Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Дорно дахины уламжлалт анагаах ухаан, 2011, 1(1)
ХЯТАДЫН ЭРТНИЙ ТҮҮХЭН СУРВАЛЖ БИЧГҮҮДЭД ТУЛГУУРЛАН ХЯТАН УЛСЫН ҮЕИЙН ИДЭЭ УНДАА, РАШААН ЭМЧИЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭ БАРИМТЫГ ТОДРУУЛСАН НЬ
( Тойм өгүүлэл )
Б.Уянгаа1С.Сээсрэгдорж2
ЭМШУИС.УАС,
Email:uugii_50@yаhoo.com
 
Абстракт
Судалгаанд Герменевтикийн арга, хөөн түүвэрлэх арга, толь бичиг ашиглан
түүвэрлэх аргуудыг ашиглан <<Хятан улсын бичиг>> (1247он), <<Ляо улсын түүх>> (1344
он) хэмээх эх сурвалжуудыг судлав.<<Хятан улсын бичиг>> номны 23, 27 бүлгүүдээс удвал цэцгийн архи,
архиар зуурсан таранай модыг (бэтгэт хожуул) идээ ундаандаа хэрэглэж байсныг
тодрууллаа.Монгол үндэстэн, нүүдэлчид түүхэн урт хугацааны турш өвчин, эмгэгтэй
тэмцэх явцдаа газар нутаг байгаль цаг уурын эрс тэс байдал, аж амьдралын өвөрмөц
нөхцөл, бие махбодийн онцлогтойгоо тохирсон эмчилгээ, урьдчилан сэргийлэх аргыг бий
болгожээ. Яваандаа энэхүү анагаах ухааны онол, дадлага нь нүүдэлчдийн ахуй, амьдралын
нөлөөнд улам бүр уусан монголчуудын соёлын чухал хэсэг нь болжээ.[1] Монголын соёл
түүхтэй холбоотой олон мэдээ баримт суурин иргэншил бүхий эртний Хятадын түүхийн
сурвалжуудад тэмдэглэгдэн үлджээ. Энэ талаар хөөж тодруулах нь өнөөгийн бидний
зайлшгүй хийх асуудлын нэг болж байна. Нэн ялангуяа монголын уламжлалт анагаах
ухааны түүхэн сурвалжийн талаар энэ талаар хийгдсэн судалгааны бүтээлүүд цөөхөн байна.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 381
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК