Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1982, 3(43)
ЭМНЭЛГИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АРГА ЗҮЙН АСУУДАЛД
( Судалгааны өгүүлэл )

Б.Дэмбэрэл, П.Янсан  

Анагаах ухааны дээд сургууль, Анагаах ухааны хүрээлэн

 
Абстракт

К ВОПРОСУ МЕТЭДИКИ И ОРГАНИЗАЦИИ ПРОВЕДЕНИЯ ПРОФИЛАКТИЧЕСКОГО МЕДИЦИНСКОГО ОСМОТРА

Б. ДЭМБЭРЭЛ П. ЯНСАН

В работе даны основные понятия об организации и методике проведения црофилактических медицинских осмотров населения.

Приведены некоторые результаты медицинского осмотра населения Дархан сомона Хэнтийского аймака организованным НИИМ в 1981 г а также дредложены мероприятия по организации медицинских осмотров населения.

Социалист-эрүүлийг хамгаалахын гол зорилт, үндсэн чиглэл нь урьдчилан сэргийлэлт юм. Ард түмний эрүүл мэндийг хамгаалах чухал арга болсон урьдчилан сэргийлэх. ажлыг хүчтэй болгох, эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламжийг цаашид өргөжүүлэх хэрэгтэй бөгөөд түүнд хөдөө нутгийг өргөн хамрах явдал эрүүлийг хамгаалах салбарын гол зорилт мөн" гэж МАХН-ын XVIII их хурал заалаа.[1]

ЗХУ-ын Н.А.Семашкогийн нэрэмжит Бүх Холбоотын НЭАЭХЗБ-ын Институттэй хамтран явуулж байгаа „БНМАУ-ын хүн амын өвчлөл судалгааны ажлын II шат буюу хүн амын дунд нарийн мэргэжлийн эмч нарын бүрдмэл үзлэг явуулах ажлыг зохион байгуулах, ер нь тус улсын эрүүлийг хамгаалах системд урьдчилан сэргийлэх ажил, диспансерчлалтыг хэрэгжүүлэхэд эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгийн зохион байгуулалтыг сайжруулж арга зүйн хувьд зөв хийж гүйцэтгэх асуудал чухлаар тавигдаж байна.

Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх,эрт илрүүлэх, эрүүл мэндийн динамик ажиглалт диспансерийн хяналтыг зохион байгуулах найдвартай аргын нэг нь урьдчилан сэргийлэх үзлэг юм. Энэ нь үйлчлэх хүрээний бүх хүн амыг буюу тодорхой хэсгийг хамран үзэж
өвчлөлийг илрүүлэх улмаар эрүүлжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдсон өргөн утга агуулгатай, нэгдмэл арга хэмжээний цогцолбор билээ. 

 

Нийтийг хамарсан урьдчилан сэргийлэх үзлэг нь нэг ба хэд хэдэн шатны гэж хуваагдана. Нэг шатны гэдэг нь нарийн мэргэжлийн эмч нарын бригад дээр нь үзэж шинжлэхийг хэлэх бөгөөд хэд хэдэн шатны гэдэг нь эхний шатанд урьдчилсан үзлэг хийж түүнээсээ тодорхой хүмүүсийг сонгон авч дараагийн үе шатуудад шинжлэн онош тодруулах зорилготой юм. Эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгийг дотор, эх барих эмэгтэйчүүд, мэс засал, мэдрэл, чих, хамар хоолой, нүд, шүд зэрэг мэргэжил оролцсон эмч нарын бүрдмэл бригад, дотрын эмч оролцон шаардлагатай зарим мэргэжлийн эмч нарын үзлэг, зөвхөн сүрьеэ, арьс өнгө, булчирхайн зэрэг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг зэрэг бүрэлдхүүнээр зохион байгуулж болно.

Эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэг нь зохион байгуулалтын хувьд:

  1. Хүн амыг үйлдвэрлэлийн байдлаар нь үзлэгт хамрах.
  2. Хүн амыг нутаг дэвсгэринн нь байдлаар үзлэгт хамрах
  3. Хөдөөний хүн амын нутаг дэвсгэр, үйлдвэрлэлийн байдлаар нь хөдөлгөөнт хэлбэрээр хамрах.
  4. Нарийн мэргэжлийн эмнэлэг диспансерт хүн амын тодорхой хэсгийг хамарч үзэх зэрэг хэлбэртэй байна.

Сүүлийн жилүүдэд амбулаторийн нийт үзлэгт урьдчилан сэргийлэх үзлэгийн хувийн жин (40—45) нэмэгдэж, нас ажил мэргэжлийн (1 хүртэлх насны хүүхэд, хүнд хортой нөхцөлд ажиллагсад, ажил сургуульд орогсод) онцлогоор зарим хүмүүсийг үзлэгээр 100% хамарч сум, район хэсгийн эмнэлэг, аймаг хотын нэгдсэн ба тусгай мэргэжлийн больниц диспансериудаас суурин ба явуулын хэлбэрээр үзлэг зохион байгуулж, өвчлөлийг илрүүлэх, хяналт тогтоох эмчлэн эрүүлжүүлэх ажил өргөжиж байна.

Анагаах ухааны ба эх нялхсыг хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгээс эрхлэн байгаль цаг уурын янз бүрийн бүсэд оршдог зарим сумдын хүн амын эрүүл мэнд, өвчлөлийг судлах, эмчилгээ хяналтыг зохион байгуулах зорилгоор 10 гаруй нарийн мэргэжлийн эмч гэрэл, лаборатори, эмийн үйлчилгээ бүхий эмч нарын бригадыг ажиллуулан өвчлөлийг илрүүлэн тогтоож, эрүүлжүүлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа нь эрдэм шинжилгээ практикт ач холбогдлоо   өгч хөдөлмөрчдийн талархлыг хүлээж байна.

Эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгийг явуулахад үзлэгийн бэлтгэлийг сайн хангах асуудал чухал юм. Үүнд:

  • Үзлэгийн бүрэлдхүүн, шаардагдах багаж хэрэгсэл эм реактивыг бэлэн болгох.
  • Үзлэгийн зорилго ач холбогдлыг ард иргэдэд өргөн сурталч-лан ойлгуулж тэднийг зохион байгуулалттай өргөн хамруулах:
  • Үзлэгийн байр тоног төхөөрөмж хангамжийн асуудлыг урьдчилан шийдсэн байх.
  • Үзлэгийн график хуваарь, дэс дараа, урсгалыг зөв зохион байгуулж хяналт тавих.
  • Шаардагдах анхан шатны бичиг баримт тэдгээрийг хөтлөх нэгтгэх дүгнэх арга зүйн заавар удирдамжаар хангах.
  • Үзлэгт орох (ялангуяа хөдөө аж ахуйн) хүмүүсийн ажил хөдөлмөрийг зохицуулах, тэднийг гэр, ажил үйлдвэрлэлээс нь үзлэгийн байранд зөөвөрлөх унаа хөсгийн асуудал тус тус хамаарагдана.

Бид урьдчилан сэргийлэх үзлэгийн бэлтгэлийг хангахын тулд үзлэг эхлэхээс өмнө газар дээр нь очиж байдлыг үзэж танилцсан үндсэн дээр сум орон нутгийн нам захиргааны хурлаар үзлэг зохион байгуулах асуудлыг хэлэлцүүлж тогтоол шийдвэр төлөвлөгөө, график хуваарийг гарган, уг асуудлыг эрхлэх комисс байгуулж ажил үйлдвэрлэл, нутаг дэвсгэрийн байршлаар үзэх зарчмыг үндэс болгон цэцэрлэг, ясли, сургуулийн хүүхдийг тус тусын байгууллагаар, бусад хүн амыг үзлэгийн байраар үзэх зохион байгуулалт хийснээс гадна биеийн байдал (өвчтэй, өндөр настан,төрсөн, жирэмсэн эмэгтэй) ажлын ба байршлын онцлог (ам бүл цөөтэй, ээлжээр ирж үзүүлэх боломжгүй сумаас хэт алслагдсан)-оор зайлшгүй очиж үзэх суурь айл, хүмүусийн жагсаалтыг нэрээр гаргаж, маршрут хуваарь тогтоон, газар дээр нь очиж үзсэн нь хүн амыг үзлэгт бүрэн хамрах боломжийг хангаж чирэгдлийг багасган хөдөлмөрчдийн талархал хүлээсэн юм.

Нийтийг хамарсан ерөнхий өвчлөлийг илрүүлэн тогтоох зорилго бүхий үзлэгт цус шээсний ерөнхий шинжилгээ, ходоодны шүүс, флюро шинжилгээ, цусны даралт хэмжилт, нүдний хараа шалгах, 40-өөс дээш насны хүмүүст зүрхний бичлэг хийх зэрэг шинжилгээг хэрэглэх нь зүйтэй юм.

Бид сумдад хийсэн урьдчилан сэргийлэх үзлэгт сахарын шижин, зүрх судасны зарим өвчний нууц үе, шинжилгээний хэвийн нормын хэлбэлзлийг тодорхойлох зорилгоор скрининг шинжилгээг манай орны хөдөөний нөхцөлд анх удаа хэрэглэсэн юм.

Урьдчилан сэргийлэх үзлэгт орогсдын 60 гаруй хувийг шинжилгээнд хамарсан. Сахарын шижин илрүүлэх зорилгоор 130 хүний сахар тодорхойлоход сахарын хэмжээ ихэссэн тохиолдол гараагүй, 38 хүн зүрх судасны ба цусны даралт ихсэх өвчтэй байгааг шинжилгээгээр нотолж янз бүрийн насны 321 хүний цусны өөх тосны солилцооны үзүүлэлтийг шинжлэн дундаж хэмжээг тогтоосон нь дээрх сумын хүн амыг зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх оношлох эмчилгээний үр дүнг тооцоход чухал ач холбогдолтой боллоо. Сүрьеэ, арьс өнгө, хавдар, бруцеллёз, зүрх судас, мэдрэлийн зэрэг тодорхон өвчлөлийг илрүүлэх зорилго бүхий үзлэг нь өвөрмөц шинжилгээг шаардана. Урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулсан дээрх туршлагаас үзэхэд үзлэгийн бичиг баримтын асуудал нэн чухал юм.

Энэ нь үзлэгийн зориулалтаас хамаарах боловч одоо үед урьдчилан сэргийлэх үзлэгийг журналаар үзэх явдлыг зогсоох хэрэгтэй. Ялангуяа орон нутагт хийгдэх нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг нь тухайн хүний эрүүл мэндийг бүх талаас нь тодорхойлох, түүнчлэн цаашдын эмчилгээ хяналтыг зохион байгуулах зорилгын улмаас хүмүүсийн амбулаторийн картанд хөтлөлтийг заавал хийх, үүний зэрэгцээ судалгааны тусгай карт журнал хөтлөх, батлагдсан оношийн талоноор өвчин нэг бүрийг бүртгэх үүнтэй холбогдуулан тухайн газрын хүн амын бүртгэлийг нэрс, нас хүйс ажил. үйлдвэрлэл нутаг байршлаар нь урьдчилан гаргаж, бүх хүн амыг карттай болгосон байх, хөтлөгдөх бичиг баримтын нөөц, бэлэн болгох асуудал чухал юм.

Тухайн сум орны эмнэлэг үзлэгийн үед онцгой анхаарах хүмүүсийг эмчийн мэргэжил тус бүрээр урьдчилан гаргаж эмч нарт танилцуулах, уг хүний ахуй нөхцөл, өвчний талаархи тодорхойлолтыг гартасан байх нь эрүүл мэндийн байдлыг бүх талаас нь зөв тогтооход ач холбогдолтой юм.

Эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгийн чанар, үр дунг тодорхойлох үндсэн хэд хэдэн үзүүлэлт байдаг. Үүнд:

  1. Хүн амыг үзлэгт бүрэн хамарсан байдал:

Үзлэгт хамарсан хүний тооХ 100

үзлэгт хамрагдвал зохих хүний тоо

  1. Өвчин илрүүлэлт:

үзлэгээр өвчтэй илрэгсдийн тоо X 100

 үзлэгт хамрагдсан хүний тоо

  1. Өвчинг эрт илрүүлэлт:

өвчний эхний үед илэрсэн өвчтөний тоо X100

өвчтэй илрэгсдийн тоо

  1. Шинжилгээгээр хамарсан байдал: :

Шинжилгээнд орогсдын тоо Х 100

үзлэгт орсон хүний тоо

5. Газар дэзр нь эмчилгээг зохион байгуулсан байдал:.

газар дээр нь үзлэгийн хугацааыд эмчилсэн хүний тоо

 эмчилгээ шаардлагатай хүний тоо

Эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгийн чанар, ач холбогдол, үр дүнг сайжруулахын тулд үзлэгээр өвчтэй илрэгсдийг эрүүлжүүлэх, эмчилгээ хяналтын ажлыг тууштай зохион байгуулах, хөдөөний хүн амаас үзлэгээр өвчтэй илрэгсдийг орон нутгийн эмнэлгийн хүрээнд, аймгийн нэгдсэн эмнэлгийн хэмжээнд, хот, улсын чанартай эмнэлэг диспансерийн эмчилгээ шинжилгээ хяналтанд орох шаардлагатай гэж ангилахын зэрэгцээ рашаан сувилалд явах хүмүүсийг нэг адил тодорхойлно.

Үүнтэй холбогдуулан хөдөө аж ахуйн ажилчдыг жил бүрийн 5 дугаар сарын сүүлч 6 дугаар сар буюу 9 дүгээр сарын сүүлч 10, 11 дүгээр сард урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж өвчтэй хүмүүсийг мал төллөх, хадлан тариалалт зэрэг компанит ажил эхлэхийн өмнө тууштай эмчлэх, хяналт тогтоох, эрүүлжүүлэх арга хэмжээг авах шаардлагатай юм.

Орон нутагт тухайн мэргэжлийн тусламжийг зохион байгуулах, өвчтэй илрэгсдийг эмчлэн эрүүлжүүлэх талаар үзлэгийн эмч бүр зааварчилгаа, зөвлөмжийг бичиж үлдээх түүний биелэлтийг хянах асуудалд анхаарвал зохино.

Урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулахад үзлэгийн өмнөх өрөө буй болгон бичиг баримтын бүрдэл, бичлэг шалгах бие бялдрын ба цусны даралт, физиологийн хэмжилтүүд хийх, үзлэгийн журам дэс дараа танилцуулах зэрэг бэлтгэл ажил хийх нь үзлэгийн чанар явдлыг сайжруулахад тусална.

ЗХУ-ын Н.А.Семашкогийн нэрэмжит бүх холбоотын институтын боловсруулсан аргачлалаар үзлэгийг чих,, хамар хоолой, нүд, мэс засал, арьс өнгө мэдрэл, сэтгэл мэдрэл, эмэгтэйчүүд, дотрын кабинетын дэс дарааллаар хийх, хувцсыг олон дахин тайлуулахгүйн тулд арьс өнгө, мэс засал зэрэг эмчийн үзлэгийг нэг дор хийх, үзлэгийн эцэст бригадын ахлагч, тухайн хүний эрүүл мэндийн байдал, шаардлагат эмчилгээ, урьдчилан сэргийлэх, арга хэмжээний үнэлгээг өгөх нь илүү ашигтай байна.

Кабинет хооронд карт болон бусад бичиг баримтыг зөөвөрлөх, үзлэгт орогсдын урсгал, дэс дугаарыг зохицуулах ажилд улаан загалмайн идэвхтнүүдийг оролцуулах хэрэгтэй.

Үзүүлэгсдийг эмнэлгийн тусламж шаардлагатай (өвчтэй илрэгсэд, хяналтанд орогсод), шаардлагагүй (эрүүл ба хурц, хөнгөн явцтай зарим өвчтэй хүмүүс) гэж ерөнхийд нь 2 ангилан эрүүл мэндийн үнэлгээг дараахи байдлаар хүн тус бүр дээр өгч үзлэгийн эцэст тооцно:

  1. групп—эрүүл хүмүүс
  2. групд—эрүүл боловч, хурц өвчнөөр өвчилсөн үйл ажиллагаа, бие бялдрын хөгжилтийн зарим хөнгөн өөрчлөлттэй архаг өвчингүй хүмүүс.       
  3. групп—эрхтэн системийн үйл ажиллагаа нь хэвээр хадгалагдаж. буй архаг өвчнөөр өвчлөгсөд.
  4. групп—эрхтэн системийн үйл ажиллагаа нь алдагддаг боловч зохицолтой архаг өвчнөөр олон дахин өвчлөгсөд.
  5. грудп—хэвтрийн байдалд байгаа, эрхтэн системийн үйл ажиллагаа алдагдаж органик өөрчлөлтөнд орсон, тахир дутуугийн I, II группэд орсон хүмүүс тус тус хамаарна.

ДҮГНЭЛТ. Урьдчилан сэргийлэх үзлэгийн зохион бакгуулалт, арга зүйг сайжруулахтай холбогдуулан дор дурдсан ажлыг хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Үүнд:

  1. ЗХУ-тай хамтран явуулж байгаа „БНМАУ-ын хүн амын өвчлөл судлах" эрдзм шинжилгээний ажлын II шатны, буюу эмч нарын үзлэг зохион байгуулах аргачлалыг [3] өөрийн орны өвөрмөц онцлогт тохируулан боловсруулж цаашид эмчлэн сэргийлэх бүх байгууллагад түүнийг мөрдөх;
  2. Улс, хотын больниц, диспансериудаас орон нутагт явах үзлэгийн бригадын графикийг эрүүлийг хамгаалах яам шууд зохицуулан үзлэгийг иж бүрэн төвлөрүүлэн хийх арга хэмжээ авах нь унаа, хүн хүч, хөрөнгө зардлыг үр ашигтай зохицуулах, бэлтгзлийг урьдчилан сактар хамгаалах, үзлэгт хүн амыг бүрэн хамрах зэрэг ач холбогдолтой юм.
  3. БНБАУ-ын туршлагаар улс хотын чанартай томоохон эмнэлгүүдийн поликлиник амбулаторид „Урьдчилан сэргийлэх үзлэгийн кабинет" тасгийг тусгай байгуулж суурин ба хөдөлгөөнт хэлбэрээр үйлчлэх, БНУАУ-ын туршлагаар урьдчилан сэргийлэх үзлэгээр илрүүлбэл зохих өвчин, эмгэгт байдлын жагсаалт гарган түүнд нийгэм эдийн засаг, эмнэлэг, эрүүл ахуйн хүчин зүйлийн судалгааг хамт хийдэг аргыг тусгаж хэрэгжүүлэх.
  4. Аймаг, сум дундын эмнэлэгт нүүдлийн амбулатори, цэг буй болгох, энэ ажилд эмнэлэг оношлолтын ба шүдний эмчилгээ үзлэгийн зориулалтын бүрэн тоноглогдсон явуулын кабинет машиныг үр дүнтэй ариг гамтай өргөн ашиглах.
  5. Урьдчилан сэргийлэх үзлэгийн зориулалтын флюрограф, зүрхний цахилгаан бичлэгийн болон бусад аппарат багаж хэрэгсэл, лабораторийн бүрэн хэрэглэлийн тусгай нөөцтэй болж бэлэн байлгах, түүнийг зөвхөн үзлэгт хэрэглэдэг байх.
  6. Урьдчилан сэргийлэх үзлэгт орогсдыг тодорхой хугацаанд давтан үзлэгээр заавал хамарч түрүүчийн үзлэгийн үр дүн, өвчлөлийн бууралт, хүн амын эрүүлжүүлэлт зэргийг тооцон судлах зэрэг болно.
Ном зүй

1. МАХН-ын XVIII их хурлын материал 1981 он
2. И.Н.Тюльпин, Г.3.Демченкова Пути повышения эффективности и качества профилактических осмотров населения. Москва Медицина. 1981 8—15.
3. Методические рекомендации по организации и проведению комплексных медицинских осмотров для изучения здоровья населения часть I, II. Москва 1978.ВНИИ им. Н.А.Семашко.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2728
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК