Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2014, 1(167)
Монголын хүн амын жимс, хүнсний ногооны хэрэглээ
( Судалгааны өгүүлэл )

У.Цэрэндолгор, П.Энхтуяа, Д.Отгонтуяа

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

 
Абстракт

Background. WHO recommends a minimum of 400 g of fruit and vegetables per day for the prevention of Non Communicable Chronic diseases. Thus we aimed to study fruit and vegetable consumption in Mongolian population.

Objective. To assess fruits and vegetables consumption in Mongolian population. 

Methods. A total of 6005 randomly selected 15-64 year-old Mongolian residents from the survey areas participated in this survey. For calculating the survey sample size, the prevalence of overweight and obesity identified during the previous STEP survey was used. Study participants were asked about of fruits and vegetables consumption per day in a typical week. Fruits and vegetables consumption were estimated in terms of “number of servings/day”. The percentage of the population whom consumed fruits and vegetables by “1-2 servings/day”, “3-4 servings/day”, and “5 servings day” were estimated, respectively. Data analysis was performed using Epi Info version 3.5.1 using appropriate methods for the complex sample design of the survey. Outcome measures and differences between groups were calculated with 95% confidence intervals. 

Results. Daily consumption of fruits and vegetables was 1.5 servings in the survey population, and 1.8 servings (95% CI 1.5-20) in urban population and 1.2 servings (95% CI 1.0-1.4) in rural population. Fruits and vegetables consumption in rural population were lower in 0.6 servings compared to urban population (95% CI 1.0-1.4, 1.5-2.0). Overall, 96.4% of the survey population was consumed less than 5 servings of fruits and vegetables per day. In terms of a number of servings fruits and vegetables consumed daily, 49.3% (95% CI 44.3-54.3) had 1-2 servings, 9.4% (95% CI 6.9-11.8) had 3-4 servings and 3.6% (95% CI 2.7-4.6)- 5 or more servings/d. These findings suggested that the majority of the survey population consumed 1-2 servings of fruits and vegetables per day.

Conclusions. Average daily servings of fruit and vegetables were 1.5 in the Mongolian population, which was 3.5 servings less than the WHO recommendation. 96.4% of the survey population were consumed less than 5 servings of fruit and vegetables per day. Fruits and vegetables consumption in rural population were lower in 0.6 servings compared to urban population.

Key words: fruit, vegetable, servings, consumption, area, rural, urban, population
Pp.30-37, Tables 6, References 16

Үндэслэл

Халдварт бус архаг өвчнөөс сэргийлэхийн тулд жимс, хүнсний ногоог хоногт 400 граммаас багагүй хэмжээгээр хэрэглэхийг ДЭМБ зөвлөмж болгосон байдаг. Иймээс бид 2013 онд хийгдсэн “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаа”- ны хүрээнд Монголын хүн амын жимс, хүнсний ногооны хэрэглээг судлаж, үнэлгээ дүгнэлт өгөх зорилго тавьсан болно.

Зорилго

Монголын хүн амын жимс, хүнсний ногооны хоногийн хэрэглээг судлаж, ДЭМБ-ын зөвлөмж хэмжээтэй харьцуулан үнэлгээ дүгнэлт өгөх. 

Материал, арга зүй

Хамрах хүрээ

Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй “ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх, хянах“ үндэсний хөтөлбөр болон Монголын Мянганы Сангийн Эрүүл Мэндийн төслийн хэрэгжилтийг үнэлэх зорилгоор хийгдсэн “ХБӨ, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшин тогтоох“ судалгааны хүрээнд Монгол улсын 21 аймгийн 32 сум, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын 33 хороог судалгаанд хамруулж, хүн амын жимс, хүнсний ногооны хэрэглээг асуумжийн аргаар судлаж, ДЭМБын зөвлөмж хэмжээтэй харьцуулан, үнэлгээ дүгнэлт хийв.

Түүврийн хэмжээ

Түүврийн хэмжээг тогтоохдоо өмнөх судалгаагаар тогтоогдсон ХБӨ- ний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үзүүлэлтээр авч, 95%- ийн үнэн магадлал (Z=1.96), алдааны хязгаар (p=0.05), комплекс түүврийн нөлөөллийн коэффициент (1.5), насны бүлэг бүрт хүйсийн нөлөөлөл тэнцвэртэй байх (хүйс бүрт насны 5 бүлэг, нийт 10 бүлэг)  зарчмуудыг баримталж, судалгаанд оролцохоос татгалзах эрсдэлийг 15% иар тооцоолон нэмж, Монгол улсын 15- 64 насны нийт хүн амыг төлөөлөхүйц 6150 хүнийг хамруулахаар тооцоолов. Судалгааны хүн амыг нийт 65 багц түүвэрлэлтийн нэгж буюу кластерт хувааж, 1 кластераас 95 хүнийг сонгож, судалгаанд хамруулав. Олон үе шатат санамсаргүй түүврийн анхны нэгж буюу кластер нь хот, суурин газарт хороо, хөдөө орон нутагт сум, хоёр дахь нэгж нь хот, суурин газарт өрхийн хэсэг, хөдөө орон нутагт баг, гурав дахь нэгж нь хот суурин ба хөдөө орон нутагт өрх байв. Хот, суурин газрын 33 хороо бүрээс тус бүр 2 өрхийн хэсэг, 32 сум бүрээс 2 багийг тус тус санамсаргүй байдлаар сонгов. Сонгогдсон хэсгүүдийн өрхийн шинэчилсэн бүртгэлээс санамсаргүй тоон хүснэгт ашиглаж, судалгаанд хамруулах 95 өрхийг сонгов. Судалгаанд сонгогдсон өрх бүрээс 15-64 насны зөвхөн 1 хүнийг Кишийн аргаар, санамсаргүй байдлаар сонгож, судалгаанд хамруулав.

Жимс, хүнсний ногооны хэрэглээг судалсан аргачлал

Жимс, хүнсний ногооны хэрэглээний талаарх мэдээллийг цуглуулахдаа монголын хүн амын нийтлэг хэрэглэдэг жимс ба төмснөөс бусад хүнсний ногоо тус бүрийг “Нэгж” хэмжигдэхүүнээр илэрхийлсэн зурагт үзүүлэн ашиглаж, олон улсын түвшинд хэрэглэдэг судалгааны батлагдсан асуумжийн дагуу өдөрт дунджаар хэдэн “нэгж” жимс, хүнсний ногоо хэрэлэдэг болохыг асууж, бүртгэв.

Статистик боловсруулалт:

Судалгааны мэдээллийн статистик боловсруулалтыг EPI INFO програмын 3.5.1 хувилбарыг ашиглан хийсэн бөгөөд үр дүнгийн нарийвчлалын хэмжүүр болон дунджийн хэлбэлзэл, бүлгүүдийн ялгааг тодорхойлоход 95%-ийн итгэмжит хязгаар (95% ИХ)-ын хэлбэлзлийн утгуудыг ашиглав.

Cудалгааны ажлын ёс зүйн асуудал:

ЭМЯ-ны дэргэдэх АУ-ны Ёс зүйн хорооны 2013 оны 4 дүгээр сарын 1–ний өдрийн хурлаар судалгааны аргачлалыг хянан хэлэлцэж, судалгаа хийх зөвшөөрөл олгосон болно.

Үр дүн

Хүн амын жимсний хоногийн дундаж хэрэглээ

Судалгаанд хамрагдсан хүн амын хоногт  хэрэглэж байгаа жимсний хэмжээг “нэгж” хэмжигдэхүүнээр илэрхийлж, хүн амын хүйс, насны бүлэг ба байршлаар ангилж, 1  дүгээр хүснэгтэд харуулав.

Table1. Fruit intake in Mongolian population by a mean number of servings per day


 

Судалгаанд хамрагдсан нийт хүн ам нь хоногт дунджаар 0.4 нэгж (95% ИХ 0.4-0.5) үүнээс эрэгтэйчүүд 0.3 нэгж (95% ИХ 0.3-0.4), эмэгтэйчүүд 0.5 нэгж (95% ИХ 0.4-0.6) жимсийг тус тус хэрэглэсэн бөгөөд жимсний хоногийн хэрэглээнд хүйсийн ялгаа ажиглагдсангүй. Жимсний хоногийн дундаж хэрэглээг судалгаанд хамрагдсан хүн амын насны бүлгээр харьцуулахад 15-24 насны хүн ам хоногт 0.6 нэгж (95% ИХ 0.4-0.7) жимс хэрэглэсэн байгаа нь 45-54 насны хүн амын хоногт хэрэглэж байгаа жимсний хэмжээнээс илүү (0.3 нэгж, 95% ИХ 0.2-0.3) боловч хүн амын насны бусад бүлгүүдийн хоногт хэрэглэж байгаа жимсний хэмжээнд статистикийн ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй.

Хүйсээр авч үзвэл 15-24 насны эрэгтэйчүүдийн хоногт хэрэглэж байгаа жимсний хэмжээ нь (0.6 нэгж, 95% ИХ 0.4-0.7) 45-54 насны эрэгтэйчүүдийн хоногт хэрэглэж буй жимсний хэмжээ (0.2 нэгж, 95% CI 0.2-0.3) - с илүү байв. Харин эмэгтэйчүүдийн хоногт хэрэглэж байгаа жимсний хэмжээнд насны бүлгийн ялгаа ажиглагдсангүй.

Байршлаар харьцуулж үзэхэд хотын хүн ам хоногт 0.6 нэгж (95% ИХ 0.4-0.7), хөдөөгийн хүн ам 0.3 нэгж (95% ИХ 0.2-0.4) жимс хэрэглэсэн бөгөөд хот, хөдөөгийн хүн амын жимсний хоногийн хэрэглээнд статистикийн ач холбогдрол бүхий ялгаа ажиглагдсангүй. Мөн хот, хөдөөгийн эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн хоногт хэрэглэж байгаа жимсний хэмжээнд статистикийн ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй.

Хүнсний ногооны хоногийн дундаж хэрэглээ

Төмснөөс бусад хүнсний ногооны хоногийн дундаж хэрэглээг судалгаанд хамрагдсан хүн амын хүйс, насны бүлэг, байршлаар харьцуулж, 2-р хүснэгтэд харуулав.

Table 2. Vegetable intake in Mongolian population by a mean number of servings per day

Хоногт хэрэглэж байгаа төмснөөс бусад хүнсний  ногооны дундаж хэмжээ нь хотын хүн амд 1.2 нэгж (95% ИХ 1.1-1.4), хөдөөгийн хүн амд 0.9 нэгж (95% ИХ 0.7-1.0) байсан бөгөөд хотын хүн амын хүнсний ногооны хоногийн дундаж хэрэглээ нь хөдөөгийн хүн амын хүнсний ногооны хоногийн дундаж хэрэглээнээс статистикийн ач холбогдол бүхий өндөр байв (95% ИХ 1.1-1.4, 0.7-1.0).

Харин хүн амын насны бүлгээр харьцуулахад хүнсний ногооны хоногийн дундаж хэрэглээнд статистикийн ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй.

Жимс, хүнсний ногооны хоногийн дундаж хэрэглээ

Жимс болон төмснөөс бусад хүнсний ногооны хоногийн дундаж хэрэглээг судалгаанд хамрагдсан хүн амын хүйс, насны бүлэг, байршлаар харьцуулж, 3 дугаар хүснэгтэд харуулав.

Table 3. Fruits and vegetables intake in Mongolian population by a mean number of servings per day

Судалгаанд хамрагдсан нийт хүн ам нь хоногт дунджаар 1.5 нэгж (95% ИХ 1.3-1.6), үүнээс эмэгтэйчүүд 1.6 нэгж (95% ИХ 1.4- 1.7), эрэгтэйчүүд 1.3 нэгж (95% ИХ 1.2-1.5) жимс, хүнсний ногоог тус тус хэрэглэсэн бөгөөд эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн жимс, хүнсний ногооны хоногийн дундаж хэрэглээнд статистикийн ач холбогдол бүхий ялгаа  ажиглагдсангүй (95% ИХ 1.2-1.5, 1.4-1.7). Харин насны бүлгээр харьцуулахад 15-24 нас болон 25-34 насны эрэгтэйчүүдийн хоногт хэрэглэж байгаа жимс, хүнсний ногооны  хэмжээ нь 45-54 насны эрэгтэйчүүдийн хоногт хэрэглэж байгаа жимс, хүнсний ногооноос илүү байв (95% ИХ 1.0-1.2, 1.3-1.6, 1.4-1.7).

Байршлаар харьцуулж үзвэл хоногт хэрэглэж байгаа жимс, хүнсний ногооны хэмжээ нь хотын хүн амд 1.8 нэгж (95% ИХ 1.5-2.0), хөдөөгийн хүн амд 1.2 нэгж (95% ИХ 1.0-1.4) байсан бөгөөд хотын хүн амын жимс, хүнсний ногооны хоногийн дундаж хэрэглээ нь хөдөөгийн хүн амынхаас статистикийн ач холбогдол бүхий өндөр буюу 0.6 нэгжээр илүү байв (95% ИХ 1.0-1.4, 1.5-2.0). 

Судалгаанд хамрагдсан нийт хүн амын хоногт хэрэглэсэн жимс ба төмснөөс бусад хүнсний ногооны дундаж хэмжээг “нэгж” хэмжигдэхүүнээр 3 ангилж, үзүүлэлтүүдийг хүйс, насны бүлэг, байршлаар ангилж, 4-р хүснэгтэд харуулав.

Table 4. Percentage of population consumed fruits and vegetables by a mean number of servings per day

Дээрх хүснэгтээс харвал нийт хүн амын 37.7 хувь нь (95% ИХ 32.7-42) жимс, хүнсний ногоо огт хэрэглээгүй, 49.3 хувь нь (95% ИХ 44.3-54.3) хоногт 1-2 нэгж, 9.4 хувь нь (95% ИХ 6.9-11.8) 3-4 нэгж, 3.6 хувь нь (95% ИХ 2.7-4.6) хоногт 5 ба түүнээс дээш нэгж жимс, хүнсний ногоо хэрэглэсэн бөгөөд 1-2 нэгж жимс, хүнсний ногоо хэрэглэсэн хүн амын үзүүлэлт нь бусад үзүүлэлтүүдээс өндөр байв (95% ИХ 44.3-54.3). Жимс, хүнсний ногооны хоногийн дундаж хэрэглээг “нэгж” хэмжигдэхүүнээр ангилсан үзүүлэлтүүдийг насны бүлгээр харьцуулахад статистикийн ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй.

Байршлаар харьцуулж үзвэл хотын хүн амын 56.9 хувь нь (95% ИХ 51.2-62.5), хөдөөгийн хүн амын 42.5 хувь нь (95% ИХ 36.1-49.2) хоногт 1-2 нэгж, хотын хүн амын 5.7 хувь нь (95% ИХ 3.9-8.0), хөдөөгийн хүн амын 1.9 хувь нь (95% ИХ 1.1-3.1) хоногт 5 ба түүнээс дээш нэгж жимс, хүнсний ногоо хэрэглэж, хотын хүн амын жимс, хүнсний ногооны хэрэглээ нь хөдөөгийн хүн амынхаас өндөр байв (95% ИХ 51.2-62.5, 36.1- 49.2, 3.9-8.0, 1.1-3.1). 

Хоногт 5 нэгжээс бага жимс, хүнсний ногоо хэргэлсэн хүн амын үзүүлэлтүүдийг хүйс, насны бүлэг, байршлаар ангилж, 5-р хүснэгтэд харуулав.

Table 5. Percentage of population consumed less than five servings of fruits and vegetables per Day

Дээрх хүснэгтээс харахад судалгаанд хамрагдсан нийт хүн амын 96.4 хувь нь (95% ИХ 95.3-97.3), эрэгтэйчүүдийн 97.1 хувь нь (95% ИХ 96.1-98.1), эмэгтэйчүүдийн 95.7 хувь нь (95% ИХ 94.5-96.8) хоногт 5 нэгжээс бага жимс, хүнсний ногоог тус тус хэрэглэсэн бөгөөд үзүүлэлтүүдийн дунд хүйс болон насны бүлгийн ялгаа ажиглагдахгүй байв.

Байршлаар харьцуулж үзвэл хөдөөгийн эмэгтэйчүүдийн 98.2 хувь нь (95% ИХ 96.9-98.9), хотын эмэгтэйчүүдийн 92.9 хувь нь (95% ИХ 90.2- 94.9) хоногт 5 нэгжээс бага жимс, хүнсний ногоог хэрэглэсэн бөгөөд хөдөөгийн эмэгтэйчүүдийн үзүүлэлт нь хотын эмэгтэйчүүдийнхээс илүү бага байв (95% ИХ 96.9-98.9, 90.2-94.9)

Хэлцэмж

2009 онд хийгдсэн “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаа” хийгдсэнээс хойших хугацаанд монголын хүн амын жимс,  хүнсний ногооны хэрэглээнд өөрчлөлт гарсан эсэхийг үнэлэх нь энэхүү судалгааны нэг зорилт байсан юм. Иймээс бид 2009 онд хийдсэн “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаа” болон 2010, 2012 онд хийгдсэн “Халдварт бус өвчний талаарх хүн амын мэдлэг, хандлага, дадал”  судалгааны дүн болон гадаадын зарим судлаачдын судалгааны дүнг ашиглан энэхүү судалгааны хэлцэмжийг хийж, үнэлгээ дүгнэлт өгөв.

Жимс, хүнсний ногоо нь зүрх судасны өвчин [1-3], чихрийн шижин II хэлбэр [4] зэрэг зарим архаг өвчний эрсдэлийг бууруулах, амны хөндий, улаан хоолой, төвөнх, залгиур, ходоод, уушиг зэрэг эрхтэний зарим хавдраас сэргийлэх нөлөөтэй болох нь зарим тархвар судалгааны дүнгээр нотлогдсон [5] тул жимс, хүнсний ногоог хоногт 5 нэгжээс багагүй хэмжээгээр хэрэглэхийг ДЭМБ зөвлөмж болгосон байдаг [12]. Тэгвэл аливаа улс үндэстний хүн амын жимс, хүнсний ногооны хэрэглээнд хүн амын нас, хүйс, улс орны нийгэм эдийн засгийн байдал, хүн амын мэдлэг, хандлага, дадал, хувь хүний итгэл, үнэмшил, хүрээлэн буй орчны боломж, нөхцөл зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлдөг байна [9, 10, 11-16]. Жимс ногоог хангалттай хэмжээгээр хэрэглэх зан үйл төлөвшхөд улс орны нийгэм, эдийн засаг, хүн амын боловсрол, эрүүл мэндийн байдал, өрхийн орлого зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг болох нь бусад улс оронд хийгдсэн судалгааны дүнгээр нотлогдсон байна [9, 10, 11-16]. Тухайлбал бага  орлоготой хүн амын бүлгийн жимс, хүнсний ногооны хэрэглээ нь өндөр орлоготой хүн амын бүлгээс бага [11], жимс, хүнсний ногооны үнэ өндөр байх нь хүн амын жимс, хүнсний ногооны хэрэглээнд сөргөөр нөлөөлдөг болох нь бусад улс оронд хийгдсэн судалгааны дүнгээр нотлогдсон байна [11, 14, 15, 16].

Хүн амын жимс, хүнсний ногооны хэрэглээний ач холбогдлын талаарх мэдлэг, хандлага сайжрах нь хүн амын жимс, хүнсний ногооны хэрэглээ сайжрах нөхцөлийг бүрдүүлдэг байна [10, 11, 12, 13]. Тэгвэл Монгол улсад 2010 онд хийгдсэн “Халдварт Бус Өвчний Талаарх Хүн Амын Мэдлэг, Хандлага, Дадал” судалгааны дүнгээр нийт хүн амын 57 хувь нь жимсийг өдөр бүр хэрэглэх нь “чухал”, 25 хувь нь “маш чухал”, 62.3 хувь нь хүнсний ногоог өдөр бүр хэрэглэх нь “чухал”, 24.1 хувь нь “маш чухал” гэж үзсэн [6] бол 2012 онд хийгдсэн “Халдварт бус өвчний талаарх хүн амын мэдлэг, хандлага, дадал” судалгаанд хамрагдсан нийт хүн амын 65 хувь нь жимс, хүнсний ногоог өдөр бүр хэрэглэх нь “чухал”, 27 хувь нь “маш чухал” гэж үзсэн нь [7] жимс, хүнсний ногооны хэрэглээний талаарх эерэг хандлага хүн амын дунд нэмэгдсэнийг харуулж байна. Гэсэн хэдий ч хоногт хэрэглэж байгаа хүнсний ногооны дундаж хэмжээ нь 2009 оны судалгааны дүнгээр нийт хүн амд 1.4 нэгж (95% ИХ 1.2-1.7) байсан [8] бол 2013 оны судалгаагааны дүнгээр 1.0 нэгж (95% ИХ 0.9- 1.1) болж, өмнөх судалгааны дүнгээс буурсан байна (95% ИХ 1.2-1.7, 0.9-1.1). Түүнчлэн хоногт хэрэглэж байгаа жимсний дундаж хэмжээ нь 2009 оны судалгааны дүнгээр 0.4 нэгж (95% ИХ 0.3-0.5) байсан [8] бол 2013 оны судалгааны дүнгээр мөн 0.4 нэгж (95% ИХ 0.4-0.5) байсан нь хүн амын жимсний хэрэглээ нь өмнөх жилүүдийнхээс нэмэгдээгүй бололхыг харуулж байна (Хүснэгт 6).

Table 6. Comparison results on fruit and vegetable consumption (in a typical week)

Дээрх хүснэгтээс харвал хоногт 5 нэгжээс бага жимс, хүнсний ногоо хэрэглэж байгаа хүн амын үзүүлэлт нь 2009 оны судалгааны дүнгээр 92.3% (95% ИХ 88.7-95.8) байсан  бол 2013 оны судалгааны дүнгээр 96.4% болж (95% ИХ 95.3- 97.2) 4.1 пунктээр өссөн мэт байгаа боловч энэ нь статистикийн магадлалгүй байв (95% ИХ 88.7- 95.8, 95.3--97.2). Эдгээр үзүүлэлтээс харвал хоногт хэрэглэж байгаа хүнсний ногооны дундаж хэмжээ нь 2009 оны судалгааны үзүүлэлтээс буурч, бусад үзүүлэлтүүд нь 2009 онд хийгдсэн судалгааны дүнтэй ойролцоо түвшинд байв. Үүнээс үзвэл монголын хүн амын жимс, хүнсний ногооны хэрэглээ сайжраагүй, өмнөх жилүүдийн түвшинд байв.

Монголчууд жимс хүнсний ногоог хангалттай хэмжээгээр хэрэглэж дадахад сөргөөр нөлөөлж байгаа гол хүчин зүйлсүүдээс жимс ногооны үнэ өндөр (69.8%, 95% ИХ 66.9-72.6) байх, импортын жимс, хүнсний ногооны аюулгүй байдалд итгэлгүй байх (36.9%, 95% ИХ 31.5-42.5), хооллох үндэсний зан заншил (18.9%, 95% ИХ 15.2-23.2) зэрэг шалтгаан нөхцөлүүд давамгайлж байгаа нь 2010, 2012 онд хийгдсэн “Халдварт бус өвчний талаарх хүн амын мэдлэг, хандлага, дадал” судалгааны дүнгээр тогтоогдсон байна [6, 7].

Гадаадын зарим улс оронд хийгдсэн судалгааны дүнгээр жимс, хүнсний ногооны үнэ өндөр байх нь хэрэглээнд сөргөөр нөлөөлөх гол хүчин зүйл болохоос гадна улс үндэстний хүн амын хооллох зан заншил, хүрээлэн буй орчин зэрэг хүчин зүйлс нь жимс, хүнсний ногооны хэрэглээнд нөлөөлдөг болох нь тогтоогдсон байна [9,10,11- 16]. Тэгвэл Монгол улсад 2012 онд хийгдсэн “Халдварт бус өвчний талаарх хүн амын мэдлэг, хандлага, дадал” судалгааны хүрээнд хийгдсэн “Чанарын судалгаа”- ны дүнгээс үзвэл жимс, хүнсний ногооны ач холбогдлын талаарх хүн амын мэдлэг хандлага ерөнхийдөө сайжирсан боловч ялангуяа хөдөөгийн хүн ам нь жимс, хүнсний ногоог холоос тээвэрлэдэг учир чанар нь мууддаг, хадгалах нөхцөл муу, жимс, хүнсний ногоог ихээр хэрэглэж заншаагүй, жимс, хүнсний ногоо тариалж мэддэггүй, ажил ихтэй, завгүй учир хүнсний ногоогоо худалдаж авч амждаггүй, жимс, хүнсний ногооны чанар, аюулгүй байдал нь хэрэглэгчдийн шаардлага хангадаггүй, ажилгүйдэл, ядууралтай холбоотой орлого бага учраас худалдан авах чадваргүй байх зэрэг шалтгаан нөхцөлүүд нь жимс, хүнсний ногоог хангалттай хэмжээгээр хэрэглэхэд сөргөөр нөлөөлж байна гэж үзсэн байна [7].

Түүнчлэн хөдөөгийн хүн амын 22.5 хувь нь (95% ИХ 16.8-29.5) жимс, хүнсний ногооны хангамж муу гэж үзсэн нь энэ талаар хариулт өгсөн хотын хүн амын үзүүлэлтээс (12.4%, 95% ИХ 9.9-15.4) өндөр, хотын хүн амын 45.8 хувь нь (95% ИХ 38.5-53.2) монголчууд импортын жимс, хүнсний ногооны аюулгүй байдалд итгэдэггүй гэж үзсэн нь  энэ талаар хариулт өгсөн хөдөөгийн хүн амын үзүүлэлтээс (28.3%, 95% ИХ 21.6 -35.9) өндөр байсан аж [7]. Түүнчлэн 2010 онд хийгдсэн “Халдварт бус өвчний талаарх хүн амын мэдлэг,  хандлага, дадал” судалгааны дүнгээр импортын жимс, хүнсний ногооны аюулгүй байдалд итгэдэггүй гэх үзэл нь хотын хүн амын дунд илүү, хангамж, хүрэлцээ муу гэх үзэл нь хөдөөгийн хүн амын дунд илүү байгаа нь тогтоогдсон байна [6]. Гадаадын зарим улс оронд хийгдсэн судалгааны дүнгээс үзвэл хүн амын орлого бага байх, нийгэм, эдийн засгийн чадавхи муу байх, хүрээлэн буй орчин, улирлын таагүй нөхцөл, хүн амын мэдлэг, хандлага дутмаг байх, жимс, хүнсний ногоо хэрэглэх, хоол хүнс бэлтгэх мэдлэг, дадлага хангалтгүй, цаг хугацааны хувьд боломжгүй байх зэрэг нь хүн амын жимс, хүнсний ногооны хэрэглээнд сөргөөр нөлөөлдөг болох нь тогтоогдсон байна [9,10,11-16]. Тэгвэл 2012 онд Монгол улсад хийгдсэн “Халдварт бус өвчний талаарх хүн амын мэдлэг, хандлага, дадал” судалгааны хүрээнд хийгдсэн “Чанарын судалгаа’-ны дүнгээс үзвэл гадаадын зарим оронд хийгдсэн судалгаагаар тогтоогдсон дээрх хүчин зүйлсүүд нь мөн монголын хүн амын жимс, хүнсний ногооны хэрэглээнд сөргөөр нөлөөлж байгаа нь тогтоогдсон байна. Түүнчлэн жимс, хүнсний ногоо нь эрүүл мэндэд ямар ашигтай болох, ямар өвчнөөс сэргийлэх нөлөөтэй болох талаар Монголын хүн амын мэдлэг хангалтгүй, мэдээлэл хомс байгаа нь тогтоогдсон аж.

Дүгнэлт:

  1. Монголын хүн ам хоногт дунджаар 1.5 нэгж жимс, хүнсний ногоо хэрэглэж, энэ нь ДЭМБ - ын зөвлөмж хэмжээнээс 3.5 нэгжээр доогуур байна.
  2. Монголын хүн амын 96.4 хувь нь хоногт 5 нэгжээс бага жимс, хүнсний ногоо хэрэглэж байна.
  3. Хөдөөгийн хүн амын жимс, хүнсний ногооны хоногийн дундаж хэрэглээ нь хотын хүн амынхаас 0.6 нэгжээр бага байна.
Ном зүй

1. Mirmiran P, et al. (2009). Fruit and vegetable consumption and risk factors for cardiovascular disease. Metabolism 58(4):460-468.
2. Hung HC, et al. (2004). Fruit and vegetable intake and risk of major chronic disease. Journal of the National Cancer Institute 96(21):1577-1584.
3. Rissanen TH, et al. (2003). Low intake of fruits, berries and vegetables is associated with excess mortality in men: the Kuopio Ischaemic Heart Disease Risk Factor (KIHD) Study. Journal of Nutrition 133(1):199-204.
4. Harding AH, et al. (2008). Plasma vitamin C level, fruit and vegetable consumption, and the risk of new-onset type 2 diabetes mellitus: the European prospective investigation of cancer- -Norfolk prospective study. Archives of Internal Medicine 168(14):1493-1499.
5. World Cancer Research Fund (WCRF) Panel (2007). Food, Nutrition, Physical Activity, and the Prevention of Cancer: A Global Perspective. World Cancer Research Fund: Washington, DC: AICR, 2007. p.245-265.
6. ЭМЯ, Мянганы Сорилын Сан. Халдварт Бус Өвчний Талаарх Хүн Амын Мэдлэг, Хандлага, Дадал Судалгааны тайлан -2010. Улаанбаатар-2011. х.40-47
7. У.Цэрэндолгор, Д.Отгонтуяа, П.Энхтуяа Жимс, хүнсний ногооны өдөр тутмын хэрэглээний талаарх хүн амын мэдлэг, хандлага, дадлыг үнэлсэнсудалгааны дүн // Эрүүл ахуйч, тархвар судлаачдын үндэсний хоёрдугаар зөвөлгөөн. Эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл. х.105//
8. ЭМЯ, ДЭМБ, Мянганы Сорилын Сан. Халдварт Бус Өвчин, Осол Гэмтлийн Шалтгаан Эрсдэлт Хүчин Зүйлсийн Тархалтын Судалгаа-2009. Улаанбаатар- 2010. х.49-54
9. Health and food. Special Eurobarometer 246 / Wave 64.3 – TNS Opinion & Social. European Commission: Brussels. European Publication (2007), p. 43-57.
10. Yngve A, et al. (2005). Fruit and vegetable intake in a sample of 11-year-old children in 0European countries: The Pro Children Crosssectional Survey. Annals of Nutrition and Metabolism 49:236-245.
11. Dibsdall LA, et al. (2003). Low-income consumers’ attitudes and behaviour towards access, availability and motivation to eat fruit and vegetables. Public Health Nutrition 6:159- 168.
12. World Health Organization (2005). Effectiveness of interventions and programmes promoting fruit and vegetable intake. WHO: Geneva, Switzerland, 2005. p.68-113.
13. Elfhag K, et al. (2008). Consumption of fruit, vegetables, sweets and soft drinks are associated with psychological dimensions of eating behaviour in parents and their 12- yearold children. Public Health Nutrition 11:914- 923.
14. Friel S, et al. (2005). Who eats four or more servings of fruit and vegetables per day? Multivariate classification tree analysis of data from the 1998 Survey of Lifestyle, Attitudes and Nutrition in the Republic of Ireland. Public Health Nutrition 8:159-169.
15. Rasmussen M, et al. (2006). Determinants of fruit and vegetable consumption among children and adolescents: a review of the literature. Part I: Quantitative studies. International Journal of Behavioural Nutrition and Physical Activity 3:22. p.1-43
16. Pollard J, et al. (2002). Motivations for fruit and vegetable consumption in the UK Women’s Cohort Study. Public Health Nutrition 5:479- 586.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Б.Бурмаажав


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 6007
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК