Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1982, 4(44)
ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ ЭМНЭЛ ЗҮЙН ИЛРЭЛ
( Судалгааны өгүүлэл )

Г. Дэжээхүү, Н. Дондог

АНАГААХ УХААНЫ ХҮРЭЭЛЭН

 
Абстракт

Клинические проявления гипертонии

 

Г. Дэжэху. Н. Дондог

 

Всего под нашим наблюдением было 1276 больных с гипертонией в возрасте 20—60 лет, находившихся на диспансерном учете. Из них мужчин-586, женщин-690.

По клиническому проявлению гипертоническая болезнь I- стадии была установлена у 621/48,7%/, 11 стадии у 399/31, 27%/, III стадии у 201/15,8%/, злокачественная гипертония у 27/2,1%, симптоматическая гипертония у 28/2,2 %/ больных. ,

В процентном соотношении преобладали следующие жалобы: головная боль-70,5%, чувство тяжести в области затылка-67,1%, мелькание „мушек" перед глазами-47,9%, головокружение -36,2%, нарушение сна 42,5%,. сердцебиение -33,87%, симптомы стенокордии прина-пряжении 10,1%одышка при физической нагрузке-9,9%, отекина нижних конечностях -2,03%, парез и паралич -1,7%, а 3,3% больных жалоб не предъявляли.

Изменения глазного дна, характерные для гипертонической болезни обнаружены из 905 больных у 72,05%. Органические изменения глазного дна резко увеличиваются по стадиям болезни: при 1 ст 75* нет-73,5%, III ст-85,35%.

Из 1180 больных у 32,36% больных на электрокардиограмме патологических изменений не обнаружено. Из патологических изменений отмечались: гипертрофия левого желудочка у 287 (24,32%) больных изменение зубцат у 264(22,37%), смещение интервала-Т ниже изоэлектрической линии у 176(14,9%) больных. Отклонение электрической оси сердца влево, установленное на основании вычисления угла альфа (0—г150°), было обнаружено у 142 (12,0%) больных.

Цусны даралт ихсэх өвчний эмнэл зүйн илрэлийг  судлах нь уг өвчний онош, үе шат, явц, тавилан, эмчилгээний үр дүнг тодруулахад чухал ач холбогдолтой юм

СУДАЛГААНЫ АРГАЧЛАЛ БА ХЭМЖЭЭ. Энэ судалгааг хийх зорилгоор Ажилчны ба Октябрийн районаас цусны даралт ихтэй 1276 хүнийг диспансерийн хяналтанд бүртгэн авсан юм. Цусны даралт ихсэх өвчний онош үе шатыг зөв тогтоохын тулд өвчтөн бүрийн өчгийг дэлгэрэнгүй судлан артерийн даралтыг хэмжин, зүрхний цахилгаан бичлэг хийж, нүдний уг болон шээс, цусны'шинжилгээ хийв. Өвчтөний зовиур, өвчилсөн хугацаа, өдөрт татдаг тамхины тоо зэргийг өвчтөний өгүүллийг баримтлан авлаа. ,

Судалгаанд хамрагдсан бүх өвчтөний артерийн даралтыг (А/Д) суугаа байрлалд баруун гарт 5 минутын зайтай 3 удаа хэмжиж хамгийн бага хэмжээг нь баримтлав. Зүрхний цахилгаан бичлэгийг 1180 өвчтөнд 12 залгалтаар хийж, Менносотын кодын дагуу шинжлэв. Нийт 905 хүний нүдний угийн байдалд үнэлгээ өгөхдөө Кейт-Вагенер-ын ангиллыг ашиглав.     ' :

Уг судалгааны статистикийн зарим боловсруулалтыг ЭВМ ТРА1 1001, Минск 32 гэдэг тооцооны бодох машины тусламжаар бодлоо.

СУДАЛГААНЫ ҮР ДҮН. Цусны даралт ихсэх өвчний учир хяналтанд орсон 1276 өвчтөнөөс 28/2,19% өвчтөн бөөрний буюу бусад өвчний гаралтай шинж тэмдгийн цусны даралт ихсэх өвчтэй байна. Нийт өвчтөний 621/49,76% нь цусны даралт ихсэх өвчний 1 үед, 399/31,97% нь 11 үед тус тус байлаа. Харин 27/2, 16%-д цусны даралт ихсэх өвчин нь хорт хэлбэрээр явагдаж байлаа.   

Судалгаанд бүртгэн авах үед нийт өвчтөний 203/15,91% нь эмчийн байнгын хяналтанд идэвхтэй эмчилгээ хийлгэж 894/70,05% нь хааяа эмчлүүлж 179/14,03% нь огт эмчилгээ хийлгэж байгаагүй байна. Эмчилгээ хийлгэж байгаагүй 179 хүний 121/67,60% нь цусны даралт ихсэх өвчтэйгээ мэдээгүй явж байна.

Судалгаанд хамрагдсан 1161 өвчтөнөөс 885/75,39% нь цайг давстай хэрэглэдэг байна. ;       

I ба II хүснэгтээс харьцуулан үзэхэд цусны даралт ихсэх өвчнөөр өвчлөх хугацаа уртсах нь уг өвчний I үед урвуу хүчтэй, II үед дунд зэргийн,   III үед   шууд хүчтэй нөлөөлдөг болох нь харагдаж байна.

Артерийн даралт нь цусны даралт ихсэх өвчний үе шат ахих тутам өгсөх хандлагатай байгаагийн зэрэгцээ өвчний үе шат ахихад шууд хүчтэй нөлөөлж байна.

Цусны даралт ихсэх. өвчтэй хүмүүсийн нүдний угийг шинжлэхэд 72,05 хувьд нь ямар нэг эмгэг өөрчлөлт илэрч байснаас 47,5% нь органик өөрчлөлттэй байна. Органик өөрчлөлтийн  ихэнх нь ангиосклерозын хэлбэрээр илэрч байна. Харин торлогийн болон дискийн өөрчлөлт нь нийт өвчтөний 11,65%-д хорт хэлбэрээр явагдаж байгаа цусны даралт ихсэх өвчтэй хүмүүсийн 91,15%-д нь тус тус илэрч байна.

Цусны даралт ихсэх өвчний үе дэх нүдний угийн байдал ба артерийн даралтын дундаж

Дээрх графикаас үзэхэд нүдний угийн өөрлөлт гүнзгийрэх тутам систол, диастолын даралтын дундаж ихсэж байна. Энэ хамаарлыг хосын хамаарлаар шалгаж үзэхэд систол диастолын даралт ихсэх нь нүдний угийг хэвийн байдалд урвуу хүчтэй (—0,92—0,96) органик өөрчлөлтөнд шууд хүчтэй (+0,92+0,97) нөлөөлдөг болох нь батлагдлаа.

Цусны даралт нь ихэссэн 1180 өвчтөний зүрхний цахилгаан бичлэгт судалгаа хийж үзэхэд 67, 63 хувьд өөрчлөн илэрч байна. Цусны даралт ихсэх өвчтэй хүмүүсийн зүрхний цахилгаан бичлэгт илэрч буй өөрчлөлтийн дотор зүүн ховдлын гепертрофи (24,32%) , 5Т-сегмент төвийн тэнхлэгээс доошлох (14,92с/с) Т шүд, хавтгайрах буюу урвуу болох (22 ,375;), зүрхний цахилгаан тэнхлэг зүүн тийш 0—150° хүртэл хазайх ( 12,03$.) өөрчлөлт зонхилон тохиолдож байна.

Зүрхний зүүн ховдлын гипертрофитой 287 өвчтөнд Менносотын кодын дагуу зүүн ховдлыг гипертрофийг тодорхойлогч 440 эритери тохиолдож байгаагаас RV5(V 6)>26 мм, RV5(\/е)+ SV1>35 мм гэсэн критерүүд бүх критерийн 84,77% (373%)-ийг эзэлж байна. SТ-сегмент, Т-шүдний өөрчлөлттэй 264 өвчтөний 34,83%-д нь уг өөрчлөлт зүүн ховдлын гипертрофитой хавсран тохиолдож байна.

Дээрх хүснэгтээс үзэхэд SТ-сегмент, Т-шүдний өөрчлөлтөнд өвчтөний нас, өвчилсөн хугацаа, артерийн даралт зэрэг нь шууд хүчтэй нөлөөлдөг болох нь харагдаж байна.

Дээрх хүснэгтээс үзэхэд бүх өвчтөний дотор Quatelets индекс нь 27-30 хүртэл ихэссэн хүмүүс 22,72%,30-аас дээш хэмжээгээр ихэссэн хүмүүс 11,7%-ийг тус тус эзэлж байна.

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 90 гаруй хувьд нь зовиур илэрснээс толгой өвдөх, хүзүү хөших, нүд бүрэлзэх, нойр муудах зэрэг тархины таралтай зовиурууд элбэг тохиолдож, харин зүрх дэлсэх,зүрх өвдөх, (стенокардийн) хавагнах, амьсгаадах зэрэг зүрх судасны талаас илрэх зовиур харьцангуй бага илэрч байна. Судалгаанд хамрагдсан нийт өвчтөний 8,05%-ынх нь шээсэнд уураг 3,55%-ынх нь шээсэнд эритроцит тус тус ялгарч, 25,4%-ынх нь цусны холестерин 201%-иас ихэссэн байв. '

ШҮҮМЖ. Судалгааны дүнгээс үзэхэд хяналтанд орохын өмнө нийт өвчтөний дөнгөж 15,91% нь эмчийн хяналтанд байнга эмчлүүлж 84% нь эмчилгээ хааяа буюу огт хийгддэггүй байжээ.

Зарим судлаачдын судалгааны дүнгээс үзэхэд   цусны даралт ихсэх өвчтэи  хүмүүсийн   15—33% нь л эмчилгээг   тогтмол хийлгэдэг байна. (I)


Эмчилгээ хийлгэж байгаагүй өвчтөний 67,60% нь цусны даралт ихсэх өвчтэй болохоо мэдээгүй явж байгаа нь энэ өвчний эхний үед өвчтөнд зовиур бага илэрдэг, шинж тэмдэг бүрхэг байдагтай холбоотой байж болох юм. Эндээс үзэхэд өөрийгөө эрүүлд тооцож явдаг хүмүүсийн дунд цусны даралт ихсэх өвчтэй хүмүүс цөөнгүй байж болох тул урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдагсад эмнэлгийн тусламж авахаар ирж буй хүн бүрийй артерийн даралтыг заавал хэмжиж байх нь чухал байна.

Цусны даралт ихсэх өвчний үүсэл, явц, эмчилгээний үр дүнд хоол ундны давс ихээхэн нөлөөлдөг гэж судлаачид үзэж байна (9—11)

Манай судалгаанд хамрагдсан хүмүүсийн ихэнх нь цайг давстай хэрэглэж байна. Цусны даралт ихсэх өвчнии явц, эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлөх боломжтой юм.

Бид судалгаандаа зөвхөн цусны даралт ихсэх өвчтэй хүмүүсийг авах гэж зорьсон тул шинж тэмдгийн цусны даралт ихтэй хүмүүс харьцангуй цөөн тохиолдол байна. Энэ нь манайд ер нь шинж тэмдгийн цусны даралт ихсэх өвчэй хүмүүс цөөн байна гэсэн үг биш юм.

Зарим судлаачдын судалгаанаас үзэхэд цусны даралт ихсэх өвчний хорт хэлбэр улс орон бүрт харилцан адилгүй хэмжээгээр тохиолддог байна: (2.12.13)

Харин манай хүмүүсийн дунд энэ хэлбэр нь 2,16% тохиолдож байгаа   нь дээрх судлаачдынхтай харьцуулахад их биш байна.

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн ихэнх нь (49,76%) цусны даралт ихсэх өвчнии I үед байгаа бөгөөд уг өвчний үе шат ахихад өвчилсөн хугацаа, артерийн даралт шууд нөлөөтэй байна.

Цусны даралт ихсэх өвчний үед нүдний угийг харж шинжлэх нь уг өвчний онош, үе шат, хүндрэлийг тогтооход ихээхэн ач холбогдолтой байдаг.

Судлаачдын судалгааны дүнгээс үзэхэд цусны даралт ихсэх өвчтэй хүмүүсийн нүдний угийн 20 орчим хувь нь хэвийн байхад 70 гаруй хувьд нь өөрчлөлт илэрч байснаас 40%-д нь ангиопати, 13,696— 15%-д нь ангиосклероз, 4,6—15%-д нь ретинопати, 4,7%-д нь нейро ангиоретонипатийн өөрчлөлт тус тус илэрч байжээ. 3 Манай судалгааны дүнг дээрх судлаачдынхтай харьцуулан үзэхэд ерөнхийдөө ойролцоо байгаа боловч манай хүмүүсийн дунд ангиосклерозын өөрчлөлт арай илүү тохиолдож байна.

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн зүрхний цахилгаан бичлэгийн 67,63%-д нь өөрчлөлт илэрч байгаа нь судлаачдынхтай (4.5) ерөнхийдөө тохирч байгаа боловч, зүрхний цахилгаан тэнхлэг зүүн тийш 0—150-аар хазайх, зүрхний зүүн ховдол гипертрофи болох зэрэг өөрчлөлтүүд нь зарим судлаачдынхтай харьцуулахад төдий л их биш байна. (6-7,14)

Зүрхний зүүн ховдлын гипертрофийн 50% нь миокардын ишеми үүсгэдэг байна. Манай судлаачдынхаар SТ-сегмент, Т шүдний өөрчлөлттэй нийт өвчтөний 45,85%-д зүүн ховдлын гепертрофи илэрч байгаа нь дээрх судлаачдынхтай ойролцоо байна.

Судлаачид Quaezelets индексийн дагуу жин өндрийн харьцаа нь 22—24 бол хэвийн, хэрэв 20-иос дээш бол жин буурсан, 26-дээш бол жин ихэссэн гэж тус тус үзжээ.

Бидний судалгаагаар (Quatletls индекс нь 26-дээш хүмүүс 34,42 байгаагаас 30-аас дээш индекстэй хүмүүс 11,7% байна. Энэ нь бусад судлаачдынхтай харьцуулахад төдий л их биш байна. (15)

Бидний судалгаагаар манай хүмүүст тархи мэдрэлийн системийн талаас илрэх зовиур давамгайлж байна.

ДҮГНЭЛТ. Цусны даралт ихсэх өвчний учир хяналтанд орсон өвчтөний ихэнх нь 40-өөс дээш насны хүмүүс байгаагийн зонхилох нь эмэгтэйчүүд байна. Цусны даралт ихсэх өвчтэй хүмүүсийн дөнгөж 15,9% нь эмчилгээг тогтмол хийлгэж байгаа нь уг өвчний хүндрэл, хөдөлмөрийн чадвар алдалтанд зохих хэмжээгээр нөлөөлж болох байна.

Цусны даралт ихсэх өвчтэй хүмүүсийн жин өндрийн харьцааг судалсан дүнгээс үзэхэд манай хүмүүсийн дунд жин ихэссэн хүмүүс бусад судлаачдынхтай харьцуулахад төдий л их биш байна.

Бүх өвчтөний 75,39% нь цайг давстай хэрэглэж байна.Энэ нь цусны даралт ихсэх өвчтэй хүмүүсийг эмчлэхдээ юуны түрүүн цайг давсгүй хэрэглэж заншуулах нь чухал гэдгийг харуулж байна.

Артерийн даралт хэвийн хэмжээнээс их байх нь өвчний үе шат ахих, зүрхний цахилгаан бичлэг, нүдний угийн өөрчлөлтөнд шууд нөлөөлж байна.

Ном зүй

1. Александров А.А.—Распрост ранение гипертонической болезни среди мужского населения в 50—59 лет дис.к.м.н. 1973.М.
2. Мясников А. Л.—Гипертоническая болезнь и атеросклероз М.1965
3. Жукова Т.А. — Офтальмологические симцтомы при гипертонической болезни. авт. реф.к.м. н. 1958. М.
4. Мингазетдынова Л. Н. Электрокардиографические изменения у больных гипертонической болезнью при длительном профилактическом лечении в условиях промышле нного предприятия. Тер. арх 1977
5.Гротель Д.М, Маркина В. кн. Вопросы кардиологии и гематологии 1940.1 151.М. \'
5. Дзяк Н. В. Безбордько Б. Н. Диспансеризация больных с заболеваниями сердечно-сосудистой системы М. 1968. 103—111.
6. Калвелие А.Д. Зимкане. Т.О. Информативность ортогональной ЭКГ в диагностике гипертрофии левого желудочча сердца. Кард 1977. 2.
7. Глазунов. Кард. 1979.1. М.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 641
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК