Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1982, 4(44)
СТАФИЛОКОККЫН ҮЖИЛТЭЙ НЯРАЙ ХҮҮХДИЙН ЦУСНЫ ИЙЛДЭС ДЭХ ИММУНОГЛОБУЛИНЫ БАЙДАЛ
( Судалгааны өгүүлэл )

С. ДУЛАМСҮРЭН, Ж. РАДНААБАЗАР, Ж. АЛТАНЦЭЦЭГ

ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХ ЯАМ

ЭХ НЯЛХСЫГ ХАМГААЛАХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН

 
Абстракт

СОДЕРЖАНИЕ ИММУНОГЛОБУЛИНОВ В СЫВОРОТКЕ

КРОВИ НОВОРОЖДЕННЫХ СО СТАФИЛОКОККОВЫМ

СЕПСИСОМ

С.Дуламсурек, Ж.Раднабазар, Ж.Алтанцэцэг

Исследованы иммуноглобулины классов а, М и О у 37 новорож-денных-больных сепсисом. Контрольную группу составили 12 эдоровых новорожденных. Выявлено достбверное снижение уровня JgG повышение содержания JgA у новорожденных больных сепсисом.

Отмечено активное участие защитных механизмов в иммунитете новорожденных в борьбе с данной инфекцией. Обнаруженные иммунологические сдвиги должны учитываться при диагностике и терапии стафилококков ого сепсиса.

 

Стафилококкын үжилтэй нярай хүүхдийн дархлааны байдлыг судлан үзэх нь энэ өвчний онош, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн асуудалд чухал ач холбогдолтой юм.

Одоо үеийг хүртэл эрдэмтэд, судлаачид ураг ба нярай хүүхдэд дархлааны үйл ажиллагаа хөгжөөгүй учраас өвөрмөц эсрэг  бие үүсгэх чадваргүй гэдэг ойлголтод санал нэгтэй байсан боловч дархлал судлалын орчин үеийн шинжилгээний аргаар ураг ба нярай хүүхдэд өвөрмөц эсрэг бие үүсч бий болох чадвартай болох нь нотлогджээ.

Гүйцэд төрсөн нярай хүүхдэд төрсний дараахь анхны өдрөөс эхлэн нян ба вирусын эсрэг, эсрэг биеийг үүсгэдэг болох нь тодорхойлогджээ. (1) Организмд   тодорхой эсрэг төрөгчийн   хариуд үүсэх идэвхтэй эсрэг бие нь харилцан адитгүя хугацаанд үүзэх ба халдварын эсрэг хамгаалах үлл ажиллагаан! гол үүргийг иммуноглобулин А ба М гүйцэтгэдэг байна. (2,4)

Стафилококкын үжил халдварын үед нярай хүүхдийн дархлааны системд тодорхой өөрчлөлт гарч өвөрмөц эсрэг бие үусдэг нь тодорхойлогдсон байна. (5—6)

Үжилтэй хүүхдийн цусны иллдэс дэх иммуноглобулины хэмжээнд мэдэгдэхүйц өөрчлөлт гардгийг судлаачид мэдээлсээр байна. Ихэнх судлаачид стафилококкын халдварын үед эсрэг төрөгчийн цочролын хариуд нярай хүүхдийн цусны ийлдэс дэх иммуноглобулин А ба М-ийн хэмжээ ихэсдэг ба иммуноглобулин О багасдаг гэж үзэж байна. (7,7-10,10)

Гэвч стафилококкын үжилтэй нярай хүүхдийн дархпааны байдлыг судлан үзсэн   судлаачдын санал дүгнэлт харилцан адилгүй байна. Үжилтэй нярай хүүхдийн цусны  иллдэс дэх  иммуноглобулины хэмжээг тодорхойлох нь онош,  эмчилгээний   практикт чухал ач холбогдолтой асуудал юм.

Бид стафилококкын үжилтэй 37 нярай хүүхдийн цусны ийлдэс дэх иммуноглобулины хэмжээг Манчины иммунодиффузын аргаар өвчний ид ба эдгэрэх үед тодорхойлов. Стафилококкын үжлийг эдгээр өвчтөнд нян судлал, ийлдэс судлал, эмнэл зүйн шинжилгээгээр нотолсон юм. Хяналтын бүлэгт эрүүл 12 нярай хүүхдийг шинжлэв.

Бидний судалгаагаар стафилококкын үжилтэй нярай хүүхдийн цусны ийлдэс дэх иммуноглсбулины (А, М, О) хэмжээ нилээд хэлбэлзлэлтэй тодорхойлогдлоо.

Стафилококкын үжилтэй нярай хүүхдийн цусны ийлдэс дэх JgА ихэсч JgG багасч байгаа ба энэ нь өвчний эдгэрэх үед ч хэвийн хэмжээнд хүртэл өөрчлөгдөхгүй байна. Эрүүл нярай хүүхдийн цусанд JgА тодорхойлогдохгүй буюу бага хэмжээтэй банхад стафилококкын үжлийн үед мэдэгдэхүйц ихэсч байна. Өвчний аль ч үед JgG багасч байна. Харин бидний энэ удаагийн судалгаагаар JgМ-ийн хэмжээнд статистикийн үнэн магадтай өөрчлөлт гарсангүй. Энэхүү судалгаанаас үзвэл стафилококкын үжилтэй нярай хүүхдийн дархлааны байдлыг өвчний үе шат, хэлбэр, эмчилгээний байдалтай холбож гүнзгийрүүлэн судлах шаардлагатай болох нь тодорхой бөгөөд энэ нь онол практикийн чухал ач холбогдолтой юм.

ДҮГНЭЛТ

  1. Стафилококкын үжлийн үед нярай хүүхдийн дархлааны байдалд халдварын эсрэг тодорхой өөрчлөлт гарч байна.
  2. Энэ өвчний үед цусны ийлдэс дэх иммуноглобулин А ихэсч, О-багасч байна.
  3. Үжилтэй хуүхдийн цусны ийлдэс дэх иммуноглобулиыы хэмжээг тодорхойлох нь эмчилгээ, оношилгооны практикт чухал ач холбогдолтой үзүүлэлт юм.
Ном зүй

1. Михайлова 3. М., Афонина Л. Г. Вопр. охр. мат. 1976. №11,24-26
2. Калашникова Г. В. и соавт Вопр. охр. мат., 1976, № 11,32-34
3. 3. Культепина О. 0. исоавт., Вопр. охр. мат., 1981,№1, 48—52
4. Ярцев М. Н. Вопр, охр. мат. 1979, № 1. 32—35
5. Новикова Е. Ч. Полякова Г. П. Инфекционная патология плода и новорожденного М., 1976
6. Климова Л. И. Сепсис у новорожденных и детей первых месяцев жизни. Дисс. докт. 1976.
7. Плаксин А. И. и соавт., Педиатрия 1981, № 2, 45—47
8. Матвеев М. П. и соавт. Педиатрия, 1975, № 1, 12 — 18
9. Прозоровская К. Н. и соавт, Педиатрия, 1989, № 1, 22—23
10. Лишкее А. А., Сурковат Т. П. Педиатрия, 1980, №8, 34—35
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 500
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК