Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2013, 4(166)
“Академич Ц.Хайдавын бүтээлийн чуулганы” танилцуулга
( Товч мэдээлэл )

Б.Бурмаажав, ЭМЯ/МАУА


 
Абстракт

Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Академич, МАУА-ийн үндэслэгч гишүүн Ц.Хайдав агсны хүүхдүүд түүний эрдэм судлалын ажлын сор бүтээлийг 5 боть болгон хэвлүүлж, монголын томоохон номын сангууд, академичид болон эрдмийн хамт олны төлөөлөлд гардуулан өгөх ёслолын ажиллагааг 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын ШУА-ийн Номын санд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд ШУА, МАУА, УАШУТҮК-ийн төлөөлөл, зарим академичид оролцлоо. Ёслолын үйл ажиллагаанд  оролцогсод Академич Ц.Хайдавын амьдрал, бүтээл, эрдэм судлалын ажлын түүхийн талаар сонирхолтой дурсамжуудыг ярилаа. 

Академичийн бүтээлийг 5 боть болгон нийтийн хүртээл болгосон нь эрдэмд шамдан суралцагч хойч үеийнхэн, эрдмийн үрийг хүртэгчид, эрдмийн ажлын бартаат замаар авирагчдад үнэлж баршгүй томоохон оюуны хөрөнгө оруулалт юм. Ялангуяа монголын уламжлалт анагаах ухаан судлалын үнэтэй мэдээллийг нэгтгэж судлаачдын номын санг баяжуулсан буянтэй үйл хэрэг боллоо.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 365
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК