Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2009, 1(147)
Пестицидийн хэрэглээ, тэдгээрийн хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө
( Судалгааны өгүүлэл )

 

У.Цэрэндолгор1, Ж.Батжаргал2, Ж.Халзанхүү3 , Б.Даваадулам4 Н.Сайжаа5, Б.Бурмаа6

 

1НЭМХ, 2ЭМЯ,

 
Абстракт

 

Consumption of pesticide and its health impact

Even though the use and production of polychlorinated biphyls (PCBs) and organochlorine (OC) pesticides have

been regulated worldwide, in agreement with the Stockholm convention in 2001, they are still posing serious

environmental threat both to wildlife and humans. These lipophilic compounds, with high resistance to degradation

and long half- lives in humans, have been confirmed to bioaccumulate in fatty tissues of biological specimens such

as blood, breast milk, and adipose tissues through dietary intake. The analysis of these tissues reveals the rate of

exposure and distribution in the environment

 

Ургамлын өвчин, хог ургамал, хортон шавьж өт

авгалдай, мэрэгчид, амьтдын эндо, экзопаразиттай

тэнцэхэд хөдөө аж ахуй, газар тариалан, ахуйн

зориулалтаар хэрэглэдэг химийн бодисыг олон улсын

нэршлээр пестицид гэнэ.

Түүнчлэн “Химийн хорт болон аюултай бодисын

тухай” 2006 оны 5-р сарын 25 - ны өдөр батлагдсан

хуульд “Пестицид” гэж мал, амьтан, ургамлыг аливаа

өвчнөөс сэргийлэх, хөнөөлт шавьж, мэрэгч, хогийн

ургамлаас хамгаалах зориулалттай химийн бодис

тэдгээрийн нэгдлийг хэлнэ хэмээн тодорхойлжээ (1).

Пестицид гэдэг нь pestis – хор хөнөөл, cido - устгах

гэсэн утгатай грек үгнээс гаралтай бөгөөд ургамлын

хортон шавжийг устгах, холдуулах, багасгахад

зориулагдсан, эсвэл ургамлын зохицуулагч, ба

азотын тогтворжуулагч навчгүйжүүлэгч эсвэл хатаагч

байдлаар үйлчилдэг бодисууд юм.

Пестицидийг гол төлөв хөдөө аж ахуйд хэрэглэдэг

боловч өнөөгийн байдлаар бүртгэгдээд байгаа 200

орчим пестицидийн тал хувийг эмнэлэг, ресторан,

хортон шавьж устгах компани гэх мэт хөдөө аж

ахуйн бус байгууллагуудад өргөн хэрэглэж байна

(2.3.4.5.6.7).

Эрдэмтэдийн үзэж байгаагаар пестицидийг хэзээ,

хэн, ямар нөхцөлд яаж хэрэглэх талаарх заавар

журмыг сайтар мөрдөж ажилласан тохиолдолд

хэрэглэгчдэд очих хүнсэнд агуулагдах үлдэгдэл

пестицидийн хэмжээ үлэмж бага байдаг аж. Харин уг

химийн бодисуудыг зөв хэрэглэх талаар зохих заавар

журмыг мөрдөж ажиллаагүй тохиолдолд хүний эрүүл

мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй аж.

Пестицидүүд нь бие махбодод хуримтлагдаж,

хордуулах, харшил үүсгэх, хавдар үүсгэх зэргээр

хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг болохыг

судалгаагаар нотолжээ (8.9.10.11.12.13.14.15).

Пестицид нь хүн болон амьтны бамбай булчирхай,

бусад даавруудад өөрчлөлт оруулж, дархлалын

системийг гэмтээн, хавдар, өмөн үү үүсгэх, хүний

оюуны чадварыг сааруулах эрсдэлтэй аж.

Сүүлийн жилүүдэд эрдэмтэд, эмэгтэйчүүдийн эмгэг,

төрөлхийн гажиг, дутуу төрөлт, зулбалт, хүүхдийн

бага жинтэй төрөлт зэргийг удаан задардаг органик

бодисын нөлөөтэй холбон үзэж байгаа аж.

2001 онд Шведийн Стокгольм хотноо хүний

эрүүл мэнд, байгаль орчныг удаан задардаг органик

бохирдуулагчийн сөрөг нөлөөллөөс хамгаалах эрхэм зорилготойгоор “Удаан задардаг органик

бохирдуулагчийн тухай конвенц” – ийг баталж, 100

гаруй орон үүнийг дэмжиж, нэгдэн орсоны дотор

монгол орон 2002 онд нэгдэн орсон байна.

Удаан задардаг органик бохирдуулагчдад

альдрин, хлордин, ДДТ, дельдрин, эндрин, гептахлор,

гексахлорбензол, мирекс, токсафен, полихлорт,

бифенилүүд, диоксан ба фуран зэрэг 12 нэр төрлийн

бодис ордог байна. Эдгээрээс хортон шавьж устгагч

бодисууд болох альдрин, хлордан, дельдрин, эндрин

гексахлорбензол, мирекс токсафен, полихлорт

бифенил зэргийг үйлдвэрлэл болон хэрэглээ,

импорт, экспортыг ч хориглохоор конвенцид заажээ.

Эдгээр бодисыг ихэвчлэн ХХАА-д хэрэглэдэг.

Харин конвенцоор хэрэглэхийг хориглосон болон

хязгаарласан бохирдуулагч нь ДДТ юм.

Удаан задардаг эдгээр органик бодисын 40-80 мг

нь үхлийн аюул дагуулдаг аж.

Полихлорбифенил болон хлорорганик

пестицидүүдийн үйлдвэрлэл, хэрэглээг дэлхий дахинд

Стоколмын конвенцоор 2001 оноос зохицуулж байгаа

хэдий ч (6) эдгээр бодисуудаар хүрээлэн буй орчин

бохирдсоноос амьд байгаль болон хүн төрөлхтөнд

аюул занал учруулсаар байна (6.7). Эдгээр бодис нь

хоол хүнсээр хүний биед орох бөгөөд өөхөн эд болон

биологийн шингэнд хуримтлагдаж, удаан хугацаагаар

хадгалагдах (8) бөгөөд биологийн шингэн болон эдийн

шинжилгээний дүн нь хүрээлэн буй орчин пестицидийн

бохирдолд хир зэрэг өртсөнийг тодорхойлох үзүүлэлт

болдог аж (9).

Сүүлийн 40 жилд хүний эрүүл мэнд ялангуяа нялх

хүүхдийн эрүүл мэндэд учруулж байгаа органик

пестицидүүдийн хор нөлөөг их анхаарах хандлагатай

байна. Тухайлбал Дихлордифенилтрихлорэтан болон

түүний метболитууд нь (ДДТ) эсийн бичил бөөмөнцрийн

тоог ихэсгэсэн бөгөөд үүнийг генийн өөрчлөлтийн

үндсэн үзүүлэлт хэмээн үзсэн байна (10).

Гексахлорциклонгексаны изомерүүд,

полихлорбифенил, дихлордифенил трихлорэтан

түүний метаболитууд зэрэг хлорорганик нэгдлүүд нь

даавар төст үйлчлэлтэй болох талаар зарим эрдэмтэд

санал дэвшүүлсэн байна (11.12).

Хүрээлэн буй орчинд оршиж буй полихлорбифенил

нь зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа ч гэсэн хүүхдийн

оюун ухааны хөгжилд сөргөөр нөлөөлж байгааг зарим

тархвар судалгааны дүн нотолсон байна (13.14).

Мөн Longnesker нар 2001 онд эхчүүдийн цусан дахь

дихлордифенилтрихлорэтаны түвшин, дутуу төрөлт,

хүүхдийн бага жинтэй төрөлтүүдийн хооронд хатуу

хамаарал байгааг тогтоосон байна (15).

Түүнчлэн хүүхдийн мэдрэлийн системийн хөгжилд

хлорорганик пестицидүүд нь сөрөг нөлөөтэй болохыг

зарим судалгааны үр дүнгүүд нотолжээ. Тухайлбал

хүүхэд төрөхийн өмнөх үе шатандаа хлорорганик

пестицидэд өртөх нь хүүхдийн оюун ухааны хөгжилд

сөргөөр нөлөөлөх хор уршигтай болохыг нотолжээ

(32.33). Хлорорганик пестицидийг өргөн хүрээтэй

хэрэглэснээс болж, төрөл бүрийн хүнсээр дамжин

хүний биед ордог байна (37).

Тунис улсад 1940 оны эцсээс 1980 - аад он хүртэл

хлорорганик химийн бодисуудыг шавьж устгал болон

ариун цэвэр, эрүүл ахуйн зорилгоор ХАА- д өргөн

хэрэглэсэн байна.

1980 - аад оны төгсгөлөөс хлорорганик бодисуудыг

хэрэглэхийг хуулиар хориглосон боловч эдгээр бодисыг

нийтлэг байдлаар өргөн хүрээтэй хэрэглэснээс болж

хлорорганик пестицидүүдийн бохирдол нь хүрээлэн

буй орчинд газар сайгүй тархсан байна.

Тунис улсын 2 хотод, хөхүүл эхчүүдийн хөхний

сүүн дэх хлорорганик пестицидийн агууламжийг

тодорхойлсон урьдчилсан судалгааны дүн 2007 онд

хэвлэгдсэний (16) дараа хлорорганик бодист өртөлтийн

байдлыг илрүүлэх судалгааг Тунис улсын нийт хүн амын

дунд Ennaceur нар хийсэн байна. Эдгээр судалгааны

дүнгээр хлорорганик бодисууд нь агаарын тундас (17),

шонхор шувууны өндөг, зөгийн бал (18.19), хүний цус,

хөхний сүү (20) болон үнээний сүү (21) зэрэгт илэрсэн

байна.

Хүний эд эсэд химийн бодисын үлдэгдпэл байгаа

эсэхийг илрүүлэхэд хөхний сүү нь чухал шинжлэгдэхүүн

болдог байна. Хөхний сүүний шинжилгээгээр эхийн бие

махбододын химийн бодист өртөлтийг илрүүлэхээс

гадна хөхүүл хүүхдийн химийн бодисын хэрэглээг

гаргадаг байна.

Судлаачид, халуун бүсийн зарим хөгжиж буй орнууд,

тухайлбал Мексик (22), Тайланд (23), Хятадын Гонжоу

муж (24), Ветнам (25) зэрэг улсын хөхүүл эхчүүдийн

хөхний сүүн дэх дихлордифенилтрихлорэтан болон

түүний метаболитуудын түвшин ихэссэнийг илрүүлсэн

бөгөөд энэ бодисыг маляри өвчний хяналт, сэргийлэлтэд

1990 - ээд оны төгсгөл хүртэл хэрэглэж байсантай

холбоотой аж. Түүнчлэн Швед (26), Япон (27), Англи

(28) зэрэг өндөр хөгжилтэй улс орны хөхүүл эхчүүдийн

хөхний сүүнд ч бас дихлордифенилтрихлорэтан

илэрсэн байна.

Мөн Фосфорорганик пестицидийн (бифенол А,

Фталатас) бага хэмжээний тунд өртөх үеийн эрүүл

мэндэд учрах хор уршгийг хэсэг эрдэмтэд судласан

байна (29.30.31). Тухайлбал Фталатас гэдэг бодис

нь нөхөн үржихүйн эрүүл мэнд болон амьтны өсөлт

хөгжилтөд хор нөлөөтэй болохыг туршлагын амьтан

дээр нотолслон байна (36).

Биед орсон ихэнх фосфорорганик пестицидүүд нь

нэг ба түүнээс олон диалкил фосфатын метболитууд

болж хувирдаг болохыг тогтоожээ (38). Иймээс шээсэн

дэх диалкул метаболитын түвшин нь нэг ба түүнээс

олон фосфорорганик пестицидэд өртсөнийг нотлох

баримт болдог аж (39.40.41.42.43).

Хлорприфос нь хамгийн өргөн хэрэглэгддэг

фосфор органик нэгдэл юм. Хлорприфосын хүний

бие дэх өвөрмөц, гол метаболит нь 3,5,6-трихлор-

2-пиридинол юм. Хлорприфос, трихлорпир,

хлорприфос-метилд өртөлтийг илрүүлэх

биомаркер нь шээсэнд трихлора-2-придинолыг

тодорхойлох явдал юм (44).

Висфенолыг поликарбонатын пластик үйлдвэрлэлд

түүхий резин хийхэд ашигладаг байна. Вифенол

агуулсан материалтай хүнсний зүйл холилдсоноос

висфенолын нөлөөнд хүн өртөх бөгөөд зарим

тохиолдолд шүдний лацнаас висфенолын нөлөөнд

өртдөг аж (43). Висфенол нь маш түргэн хугацаанд

глюкозжиж, шээсээр ялгардаг (44). Түүнчлэн цусны сийвэнд пестицидүүд, түүний

метаболитуудыг тодорхойлох нь хүрээлэн буй орчны

пестицидийн бохирдлыг үнэлэх хамгийн тохиромжтой

аргад тооцогддог.

Хоол хүнс зэрэг хүрээлэн буй орчин пестицидээр

бохирдох болон зарим хлорорганик бодисуудын

нөлөөнд хүн ам өртөх байдал нь хоорондоо нягт

хамааралтай байсан аж (35).

Пестицидүүдийн төрөл

Пестицидийг химийн бүтцээр нь хлор арганик,

фосфор органик, мөнгөн ус органик, циант нэгдлүүд,

зэс хүхрийн бэлдмэл, органик метал агуулсан нэгдэл

хэмээн ангилдаг. Тэдгээрийг хэрэглээний зориулалтаар

нь инсекцид, фунгицид, гербицид гэж ангилдаг.

Инсектицид

Ихэнх инсектицидүүд нь химийн бүтцийн хувьд

хлор органик нэгдлүүд, фосфорт органик нэгдлүүд,

карбаматууд, пиретриодууд, ба бензоилмочевина

зэрэг 5 бүлгийн аль нэгэнд нь хамаарагддаг.

Жимс, хүнсний ногоонд пестицидүүдийн ихэнхийг

(38.9%) хэрэглэж байгаа бол хөвөн, цагаан будаа,

эрдэнэ шишэнд 22.8%, 16.1% ба 99% – ийг тус тус

хэрэглэж байгаа аж.

Будаанд зориулсан пестицидийн хэрэглээний 93%

нь Азид ноогдож байна.

Хлорт органик нэгдлүүд

Хлор органик пестицидүүд нь олон зүйл шавжид

үйлчилдэг бөгөөд задардаггүй, хүнсэнд хуримтлагдах

хандлагатай аж. Хэдийгээр үхлийн аюултай биш ч

гэсэн тэдгээр нь шууд болон шууд бусаар олон зүйл

зэрлэг амьтдын хээл авах, үр төлөө үлдээх чадварт

нөлөөлдөг байна. Тиймээс ч 1980 - аад оны дунд үеэс

хойш ДДТ- ийн хэрэглээг дэлхийн бүх улс оронд ХААд

хэрэглэхийг хоригложээ. Хлоржсон инсектицид нь 3

өөр химийн ангид хамаарах өөр өөр бүлэг нэгдлүүд

бөгөөд эдгээр нь дифенилэтан, диен, цагриг гексаны

бүлэг юм. Дифенилэтаны бүлэгт ДДТ, дикофол,

метоксихлор багтдаг байна. ДДТ ба түүний метаболит

болох ДДЭ, ДДД нь липофиль, нэгдлүүд бөгөөд бие

махбодын өөхлөг эд, липид, липиодоор баялаг цул

дотор эрхтэнүүдэд хуримтлагдах хандлагатай аж.

Фосфор органикууд

Фосфорорганик инсектицидуудад – фосфат,

тиофосфат, дитиофосфат, фосфонат,

фосфороамидат, дихлорвос, хлорпирифос,

фентитротион, фентион, паратион, азинпос,

метил, диметиот, малатион, трихлорфон, ацепат,

метамидопос гэх зэрэг пестицидүүд орно.

Дэлхийн улс орнуудад бүртгэгдсэн фосфор

органикуудын тоо одоогийн байдлаар ойролцоогоор

250-д хүрч, эдгээр нь хамгийн өргөн худалдаалагдаж

байгаа аж (37.2%).

Пестицидээр хүнсний бүтээгдэхүүн бохирдох

Химийн хорыг хэрэглэх, тээвэрлэх, хадгалах үеийн

аюулгүй ажиллагаа, ариун цэврийн дүрмийг зөрчсөнөөс

хүсний бүтээгдэхүүн пестицидээр бохирдож, хүний

эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна.

АНУ- д хийсэн судалгаагаар хүний бие махбодод

7 хоног тутам 1 мг пестицид нэвтрэн орж байгаагийн

талаас илүү хувь нь амьтны гаралтай бүтээгдэхүүнээр

дамжин нэвтэрч байна гэсэн дүн гарчээ.

Их Британид Пестицидийн үлдэгдлийн зөвлөлөөс

2001 онд сүү, зөгийн бал, лаазалсан яргай загас, киви,

жимс, усан үзэм, нимбэг, үр тарианы бүтээгдэхүүн

болон бусад хүнсийг шинжилсэн дүнгээр 450 дээжийн

29% нь пестицид агуулсан, 10 орчим хувь нь олон

тооны үлдэгдэл агуулсан байна гэсэн үр дүн гарчээ.

Монгол улсад УМХГ- ын ТЛ- ын пестицид, хор

судлалын лабораторт хийсэн шинжилгээний дүнгээс

үзвэл 2006 онд төмс, хүнсний ногооны 550 дээжид

1650 үзүүлэлтээр хийсэн нийт сорьцын 1.5%- д

пестицид илэрсэн байна. Мөн 2007 онд 1950 дээжинд

хлорорганик, фосфорорганик бодисын агууламж

тодорхойлоход улаан лооль, лууван, төмс, фужи алим,

хятад сонгино, хүрэн манжин, байцаа, сармис зэрэг

хүнсний ногоонд гексахлор бензол, диазнин, метафос

илэрсэн байна.

2000 оноос хойш жил бүр Байгаль орчин, Хүнс

хөдөө аж ахуйн сайд, Эрүүл мэндийн сайдын

хамтарсан тушаалаар (2.4) “Ургамал хамгаалалтын

зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт,

хэрэглэх хэмжээ”, “Мал эмнэлгийн ариутгал,

халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох

пестицидийн жагсаалт, хэрэглэх хэмжээ“, “Газар

тариалангийн зориулалтаар ашиглаж болох химийн

бордооны жагсаалт, хэмжээ“, “Ахуйн хортон шавьж,

мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн

зориулалтаар ашиглаж болох бодисын жагсаалт,

хэрэглэх хэмжээ“ – г тус тус баталж гаргажээ. Мөн

химийн хортой болон аюултай бодисыг хадгалах,

тээвэрлэх, ашиглах устгах журмыг 2007 онд Байгаль

орчны сайд, Онцгой байдлын сайд, Эрүүл мэндийн

сайдын нарын хамтарсан 151/126/52 тоот тушаалаар

(2) баталжээ.

Гэсэн хэдий ч УМХГ- с 2007 онд улсын хэмжөэнд

21 аймаг, 3 хотод пестицидийн хадгалалт, хамгаалалт,

зарцуулалтын байдалд хийсэн хяналт шалгалтын

дүнгээр Улаанбаатар хотод ургамал хамгаалалын

бодис худалдаж буй аж ахуйн нэгж нь БНХАУ- с

улсын бүртгэлд бүртгэгдээгүй бодис оруулж ирэн,

шинжилгээ, дүгнэлтгүйгээр хэрэглэгчдэд олгодог,

бордоо, пестицид оруулж ирсэн аж ахуйн нэгжийн

нэгдсэн бүртгэл судалгаа ХХААЯ - дээр байхгүй,

эдгээр бодисын хэрэглээн дээр хяналт байхгүй, иргэд,

аж ахуйн нэгжүүд тариалсан төмс хүнсний ногоог

шинжилгээ хийлгэж, дүгнэлтгүйгээр шууд борлуулдаг,

хөдөлмөр хамгаалллын хувцас олгодоггүй,

пестицидийн сав, баглаа, боодол, пестицидийн

үлдэгдэл зэргийг журамд заасны дагуу устгадаггүй,

пестицид хадгалах агуулахын ажлын байрны дүгнэлт

гаргуулдаггүй, лабораторын чадамж муу, мэргэшсэн

хүн хүчин дутагдалтайгаас хүнсний бүтээгдэхүүн дэх

пестицидийн үлдэгдэл тодорхойлох ажил хангалтгүй

байгаа зэрэг дутагдал, зөрчлүүд илэрсэн байна.

Дүгнэлт

Пестицидийн хэрэглээ, түүний хүний эрүүл мэндэд

үзүүлэх хор нөлөөг судалж буй дэлхий дахины чиг

хандлага, манай улс оронд импортоор оруулж буй

пестицидийн төрөл, хэрэглээ, хүнсний бүтээгдэхүүн

дэх үлдэгдэл зэргийг шинжилсэн дүнгээс үзвэл,

пестицидэд өртөлтийн байдал болон хүний эрүүл

мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөллийг монголын хүн

амын дунд судлан тогтоох шаардлага зүй ёсоор

тавигдаж байгаа юм. Иймээс бид пестицидээр

бохирдсон ургамал болон амьтны гаралтай хүнсний

бүтээгдэхүүний хэрэглээгээр пестицидийн хэрэглээг

тогтоож, хүний цус, хөхний сүүнд хлорорганик

пестицид, шээсэнд фосфор органик пестицидийн

өвөрмөц метаболитуудыг тодорхойлж, хүн амын

дунд “пестицидэд өртөлтийн байдал” - ыг тогтоож,

үнэлгээ, дүгнэлт гаргах зайлшгүй шаардлагатай

байгаа юм.

Ном зүй

Хэвлэлийн жагсаалт
1. Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль
2. Байгаль орчны сайд, эрүүл мэндийн сайд, онцгой
байдлын асуудал эрхэлсэн сайдын 2007 оны 04 -р сарын
27- ны өдрийн 151/126/52 тоот тушаал, хавсралтууд
3. Монгол улсын хууль 2006 оны 05-р сарын 25- ны өдөр,
Химийн хорт болон аюултай бодисын тухай
4. Байгаль орчны сайд, хүнс, хөдөө аж ахуйн сайд, эрүүл
мэндийн сайдын 2007 оны 03-р сарын 23-ны өдрийн
97/39/79 тоот хамтарсан тушаал
5. Хүнсний бүтээгдэхүүн дэх пестицидийн үлдэгдэлд
экспертиз хийх заавар 1977-11-р сарын 30 – ны өдөр №
07-77
6. UNER: Final act of the conference of plenipotentiares
on the Stockholm convention on persistent organic
pollutions, 2001. http://www.chemunepch/pops/Stockholm,
SwedenUnited Nations Environmental programme.
7. AMAR, 2002. In: Jensson, H. (Ed), AMAR, Arctic Pollution
2002, AMAR, Oslo.
8. Smith, A.C., Gangoli, S.D., 2002. organochollorine
chemicals in seafood: occurrence and health concerns.
Food Chem. Toxicol.40,767-779.
9. Sasaki,K., Ishizaka,T., Suzuki, T., Takeda,M., 1991.
Accumlation levels of organocholorine pesticides in human
adipose tissue and blood. Bull.Environ.Contan. Toxicol.
46.662-669.
10. Ennaceur, S., Ridha, D., Marcos, R., 2008. Genotoxicity
of the organocholorine pestides 1,1-dicholoro-2,2-3 bis(pcholorophenyl)
ethylene (DDE) and hexaclolorbenzene
(HCB) in cultured human lymphocytes. Chemosphere 71
(7), 1335-1339.
11. Cheek, A.O., Kow, K., Chen, J., McLachlan, J.A., 1999.
Potential mechanisms of thyroid disruption in humaninteraction
of organochlorine compounds witn thyroid
receptor, transthyretin, and thyroid-binding gobuline.
Environ.Health Perspect. 107,273-278.
12. Vos,J,D., Dybing,E., Greim,H.A., ladefoget, A., Lambre,
C., Tarazona, J.V., Brandt., I., Vethaak,A.D., 2000. Health
effects of endocrine-disrupting chemicals on wildlife, with
special reference to the European situation. Crit. Rev.
Toxicol. 30, 71-133.
13. Walkowiak, J., Wiener,A.A., Fastabend, A at all., 2001.
Environmentol exposure to polychlorinated biphenyls
and quality of the home environment: effects on
psychodevelopment in early childhood. Lancet 358. 1602-
1607.
14. Vreugdenhil, H.J.I., Slijper, F.M.E., Mulder, P.C.H.,
Weisglas-Kuperus, N., 2002. Effects of perinatal exposure
to PCBs and dioxins on play behavior in Dutch children at
school age. Environ.Health Percpect. 110, A598.
15. Longnesker, M.P., Klebanoff., M.A., Zhou, H., Brock, J.B.,
2001. Association between maternal serum concentration of the DDT metabolite DDE and preterm and small-forgestational
age babies at birth. Lancet 358. 110-114.
16. Ennaceur, S., Gandoura, N., Driss, M,R., 2007.
Organochlorine pesticide residues in human milk of
mothers loving in northern Tunisia. Bull. Environ. Contam.
Toxicol. 78(5), 325-329.
17. Derouiche, A., Sanda, Y.G., Driss, M.R., 2004.
Polychlorinated biphenyls in sediments from Bizerte
Lagoon, Tunisia. Bull. Environ. Contam. Toxicol.73, 810-
817.
18. Driss, M.R., Bouguerra, M.J., 1987. Determination
rapid des residus de polychlorobiphenyles (PCB) et de
pesticides organochlories dans les qeufs. Application a
une serie d oeufts de faucon. Analusis 15,361-365.
19. Driss, M.r., Zafzouf, M., Sabbah, S., Bouguerra, M.L.,
1994. Simplified procedure for organochlorine pesticide
residues analyses in honey. Int. J. Environ. Anal. Chem.
57,63-71.
20. Sabbah, S., Jemaa, Z., Bouguerra, M.L., 1987.
Etude chromatographigue des residus de pesticides
organochlores dans le lait maternal, le sang de cordon et
le sang d adulte. Analysis 15, 399-403.
21. Sabbah,S., Bouguerra, M.L, 1997. Organochlorine
pesticides in cow’s milk from Tunisie. Fresen. Environ.
Bull. 7-8, 359-364.
22. Waliszewski, S.M, Aguirre, A.A., Infanzon, R.M., Bentez,
A., Rivera, J., 1999. Comparison of organochlorine
pesticide levels in adipose tissue and human milk of
mothers living in Veracruz, Mexico. Bull. Environ. Contam.
Toxicol. 62, 685-690.
23. Stuetz, W., Prapamontol, T., Erhardt, J.g., Classen, H.g.,
2001. Organochlorine pesticide residues in human milk
of a Hmong hill tribe living in Northern Thailand. Sci. Total
Environ. 273,53-60.
24. Wong, C.K.C., Leung, K.M., Poon, B.H.T., Lan, C.Y.,
Wong, M.H., 2002. Organochlorine hydrocarbons
in human breast milk collected in Hong kong and
Guangzhou. Arch.Environ.Contam.Toxicol. 43. 364-372.
25. Minh, N.H., Someya, M., Minh, T.B., Kunisue, T., Iwata, H.,
Watanabe, M., Tanabe, S., Viet, P.H., Tuyen, B.C., 2004.
Persistent organochlorine residues in human breast milk
from Hanoi and Hochiminh city. Vietnam: contamination,
accumulation kinetics and risk assessment for infants.
Environ. Pollut. 129, 431-441.
26. Noren, K., Meironyte, D., 2000. Certain organochlorine
and organochlorine contaminants in Swedish human milk
in perspective of past 20 – 30 years. Chemosphere 40,
1111-1123.
27. Konishi, Y., Kuwabara, K., Hori, S., 2001. Continuous
surveillance of organochlorine compounds in human
breast milk from 1972 to 1998 in Osaka, Japan. Arch.
Environ.Contam. Toxicol. 40, 571-578.
28. Kalanzi, O.I., Martin, F.L., Thomas, G.O., Alcock, R.E.,
Tang, H.R., Drury, S.C., Carichael, P.L., Nicolson, J.K.,
Jones, K.c., 2004. Different levels of polybrominated
diphenyl ethers (PBDEs) and chlorinated compounds
in breast milk from two UK regions. Environ. Health
Perspect. 112, 1085-1091.
29. Eskenazi, B., ET ALL., 2007. Organophosphate pesticide
exposure and neurodevelopment in Young Mexican-
American children. Environ. Health Perspect. 115, 792-
798.
30. Swan, S.H., et all., 2005. Decrease in anogenital distance
among male infants with prenatal phthalate exposure.
Environ. Health Perspect. 113, 1056-1061.
31. vom Saal, F.S., et all., 2007. Chapel Hill bisphenol A expert
panel consensus statement: integration of mechanisms,
effects in animals and potencial to impact human health at
current levels of exposure. Reprod. Toxicol, 24, 131-138.
32. Engel, S.M., et all., 2007. Prenatal organophosphate
metabolite and odganochlorine levels and performance on
the Brazelton Neonatal Behavioral Assessment Scale in a
multiethnic pregnancy cohort. Am.J.Epidemiol. 165, 1397-
1404.
33. Eskenazi, B., ET ALL., 2007. Organophosphate pesticide
exposure and neurodevelopment in Young Mexican-
American children. Environ. Health Perspect. 115, 792-
798.
34. Swan, S.H., et all., 2005. Decrease in anogenital distance
among male infants with prenatal phthalate exposure.
Environ. Health Perspect. 113, 1056-1061.
35. Lu, C., et all., 2006. Organic diets significantly lower
children’s dietary exposure to organophosphorus
pesticides. Environ.Health Perspect. 114. 260-263.
36. Duggan, A., et all., 2003. Di-alkyl phosphate biomonitoring
data: assessing cumulative exposure to organophosphate
pesticides. Regul. Toxicol. Pharmacol. 37, 382-395.
37. Barr, D.B., et all., 2004. Concetration of dialkyl phosphate
metabolites of organophosphorus pesticides in the US
population. Environ. Health Perspect. 112, 186-200.
38. Barr, D.B., and Needman, l.l., 2002. Analytical methodsfor
biological monitoring of exposure to pesticides: a review.
J.Chromatogr. B Analyt. Technol. Biomed. Life Sci. 778, 5-
29.
39. Bradman, A., et all., 2005. Organophosphate urinary
metabolite levels during pregnancy and after delivery in
women living in an agricultural community. Environ. Health
Perspect. 113, 1802-1807.
40. Duggan, A., et al., 2003. Di-alkyl phosphate biomontoring
data: assessing cumulative exposure to organophosphate
pesticides. Regul. Toxicol. Pharmacol. 37, 382-395.
41. Wessels, D., et all., 2003. Use of biomarkers to indicate
exposure of children to organophosphate pesticides:
implications for a longitudinal study of children’s
environmental health. Environ. HealthPerspect. 111, 1939-
1946.
42. Barr, D.B., and Angerrer, j., 2006. Potential uses
of biomontoring data: a case study using the
organophosphorus pesticides chlorpyrifos and malathion.
Environ. Health Perspect. 114, 1763-1769.
43. Kang, J.H., et all.,. 2006. Human exposure to bisphenol A.
Toxicology 226, 79-89.
44. Tsai, W.T., et all., 2006. Human Health risk on
environmental exposure to bisphenol-A: a review. J.
Environ. Sci. Health C Environ. Carcinog. Ecotoxicol. Rev.
24,225-255.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 12998
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК