Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2009, 4(150)
Насжилын үеийн захын судасны уян хатан чанар, ийлдсийн өөх тосны хэмжээ, тэдгээрийн хоорондын хамаарал
( Судалгааны өгүүлэл )

Э.Одхүү1, Ч.Батхүү1, Л.Зуунбаяр1, Ц.Буянтөгс1, Д.Жавхлантөгс1М.Мөнхзол1, Ц.Лхагвасүрэн1, W.D.Rausch2

1Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, 2Veterinary medical university of vienna

 
Абстракт

Age related changes of stiffness of artery:relationship  between cardio ankle vascular  index and serum lipid levels

 

Backgrounds: The morbidity and mortality of age related diseases are growing up among Mongolian population in last years due to the population ratio was rapidly changing as well as aged people's amount is increasing. The Ministry of Health reported that cardiovascular diseases are fourth causes of morbidity and first causes of mortality at 2007 in Mongolia. The changes of stiffness artery related with the serum lipid levels and age, it is most risk factor for cardiovascular disease. Therefore, we would investigate age related changes of serum lipid concentration and stiffness of artery.

Methods and materials: We are trying to identify age related changes of serum lipid levels and stiffness of artery index among healthy adults in Ulaanbaatar. We enrolled 438 healthy subjects (male 171, female 267), all subjects measured Cardio-Ankle Vascular Index (CAVI) by VaSera VS-1000 (FUKUDA DENSHI, Japan).

Results: The serum total cholesterol, LDL, HDL, and Triglyceride measured by end point methods semiautomatic biochemical analyzer (Teco Diaenostics TC84 plus, USA) laboratory of «Erkhes» clinic at Health Sciences University. Simple regression analysis was performed to shown that significantly positive correlations between age and CAVI (r-0.773, р<0.01), between age and serum total cholesterol level (r-0.144, р<0.01). Also, there was positive correlation between CAVI and the serum total cholesterol level (r-0.137, р<0.01). It is mean that increases of the serum lipid levels might be change the artery wall stiffness.

Conclusion: These results suggest that CAVI could reflect age related changes of arterial stiffness.

Оршил

Сүүлийн жилүүдэд манай орны хүн амын бүтцэд ахмад настны эзлэх хувь өсөхийн хирээр насжилттай холбоотой өвчин эмгэгүүд нэмэгдэх хандлагатай байна. Судлаачид хүний биологийн болон хронологийн нас ахих тутам цусны эргэлтийн тогтолцоо нь гадаад, дотоод хүчин зүйлсийн үйлчлэлд илүүтэй мэдрэг болсноор хэвийн үйл ажиллагаа алдагдах нөхцөл боломж бүрэлдэн улмаар эмгэг үүсэх үндэс шалтгаан болдог тухай тэмдэглэжээ. Нас ахихын хирээр бодисын солилцоо, ялангуяа өөх тосны солилцоо хямран, хүний судасны хананы уян хатан чанар буурч, хатуурснаар зүрх судасны эмгэг үүсэх үндсэн эрсдэлт хүчин зүйл болно хэмээн судлаачид үзэж байна. Эрүүл мэндийн яамны статистик мэдээгээр цусны эргэлтийн тогтолцооны өвчлөлийн тохиолдол 2001 онд 391.37 (10.000 хүн амд) бүртгэгдэж байсан бол 2007 онд 577.79 болж нэмэгдсэнээр Монгол улсын хүн амын өвчлөлийн 4 дэх гол шалтгаан болжээ. Харин нас баралтын тэргүүлэх шалтгаан(10.000 хүн амд 21.29) болж байгаа бөгөөд өвчлөл болоод нас баралтаараа сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Судлаач Н.Цогтбадрал, Д.Баасанжав нарын “Настан хүн амын ерөнхий өвчлөл ба эмнэлэгт хэвтэлтийн байдлаар судалсан нь” судалгааны үр дүнгээс харахад 60-аас дээш настны өвчлөлд цусны эргэлтийн тогтолцооны өвчин I байр буюу энэ нь настаны өвчлөлийн 50 гаруй хувийг эзэлж байгаа нь ахмад настанд зүрх судасны эмгэгийн өвчлөл болон нас баралт өндөр байгааг харуулж байна. Манай орны судлаачид монгол хүний судас хатуурлын үйл явц, зүрх судасны эмгэгийн талаар олон судалгаа хийсэн хэдий ч хүний насжилтын үйл явцаас хамааран судасны уян хатан чанар, өөх тосны үзүүлэлтүүд харилцан уялдаатай өөрчлөгддөг зүй тогтлыг судалсан судалгаа харьцангуй ховор хийгджээ. Иймд харьцангуй эрүүл хүний насжилтын үйл явцаас хамааран судасны уян хатан чанар, өөх тосны үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөж буйг судалснаар зүрх судасны эмгэгийг эрт илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх, өвчлөл, нас баралтыг бууруулах, улмаар ахмад настаны эрүүл мэнд, амьдралын чанарыг дээшлүүлэх чухал алхмын нэг болно хэмээн үзэж байна.

Зорилго. Улаанбаатар хотын харьцангуй эрүүл хүн амын захын судасны уян хатан чанарыг ийлдсийн өөх тос, наснаас хамааруулан судлах

Материал, аргазүй. ДЭМБ-аас тусгайлан боловсруулсан асуумжийг ашиглан судалгаанд харьцангуй эрүүл, нийт 438 хүн хамруулав. Асуумж судалгаагаар нас, хүйс, хорт зуршил, хөдөлгөөний идэвхийг; бодит үзлэгээр биеийн өндөр, жин, биеийн жингийн индекс, артерийн дээд, доод даралт, судасны цохилтын тоо зэргийг тодорхойллоо. Захын судасны уян хатан чанарыг VaSera VS- 1000 (FUKUDA DENSHI, Japan) багажаар ЭМШУИСийн Био-Анагаахын сургуулийн Эмгэг физиологийн тэнхмийн Үйл оношийн лабораторид тодорхойлов. Ийлдсийн биохимийн зарим үзүүлэлт болох холестерин, триглицерид, их нягттай липопротеид, бага нягттай липопротеид зэрэг үзүүлэлтүүдийг ЭМШУИС-ийн дэргэдэх “Эрхэс” поликлиникийн лабораторид биохимийн хагас автомат шинжлүүр (Teco Diaenostics TC84 Plus USA)-ээр endpoint аргаар тодорхойлсон. Судалгааг эхлэхийн өмнө ЭМШУИСийн  Анагаах ухааны ёс зүйн хяналтын салбар хорооны хурлаар хэлэлцүүлэн судалгаа явуулах зөвшөөрөл авсан. Судалгааны үр дүнг боловсруулахдаа Microsoft Excel 2007, Windows SPSS 15.00 зэрэг программыг ашиглан статистикийн дундаж, дундаж хазайлт, стандарт дундаж алдаа, үнэн магадтай шалгуур, Пиерсоны корреляци зэрэг үзүүлэлтийг гаргав.

Судалгааны үр дүн, хэлцэмж Судалгаанд нийт 438 хүн хамрагдсан (эрэгтэй 171, эмэгтэй 267) ба 1-р хүснэгтээр тэдгээрийн ерөнхий үзүүлэлтийг харуулав. Судлаачдын мэдээлснээр ийлдсийн өөх тосны хэмжээ нь газар зүйн байрлал, үндэстэн ястны онцлог, амьдралын хэв маяг, тодорхойлсон арга зэргээс хамааран харилцан адилгүй байдаг ажээ. Бидний судалгаагаар 18-30 насны бүлэгт ийлдсийн өөх тосны хэмжээ нь (Chol-4.66±0.28, HDL-1.20±0.47, LDL-3.1±2.24, Trig-0.61±0.07) ДЭМБ-ын гаргасан лавламж хэмжээтэй (Chol-5.0 ба түүнээс бага, HDL- 1.0 ба түүнээс их, LDL-3.0 ба түүнээс бага, Trig-1.7 ба түүнээс бага) ойролцоо байсан ба насны бусад бүлэгт дээрх хэмжээтэй харьцуулахад статистикийн үнэн магадлал бүхий ихэссэн байв.

Дүгнэлт Судалгаанд хамрагдсан хүмүүсийн захын судасны уян хатан чанар нь насны бүлэгт харилцан адилгүй байгаа бөгөөд наснаас хамааран ихсэх хандлагатай байна. Ийлдсийн өөх тосны үзүүлэлтийн түвшин 18-30 насанд хамгийн бага, нас ахих тусам нэмэгдэн, 60-70 насны бүлэгт хамгийн их хэмжээнд хүрч байна. Мөн ийлдсийн өөх тосны хэмжээ нь судасны уян хатан чанартай шууд хамааралтай байгаа бөгөөд эдгээр үзүүлэлтүүдээр судас хатуурах эмгэгийн явцыг хянах жишиг үзүүлэлт болгон ашиглаж, судас хатуурлыг эрт илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх, цаашид үүсч болох зүрх судасны эмгэг, түүний хүндрэлийг бууруулахад илүү ач холбогдолтой.

 

Ном зүй

1. Demographic trends. http://www.wpro.who.int/NR/rdonlyres/ FDE1DBDE-B905-465F-B9D4-7DC92C50D0E0/0/08 Chapter3 Demographictrends.pdf
2.
Mongolian STEPS survey on the prevalence of noncommunicable disease risk factors 2006. http://apps.who. int/infobase/mddetails.aspx?surveycode=102580a1
3.
4.
5.
«Эрүүл Мэндийн үзүүлэлтүүд 2007» тайлан, Эрүүл Мэндийн Хөгжлийн Үндэсний Төв, Эрүүл Мэндийн Яам. Н.Цогтбадрал, Д.Баасанжав нар «Настан хүн амын ерөнхий өвчлөл ба эмнэлэгт хэвтэлтийн байдлаар судалсан нь» Геронтологи-гериатрийн чиглэл дээрх анхдугаар эрдэм шинжилгээний симпозиумын материал УБ, 2006, х111-119 Sh.Uurtuya, N.Taniguchi, K.Kotani, T. Yamada, M.Kawano, N.Khurelbaatar, K.Itoh and Ts.Lkhagvasuren. «Comparative study of the cardio-ankle vascular index and ankle-brachial index between young Japanese and Mongolian subjects» Hypertension Research (2009) 32, 140-144; doi:10.1038/
hr.2008.28;
6.
Hanna Tolonen, Kari Kuulasmaa and Esa Ruokokoski for the WHO MONICA Project \"MONICA Population Survey Data Book» http://apps.who.int/infobase/mddetails. aspx?surveycode=101220i3
7.
Fu FH, Fung L. The cardiovascular health of residents in selected metropolitan cities in China Preventive Medicine, 2004,
38:458-467
8. Tolonen H et al. MONICA population survey data book, 2000
9. Centers for Disease Control and Prevention. National Health and Nutrition Examination Survey (NHANES), Personal communication: Sandra Ham, Centers for Disease Control and
Prevention (CDC).
10. Primatesta P, Poulter NR. Lipid concentrations and the use of lipid lowering drugs: evidence from a national cross sectional survey British Medical Journal, 2000, 321:1322-1325
11. Ministry of Health Labour and Welfare. Heisei 12-nen junkanki-shikkan kiso cyousa houkoku [The Fifth National Survey of Cardiovascular Diseases, 2000]. Tokyo, Chuo Houki Publisher,
2001.
12. Takaki A, Ogawa H, Wakeyama T, Iwami T, Kimura M, Hadano Y, et al. Cardio-ankle vascular index is a new noninvasive parameter of arterial stiffness. Circ J 2007; 71: 1710-1714.
13. Kubozono T, Miyata M, Ueyama K, Nagaki A, Otsuji Y, Kusano K, et al. Clinical significance and reproducibility of new arterial extensibility index. Circ J 2007; 71: 89-94.10. Huck CJ, Bronas UG,
14. Williamson EB, Draheim CC, Duprez DA, Dengel DR.
Noninvasive measurements of arterial stiffness: Repeatability and interrelationships with endothelial function and arterial morphology measures. Vasc Health Risk Manag 2007; 3: 343¬349.
15. Buntin C, Silver F. Noninvasive assessment of mechanical properties of peripheral arteries. Ann Biomed Eng 1990; 18:
549-566.
16. Nakamura K, Tomaru T, Yamamura S, Miyashita Y, Shirai K, Noike H. Cardio-ankle vascular index is a candidate predictor of coronary atherosclerosis. Circ J 2008; 72: 598-604.
17. Okura T, Watanabe S, Kurata M, Manabe S, Koresawa M, Irita J, et al. Relationship between cardio-ankle vascular index (CAVI) and carotid atherosclerosis in patients with essential
hypertension. Hypertens Res 2007; 30: 335-340.
18. Expert Panel on Detection, Evaluation, and Treatment of High Blood Cholesterol in Adults. Executive summary of the third report of the national cholesterol education program (NCEP) expert panel on detection, evaluation, and treatment of high blood cholesterol in adults (adult treatment panel III). JAMA
2001; 285: 2486-2497.
19. Yambe T, Meng X, Hou X, Wang Q, Sekine K, Shiraishi Y, et al. Cardio-ankle vascular index (CAVI) for the monitoring of the atherosclerosis after heart transplantation. Biomed
Pharmacother 2005; 59: S177-S179.
20. O\'Rourke M, Hashimoto J. Mechanical factors in arterial aging: A clinical perspective. J Am Coll Cardiol 2007; 50: 1-13.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Л.Лхагва


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 879
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК