Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1982, 3(43)
ХЭВЛИЙН ГЯЛТАНГИЙН ТҮГЭЭМЭЛ ИДЭЭТ ҮРЭВСЛИЙН ЭМНЭЛ ЗҮЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРИМ АСУУДАЛ
( Судалгааны өгүүлэл )

В. ИЧИНХОРЛОО, С. САНЖААБЯМБА

Анагаах ухааны дээд сургууль, Улсын клиникийн төв эмнэлэг

 
Абстракт

К ВОПРОСУ КЛИНИКИ И ЛЕЧЕНИЯ РАЗЛИТОГО ГНОЙНОГО ПЕРИТОНИТА

 

В. ИЧИНХОРЛО, С. САНЖАБЯМБА

За последние годы в медицинской литературе все чаще публикуются передовые методы диагностики острых заболеваний органов брюшной полости. По мнению многих исследователей, гнойные перитониты в йольшинстве случаев яв-ляются вторичным заболеванием.Основной причиной в его развитии является острый гнойный аппендицит.

Авторами обработаны 70 историй болезни больних с гнойным перитонитом. Возраст больных от 16 лет до 81 года. Мужчины—49, женщины 21.

Наиболее частой причиной острого гнойного перитонита по изучаемому материалу был выявлен острый гнойный аппендицит—73,2%.

На втором месте как причина этой патологии выявлена острая механическая   кишечная   непроходимость—11,3%.

На третьем месте стоят острые гнойные заболевания внутренних половых органов женшин—10,7%.

Следующее место по частоте занимает острый гнойный холецистит, перфорация язвы желудка, острый гнойный панкреатит, перфорация брюшнотифозной язвы. Из   этих  перечисленных причин   разлитой   гнойный    перитонит ­наще наблюдался после перфорации язвы желудка и кишечника. Особое вн има ние следует уделить на послеоперационный перитонит. Хотя он встречается не часто, отличается особо тяжелым течением, требуется интенсивная терапия и своевременное оперативное лечение.

Хэвлийн гялтангийн идээт үрзвсэл нь хэвлийн хөндийн яаралтай мэс заслын чухал асуудлын нэг юм, Энэ өвчин хэвлийн хөндийн цочмог өвчнүүдийн хүндрэл болж хоёрдогчоор үүсдэг. Гялтангийн түгээмэл идээт үрэвслийн улмаас болж нас барах  явдал өндөр хэвээр байна, Эмчилгээний практикт антибиотик өргөн хэрэглэх болсноор түүнд тэсвэртэй нян олширч,  хэвлийн хөндийн цочмог өвчнүүдийн эмнэл зүйн шинж тзмдэг нь бүдэг илэрч, явц нь хүнд хордлого ихтэй явагдахын зэрэгцээ, хэвлийн  хөндийд буглаа, наалдац үүсэх, гэдэсний саажилт бий болох зэрэг хоёрдогч хүндрэлүүд олонтоо тохиолдох боллоо. Энэ нь хүний бие махбодод нөлөөлөх харшлын хүчин зүйлс олширч бие махбодын эсэргүүцлийг бууруулж байгаатай шууд холбоотой гэж ихэнх эрдэмтэд үздэг. Гэвч орчин үед хэвлийн гялтангийн идээт үрэвслийн оношилгоо эмчилгээний тэргүүний дэвшилтэт аргууд практикт нэвтэрч үлэмж амжилт олж байна. Хэвлийн гялтангийн идээт үрзвслийн үүсгэдэг үндсэн шалтгаанууд нь мухар олгойн цочмог үрэвсэл, ходоод хос гэдэсний шархлаа цоорох, цөсний хүүдий болон умайн   өндгөвчний   үрэвсэл,  улаан суулга, гэдэсний түгжрэл зэрэг өвчнүүд юм.

Бид 1978—1980 онуудад хот, хөдөөгийн нөхцөлд хэвлийн гялтангийн тугээмэл идээт үрэвсэлтэй 70 өвчтөний түүхэнд судалгаа хийж үзэхэд 16—81 насны эрэгтэй 49(70%) эмэгтэй 21(30%) байна. Энэ өвчин ихэнхдээ мухар олгойн идээт үрэвсэл 73,2, гэдэсний цочмог түгжрэл 11,3% умай дайврын идээт үрэвсэл 10,7% гэх мэтчилэн цөс, нойр булчирхайн үрэвсэл, ходоод гэдэсний цоорсон шархлаа зэрэг өвчнүүдээс үүссэн байв.

Хэвлийи гялтангийн идээт түгээмэл үрэвслийн хугацааг цагаар авч үзэхэд (хүснэгт 1) судалгаанд хамрагдсан 70 өвчтөнөөс өвчин нь эхэлснээс 24 цаг хүртэл хугацаанд эмнэлэгт 22,7%, 48 паг хүртэл 42,9%, 72 цаг 25,9% 72-ээс дээш цаг (4,6%) ирсзн байна.

Хэвлийн идээт түгээмэл үрэвслийн эмнэл зүйн шинжүүд нь үүсгэсэн шалтгаан, өвчин эхэлсэн хугацаа, өвчний үе шат, хордлогын хэмжээнээс шалтгаалан янз бүрээр илэрдэг. Хэвлийн гялтангийн түгээмэд үрэвслийг эмнэл зүйн үеэр, шинж тэмдгийг ажиглаж үзэхэд өвчин зхэлснээе 24—36 цагийн дараагаар хэвлийгээр нэлэнхүйдээ өвчтэй болж 38° хүртэл халуурч, бөөлжих, судасны цохилт түргэсэх, хэл хуурайшиж өнгөртөх, гэдэс дүүрэх шинж илэрч байв. Өвчин эхэлснээс хойш 48 цагаас дээш хугацаанд дээрх шинж тэмдгүүд улам тодорч биеийн ерөнхий байдал доройтон, тэмтэрч үзэхэд хэвлийн өмнөд ханын булчингийн чангаралт бий болж гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн суларч байна. Өвчиий 2-р үед цөсөрхөг зүйлээр бөөлжиж хордлбго гүнзгийрч бие махбодын уургийн солилцоо алдагдаж төгсгөлиин үед шилждэг. Бид 17 өвчтөнд хийсэн биохимийн шинжилгээг үзэхэд У өвчтөнд цусны билирубин ихэсч 12 өвчтөнд альбумин- глобулиний коэффициент 0,9 хүртэл буурав. 10 өвчтөнд дусны электролит өөрчлөгдөн цусны кали, натри, кальци, 4,5 мг% хүртэл буурсан байлаа.

3-р үед хордлого улам ихсэж, бөөрний үйл ажиллагаа алдагдаж, хоногийн шээсний хэмжээ 500—400 мл хүртэл, багассан тохиолдол байв. 3 өвчтөнд шээс ялгарахгүй байснаас нас барсан байлаа. Хагалгааны дараахи үед 16 өвчтөний гэдэс дуүрч, гэдэсний саашилт үүсч, түгжрэлийн шинж илэрсэн нь эмийн эмчилгээгээр намжив. Хэвлийн гялтангийн идээт түгээмэл үрэвслийг эрт оношлон, үе шатаар нь эрчимтэй эмчлэх нь хагалгааны дараа гарч болох, гэдэсний түгжрэл, хагалгааны дараахи гялтангийн үрэвсэл, амин чухал эрхтэний үйл ажиллагаа доройтлоос сэргийлж өвчтөний амь насыг аврах шийдвэрлэх ач холбогдолтой билээ. Иймд хэвлийн гялтангийн идээт түгээмэл үрэвслийг 3 үе шаттайгаар эрчимтэй эмчлэх зарчмыг орчин үед өргөн баримталж байна. Үүнд: 1. Хагалгааны өмнөх бэлтгэл үеийн эмчилгээ 2. Хагалгааны үеийн эмчилгээ, 3. Хагалгааны дараахи үеийн эмчилгээ. Төв ба орон нутгийн мэс заслын тасгуудад энэ зарчмыг баримтлан эмчлэх нь өвчний хүндрэл, өвчтөний нас баралтыг багасгах чухал зүйлийн нэг юм.

  1. Хагалгааны өмнөх зөвхөн бэлтгэл үед зүрх судасны үйл ажиллагааг бүрэн дэмжиж, кордиамин, корглюкон, строфантин зэрэг эмүүдээс хэрэглэнэ.
  2. Өвчтөний хордлого, хүнд хөнгөн, насны байдал зэргээс шалтгаалж 2—4 цагийн дотор 5% глюкозын уусмал, Гемодез полиглюкин 0,9% натри хлор, ийлдэс, альбумин зэрэг хордлого тайлах эмүүдийг 1500 мл — 2000 мл хүртэл судсаар юулнэ. Мөн ижил группийн цус сэлбэнэ.

3. Ходоодонд хаймсуур тавьж ходоодыг сайтар угаана.

4. Хагалгаа хийгдэх үед юуны өмнө хэсгийн болон ерөнхий мэдээ алдуулалтыг зөв сонгох нь эмчилгээний чухал ач холбогдолтой
байдаг. Хэвлийн гол шугамаар хэвлийн хөндийг нээж уул өвчнийг
үүсгэсэн  шалтгааныг  арилгаж, хэвлийн  хөндийн  идээт голомтыг цэвэрлэн үжил эсэргүүцэх фурациллин зэрэг бүлээн уусмалаар сайтар угаах, үрэвслийн шингэнийг гадагшлуулах зорилгоор өрцөн доорхи зай, хзвлийн хажуу сувгууд, аарцгийн хөндий зэрэг хэсгүүд эд 2—4 хзсэгт гадагшлуур гуурс тавих зэрэг эмчилгээнүүд хий-хийн зэрэгцээ гэдэсний саажилт, түгжрэл, хордлоготой тэмцэхийн тулд нарийн гэдсийг нээж доторхыг соруулах нь үр дүнгээ өгч байна.

Хагалгааны дараахи үед өвчтөнийг эрчимтэй сувилж ходоодыг угаах өргөн хүрээтэй антибиотикийг булчкнд болон судсаар тарих шингэнүүдийг электролитийн блансийг харгалзан хоногт 4—5 литр хүртэл судсанд, шаардлагатай үед эгэм дорхи хураагуур судсанд юүлнэ.

Мөн антикоагулянт -Трасилолыг   100—200,0 нэгжээр гепариныг"г 5000 нэгжээр тарих  төв  мэдрэлийн системийг тайвшруулах, өвчин намжаах, гистамины   эсрэг үйлчлэл бүхий эмүүд, кальцийн бэлдмэл хүчилтөрөгчийг чийглэн   амьсгалуулах  зэрэг   хавсарсан эмчилгээг хэрэглэх нь зүйтэй байна.

Манай орны нөхцөлд, тухайлбал хөдөө орон нутагт хэвлийн хөндийн цочмог өвчтэй өвчтөнд нарийн мэргэжлийн эмчийн тусламж үзүүлэх, эмнэлэгт хүргэхэд иаг хугаиаа шаардагдах онплог байгаа бо-ловч, хөдөлмөрийн олонд хэвлийн хөндийн цочмог өвчнүүдийн эхний шинж тэмдгүүдтэй танилцуулах, өвчний хор уршиг хүндрэлтийг ойлгуулах сурталчилгааны ажил зохиохын зэрэгпээ эмнэлгийн нарийн мэргэжлийн туслалцааг хөдөөний хүн амд улам ойртуулах явдал уул өвчний тохиолдлыг багасгах ач холбогдолтой юм.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1406
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК