Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1982, 4(44)
ЦЭВРҮҮТ ХУРАА, ТҮҮНИЙ ОНОШ, ЭМЧИЛГЭЭ, УРЬДЧИЛАН СЭРГИИЛЭХ ТУХАЙ
( Лекц )

С. ДОРЖ

АНАГААХ УХААНЫ ДЭЭД СУРГУУЛЬ

 

Цэврүүт хураа бол цэлмэнт бүрхэвчийн эмгэг хөгжлийн үр дүнд үүсдэг. Судлаачдын судалгааны материалаар бүх жирэмсний 0,02—0,06 хувьд тохиолддог. Энэ өвчин нь анхны төрөгчдөд давтан төрөгчөөс гурав дахин илүү тохиолддог. Хэлбэр хэмжээгээрээ усан узмийн хонхорцог шиг цэлцгэр дотроо тунгалаг шингэнийг агуулсан байдаг ажээ.

Цэврүүт хураа үүсэх шалтгааны талаар одоо болтол нэгдсэн саналгүй байна. Одоогоос нилээд хэдэн жилийн өмнө энэ өвчний үүсэлтийг тэмбүү, нефрит, цус багадалт зэрэгтэй холбон тайлбарлаж байв. Харин сүүлийн үед ихэнх судлаачид умайн салст бүрхэвчийн архаг үрэвсэл болон хорион бүрхэвчийн эмгэг хөгжилтэй холбон тайлбарлаж байна.

Цэврүүт хураа бол нарийхан ишинд суурилагдсан дотор талдаа муцийнлэг шингэн агуулсан саарал өнгийн цэврүүнүүд юм. Цэврүүт хураа нь жирэмсний эхний хагаст олонтоо тохиолдоно. Харин жирэмсний хожуу үед ховор тохиолддог.

Цэврүүт хурааны голд хатингартаж багассан өндгөвчийн хөндий  ба хүйн жижиг хэсэг үлдсэн байна. Зарим үед жирэмслэлт нь нилээд том байх ч ёс бий ажээ. Эхний үед цусны судаснууд гэмтэж цэлмэнгүүд шингэнээр дүүрч уйланхай мэт цэлцгэр цэврүүнүүд үүснэ. Ингээд умайн дотор давхаргыг гэмтээнэ. Цаашдаа умайн булчинт давхаргад гүн нэвтрэн умайн бүх ханыг гэмтээж болно. Тэхэд умай цоорч өвчтөний амь насанд аюултай хүндрэл болдог явдал ч бий. Цэврүүт хураа хэвлийн хөндийд тархаж зэргэлдээх эрхтнүүдэд үсэрхийлж болно. (1)

Зарим судлаачид цэврүүт хурааг хортой, хоргүй гэж ангилсан. Цэврүүг хураа гормоны өөрчлөлтийн үед жирэмсний эхний хагаст ямар нэгэн өвчнөөр өвдөхөд үүсэж болно гэж таамаглаж байна. (2).

Цэврүүт хураа бол хэд хэдэн удаа дахидаг ёс бий.

Бид клиникийн 1-р амаржих газрын эмэгтэйчүүдийн тасагт 1975 оноос хойшхи цэврүүт хураа оноштой 36 тохиолдлын байдалд зарим нэг ажиглалт хийсэн юм. Өвчлөгсөд нь 20—35 насны хүмүүсийг хамарч байсан ба жирэмсний эхний үеийн хордлоготой төстэй шинж тэмдэг 20%-д нь илэрч байжээ. Өмнөх төрөлтийн байдлыг авч үзвэл дутуу төрсөн 60%, үр хөндүүлсэн 30%, ердийн төрөлтийн дараа 10%-д тохиолдож байв.

Цэврүүт хурааны үед 2—3 сартай жирэмсэн байхад цус алдаж эхэлнэ. Үүний хамт умайн хэмжээ түргэн хугацаанд томрон биеийн юм зогсоно. Судалгаа хийсэн тохиолдлын 50%-д умай түргэн хуга­цаанд томорч цус алддаг шинж илэрчээ. (3) Энэ үед умай их зөөлөрсөн гадаргуугийн байдал өндгөвчний. хавдартай төстэй байжээ. Нийт тохиолдлын 30—40 хувьд нь хоёр өндгөвч томорсон, 25,4%-д хоёр өндгөвчийн бэлцрүү үүссэн байна. Цэврүүт хурааны 5%-нь хорион эпителмома хорт хавдар болж хувирдаг.

Цэврүүт хурааны үед тистологийн шинжилгээнд синцит ба лангганскийн элементүүд үүснэ. Үүнээс гадна цус алдалтын үед умайгаас жижиг том янз бүрийн хэлбэрийн усан үзмийн хонхорцог шиг цэврүүнүүд гарна. Цусны сийвэн болой шээсэнд гонодотропин гормон ялгарна. Жирэмсний хордлогын шинж тэмдгүүд илэрнэ.

Цэврүут хурааг оношлоход доорхи нэмэлт шинжилгээ хийнэ.

  1. Ангиаграф, 2. Биопсиин шинжилгээг авах, 3. Гистротраф.  Умайд будагч бодис хийж рентгенд зургийг авна. 4. Шээсэд гонодотропин тодорхойлох. Эрүүл жирэмсэн хүний 1 литр шээсэнд 500—30000 нэгж гонодотропины гормон агуулагдана. Цэврүүт хурааны үед энэ нь 5—10 дахин ихэснэ. Энзхүү гонодотропин гормоныг Ашгеима-Цон-декийн урвалаар тодорхойлно.

Ялгах онош. Дутуу зулбалтын үед доошоо  цус алдана.  Гэхдээ цэврүү гарахгүй. Харин ураг ихэс гарна.

  1. Ихэр жирэмслэлтийн үед умай том байх боловч хүүхдийн, зүрхний цохилт хөдөлгөөн зэрэг шинж тэмдгээрээ цэврүут хураанаас өөр бөгөөд цус их алддаггүй юм.

 3. Умайн бусад хавдруудаас  ялгахад    хавдрын үед цус алдалт их, удаан үргэлжлэх хавдрын бусад шинж тэмдгүүд илэрнэ. 4. Ус ихтэй жирэмслэлт цус алдалт үгүй. Тавилан  нь хорионэпителиом гэдэг хорт хавдарт шилжвэл амь насанд аюултай.

Эмчилгээ. Умайн хөндийг цэвэрдэнэ. Цэвруүт хурааны үед умайн булчин тэлэгдэж  хана нь нимгэрэх учир маш болгоомжтой хандах хэрэгтэй. Цус алдалт багатай үед питиутрин юмуу окситоцилныг судсанд дуслаар тарина. Үүнтэй хамт Хемлевскийн аргаар глюкоз 40%—50,0, кальцихлорид . 10%-ын 10,0 судсанд, Вит. В—60 мл булчинд тарьдаг. Мөн питутринтэй хамт пахикарпиныг 45 минутын зайтай 3 удаа булчинд тарина. Хэрэв цус алдалт ихтэй байвал 1 мл питиутрин юмуу окситоци 40%-ын 4О,0—60,0 глюкозтой судсанд тарина. Энэ үе умайн хүзүүг гигарын тэлэгчээр 4—18-20 нээж хуруугаар цэвэрлэж болно. Их томорсон үед умайн хүзүүг зүсэх буюу үтрээгээр кесар огтлол хийж болно. (4)

Цэврүүт хурааг цэвэрлэсний дараагаар зохих материалаа авч гистологийн шинжилгээнд явуулна. Сүүлийн уед цэврүүт хурааг цэвэрлэхэд вакуум аппаратыг өргөн хэрэглэх болсон. Цэврүүт хураа нь умайн ханын гадна бүрхүүл хүртэл гэмтээсэн бол умайг авах мэс засал хийнэ. Дараа нь биеийн тамир, ерөнхий биеийн эсэргүүцэл-сайжруулах эм эмчилгээ, антибиотик эмүүдийг тарих , ба цус сэлбэх-цус орлох шингэнүүдийг өргөнөөр хэрэглэнэ.

Урьдчилан сэргийлэх. Цэврүүт хураанаас урьдчилан сэргийлэхийн тулд жирэмсэн эмэгтэйчүүдийг хяналтын дор байлгах, урьдчилан сэргийлэх үзлэг, диспансерийн хяналтын чанарыг сайжруулах хэрэгтэй юм.

ДҮГНЭЛТ                 .                                          

Бидний ажиглалтаас үзэхэд жирэмсний эхэн үеийн хордлого өвчтөний 80%-д тохиолдож байлаа. Мөн дутуу төрөлтийн дараа 60%, үр хөндөлтийн дараа 30% нь тохиолдож байв.

Ном зүй

1. И.Л.Брауде Олеративная гинекология. К.П.Улезко-строганова 1959. 154-155.
2. Л.С. Персианинсв, А. А. Кирюхина Акушерский семинар. том 1973.
3. Г.Г.Ермакова Журнал акушерство и гинекология 1962. 3.68.
4. И. И. Яковлев Неотложная помощь при акушерской патологии 1967.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 922
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК