Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Дорно дахины уламжлалт анагаах ухаан, 2011, 1(1)
ТУРШИЛТЫН АМЬТДАД ҮҮСГЭСЭН ҮЕНИЙ ҮРЭВСЛИЙН ЭМГЭГ ЗАГВАРЫН ҮЕД ЗАЧУН-13, САМПИЛНОРОВ ЖОРУУДЫН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨГ СУДАЛСАН ДҮН
( Тойм өгүүлэл )
Ли Мандах1, М.Амбага2. С.Олдох3
 

1-ӨМӨЗО-ны ҮИС, 2-Монос АУДС, 3-ЭМШИУС,УАС

 
Абстракт
Бодис-энергийн солилцооны хямрал ба БНХАУ-ын оношлогоо-эмчилгээний одоо
баримтлагдаж байгаа стандартаар бол үений зөөлөн эд, нурууны мөгөөрсөн эдийн
үрэвсэлт эмгэг буюу нурууны мөгөөрсөн таваг товойсон гэм, нурууны булчингийн удаан
чанартай гэмтэл зэрэг эмгэгүүдийг ӨМӨЗО-ы эмнэлзүйн практикт уламжлалт заслаар
эмчлэхдээ эдгээр заслуудын үйлдлийн мөн чанарыг өвдөлт намдаах, шар усыг хатаах, хий
цусны гүйдлийг сайжруулах, хаван хариулах гэх зэргээр томъёолдог боловч энэ нь шинж
тэмдгийн хүрээнд илэрхийлэгдсэн зүйлүүд болохоос бус, үйлдлийн нарийн механизмын
түвшинд явуулаагүй байгаа учраас, уг өвчний эмгэг жамын онцлогийг туршилтын амьтдад
үений үрэвслийн эмгэг загвар үүсгэн TNF-ийн агууламж болон бодис энергийн солилцооны
үзүүлэлтээр төлөөлүүлэн судалж, уг өвчний үеийн уламжлалт заслыг бодисын солилцоог
зохицуулдаг эмүүд болон иммуномодулятор нэгдлүүд, үрэвслийн эсрэг бэлдмэлүүдтэй зөв
дэс дарааллаар, хослуулан хэрэглэх үндэслэлийг гаргах нь эмнэл зүйн өндөр ач
холбогдолтой юм.
Үений үрэвсэлийн эмгэг загварыг цагаан хулганад 10% формалины уусмалыг
0.1мл/20гр тунгаар 1 удаа сарвуунд тарих замаар үүсгэв[1.2]. Сапилноров эмийг 0.85
мг/20гр, 3ачун-13 эмийг 0.28 мг/20гр жинд тооцон өдөрт 1 удаа амаар зондоор нийт 7 хоног
уулгав. Судалгаа ажиглалтын 1, 3, 7 дахь хоногуудад цусны ийлдсэнд агуулагдах TNF,
МТЧ, ийлдэс, мембраны МДА-г тодорхойлоход Зачун-13, Сампилноров зэрэг уламжлалт
жорууд саногенезийн нөлөөлөл үзүүлдэг нь тогтоогдлоо.
Ном зүй

[1] Rigoulet M, Leverve X, Fontaine E, Ouhabi R, Guerin B. Quantitative analysis of some
mechanisms affecting the yield of oxidative phosphorylation: dependence upon both fluxes and
forces. Mol Cell Biochem 184: 5–52, 1998.
Sigal L.H, Immunology and inflammation, 331
[2] Rolfe DF, Brand MD. The physiological significance of mitochondrial proton leak in animal
cells and tissue. Biosci Rep 17: 9–16, 1997. [CrossRef ] [Web of Science] [Medline ]
[3] Амбага М, Саранцэцэг Б, ”Эмнэлзүйн тохиолдолд s-NCM-ын эмгэг хазайлтыг “x, g, s, s-
NCM” гэсэн 4 өөр үзүүлэлтийг нэг багц болгон, 10 гол тогтолцоот хэсэг, 4 компартменттэй
шүтэлцүүлэн олох онол-арга зүйн үндэс”, 2010, 7-10х
[4] Амбага М, NCM анагаах ухаан. УБ 2010 он 161-164х
[5] Murray K, Granner K, Mayes A, Rodwell W, \\\"Harpers Biochemistry\\\" – 1996он 163, 259х
[6] Stanley Hoppenfeld, Physical examination of the spine and extremities, 240х
[7] [8] Porter RK, Hulbert AJ, Brand MD. Allometry of mitochondrial proton leak: influence of
membrane surface area and fatty acid composition. Am J Physiol Regul Integr Comp Physiol
271: R1550–R1560, 1996. [Abstract/Free Ful l Text ]
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 439
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК