Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Дорно дахины уламжлалт анагаах ухаан, 2013, 2(5)
0-18 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙДАЛД ҮНЭЛГЭЭ ӨГЧ, ӨВЧЛӨЛИЙН ТҮВШИНГ ТОГТООХ
( Тойм өгүүлэл )

О.Шүрэнчулуун

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын эрүүл мэндий төвийн эрхлэгч

 
Абстракт
Улсын хэмжээнд 2012 онд Эрүүл хүүхэд аяныг
зохион байгуулсантай холбоотой тус сумын 0-18
насны хүүхдийн эрүүл мэндийн байдалд үнэлгээ
өгч түүний үр дүнг дүгнэх шаардлагатай гэж
үзлээ.Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн
15.6% нь эрүүл, 84.3% нь ямар нэгэн өвчин
болон эмгэг өөрчлөлттэй илэрсэн байна. Үүнд:
Амны хөндийн өвчин 373 буюу 41.7%, Хоолойн
өвчин 354 буюу 39.6%, Шээс бэлэгсийн
тогтолцооны эмгэг 188 буюу 21%, Цусны
эргэлтийн тогтолцооны эмгэг 126 буюу 14.1%,
Хоол боловсруулах замын эмгэг 95 буюу 10.6%
тус тус эхний 5-н байрийг эзэлсэн байна.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 264
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК