Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1982, 3(43)
ЭРҮҮЛ ХҮМҮҮСИЙН ЭЛЭГНИЙ АЦЕТИЛЖУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БНМАУ-Д СУДАЛСАН УРЬДЧИЛСАН ДҮНГЭЭС
( Судалгааны өгүүлэл )

Б. ЦЭРЭНДАШ,  Ф. РЕНГЕР, Б. РАГЧАА

 

Анагаах ухааны дээд сургууль

 

 
Абстракт

ПРЕДВАРИТЕЛЬНЫЕ   ДАННЫЕ  ИССЛЕДОВАНИЯ АЦЕТИЛИРОВАНИЯ   ПЕЧЕНИ ЗДОРОВЫХ ЛЮДЕЙ (В МНР)

Б. ЦЭРЭНДАШ, Ф. РИНГЕР Б. РАГЧА

Обследованы 150 здоровых людей. Из них было 129 (86%) быстрых   и 21 (14%) медленных ацетилаторов.

Результаты исследования соответствуют с результатами исследований Сунахара в азиатских странах (Япония, Китай, Корея)

Судлаачдын судалгаагаар орон нутаг, үндэстэн бүхэнд ацетилжуулах хоёр хэлбэр маш олон янзын хэмжээгээр тодорхойлогджээ. [1—4| Европынхон, цагаан арьст америкчуудын 40—50% нь хурдан ацетилжуулагчид байна. Гэтэл түндрынхан япон, хятад, солонгос зэрэг үндэстэнд 85—95% нь хурдан ацетилжуулагчид байхад судан үндэстэн болон зарим еврейчүүдийн 25—35% нь хурдан ацетуулагчид байсан. байна.

Бид БНМАУ-д  ацетилжуулах дээрх 2 хэлбэр ямар харьцаатай болохыг судлах зорилгоор Г.Шродерийн  аргаар 1 50  эрүүл хүмүүст судалгаа хийсэн юм. Эдгээрийн 100 нь Анагаах     ухааны дээд сургуулийн оюутнууд, 50 нь ардын армийн байлдагчид байсан. 18—30 наскы 73 эмэгтэй, 77 эрэгтэй хүмүүс судалгаанд хамаарагдсан.

Судалгааны дүнг диаграмм 1- д үзүүлэв.

Судалгаанаас дараахи урьдчилсан дүгнэлтийг хийв

  1. Судлагдсан 150'эрүүл хүмуүсийн 129 (86%) нь хурдан ацетилжуулагчид 21 (14%) нь удаан ацетилжуулагчид байна.
  2. Нас, хүйс болон бидний баримжаалан ангилснаар орон нутгийн хооронд онцын ялгаа гарсангүй.
  3. Судалгаа хийхэд 54 (36%) нь энгийн өнгийн харьцуулалтаар тодорхойлох боломжгүй байсан учраас спектрофотометрт хэмжиж, шийдвэрлэсэн.
  4. Биднйй энэхүү судалгааны үр дүн Япон, Хятад, Солонгос зэрэг азийн орнуудад Сунахарагийн хийсэн судалгааны үр дүнтэй тохирч байгаа юм.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 305
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК