Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Дорно дахины уламжлалт анагаах ухаан, 2013, 1(4)
ИШДАНЗАНВААНЖИЛЫН ТУУРВИСАН ЖҮРҮДОШИЛ /ШҮРЭН ЧИМЭГ/ ЗОХИОЛЫН ЭМИЙН ЖОРД ХИЙСЭН ДҮН ШИНЖЛЭЛ
( Тойм өгүүлэл )

Б.Далантай1, Л.Санжаасүрэн2, С.Сээсрэгдорж3

1ЭМШУИС.УАС-ийн магистрант 2-ТТХАНЭмнэлэг 3-ЭМШУИС-УАС

 
Абстракт

Ишданзанваанжил /1854—1907/ бол 19 дүгээр зууны дунд болон сүүлийн үеийн алдарт анагаах ухаантан шүлэгч хүн юм.Түүний анагаах ухааны чиглэлээр туурвисан “Шүрэнчимэг”бүтээлийг бүхэлд нь агуулгын талаар шинжилсэн асуудал хараахан гараагүй байна. Энэхүү бүтээлийг гүнзгийрүүлэн судалж, агуулга, ач холбогдлыг тодруулан гаргах нь онол пракиктийн чухал ач холбогдолтой асуудал юм. Бид энэ удаа Ишданзанваанжилын“Шүрэнчимэг” зохиолд тэмдэглэгдсэн нийт жоруудыг агуулга бүтцийн талаар харьцуулан судлах зорилго тавин ИшданзанваанжилXIX зууны сүүлдзохиогдсон “Жүрүдошил” төвд хэлээр, модон бар 33 хуудастай зохиолыг эх хэрэглэгдэхүүн болгож авсан. Судалгааг Задлан шинжилж нэгтгэн дүгнэх арга, Эх бичиг, сурвалж бичгийн судлалын арга, магадлан жагсаах аргуудыг ашиглан явууллаа. Тус зохиолд нийт 250 жор тэмдэглэгдсэнээс нэрээр нэрлэсэн 131, нэргүй жор 110 байгаа бөгөөд талх эмийн жор хамгийн олон 120 тэмдэглэгджээ. Жоруудын нэг онцлог нь харьцуулж буй зохиолуудаас их гадуур хэрэглэх эмийн 54 жорыг бичсэний зэрэгцээ туйплан орсон жор 9-г бичиж тэмдэглэсэн нь онцлог байна. Н. Ишданзанваанжилын тус зохиолд 1.Энэ бол бүхэнд туслах гарын авлага 2. Хэрэглэхэд сэжиггүй 3. Миний зүрхний эрдэнэ 4. Рашаан адилыг нүдээр үзсэн 5. Гаршсан болой 6. Эдгэхийг үзэв 7. Мунхаг миний гарын авлага болно8. Туслахыг үзлээ 9. Үүнээс өөр найрлага үггүй 10. Нүдээр үзэв 11. Эдгээхийн хуурмаггүй арга мөн 12. Надад үүнээс өөр эм санаанд үггүй 13. Өвчнийгтэлгэх очир алмааз мөн 14.Маш тустай 15. Гайхашигт ёс болой гэх зэргээр ач холбогдлыг үнэлж бичсэн 48 жор байгаа юм. Эдгээр жоруудыг Н. Ишданзанваанжил өвчинд өгч өөрийн туршлагаар нотолсон жорууд гэж үзэх үндэстэй байгаа юм. Энэ нь тус зохиолд тэмдэглэгдсэн нийт жорын бараг 20% болж байгаа нь уул зохиолыг Н. Ишданзанваанжил олон жилийн эмчилгээний туршлага дээрээ тулгуурлан бичжээ гэж үзэх үндэслэлийг төрүүлж байна. Мөн тус зохиолд бичсэн жоруудыг задлан шинжлэх явцад нэмэр хачир тавьж хэрэглэхээр заасан жор 25 байснаас хамгийн олон Чун-5 дээр нэмэр хачир тавьж хэрэглэхээр заасан жор8 байгаа болон нэг жорон дээр нөгөө жорыг нэмэрлэж уухаар заасан жор 5 байгаа нь бусад харьцуулж буй зохиолуудаас онцлог байна. Тус зохиолд нэрээр заагдаж бичигдсэн 131 жорын нэршил, доторх бүрэлдэхүүн хэсгүүдийг эх сурвалж зохиол “Анагаах ухааны дөрвөн үндэс”, зохиогчийн ажиллаж байсан Ордостой нутаг ойролцоо арай түрүү үеийнМонголын анагаах ухааны алдарт мэргэдийн нэг Ишбалжирын “Дөрвөн рашаан” , 18-р зууны Төвдийн мэргэдийн нэг Дэсрид Санжаажамцын “Лхантав” зохиолын зохих хэсгүүдтэй харьцуулан үзэхэд бүгдэд давхардаж орсон жор 7 байна. Харин харьцуулсан жорууд “Дөрвөн рашаан”-д 38, “Лхантав”-т 27 байгаа нь хамгийн их болж байна. Энэ нь Н.Ишданзанваанжил “Дөрвөн рашаан”-ыг илүүтэй уншиж ишлэл болгож байсныггэрчилж байна.

Ном зүй

Ном зүй
1. Хасцэцэг “эм заслын хаан” зохиолын харьцуулсан судалгаа.Анагаах ухааны магистрын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл.УБ. 2010 он.Х 8.
2. Жигмэд Б. Монгол үндэстэны алдарт анагаах ухаантан— Ишданзанваанжилын тухай судалгаа. ӨМӨЗО-ны Өвөр монгол залуучууд сэтгүүл 1980. Х 70
3. Отгонбилэг, Мөнхөө. Ордос оточын ул мөр ”.1998 он .Х.1.
4. Буянт. Монгол анагаах ухааны мэргэдийн намтар бүтээлын судлал. Өвөр монголын ардын хэвлэлийн хороо. 2008 он. Х 102.
5. Намтай Б.Xll-XllV дүгээр зууны Монгол анангаах ухааны түүхэн хөгжил. Анангаах ухааны докторын зэрэг горилсон нэг сэдэвт зохиол.УБ:2006. Х7.
6. 洪汉鼎.理解与解释--诠释学经典文选..北京:东方出版社.2001. 457页.
7. Варшавчик М.А. Историографическое источниковедение: “Теория,методология, методика” М:1984.Ст 40.
8. Жамьянгарав Д. “Лувсанданзанжанцаны анагаах ухааны талаар туурвисан зарим ховор зохиолуудын харьцуулсан судалгаа. Анагаах ухааны магистрын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл.УБ. 2010 он. Х 30
. 9. Болд.Ш монголын уламжлалт ангаах ухааны хөгжлийг эх сурвалжийн судалгаагаартодруулах нь. Анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл.УБ.2005. Х 26.
10. Ишданзанваанжил Н. Жүрүдошил. XIX зууны сүүлч. Х 1 - 33.
11. “Анагаах ухааны дөрвөн үндэс” Үндэстэныхэвлэлийн хороо. 2007он.Х 291 -1553.
12. “ Манаг лхантав” Үндэстэныхэвлэлийн хороо. 2008 он.Х 20 -1099.
13. Ишбалжор. “Дөрвөн рашаан” Өвөр монголын ардын хэвлэлийн хороо. 1998 он. Х 95 -271.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 452
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК