of the Mongolian population.

Study objective. The objective of this study was to assess the biochemical indicators of micronutrient deficiency

among 6-36 months old children.

Subjects and methods. This cross-sectional study was conducted in four districts of Ulaanbaatar city and in centers

of Bulgan, Bayanhongor, Dornod and Khovd aimags and included 243 (122 male and 121 female) apparently healthy

children aged 6 to 36 months. Hemoglobin analysis was performed using a hemoglobinometer Hemocue AB, serum

ferritin was analyzed by enzyme immunoassay technology, serum retinol by high-pressure liquid chromatography,

serum zinc and selenium were analyzed by atomic absorption spectrophotometry and serum 25(OH)D analysis was

performed using radioimmuno assay procedure.

Results. Mean hemoglobin, serum ferritin, folate, 25(OH)D, retinol, zinc and selenium concentrations in children

from Ulaanbaatar city and aimag centers were determined. Age-group differences for the means were significant for

hemoglobin, serum ferritin, serum folate (p< 0.001) and serum zinc (p<0.01). The differences between Ulaanbaatar

and the aimag centers were also significant for hemoglobin, serum ferritin, serum zinc (p<0.05) and serum folate

(p<0.001).

24.3% of the children were anemic. The prevalence of anemia was greater among the children in the aimag centers

than in Ulaanbaatar city and in younger children than in the oldest age group. The prevalence of iron deficiency

anemia was 15.3% and was independent of setting but was lowest in the oldest children aged 24 to 36 months. Of

all the surveyed children, only 3.7% had low level of serum folate. The overall prevalence of low serum retinol levels

indicative of vitamin A deficiency was 33.7%, with no differences by setting or age group. 74.7% of the children

had low serum zinc concentrations. There was no significant difference in the prevalence between children living

in Ulaanbaatar city and the aimag centers, or among the three age groups of children in either setting. The overall

prevalence of low serum selenium concentrations was 57.7%, with no differences in the prevalence by setting or

age-group. The prevalence of low serum levels of 25(OH)D was 61% and was highest among the children aged 6

to 12 months of Ulaanbaatar city.

Conclusion:

1. Zinc deficiency had the highest prevalence (74.7%) among the surveyed children, followed by low serum

selenium levels (57.7%).

2. 36% of the children were at risk of two and 64% of more than two coexisting micronutrient deficiencies.

3. There is a need for multi-micronutrient programs that take into account the potential interactions of micronutrients

instead of the present single micronutrient based interventions on-going in Mongolia.

 

Үндэслэл

Монголын бага насны хүүхдийн дунд хоол

тэжээлийн дутлаас үүссэн өсөлтийн хоцролт, цус

багадалт болон рахит нь анхаарал татсан асуудал

болоод байгаа билээ1,2. Тэжээлийн бодисуудын

дуталтай тэмцэх үйл ажиллагааны үр дүнд 5 хүртэлх

насны хүүхдийн дунд цус багадалт тодорхой

хувиар буурсан2 боловч уг бууралт хангалттай бус

байна. Ялангуяа 6-12 сартай хүүхдүүдийн дунд цус

багадалт 48% байгаа3 нь нийгмийн эрүүл мэндийн

тулгамдсан асуудал байсан хэвээр байгаа юм.

Хүүхдийн рахит өвчний хувь 1999 оны түвшингөөс4

буурахгүй байгаа нь Д аминдэмийн түгээлт

хангалтгүй, хүүхдийн нарны туяанд байх хугацаа

бага, өлгийдөх заншил зэрэг хүчин зүйлээс хамаарч

байна гэж дүгнэжээ5.

Цайр нь хүүхдийн өсөлт хөгжилтөнд чухал нөлөө

үзүүлдэг эрдэс юм. Манай бага насны хүүхдүүдийн

зонхилон хэрэглэдэг гурил, будаан дээр сурилсан

бантан, каша зэрэг нэмэгдэл хоолонд агуулагдах

цайрын хэмжээ хангалтгүй байдаг нь тэдний дунд

өсөлтийн хоцролтын түвшин буурахгүй байгаагийн

нэг шалтгаан байж болох юм. Селен нь цайр болон

А, Е амин дэмүүдийн шимэгдэлтэнд тодорхой үүрэг

гүйцэтгэдэг6 тул селений дутал нь бусад бичил

тэжээлийн байдалд сөргөөр нөлөөлж болох юм.

Зорилго

Энэхүү судалгааны зорилго нь 6-36 сартай

хүүхдийн дунд төмөр, фолийн хүчил, А аминдэм, Д

аминдэм, цайр болон селений дутлын биохимийн

үзүүлэлтийг тодорхойлоход оршсон болно.

Арга, аргачлал

2006 онд хийж гүйцэтгэсэн энэхүү нэг агшины

судалгааг Улаанбаатар хотын дөрвөн дүүрэг,

Булган, Баянхонгор, Дорнод, Ховд аймагт хийж

гүйцэтгэсэн болно. Судалгаанд 6-36 сартай

243 хүүхдийг (122 эрэгтэй and 121 эмэгтэй)

санамсаргүй түүврийн аргаар сонгож хамруулсан

бөгөөд эдгээр хүүхдүүдэд судалгааны өмнөх 7

хоногийн хугацаанд ямар нэгэн халдвар авсан

шинж тэмдэггүй илрээгүй байв. Судалгаанд

хамрагдсан хүүхдийн өглөөний цусны сорьцыг

бичил элемент агуулаагүй вакуумтай хуруу шилэнд

авч, нарны шууд гэрэл тусахгүй газар 2 цагаас

хэтрэхгүй хугацаанд байлгаж, ийлдсийг ялган

авав. Цусан дахь гемоглобины түвшинг Hemocue

аппаратаар, ийлдсэн дэхь α-1-гликопротеины

хэмжээг иммунтурбидиметрийн аргаар, ферритины

концентрацийг иммунферментийн аргаар,

ретинолын хэмжээг өндөр үзүүлэлтэт шингэний

хроматографийн аргаар, 25(ОН)Д-ийн түвшинг

иммунрадиологийн аргаар, цайр болон селений

хэмжээг атом шингээлтийн хроматографийн аргаар

тус тус тодорхойллоо. Судалгааны үзүүлэлтүүдийн

статистик боловсруулалтыг SPSS 12.0 программыг

ашиглан хийсэн ба биохимийн үзүүлэлтүүдийн

хүүхдийн хүйс, насны бүлэг болон байршилаас

хамаарсан ялгааг Фишерийн сорил болон дундаж

хэмжээний хоёр талт сорилыг ашиглан үнэлэв.

Үр дүн

Цусны ийлдсэн дэхь гемоглобин, ферритин,

фолийн хүчил, ретинол, 25(ОН)Д, цайр болон

селений дундаж хэмжээг хүснэгт 1-д нэгтгэн

харуулав. Гемоглобин (р< 0.001), ферритин (р<

0.001), фолийн хүчил (р< 0.001) болон цайрын

(p<0.01) хувьд насны бүлгийн дундаж хэмжээний

ялгаа статистикийн ач холбогдол бүхий байлаа.

Улаанбаатар хот болон аймгуудын хувьд

статистикийн ач холбогдол бүхий ялгаа гемоглобин

<0.05), ферритин (р<0.05), фолийн хүчил

(p<0.001) болон цайрын (р<0.05) дундаж хэмжээнд

ажиглагдав.

Хэлцэмж

Энэхүү судалгаа нь манай хүн амын дунд цайр

болон селений дутлын байдлын үзүүлэлтүүдийг

гаргасан анхны судалгаа юм. Судалгаанд

хамрагдсан хүүхдийн тоо Монголын 6-36 сартай

хүүхдүүдийг бүрэн төлөөлж чадахгүй боловч

түүвэрлэлт нь санамсаргүй байсан тул судалгаанаас

ерөнхий дүгнэлт гаргаж болох юм.

Судлагдсан хүүхдийн дунд тураалтай хүүхэд

байгаагүйгээс гадна, цайрын дутлын гол шинж

тэмдгүүдийн нэг болох өсөлтийн хоцролт 14.5%

байсан боловч цайрын дутал өндөр хувьтай

гарсан нь анхаарал татаж байна. Мөн өсөлтийн

хоцролттой хүүхдийн цусан дахь цайрын хэмжээ

хэвийн өсөлттэй хүүхдийнхээс бага байсангүй.

Цусан дахь цайрын хэмжээ багатай хүүхдийн

өндөр хувь болон өсөлтийн хоцролтын хувь хоёрын

хоорондох энэхүү уялдаагүй байдал нь цайрын

дутлыг тодорхойлох цусан дахь цайрын түвшинг

насны гурван бүлэгт адил авсантай холбоотой

байж болох юм. 12 сараас доош насны хүүхдүүдийн

цайрын дутлыг тодорхойлох цусан дахь цайрын

хэмжээг арай багаар тодорхойлох шаардлагатайг

зарим судалгааны7 үр дүн харуулсан байдаг ба энэ

нь судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн цайрын

дутлын хувь өндөр гарсанд нөлөөлсөн байж болох

юм.

Цус багадалтын хувь харьцангуй багассан

нь төмөр дутлын цус багадалтыг бууруулах үйл

ажиллагааны үр дүн байж болох юм. Ерөнхийдөө

12-24 сартай хүүхдүүд цус багадалт болон төмөр

дутлын цус багадалтад илүү өртөмтхий байгаа

нь өмнө нь манайд хийж байсан судалгаа4,8 болон

бусад оронд хийсэн судалгааны9,10 дүнтэй адил

байгаа юм. Хүүхэд төрөөд 6 сарын дараа төмрийн

нөөц багасч эхэлдэг бөгөөд энэ үед нь багасч буй

нөөцийг нөхөх төмрийн хангалттай агууламжтай

нэмэгдэл хоол өгч чадахгүй байна. Харин хүүхэд

2 нас хүрэх үед гэр бүлийн бусад гишүүдтэй хамт

хооллож эхэлдэг нь мах зэрэг төмрийн агууламж

өндөртэй хүнснээс гемийн хэрэглээгээ нөхөх

боломжтой болдог байна.

Энэхүү судалгаагаар тогтоогдсон фолийн хүчлийн

дутлын хувь манайд хийсэн өмнөх судалгаануудын

дүнгээс8,11 доогуур гарсан нь сонирхол татаж байна.

Хамгийн бага насны буюу 6-12 сартай хүүхдүүдийн

дунд фолийн хүчлийн дутал бага байгаа нь хөхний

сүүний фолийн хэмжээ хангалттай байдагтай

холбоотой байж болох юм12. Мөн фолийн хүчлийг

тодорхойлох шинжилгээний арга өөр байсантай үр

дүнгийн дээрх ялгаа холбоотой байж болох юм13:

манай судалгаанд фолийн хүчлийг тодорхойлохдоо

микробиологийн арга ашигласан бол өмнө нь

хийж байсан судалгаанд радио-иммунийн аргыг

ашигласан байна.

Улаанбаатар хотоос судалгаанд хамрагдсан

хүүхдүүдийн 60-аас илүү хувь нь, аймгийн

төвүүдээс хамрагдсан хүүхдүүдийн 90-ээд хувь нь

өндөр тунтай А аминдэмийн бэлдмэл хэрэглэсэн

гэсэн хариулт өгсөн боловч цусан дахь ретинолын

хэмжээ багатай хүүхдийн хувь өндөр (34%) байгааг

зарим судалгаагаар14 тогтоогдсон цусан дахь

ретинолын хэмжээнд өндөр тунтай А аминдэмийн

бэлдмэлийн нөлөө бага байдаг гэсэн үр дүнгээр

тайлбарлаж болох юм.

Цусан дахь 25(OH)Д-ийн хэмжээ багатай

хүүхдийн хувь харьцангуй өндөр байгаа нь өндөр

тунтай Д аминдэмийн бэлдмэлийн хүртээмж

хангалтгүй байгаатай холбоотой байж болох юм.

Мөн 6-12 сартай хүүхдийн дунд цусан дахь 25(OH)Дийн

хэмжээ багатай хүүхэд илүү их тохиолдож

байгаа нь нярай хүүхдийг өлгийдөх манай дадал

заншилтай5 ч зарим талаар холбоотой байх талтай

юм.

Цусан дахь селений түвшинд хоол хүнсээр авч

буй селений хэмжээ шууд нөлөөлдөг ба ургамлын

гаралтай хоол хүнсэнд агуулагдах селений

шимэгдэлт нь амьтаны гаралтай хоол хүнснийхээс

илүү байдаг байна15.

Дүгнэлт:

1. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дунд

цайрын дутал хамгийн өндөр хувьтай байсан

(74.7%) ба дараа нь селений дутал орж байна

(57.7%).

2. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 36% нь

хоёр, 64% нь хоёроос дээш бичил тэжээлийн

хавсарсан дуталтай байх эрсдэлтэй байна.

3. Одоогоор манай оронд хэрэгжиж буй нэг бичил

тэжээлд чиглэгдсэн арга хэмжээний оронд

бичил тэжээлүүдийн хоорондын харилцан

нөлөөг тусгасан олон төрлийн бичил тэжээлийн

хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Ном зүй

Ном зүй
1. UNICEF. Every Mongolian Child Has the Right to Healthy
Growth: Facts and Figures. Ulaanbaatar, Mongolia: United
Nations Children’s Fund; 2003.
2. WV Mongolia (World Vision Mongolia). Effectiveness of
home-based fortification with sprinkles in an integrated
nutrition program to address rickets and anaemia.
Ulaanbaatar, Mongolia: World Vision; 2005.
3. WHO/UNICEF/UNU (World Health Organization / United
Nations Childrens Fund / United Nations University). Iron
deficiency anaemia, assessment, prevention and control: a
guide for programme managers. WHO/NHD/01.3. Geneva,
Switzerland: WHO; 2001.
4. NRC/UNICEF (Nutrition Research Centre/United Nations
Childrens Fund). Nutritional Status of Mongolian Children
and Women 2004- 3rd National Nutrition Survey Report. Ulaanbaatar,
Mongolia: UNICEF; 2006
5. NRC/UNICEF (Nutrition Research Centre/United Nations
Childrens Fund). Nutrition Status of Population of Mongolia
2000- 2nd National Nutrition Survey Report. Ulaanbaatar,
Mongolia: UNICEF; 2002.
6. Chen XS, Yang GL, Chen JO, Chen XC, Wen ZM, Ge KY.
On the relations of selenium and Keshan disease. Biol
Trace Elem Res. 1980;2:91–107.
7. Michaelsen KF, Samuelson G, Graham TW, Lцnnerdal B.
Zinc intake, zinc status and growth in a longitudinal study of
healthy Danish infants. Acta Paediatr. 1994;83:1115–21.
8. NRC/WHO/UNICEF/CDC (Nutrition Research Centre/World
Health Organization/United Nations Childrens Fund/Centre
for Disease Control). Final report of a survey assessing
the nutritional consequences of the Dzud in Mongolia.
Ulaanbaatar, Mongolia: NRC/WHO/UNICEF/US CDC;
2003.
9. Dallman PR, Looker AC, Johnson CL, Carroll M. Influence of
age on laboratory criteria for the diagnosis of iron deficiency
anaemia and iron deficiency in infants and children. In:
Hallberg L, Asp N-G, editors. Iron nutrition in health and
disease. London: John Libby & Co; 1996. p.65–74.
10. Anderson VP, Jack S, Monchy D, Hem N, Hok P, Bailey KB,
Gibson RS. Co-existing micronutrient deficiencies among
stunted Cambodian infants and toddlers. Asia Pac J Clin
Nutr. 2007.
11. ADB (Asian Development Bank)/Kazakh Academy of
Nutrition/UNICEF. Improving nutrition for poor women and
children in Asian countries in transition. Final report on the
two rounds of the regional Sentinel Study 2002–2004. Asian
Development Bank)/Kazakh Academy of Nutrition/UNICEF;
2004.
12. O’Connor DL, Green T, Picciano MF Maternal folate
status and lactation. J Mammary Gland Biol Neoplasia.
1997;2:279–89.
13. Gunter EW, Bowman BA, Caudill SP, Twite DB, Adams MJ,
Sampson EJ. Results of an international round robin for serum
and whole-blood folate. Clin Chem. 1996;42:1689–94.
14. West KP Jr. Extent of vitamin A deficiency among preschool
children and women of reproductive age. J Nutr.
2002;132:2857S–66S.
15. Litov RE, Combs GF. Selenium in pediatric nutrition. Pediatr.
1991;87:339–351.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор У.Цэрэндолгор


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1244
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК