Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Дорно дахины уламжлалт анагаах ухаан, 2013, 1(4)
Байгалийн гүүн хөх Scutellaria baicalensis.(Georgi) ургамлын хандны антиоксидант идэвхийн судалгаа
( Тойм өгүүлэл )

Б.Цэрэнцоо1, Д. Цэрэндагва2, Т. Зориг3, Б. Дагвацэрэн4

Уламжлалт Анагаахын Сургууль,ЭМШУИС1 Эрүүл Мэндийн ТехнологийнСургууль,ЭМШУИС2 Эмийн Сорилын Лаборатори,НЭМХ3 Уламжлалт Анагаах Шинжлэх Ухаан Технологи Үйлдвэрлэлийн Коорпораци4

 
Абстракт
 
Эрт дээр үеэс эхлэн өвчин эмгэгийг илааршуулах зорилгоор гол төлөв ургамал, амьтан, эрдсийн гаралтай эмийн бодисуудыг дангаар буюу хосолмол байдлаар хэрэглэсээр ирсэн. Орчин үед эдгээр эмийн ургамлыг байгаль дээр байдаг хэлбэрээр нь болон төрөл бүрийн нэгдэлд оруулах, тэдгээрээс цэвэр бодис ялган гаргаж, үйлдлийн механизмыг нь тайлбарлаж, шинэ эмийг гарган авах ажил эрчимтэй явагдаж байна. Байгалийн гүүн хөх Scutellaria baicalensis (Georgi) ургамлыг Монгол ардын эмнэлэгт хүнд өвчилсний дараа бие махбодыг сэргээнтэнхрүүлэх болон хөгшрөлтийг удаашруулан залуужуулахад хэрэглэнэ. 1 Хүний бие махбодод хорт хавдар, хөгшрөлтийн эсрэг үйлчлэх биологийн чадавх нь антиоксидант идэвхээс улбаатай юм. Ургамлын хүний эрүүл мэндийг дэмжих, тухайлбал хорт хавдар, чихрийн шижин, зүрх-судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, анагаах болон нянгийн үржлээс хамгаалах чадвар нь тэдгээрийн антиоксидант идэвхтэй шууд хамааралтай. Иймд бид Уламжлалт анагаах ухаанд хэрэглэж ирсэн Байгалийн гүүн хөх (Scutellaria baicalensis.(Georgi)) ургамлын хандны антиоксидант идэвхийг судлахаар сонгон авлаа. Байгалийн гүүн хөх Scutellaria baicalensis.(Georgi) нь Уруул цэцэгтний овогт багтдаг бөгөөд Монгол оронд 7 зүйлийн гүүн хөх ургадаг. Дорно дахины анагаах ухааны эмийн 242 жоронд орж давтамжаараа 17-р байранд ордог. (Б. Болдсайхан...1993) 2-11
 
Ном зүй:
1. Володя Ц, Цэрэнбалжир Д, Ламжав Ц. Монгол орны эмийн ургамал. Улаанбаатар: Адмон; 2008. х. 317-319.
2. Лигаа У, Даваасүрэн Б, Нинжил Н. Монгол орны эмийн ургамлыг өрнө дорнын анагаах ухаанд хэрэглэхүй. Улаанбаатар: JKC printing; 2005. х.146-147
3. В. И. Грубов. Монголын гуурст ургамлын таних бичиг УБ. 2008. х. 257
4. Гаммерман А. Ф, Кадаев Г. Н. Лекарственные растение. Москва: Высшая школа; 1983. с. 210-212
5. Турова А. Д, Сапожникова Э. Н. Лекарственные растение СССР их применение. Москва: Медицина; 1984. с. 109-111.
6. Володя Ц, Цэрэнбалжир Д, Ламжав Ц Монгол орны эмийн ургамал. Улаанбаатар: Адмон; 2008. х. 317-319.
Дугаар 04, 2013-IV ШИНЖЛЭХ УХААН, ТАНИН МЭДЭХҮЙН “ДОРНО ДАХИНЫ УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН” СЭТГҮҮЛ 14
7. Хүрэлчулуун Б, Суран Д, Зина С. Уламжлалт эмэнд хэрэглэгддэг ургамлын түүхий эдийн зурагт лавлах. Улаанбаатар: Мөнхийн үсэг; 2007. х. 298.
8. WHO monographs on selected medicinal plants3
9. Лувсан. Монгол эмийн судлал. Хөх хот: Үндэстний хэвлэлийн хороо; 1989. х. 367-368.
10. Chinese color mater medica
11. Болдсайхан Б. Монгол орны эмийн ургамлын нэвтэрхий толь. Улаанбаатар: 2004. х.89. 144.
12. Монгол улсын засгийн газрын тогтоол ”Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1026
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК