Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1982, 4(44)
Зөвлөлтийн анагаах ухааны үсрэнгүй хөгжилт
( Тойм өгүүлэл )
 

Зөвлөлтийн ард түмэн бүтээлч шургуу хөдөлмөрөөрөө ЗХУКН-ын XXVI их хурлын шийдвэрийг амжилттай хэрэгжүүлэн, нийгмийн амьдралын бүх салбарт арвин их амжилт гаргаж ЗСБНХУ байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг угтаж байна.

Зөвлөлт Холбоот Улс нь одоо үйлдвэр их хөгжсөн, авч механикжуулсан хөдөө аж ахуйтай, тэргүүний шинжлэх ухаан соёл бүхий хүчирхэг гүрэн боллоо.

Зөвлөлтийн анагаах ухааны хөгжилт нь зөвлөлтийн эрүүлийг хамгаалахын үүсэл, хөгжилттэй нягт холбоотой юм. Бүр 1918 оны наймдугаар сард ЗСБНХОУ- ын эрүүлийг хамгаалахын ардын комиссариатын дэргэд анагаах ухааны эрдэм шинжилгээ, практикийн болон сургалтын асуудлыг эрхэлсэн анагаах ухааны эрдмийн зөвлөл байгуулагджээ. Уг зөвлөл нь нийгмийн халдварт өвчинтэй тэмцэх, хүн амын хүнс тэжээлийн хангамжийг сайжруулах, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудыг өргөжүүлэн хөгжүүлзх талаар засгийн газраас авч явуулах арга хэмжээ, тогтоол шийдвэрийн төслийг бэлтгэн боловсруулж байлаа. Холбооны Бүгд найрамдах улсууд байгуулагдах бүрийд тэдгээрийн эрүүлийг хамгаалах ардын комиссариатын дэргэд анагаах ухааны эрдмийн зөвлөл байгуулж бүгд найрамдах улс бүрийнхээ хэмжээнд анагаах ухааны судалгаа, шинжилгээний арга зүй, зохион байгуулалтын төв болж байлаа.

Дайны өмнөх жилүүдэд Зөвлөлт Холбоот Улсад анагаах ухааны хүчирхэг бааз бий болж, түүнд эрдэм шинжилгээний 223 институт, анагаах ухааны 70 дээд сургууль, тэдгээрт эрдэм шинжилгээний 20 мянга гаруй ажилтан ажиллаж байлаа.

Зөвлөлт засгийн уе дэх анагаах ухааны хөгжлийн үндсэн онцлог бол түүний төлөвлөгөөт чанар бөгөөд сэдэв нь социалист байгуулалтын шаардлагад зохицуулагддагт оршино.

Анагаах ухааны хөгжилд анагаах ухааны хэвлэлүүд анагаах ухааны салбар номын сангууд, нийгэмлэг, их хурлууд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Зөвлөлт Холбоот Улсад 1940 он гэхэд анагаах ухааны 40 гаруй нэр төрлийн сэтгүүл хэвлэгдэж байлаа. 1928 оноос эхлэн анагаах ухааны нэвтэрхий толь хэвлэгдэж эхлэв.

Зөвлөлтийн анагаах ухааны нэр хүнд маш хурдан өслөө. Анагаах ухааны салбарт олон улсын хэлхээ холбоо тогтон өргөжив. Зөвлөлтийн    эрдэмтэд   физиологи,    гематологи,    ревматологийн талаархи олон   улсын   эрдэм   шинжилгээний    хурал,   зөвлөлгөөнд идэвхтэй оролцох болов.   Энэ үед Н. А. Семашко,  И.П.Цавлов,   Л.А.Тарасеевич,   Е.И. Марциновский,   Н.Н.Бурденко,   Л.  О. Орбели А. А. Багдасаров, П. А.   Куприянов зэрэг зөвлөлтийн  нэрт эрдэмтдийн бүтээлч ажиллагаа, авъяас чадвар  бүрэн  тодорсон юм. Дээр  эрдэмтэд нийгмийн халдварт өвчнүүдтэй тэмцэх,   өргөн дэлгэр тархсан олон өвчний эмчилгээ, оношилгоо, хэвийн  болон  патолон физиологийн тодорхой асуудлуудыг судлан их амжилтанд хүрсэн юм.

Аугаа их эх орны дайн нь ( 1941 — 1915 онууд) зөвлөлтийн анагаах ухааны өмнө шинэ зорилт дэвшуүлсэн юм. Энэ үед шархдагсад өвчтөнийг богино хугацаанд ур дүнтэй эмчлэх арга боловсруулах, халдварт өвчний тархалтаас сэргийлэх ариун цэвэр эрүүл ахуйн хангамжийн чухал асуудлуудыг шийдвэрлэхэд анагаах ухааны судалгаа шинжилгээ чиглэгдсэн юм. Эдгээр ажлыг ЗСБНХУ-ын Эрүүлийг хамгаалах ардын комиссариатын анагаах ухааны бэлэн цэргийн эмнэлгийн зөвлөлөөс төлөвлөн зохион байгуулж байлаа.

Анагаах ухааны судалгаа шинжилгээг орон даяар удирдах, түүнийг улам эрчимтэй хөгжүүлэх зорилгоор 1941 онд анагаах ухааны академи байгуулж, анагаах ухааны эрдэм шинжилгээний томоохон төвүүд, нэрт эрдэмтдийг нэгтгэн төвлөрүулсэн юм. Тус академийн ерөнхийлөгчөөр Н.Н. Бурденко, Н. Н. Аничков, А.Н.Бакулев, Н.Н.Блохин    Д.Д.Тимаков  нар сонгогдон ажиллаж байлаа.

Одоо нэрт эрдэмтэн хавдар судлагч, анагаах ухааны гарамгай зохион байгуллагч Н. Н. Блохин тус академийн ерөнхийлөгчөөр ажиллаж байна. ЗСБНХУ-ын Анагаах ухааны Академиас анагаах ухааны хөгжлийг удирдах үүрэг жил ирэх тутам өсөн нэмэгдэж байна. Анагаах ухааны хөгжлийн хэтийн төлөв, үндсэн чиглэлүүдийг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх бодит арга замыг заан чиглүүлэх , орон даяар явуулж буй анагаах ухааны судалгаа шинжилгээг зохион байгуулан зохицуулах, удирдах үүрэг тус академид ногдож байна.

Дайны дараахь жилүүдзд зөвлөлтийн анагаах ухааны материаллаг бааз улам өргөжин бэхжиж байна. ЗСБНХУ-ын Анагаах ухааны Академийн Сибирийн салбар байгуулагдлаа. Зүрх судас, хавдар судлал, мэс засал, сэтгэхүйн эрүүл мэнд, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зэрэг бүх холбоотын эрдэм шинжилгээний том том төв байгуулагдлаа. Одоо Зөвлөлт Холбоот Улсад эрдэм шинжилгээний хүчирхэг том систем буй болж анагаах ухааны болон эмч нарын мэргэжил дээшлүүлэх институт олон арваараа ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд Холбэоны Бүгд Найрамдах Улсуудад анагаах ухааны эрдмийн зөвлөлийн үүрэг, ач холбогдол өсөн нэмэгдэж байнг. Эдгээр нь Бүгд Найрамдах Улсуудынхаа Эрүүлийг хамгаалах Яамны системийн харъяа эрдэм шинжилгээний байгуүллагуудыг удирдаж, шинжлэх ухааны академййн хүрээлэнгүүдтэй  ажлын уялдаа холбоог нь зохицуулж, эрүүлийг хамгаалахын практик асуудлуудыг шийдвэрлэхэд ажлыг нь чиглүүлж байна. Анагаах ухааны эрдмийн зөвлөлүүд нь анагаах ухааны эрдэм шинжилгээний байгууллагуудыг өргөжүүлэн бэхжүүлж, тэдний үүрэг, зохион байгуулалтыг төгөлдөржүулж, эрдэм шинжилгээний боловсон хүчнийг бэлтгэж байна.

Хөгжингүй социалист нийггмийн нөхцөлд анагаах ухаан нь чанарын шинэ түвшинд шилжлээ, Эмнэлэг биологийн судалгаа шинжилгээнд математик, кибернетик, физик, химийн шинжлэх  ухааны ололт амжилтыг өргөн нэвтрүүлж, орчин үеийн нарийн ажиллагаатай багаж төхөөрөмжийг их хэрэглэх боллоо. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах тулгамдсан асуудлуудыг судлан шийдвэрлэхэд эмч, эм зүйч, биологич нараас гадна инженер зохион бүтээгчид физикийн болон бусад олон салбарын эрдэмтэд өргөн оролцож байна.

1980 онд хуралдсан ЗСБНХУ-ын шинжлэх ухааны болон анагаах ухааны академиудын хамтарсан чуулганаар „Суурь шинжлэх ухаанууд анагаах үхаанд" асуудлыг хэлэлцсэн юм. Судалгаа шинжилгээний ажлын уялдаа холбоог зохицуулах салбар дундын зөвлөл байгууллаа,

Анагаах ухааны удирдлагын зохион байгуулалт ч сайжирлаа. Үйлдвэрлэх хүч эрс өсч, салбар хоорондын холбоо нарийсч, шинжлэх ухаан техникийн. хөгжил хурдасч байгаа нь улс ардын аж ахуйд шинжлэх ухаан, техникийн ололтыг өргөнөөр  нэвтрүүлэхэд тодорхой төлөвлөгөө, программтай, иж бүрэн арга хэмжээ авахыг шаардаж байна. Иймээс ЗСВНХУ-ын Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөөнд улс ардын аж ахуйн янз бүрийн салбарт шинжлэх ухааны техникийн чухал чухал асуудлыг шийдвэрлэх тодорхой зорилт бүхий иж бүрэн программуудыг боловсруулан оруулсан юм. Энэ төлөвлөгөө ёсоор ЗСБНХУ-ын Эрүүлын хамгаалах Яам, Анагаах ухааны Академид эрүүлийг хамгаалах салбарын шинжлэх ухаан техникийн шийдвэрлэх чухал асуудал бүхий 7 программт (Зүрх судас, хавдар судлал дархлал, удамшил зүй, эх нялхсын үндсэн өвчнүүдийг эмчлэх, сэргийлэх зэрэг) ажлыг бүх талаас нь судлан шинжлэх, шийдвэрлэх даалгавар ногдсон юм.

Зөвлөлтийн анагаах ухааны эрдэмтэд хүн амд үзүүлэх змнэлгийн тусламжийн чанар, зохион байгуулалтыг сайжруүлах, олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг болсвср онгүй болгох боломжийг бүрдүүлсэн анагаах ухааны арвин их ололт амжилтаар ЗСБНХУ байгуулагдсаны 60 жилийн ойдоо  бэлэг барьж байна.

Зүрх судасны өвчнийг эмчлэхэд хөдөлгөөнгүйжүүлсэн ферментийг хэрэглэх онол, туршилт, клиникийн ундэслэлийг болсвсруулах талаар Е.И.Чазсв, И.В.Березин, К.Марткнек, В.Н.Смирнов, А.П.Терчилин нарын судалгаа шинжилгээний бутээл нь эрүүлийг хамгаалах  анагаах ухааны элбагзт маш чухал ач холбогдолтой юм. Одоо стрештокиназа,  фабринэлизин, инсулин,  трапсин,   урокиназа зэрэг хөдөлгөөнгүйжүүлсэн олон  фермент гарган авч,  туршин  судлаад байна. Мөн гепаринд хөдөлгөөнгүнжүулсэн фермент гарган авч чадлаа. Зүрхний шигдээс болон тромбозыг эмчлэх  стреятокиназын хөдөлгөөнгүйжүүлсэн стрептодеказ хэмээх бэлдмэлийг буй болгож клиникийн нөхцөлд хэрэглэж байна. Энэ ажил нь 1982 онд Лениний шагнал хүртлээ.

ЗСБНХУ байгуулагдсаны 60 жилийн сйн босгон дээр ЗХУ-д зүрх судлаачдын олон улсын конгресс боллоо. Энэ конгрессийг Москвац, хуралдуулсан нь зөвлөлтийн зүрх судлаачдын ололтыг дэлхий нийтээг хүлээн зөвшөөрч байгааг яруу тод илтгэж байна.

Зүрх судлалын салбар дахь суурь судалгааны ололт амжилтыг ЗХУ-д Эрүүлийг хамгаалахын крактикт өргөн нэвтрүүлж байна. Зүрх судас, судлалын алба байгуулагдаж, зүрх судасны өвчтөнд, тусламж үзүүлэх байгууллагын тоо олширч, хүчин чадал нь нэмэгдлээ. Зүрхний өвчин судлалын төрөлжсөн хүрээлэн, зүрхний шигдээстэй өвчтөнийг эрчимтэй эмчлэх салбар  зүрхний шигдээс өвчнөөр өвдсөн өвчтөний хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээх алба олноор байгуулагдлаа. Үүнд 3.И.Янушкевичус В.И.Бураковскин И.К.Шхвацабая, Е.Н. Мешалктн зэрэг  эрдэмтдийн судалгаа шинжилгээ чухал хувь нэмэр орууллаа.

Дээрх иж бүрэн арга хэмжээний үрээр зүрх судасны өвчнөөр нас барах явдал багасч, олон арван мянган хөдөлмөрчдийн хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээлээ.

ЗХУ-д хавдар судлалын шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж байна. Энэ талаар В. М. Ждансв, Б. А. Лапин, Б. Б. Егоров, И. Л. Чертков, А. С. Скорикова, Н, Н. Блохин, А. Ф. Цыба нарын олон эрдэмтэд судалгаа шинжилгээг амжилттай хийж байна. Хавдар судлалыи талаар олсон амжилтанд тулгуурлаж хавдар судлалын албаныг бэхжүүлж, хавдар судлалын диспансерүүдийг өргөжүүлж, цацраг туяаны эмчилгэз, радисизотопын болон рентген оношилгоо, эмчилгээний багаж төхөөрөмжийг боловсронгуй болгож байна. Одоо тус орны хавдар судлалын байгууллагуудын диспансерийн хяналтанд хорт хавдраар урьд нь өвчилж эмчлүүлсэн нэг сая гаруй хүн байна. Зөвлөлтийн хавдар судлалын шинжлэх ухаан одоо маш өндөр түвшинд хүртэл хөгжсөн бөгөөд энэ салбарт  ойрын ирээдүйд их   амжилт   олох   нь дамжиггүй юм. Гэмтэл согогийг судлах, эмчлэх талаар зөвлөлтийн эрдэмтдийн олсон амжилт дэладй дахинд илт бөгөөд Г.А.Илизаров, түүний хамтран зутгэгчдийн бүтээл . Лениний шагнал хүртсэн билээ. Хэт бага авиагаар хугарсан ясыг эвлүүлэх  талаар эрдэмтэк М. В. Волков,. В. А. Поляков, В. И. Петров нарын эрдэм шинжилгээний бүтээл онол практикийн чухал ач холбогдолтой юм.

Сүүлийн жилүүдэд зөвлөлтийн мэс засалчдын хийсэн шинжилгээ, судалгааны ажил маш их юм. Бөөр шилжүүлэн суулгах талаар ихээхэн амжилт олж хүчилтөрөгчийн өндөр даралттай нөхцөлд мэс засал хийх төв байгуулж,бичил мэс заслын аргыг үр дүнтэй хэрэглэх болж, хиймэл эрхтэн, түүний дотор зүрхний зүүн ховдлыг шинээр бүтээлээ. Энэ ажилд Б.В.Петровский, М.И. Кузин, В. И. Шумаков, С. Н. Ефуни, В. С. Савельев, А. Н. Малиновский нар ихээхэн хувь нэмэр орууллаа. М. М. Краснов, С. П. Федоров, Т. И. Ерошицкий нарын хэсэг эрдэмтэд глаукомыг мэс заслаар эмчлэх, нүдний хиймэл болрыг суулгах   аргуудыг боловсрууллаа.

Эх хүүхдийн үндсэн өвчнүүдтэй тэмцэх улсын программын хүрээнд зөвлөлтийн эрдэмтэд төрөлт явуулах, умайн агшилтыг зохи-цуулах шинэ арга боловсруулан нэвтрүүлж байгаа нь эх хүүхдийн амь насыг хүндрэлттэй төрөлтийн үед хамгаалахад чухал хувь нэмэр болж байна. Энэ талаар эрдэмтэн Л.С.Персианинов их зүйл хийлээ. Амьсгалын замын их дутагдалтай болон бусад хүнд өвчний үед өвчтэй .хүүхдийг эрчимтэй эмчлэх шинэ аргыг боловсруулахад Ю. Ф. Исаков, С. Я. Долецкий, М. Я. Студеникин, Ю.Е.Вельтишев нарын эрдэмтэд идэвхтэй оролцлоо..

Бага насны хүүхдэд зориулан эхийн сүү орлуулах, мөн сурагчдад зориулсан тэжээллэг чанар ихтэй бэлдмэлүүдийг тус оронд өргөнөөр үйлдвэрлэн гаргаж байна.

Бага насны хүүхдийн эндэгдлийг цаашид улам багасгах зорилт эрүүлийг хамгаалахын өмнө тулгарч байна. Хүүхдийн халдварт өвчнөөс эндэх явдал эрс багасл аа. Халдварт гепатит болон вирусын халдварт өвчнүүдийг судлах ажил эрчимтэй хийгдэж байна.

Зөвлөлтийн эрдэмтдийн нилээд хэсэг нь удамшлын болон дархал судлалд ажлаа зориулж байна. Молекулын биологи нь биологи болон анагаах ухааны хөгжилд шйнэ үе шатыг нээсэн юм. Молекулын биологийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал тавьсны үрээр эсийн үйл амьдралын физик химийн чухал үндсийг судлах боломжийг хангалаа. Нуклейны хүчлийн нийлэгжих механизмыг судалж нээлээ. Эрдэмтэд зарим үр хөврөл, уургийг нийлэгжүүлж, гормон, эсрэг биетийг гарган авах биотехнологийн аргуудыг боловсруулж эхлэв. Молекул биологийн талаархи бүтээлүүд олонтоо үнэлэгдэж Лениний болон төрийн шагналууд хүртсэн юм. Эдгээр суурь судалгааны үндсэн дээр өвчний иммун оношилгоо, эмчилгээний шинэ аргуудыг Р. В. Петров, П. Н. Бургасов, М. П. Чумаков нарын олон эрдэмтэд боловсрууллаа.

Удамшлын бүтэц, удамшлын өвчний тархалт злон төрлийн өвчний удамшлын үндэс, удамших хэв шинж, шалтгааныг судлах талаар Н. П. Бочков, Ю. Н. Токарев, П.И.Косяков, Е.А.Зотиков нарын олон эрдэмтэд амжйлттай, үр бүтээлтэй  ажиллаж байна.

Орчин үеийн дархлал судлалын хөгжилт нь эрхтэн эд эсийг шилжүүлэн суулгах мэс засал хийх, цус, эсийн шингэн юүлэх боломжийг бурдүүлж байна. Хэрлэг өвчин болон харшлын үед дархлалыг удирдах доо шинэ аргууд практикт нэвтэрч байна. Дархлалын болон удамшил,судлалын эдгээр амжилт нь уг салбарт улсын программыг бо ловсруулж хэрэгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүллээ.

Орчин үед шинжлэх ухаан техникийг хөгжүүлэх бас нэгэ н чүхал зорилт бол уушгины өвөрмөц бус өвчнүүдтэй тэмцэх явдал юм. Энэ нь 6 ЗСБНХУ-ын нийгэм здийн засгийг хөгжүүлэх арван нэгдугээр таван жи» лийн төлөвлөгөөнд бас орсон юм. Зөвлөлтийн эрдэмтэд уушгины өвөрмөи бус өвчнүүдийг эрт оношлох, иммун эмчилгээ хийх орчин үеийн аргуудыг уг программыг хэрэгжүүлэх ажлын явцад боловсруулаад байна.

ЗСБНХУ-ын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх арван нэгдүгээр таван жилийн төлөвлөгөөнд түүнчлэн хүн, хөдөө аж ахуйн амьтан, шувуудын лейкозтой тэмцэх программ орсон юм. Энэ программ нь архаг болон хурц явцтай лейкозыг эрт оношлох, эмчлэх асуудлыг хөнджээ. Уг программт ажилд оролцож байгаа эрдэмтэн Ю. Лоц, Г. Цымаркин, Н. Н. Скачилова, А. Т. Федоренко нарын олон эрдэмтэд шинэ шинэ эм, мэс заслын багаж бүтээл, цусны эд эсийг удаан хадгалах, зөөх аргуудыг боловсруулаад байна.

Зөвлөлтийн анагаах ухааны ололт амжилт асар их нь мэдээж юм.
Түүний цаашдын хөгжлийн төлөв нь аливаа өвчнөөс анхдагч урьдчилан сэргийлэлт, эрүүл аж төрөх шинжлэх ухааны үндэслэлтэй дэглэм, иргэдийн идэвхтэй урт наслалтын үндсийг боловсруулахад оршиж байна.                               

Зөвлөлтийн анагаах ухааны эрдэмтэд, эмч нар „Дэлхийн эмч нар цөмийн дайныг сэрэмжлэн зайлуулахын төлөө" хөдөлгөөнд идэвхтэй оролцож байна. Зөвлөлтийн эрдэмтэд энэ хөдөлгөөнийг улам эрчимжүүлж, цөмийн дайны аюулыг дэлхий дахинд сурталчлан таниулж байна. Зөвлөлтийн эмч эрдэмтдийн энэ үйлс нь бүх нийтийн хүндэтгэлийг хүлээж байна. ЗХУКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга Л.И.Брежнев цөмийн дайныг зайлуулахын төлөө энэ хөдөлгөөнд зөвлөлтийн эмч нарын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлсэн юм. „Эмч нар цөмийн дайныг сэрэмжлэн зайлуулахын төлөө’’ олон улсын II конгрессын уриалгад нөхөр Л./И. Брежнев хариулахдаа „Анагаах ухйаны эрдэмтэд эмч нар цөмийн дайны аюулыг сэрэмжлэн сануулж байгаа нь миний бодоход туйлын анхаарах зүйл юм. Та бүхэн хүмүүсийн эрүүл мэнд, амьдралын төлөө санаа тавьж, энэ үзлээрээ улс гүрэн, тэдгээрийн удирдагчдын үйл ажиллагааг дүгнэж байна. Улс төрийн бодлогын агуулга нь ард түмний төлөө -байдаг болохоор эцсийн эцэст энэ нь цорын ганц зөв үзэл юм" гэж тэмдэглэсэн билээ.

Зөвлөлтийн анагаах ухааны гол зорилт нь ард түмнийхээ эрүүл мэндийг сайжруулахад оршдог бөгөөд ЗХУКН-ын XXVI их хурлаас анагаах ухааны өмнө дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхээр бүх хүч чадал, авьяас мэдлэгээ зориулж байгаа анагаах ухааны эрдэмтдийн ажил хөдөлмөр, амьдралын агуулга нь юм.

 

 

 

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 357
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК