Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Дорно дахины уламжлалт анагаах ухаан, 2013, 1(4)
РЕНЧИННИДА ЭМИЙН ФАРМАКОЛОГИЙН ЗАРИМ СУДАЛГАА
( Тойм өгүүлэл )

Р.Тулгуур1, М.Амбага2, Д.Цэнд-Аюуш3

ЭМШУИС, УАС-ийн докторант 2 Шинэ Анагаах Ухаан Дээд Сургууль 3 ЭМШУИС, УАС

 
Абстракт

Сүүлийн үед онолын эм судлал болон эмнэлзүйн эм судлал дээр гарч байгаа нэг өвөрмөц хандлага бол УАУ-д хэрэглэгдэж ирсэн жоруудын үйлдлийн механизмийг ижил төстэй үйлдэл бүхий орчин үеийн ангаах ухааны бэлдмэлүүдийн судлагдан тогтоогдсон эд, эсийн түвшингийн нарийн механизмд нь тохирсон өндөр мэдрэмж бүхий арга зүйгээр судалж, тэдгээрийг хамтруулан, хослуулж хэрэглэх, эсвэл орлуулж хэрэглэх үндэслэлийг тогтооход чиглэгдсэн судалгаанууд өргөнөөр хийгдэх болсон явдал юм. Уламжлалт анагаах ухаанд толгойн “ям өвчин”-г засах тухай олон арвин эмчилгээний арга байдаг бөгөөд өвчнийг эдгэрүүлэх арга барилыг туршин судалж, нарийн нягт, гүн гүнзгий сүвэгчилж, “ям өвчин”-г олон төрлийн нарийн будлиантай шинж тэмдгүүдээс ялган оношилж, урьдчилан сэргийлэх, эмчлэх талаар түүхэн дээр маш арвин эмчилгээний туршлагатай билээ. Ялангуяа “Анагаах ухааны дөрвөн үндэс”, “Дөрвөн рашаан”, “Хөх бидэръяа” зэрэг түүхэн ном сударт “ям өвчин”-ий шинж тэмдэг, ялгаа, онош, эмчлэх арга зэрэг талаас нарийн тодорхой дурдсан юм. Иймээс бид УАУ-ы онолд ям өвчин бол хорхойн гэмээр толгой өвдөх, хамар битүүрч нус гоожих, нүдэнд үл үзэгдэх хорхойн биеийн ил эрхтэнд нэхдэст бүр бууж өвчлүүлдэг, цагаан ям бол хийг хөлөглөсөн өвчин,алаг ям нь шар усыг хөлөглөсөн өвчин, хар ям нь цусыг хөлөглөсөн өвчин болно гэсэн байдаг дээр тулгуурлан, ЭШБТ-амьд эсийн доторхи бүтэц үйл ажиллагааны 2 гол хэсгийн буюу мембран-редокси потенциалын 3 төлөвт шугам, 5 гол мембран-5 гол үйл ажиллагааны түвшингийн эмгэг жамын шугам талаас нь аваад үзвэл энэ өвчин нь “халдвар-харшлын” гаралтай, энэ нь ишеми, гипоксийг сэдээсэн, аутоиммуны урвал давхар оролцсон эмгэг үзэгдэлтэй холбоотой байж болох юм гэсэн таамаглалыг дэвшүүлэн, энэ өвчний үед хэрэглэгдэж ирсэн Ренчиннида жор нь иммунодепрессант үйлдэл үзүүлдэг жор байж болох тухай үзэл баримтлал дээр үндэслэн фармакологи ажиглалт явуулах судалгааны ажлын хүрээнд уг жорын хорон чанар, ям өвчний үед иммунодепрессант үйлдэл үзүүлэх үндэслэлийг туршилтын амьтны дархлал дарангуйлсан болон дарангуйлаагүй эмгэг загвар дээр дархлалын тогтолцоонд үзүүлэх нөлөөг судлах зорилтын хүрээнд судалгааны ажлыг гүйцэтгэлээ.

Ном зүй:

1. Мөнхтуяа Ц. Удвал навчит тавилганы фармакологийн судалгаа. АУ-ны докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. Улаанбаатар: Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль; 2009.

2. Энхбилэг Г. Салродин бэлдмэлийн дархлал зүгшрүүлэх үйлдлийн судалгаа. Анагаах ухааны магистрын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. Улаанбаатар: Монос АУДС; 2008.

3. Саранцэцэг Б. Антиоксидант-хэт исэлдэлт тогтолцоо, түүний эрүүл зүй, эмгэг жам, эм заслын ач холбогдол. АУ-ны докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. Улаанбаатар: Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль;

4. Dr.Tamdin Sither,Principles of Tibetan medicine, p.11

5. Дундад улсын анагаах ухааны нэвтэрхий толь. 1981. х. 994

6. Амбага М., Саранцэцэг Б., Болд Ш. Дан ба нийлмэл уламжлалт эмийн жагсаалт, тэдгээрийн зохистой хэрэглээ. Улаанбаатар: 1999. х. 167

7. Амбага М., Саранцэцэг Б. Уламжлалт анагаах ухаан судлал-II Уламжлалт анагаах ухааны онолын зарим асуудлыг эс, мембран, молекулын түвшинд тайлбарлах нь. Улаанбаатар: 2002.х. 358

8. Амбага М., Саранцэцэг Б. Уламжлалт анагаах ухаан судлал-III, Эмнэлзүйн асуудлууд. Улаанбаатар: 2007. х. 393

9. Амбага М., Наранцэцэг Ж. Амьсгалын тогтолцооны эмгэгүүдийн эмчилгээ, оношлогоог “Эсийн мембран-редоксипотенциалын 3 төлөв” шугам дээр шүтэлцүүлэн авч үзэх нь. Улаанбаатар: 2006. х.

10. Амбага М, Саранцэцэг Б. Уламжлалт анагаах ухааны судлалын (NCM) эмнэл зүйн нэмэлт лекцүүд. Улаанбаатар: 2009. х. 52

11. Дагвацэрэн Б., Хишигжаргал Л., Наранцэцэг Г., Туул Л., Наранцэцэг Д., Бархасдорж Д. Уламжлалт эмт бодис, жорын хяналтын лавламж. Улаанбаатар: 2003. х. 65

12. Саранцэцэг Б. Цэх галуун тавгийн нийлбэр алколоидын фармакологийн судалгаа. Анагаах ухааны дэд докторын зэрэг горилсон нэг сэдэвт зохиол. Улаанбаатар: АУИС; 1994.

13. Чимэдрагчаа Ч. Мана-4 тангийн фармакологийн судалгааны асуудалд. Анагаах ухааны боловсролын докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. Улаанбаатар: АУИС; 14. Emanuel Rubin., John L.Farber. Essential pathology, Second еdition, J.B. Lippincott company, Philadelphia, pp15

15. Paul M, Insel, Walton T.Roth, Core concepts in Health, Ninth edition, 2004. Update

16. Wang Jianzhi, Jin Huiming Pathophysiology 2005 рр.158-162

 

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 402
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК