Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1982, 3(43)
„МАРКАМЕНТ" ШИНГЭН ТҮРХЭЦ БУЮУ ШИНГЭН ГАВАР
( Судалгааны өгүүлэл )

Ж.Цогнэмэх

Анагаах ухааны дээд сургууль

 
Абстракт

НОВЫЙ ПРЕПАРАТ- ЛИНИМЕНТ „МАРКАМЕНГ

Ж. Цогнэмэх

Нами предложен новый препарат- линимент „МАРКАМЕНТ" для лечения хронического возрастного (обменного) артрита, особенно ревматоидного полиартрита,   плексита радикулита.

В качестве основы жидкой мази использован жир тарбагана, В лабораторных исследованиях нами оцределены некоторые физико-химические показатели жира тарбагана.

В состав мази входят несколько веществ, раздражающих и противовоспалительных действий: камфора 5%, ментол 1%, метилсалицилат и нашатырный спирт по ровну 12% и жир тарбагана 70%.

 

Улс үндэстэн бүрийн ардын өвөрмөц эмнэлэгт эрт дээр үеэс арьсыг сэдээж цочроох ургамлын навч, модны давирхай, амьтдын өөх тос, шавар зэргийг арьсан дээр наах, түрхэх, бумба тавих, төөнөх гэх мэт олон аргыг хэрэглэсээр иржээ.

Орчин үеийн анагаах ухааны практикт дээрх аргын зарим нь уламжилж ирсэн байна. [1]

Бид янз бүрийн бүтэц найрлага бүхий 20 гаруй тосон эмийг судлан үзлээ.

Цочроох чанартай аливаа бодисыг арьсны гадаргуугийн аль нэг хэсэгт хэрэглэхэд мэдрэх мэдрэлийн төгсгөл  цочирч, өгсөх сэрэл үүсэн   рефлексийн нумаар дамжин зохих төвд хүрэлцэн очиж тэр орчмын цусны судсыг тэлж өргөсгөн эс эдийн  тэжээл хангамжийг сайжруулан бодисын солилцоог өөрчлөн эмгэгийн голомтыг тараан сарниулах чухал ач холбогдолтой байдаг юм. Арьсны  хэсгийг цочроох эмийн тоонд модны давирхай, гавар, (камфор) гаа (ментол) навшийн шүвтэр (нашатырийн спирт, метилийн салицилат, могой болон зөгийн хор зэрэг хольц их бага ямар нэгэн   хэмжээгээр ордог байна. Тосон змийн суурь болгож голдуу ургамлын тосыг ялангуяа наранцэцэгийк тосыг ихэвчлэн ашиглаж иржээ.

Бид өөрсдийн түрхцийн суурьд тарваганы тосыг авлаа. Ургамлын тосны оронд эх орны байгалийн арвин их нөөцийг ашиглан тарваганы тосыг орлуулан авч болох эсэх тухай судалгааг хийлээ.

Тарваганы тосны тоо чанарын судалгааг хийхдээ Зөвлөлт Холбоот Улсын X Фармакопеин аргачлалыг баримтлав. [2] Тарваганы тосны хувийн жин 0,912, хүчиллэг чанар (РН) 4,85» саванжих чанар 234,8, эфирийн тоо 234,42, Иодын тоо 160,7 байна.

Тарваганы тосны хүчиллэг буюу шүлтлэг чанарыг потенциометрээр тодорхойлов. Түүний хүчлийн тоо 0,47 байв.

Дээрх үзүүлэлтээс үзвэл тарваганы тос саванжих чанар болон эфирийн тоогоор ургамал ба амьтны тостой харьцуулан үзэхэд нилээд дээгүүр үзүүлэлттэй байгаа нь тослогоор бусад тосноос илүү түүнд чөлөөт өөхөн хүчил багатай болохыг гэрчилж байна.

Тарваганы тос иодын тоогоор амьтдын дотроос загасны тос, ургамлын дотроос наранцэцэгийн тостой ойролцоо байна. Харин түүний саванжих чанар дельфиний тостой, хувийн жингээр газрын самрын тостой, гэрэл хугалах чанараар наранцэцгийн тостой, хүчлийн тоогоор гахайн өөхтэй тус тус төстэй байна. [3]

Иймд тарваганы тосыг тосон эмийн суурь болгон авахад физик-химийн зарим үзүүлэлтээр гахайн, наранцэцгийн» дельфиний» загасны өөх, тостой тун ойролцоо тул энэ зорилгоор хэрэглэхэд илүү тохирно гэж үзсэн болно.

Тарваганы тосоор суурь болгож   „МАРКАМЕНТ"   шинэ шингэн түрхэц буюу шингэн гавар хийлээ.

Энэ нь бүтэц найрлага, фармакологийн үйлдлээр шингэн гавар буюу могойн хортой тостой төстэй юм [4] Маркамент шингэн түрхцийн (100 г) бүтэц:

Камфора талст 5 г буюу 5%

Ментол талст 1 г буюу 1%

Метилийн салицилат 12 мл.

Нашатырийн спирт    12 мл.

Тарваганы тос 70 мл

Маркамент шингэн түрхэц нь шар хүрэн өнгөтэй, өвөрмөц хурц үнэртэй өтгөвтөр шингэн юм. Арьсан дээр нэг удаа нимгэн түрхэхэд түр зуур сэрүү татаж тэр орчимдоо ирвэгнэх буюу ялимгүй хорсох бөгөөд гараар үрж арчих, илж халаахад амархан шингэж арьсны өнгө бага зэрэг өөрчлөгдөн улайна.

Маркамент шингэн түрхцийг хэрэглэх урьдчилсан зөвлөмж:

Бодисын солилцооны улмаас үүсэх үе мөчний архаг үрэвсэл, үе мөч хөшин хөөрөх (хуян шар ус) өвчинд хоногт нэг удаа үрэвслийн орчим арьсан дээр нимгэн түрхэж гараар сайтар илж нарны илч, чийдэнгийн гэрлээр бага зэрэг шарж хэрэглэнэ.

ДҮГНЭЛТ: Маркамент шингэн түрхцийг үе мөчний архаг үрэвсэлд хэрэглэсэн нь зохих үр дүнгээ өглөө.

Клиникийн урьдчилсан судалгаанаас үзэхэд уг шингэн түрхэцийг хэрэглэснээр 90% -ийн клиникийн эдгэрэлт, 10% -ийн сайжрал өгсөн байна.

Цаашид Маркамент шингэн түрхцийг клиникт судалж үр дүнгий нь тооцоолон нийтийн хэрэгцээнд гаргах нь зүйтэй байна.

Ном зүй

1. Аничков С.В. Беленький М. Л. Учебник фармакологии.М.1955. 138.
2. Государственная фармакопея СССР. X изд. 1968. 809.
3. Популярная медицинская энциклопедия. Под редакции Петрова Ф. Н.Серенко к. Ф. М. 1968. 46,
4. Тринус Ф. Н.Фармакотерапевтический слравочник, Киев 1976. 72.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 708
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК