Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2013, 4(166)
Анагаахын эрдэмтэд-гавъяат цолтнууд болов
( Товч мэдээлэл )


 
Абстракт

ЛОДОНГИЙН ГАЛЦОГ

Л.Галцог 52 дахь жилдээ анагаахын боловсролын системд багш, тэнхимийн эрхлэгч, декан, эрүүл мэндийн тогтолцоонд эмгэг судлаач эмч, мэргэжилтэн, зөвлөхийн ажлуудыг хийж ирсэн бөгөөд одоог хүртэл зүтгэж яваа ахмад сэхээтэн юм. Сүүлийн 10-аад жилд анагаах ухааны эмгэг судлалын боловсролыг орчин үеийн дэлхийн хэмжээнд хүргэх зорилгоор хөтөлбөр стандартыг шинэчлэн боловсруулж түүнд тохируулан дэлхийн хэмжээний олон тооны сурах бичиг, гарын авлагыг орчуулан хэвлүүлжээ. Л.Галцог өөрийн мэргэжлийн олон тооны гарын шавьтай бөгөөд тэд нь Монголын эмгэг судлалын салбарт амжилттай ажиллаж байна.

Л.Галцог 10 гаруй анагаах ухааны доктор (Ph.D), 10 гаруй магистрийн ажлыг удирдан хамгаалуулснаас гадна, 10 гаруй анагаах ухааны докторын ажлыг шүүмжлэн ариусгасан байна. Сүүлийн 10-аад жилд шавь нарын хамт 50 орчим илтгэл хэлэлцүүлж, ЭШ-ний өгүүлэл хэвлүүлжээ. Одоо УХТЭ-т Эмгэг судлалын зөвлөх эмчээр ажилладаг бөгөөд тус эмнэлэгийн эмгэг судлалын салбарыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулж, эмгэг судлалын орчин үеийн автоматчилагдсан эмгэг гистологийн лаборатори, мэс заслын явцын дунд онош тавих хөлдөөгч микротомын кабинет ажиллуулж байна. Ойрын хугацаанд тус эмнэлгийн эмч

Л.Галцог (АУ-ны доктор, профессор, ЭМЯ-ны Эмгэг Судлалын ерөнхий мэргэжилтэн) Монгол улсын гавъяат багш цол хүртэж байгаа нь.

нарын багтай хамтран бөөрний амьд сорьцын хатгалт хийж оношлох дархан туяарлын болон иммуногистохимийн аргуудыг шавь нарынхаа хамт нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Л.Галцог 2006 оноос Швейцарын мэс заслын багтай хамтран зайн оношлогоог санаачлан нэвтрүүлж, одоо Монгол улс даяар зайн оношлогоонд холбогдон амжилттай хэрэгжиж байна.

Анагаах ухааны доктор, профессор Л.Галцогт Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Монгол Улсын гавъяат багш” цол хүртээжээ.

ЖАЛХААГИЙН КУПУЛ

1934 онд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн.1954-1960 онд ЗХУ-ын Москва хотын Анагаах Ухааны 1-р дээд сургуулийн эрүүл ахуйн ангид суралцан төгссөн. 1960-1966 онд ЭХЯ-д байцаагч, хэлтсийн дарга, 1966-1968 онд ЭХЯ-ны харъяа ариун цэвэр, халдвар судлалын төв станцын дарга, 1968-1994 онд Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институт (ЭАХНСУИ)-ийн захирал бөгөөд Улсын ариун цэврийн ерөнхий байцаагчийн орлогч, 1995- 2009 онд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд төв, секторын захирал, эрхлэгч, 2010-2013 онд НЭМҮТ-ийн ЭШТэА-наар ажиллаж байна.

Ж.Купул 1968 онд ЭАХНСУИ-ийн анхны захирлаар томилогдон, захирлын ажлыг тасралтгүй 27 жил хашиж, энэ хугацаандаа төр, засгийн олон чухал тогтоол шийдвэр санаачлан боловсруулж батлуулан хэрэгжүүлсэн юм. Тухайлбал: МАХН Төв Хороо, БНМАУ-ын СнЗийн 1963 оны 23/22-р тогтоолын дагуу 1963 онд Анагаах ухааны дээд, дунд сургуульд эрүүл ахуйн анги байгуулагдсан нь нийгмийн эрүүл мэндийн байгууллагыг мэргэжлийн боловсон хүчнээр хангахад чухал үүрэг гүйцэтгэжээ. ЭАХНСУИ-ийн бүрэлдэхүүнд 1970-1988 онд Гаммаглобулины тасаг (1970), ариун цэврийн химийн нэгдсэн лаборатори (1972), вирус судлалын лаборатори, биобэлдмэлийн улсын хяналтын лаборатори (1974), пестицидийн лаборатори (1975), радиологийн лаборатори (1978), хөдөлмөрийн нөхцөл, физиологийн лаборатори (1984), вирус судлалын эрдэм шинжилгээний салбар, эрүүл ахуйн сектор (1985), дархлал хомсдолын хам шинжийн лавлах төв (1987), биобэлдмэлийн шинжлэх ухаан-Үйлдвэрлэлийн нэгдсэн төв (1988) зэрэг нийгмийн эрүүл мэндийн голлох салбаруудын үндсэн нэгжүүд шинээр байгуулагдан одоогийн байдлаар бие даан болон эрдэм шинжилгээ, практикийн байгууллагуудын бүрэлдэхүүн хэсэг болж үйл ажиллагаагаа явуулж байна.

Ж.Купул нь тус улсын анхны дүрэм болох “БНМАУ-ын ариун цэврийн хяналтын дүрэм”-ийг гардан боловсруулж батлуулсан бөгөөд эрүүл ахуй, тархвар судлалын хяналтын ажил 1972- 1997 оны 20 гаруй жилийн хугацаанд энэхүү дүрмээр зохицуулагдаж байв. Ж.Купул нь манай улсын нийгмийн эрүүл мэндийн салбарын нэрт эрдэмтдийн нэг юм.

Тэрээр 1972 онд “БНМАУ-ын ариун цэвэр, халдвар судлалын ажлын зохион байгуулалт” сэдвээр Анагаах ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалж, эрдэм шинжилгээний 100 гаруй бүтээл туурвисан байна. Ж.Купул сүүлийн 10-аад жилд Шинжлэх ухаан, технологийн 10 гаруй төсөл санаачлан боловсруулж батлуулан, төслийн удирдагч, зөвлөх, гүйцэтгэгчээр ажиллан тодорхой үр дүнгүүдийг хүлээлгэн өгчээ.

Төр, засгаас Ж.Купулын хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж түүнийг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон (1998), Алтан гадас одон (1990), Хөдөлмөрийн хүндэт медаль (1981) ойн медалиудаар шагнажээ.

Ж.Купул нь эрүүлийг хамгаалахын болон шинжлэх ухааны тэргүүний ажилтан юм. Анагаах ухааны поктор Ж.Купулыг тус улсын ЭАХС-ын хяналтын байгууллага, түүний үндсэн нэгжүүдийг үүсгэн байгуулах, материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчин бэлтгэх, тус улсад өргөн тархалттай байсан халдварт өвчнүүдийг бууруулах, Нийгмийн эрүүл мэндийн салбарын практик үйл ажиллагаа, үйлдвэрлэл, эрдэм судлалын ажлыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, түүний 53 жилийн хөдөлмөр, бүтээлийг нь үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цол хүртээжээ.

АВИРМЭДИЙН ЛАМЖАВ

А.Ламжав 1936 онд Увс аймгийн Түргэн суманд төрсөн, эм найруулагч, эм үйлдвэрлэлийн инженер, технологичийн мэргэжилтэй, эмзүйн ухааны доктор.

Тэрээр Ховд аймгийн эмийн сангийн эрхлэгч (1953-1954), Эмийн заводын дарга, ерөнхий менежер (1959-1970), Улсын эм хангамж, йлдвэрлэлийн газарт үйлдвэрлэл эрхэлсэн орлогч дарга (1970-1973), Эм шалгах лаборатори, АУХ-д дарга, секторын эрхлэгч (1976-1984), ЗХУ дахь Монголын худалдааны төлөөлөгчийн газарт төлөөлөгч (1984-1990), Улсын эм хангамж, үйлдвэрлэлийн газрын дарга (1990-1991), “Монголэмимпекс” концерний ерөнхий захирал (1991-1993), Берлин дэх “Мон голэмимпекс”коецернийн төлөөлөгчийн газрын захирал, төлөөлөгч (1993-1998), Чигатуссин ХХК-ийн Ерөнхий захирал (1998 оноос)-аар ажиллаж байна.

Монгол улсын эмийн үйлдвэрийн ууган инженер А.Ламжав нь эмийн үйлдвэрлэл, эм хангамжийн салбарт тасралтгүй, тогтвор суурьшилтай 50 шахам жил ажиллахдаа эх орны эмийн түүхий эдэд түшиглэн эм шинээр зохион бүтээх, эмийн стандарт, технологийг бий болгох, эмийн үйлдвэрлэл, эм хангамжийн салбарыг хөгжүүлэх, гадаад  худалдаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан манай шилдэг менежер, эрдэмтэн, салбарын хамт олны бахархал болсон эм зүйч ажээ. А.Ламжав эх орны эмийн ургамал, амьтны гаралтай түүхий эдийг ашиглан Чигатуссин, Пантокрин, Пепсин, Барбадин, Аллохол зэрэг 27 шинэ бүтээл, оновчтой санал гаргаж, үйлдвэрт нэвтрүүлэн зохиогчийн эрх хамгаалсан ба эдгээрийн ихэнх нь өнөөг хүртэл үндэсний эмийн үйлдвэрүүдэд үйлдвэрлэгдсээр байна. Эмийн үйлдвэрлэлийн шинэ арга боловсруулан, үйлдвэрлэлд нэвтрүүлснээр А.Ламжавын хөдөлмөрийн үр дүнд сүүлийн 15 жилд улсад 800 сая төгрөгийн ашиг олох, эмийн импортыг багасгах боломж бүрдсэн байна.

Эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүн нь улсын хэрэгцээг бүрэн хангах боломжгүй байсныг харгалзан А.Ламжав нь эмийн гадаад худалдаа, импортыг зохион байгуулах, дэлхийн нэр хүндтэй эмийн үйлдвэрүүдтэй манай улсад ашигтай нөхцөлөөр гэрээ байгуулах, өндөр үр дүнтэй, чанартай, олдоц ховор эмийг импортлох талаар ихээхэн санаачлага гарган ажилласан байна. Үүний үр дүнд манай улсад Эбэбе, Рош, Гедеон Рихтер, Хиноин, Этис, Санофи, Берлинхими, Берингер, Ингельхайм, Глаксо, Никомед, Новартис, Мосхимфарм зэрэг эмийн үйлдвэрийн нэр хүндтэй эм бэлдмэлүүд импортоор нийлүүлэгдэж, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах эрхэм үйлсэд дорвитой хувь нэмэр оруулсан гэж салбарын хамт олон үнэлдэг байна. 

А.Ламав нь ХБНГУ-д “Монголэмимпекс” концернийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Германы зээлээр Монголд нийлүүлэх 8 сая долларын эмийг буцалтгүй тусламж хэлбэрээр авах ажлыг зохион байгуулж чадсан байна. 

Түүний мэргэжлийн өндөр ур чадвар, гадаад хэлний өргөн мэдлэг, арвин туршлага нь шинжлэх ухаан, техник, технологи, тэргүүн туршлагыг судлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэхэд нь ихээхэн дэмжлэг үзүүлсэн бөгөөд тэрээр 1975 онд “Монгол Адонис ургамлын зүрхний гликозид, флавонойдын химийн судалгаа” сэдвээр БНАГУ-д эмзүйн ухааны докторын зэргийг амжилттай хамгаалж, энэ ургамлаас анх удаа 4 төрлийн гликозид, 2 зүйлийн флавоноид нээж, тус салбарын 2 дахь эрдэмтэн болжээ. Эрдэмтэн А.Ламжав өөрийн мэдлэг, туршлагыг залуу үеийнхэнд өвлүүлэн эзэмшүүлэх талаар сэтгэл харамгүй туслан, дэмждэг бөгөөд эдүгээ түүний эрдэмтэн шавь нар хамтран зүтгэгчид эм хангамжийн салбарын хөгжилд түүнтэй зэрэгцэн хөдөлмөрлөж, хувь нэмрээ оруулсаар явна.

А.Ламжав нэг сэдэвт зохиол, сурах бичиг 2- ыг бичиж, эрдэм шинжилгээний өгүүлэл 20, илтгэлийн хураангуй 50-ийг хэвлүүлснээс 10 нь ОХУ, Герман улсын дэлхийн нэр  хүнд бүхий  сэтгүүлүүдэд хэвлэгдэж, манай салбарын эрдэм судлалын ажлын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан байна. 

А.Ламжав үндсэн ажлын зэрэгцээгээр олон нийтийн болон төрийн бус байгууллагын ажилд сонгогдон идэвхитэй ажиллаж ирсэн, эм хангамжийн салбар хувийн хэвшилд шилжсэний дараа “Эм импортлогчдын холбоо” ТББ-ыг үүсгэн байгуулж, 2006 оноос Монголын эмзүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоотой нэгдэж үйл ажиллагааг нь өргөжүүлсэн байна. 

А.Ламжав нь эдийн засгийн зах зээлийн шилжилтийн үед “Тиймусфарма” эм хангамжийн компанийг үүсгэн байгуулж, гадаадын 100 гаруй эмийн бүтээгдэхүүнийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлж, чанарын баталгаатай, аюулгүй, хор хөнөөл багатай эм, бэлдмэл импортлон эмийн зах зээлд нийлүүлж, эмнэлэг, хүн амыг эмээр хүртээмжтэй хангах төрийн бодлогыг хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулсан байна. Тус компанийн импортын эмийн үнийг бууруулан, боломжийн үнэтэй эм импортлох чиглэлээр гаргасан чармайлтын үрээр 2003-2006 онд улсад 338 сая төгрөгийн хэмнэлт оруулжээ. 

А.Ламжав докторын хөдөлмөрийн үр дүн, бүтээлийг өндрөөр үнэлж, 1991 онд “Алтан гадас” одон, 1975 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 1963 онд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” тэмдэг, Ардын хувьсгалын 40, 50, 60, 70 жилийн ойн медаль, Герман улсын Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын жуух бичгээр тус тус шагнасан байна. 

А.Ламжав нь Монгол улсын эм хангамжийн салбар, түүний дотор эмийн үйлдвэрлэлийг үүсгэн байгуулж, хөгжүүлэх үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан, эмзүйн эрдэм шинжилгээ, судалгаа, гадаад худалдаа, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө чин шударгаар хөдөлмөрлөж, гарамгай амжилтад хүрсэн, хамт олны дотор өндөр нэр хүндтэй, манай салбарын бахархал дуурайлал болсон ахмад эмзүйч, эрдэмтэн тул Монгол Улсад эмийн үндэсний үйлдвэр үүсч байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан түүний хөдөлмөр, зүтгэлийг үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цол хүртээжээ.

НЯНРАГИЙН ПҮРЭВЖАВ

Монгол улсад нүүр амны согог заслын шинжлэх ухааны үндэсийг тавьж, монгол хүний нүүр амны эрхтний онцлогийг судлан тогтоож, монгол хэлний аялгуу, авиа зүйн онцлогийг тусгасан үйл зүй, гоо сайхныг цогцоор сэргээх аргыг (Монгол улсын оношлогоо эмчилгээний стандарт) боловсруулан олон зуун өвчтөнийг эмчилж амьдрах насыг уртасгаж яваа манай улсын тэргүүлэх мэргэжилтэн зөвлөх эмч бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын хүний гавъяат эмч цолоор шагнагдсан байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 826
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК