Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2010, 2(8)
Бодлын солбилцол
( Редакцийн зурвас )

Г.Эрдэнэтуяа

ЭМШУИС

 
Абстракт

Хүүхдийн анагаахын алба үүсэж, хөгжсөний 80 жилийн түүхт ойг тэмдэглэж буй энэ баярт мөчид үе үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, сувилагч, судлаач, эрдэмтэн мэргэд, багш нартаа ойн баярын халуун мэнд хүргэе!

Өнгөрсөн түүхээ эргэн харахад 1921 оны хувьсгалаас өмнө 700 гаруйхан мянган хүн амтай Монгол Улс мөхлийн аюулд тулж ирсэн хэмээн гадаадын судлаачид тодорхойлж байсныг хэн бүхэн мэдэх билээ. Энэ үеийн хүн амын дундаж наслалт 38.9 байсан ба ой хүртэлх насны 1000 хүүхдийн 500 нь эндэж байжээ.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд орчин цагийн анагаах ухаан Монголд нэвтэрсэнтэй уялдан, Хүүхдийн анагаахын алба үүсэж, улмаар биеэ даасан салбар болон хөгжсөн түүхэн хөгжлийн 80 жилийн явцад манай улсын хүн ам 5 дахин өсөж, дундаж наслалт 2 дахин нэмэгдэж, нялхсын эндэгдэл 16 дахин буурснаар л дүгнэхэд бидний ахмад үеийнхэн энэхүү албаны үндэс суурийг хичнээн бат бөх тавьж, ямар их хөдөлмөр зүтгэлээр энэ амжилтанд хүрсэн нь тодорхой. Ахмад үе маань эрүүл энх байж, урт удаан насалж, өөрсдийн арвин баялаг туршлагаас бидэндээ улам ихийг өвлүүлэн үлдээхийн ерөөл дэвшүүлье!

Хүүхдийн анагаахын салбарын өнөө үеийнхэн бид ахмад үеэсээ суралцаж, өнөөдрийг бүтээлцэж, ирээдүйгээ дагуулж буй нэн шинэ түүхийн эзэд билээ.

990 оноос Монгол Улс чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй уялдан ЗХУ-ын анагаах ухааны мэдлэг боловсрол давамгай эзэмшсэн манай салбарын эмч, мэргэжилтэнд өндөр хөгжилтэй орнуудад суралцан мэдлэг боловсролоо дээшлүүлэх өргөн боломж нээгджээ. Үүний ачаар мэргэжил нэгт нөхөд маань хос морьтой, хоёр хэлтэй эмч, мэргэжилтэн болон өсөж, өнөөгийн албыг залгуулж яваа буй за.

Гэсэн хэдий ч хуучин, шинэ 2 тогтолцооны зааг, шилжилтийн үед хүүхдийн хэсгүүд татан буугдаж, дүүргүүдийн хүүхдийн эмнэлэг, тасаг, орны тоо цөөрч, нэг үгээр хэлбэл хүүхдийн эмчийн ажлын байр хасагдаж, хүнд хэцүү, ачаалал ихтэй, цалин багатай гэгдэх энэхүү мэргэжлээ өөр мэргэжлээр íýã хэсэг нь сольж, нэгэн үе хүүхдийн эмч болох хүсэл зорилготой эмч, мэргэжилтний тоо эрс цөөрч, зах зээлд эрэлттэй гэгдэх бусад мэргэжил рүү хошуурч байсан цаг саяхан. Энэ үед бид өөрсдийгөө “Улаан ном”-д орох нь хэмээн эмзэглэж явсан. Мэргэжил нэгт нөхөддөө улам өсөн дэвжихийн ерөөл дэвшүүлье!

Сүүлийн хоёр гуравхан жилийн хугацаанд байдал өөрчлөгдөж, хүүхдийн гэгдэх энэ сайхан гэрэлт ертөнц рүү тэмүүлэх бидний хойч ирээдүй, хүүхдийн эмч мэргэжилтэн болох хүсэл, сэтгэлтэй резидиент эмч нарын тоо 100-д хүрсэн нь  “Шинэ үеийнхэн маань орж ирлээ” хэмээн бодогдуулж, баярын гэгээ татуулж байна. Бидний залгамж халаа дэлхийн анагаах ухаантай хөл нийлүүлэн алхах нь дамжиггүй. Амжилт хүсье, шавь нартаа!

Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээсэнд

түүхийн хуудсыг бичилцэж буй эрхэм та бүхний минь

оюуны мэлмий үргэлж тунгалаг байх болтугай!

 

ЭМШУИС-ийн АУС-ийн Хүүхдийн анагаахын

тэнхмийн эрхлэгч, АУ-ны доктор дэд профессор  Г. Эрдэнэтуяа



Нийтлэлийн нээгдсэн тоо: 1
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК