Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2013, 9(6)(28)
Насанд хүрсэн тамхи татд аг хүмүүсийн шүд цоорох өвчний тархалт болон шүдний тулгуур эдийн төлөв байдлын үзүүлэлтийн судалгаа
( )

Ч.Уянга 1, У.Хулан 2

Uyanga Ch 1, Khulan U 2

 
Абстракт
Дэлхийн эрүүл мэндийн байгуулагын мэдээлснээр 2000 онд тамхины никотины улмаас 4.9 сая хүн нас барсан ба 2020 он гэхэд энэ тоо 10 сая хүн болно гэжээ. Тамхи амны хөндийн хавдар, тулгуур эдийн үрэвсэл, амны хөндийн салстын үрэвсэл, амнаас эвгүй үнэр үнэртэх (halitosis), шүдэнд болон ломбоны материалд өнгөр толбо үүсгэх, уруулны цууралт үүсгэх, шүдний цоорол ихсэхэд нөлөөлдөг байна. Манай оронд тамхи татдаг хүмүүсийн амны хөндийн эрүүл ба эмгэг төлөвийн тухай хийсэн судалгаа одоогоор хомс байна. Бид энэхүү судалгаанд тамхи татдаг 25-44 насны 120 хүнийг хамруулж, нэг агшингийн аргаар судалгааг хийсэн. Судалгааны үр дүнд тамхины хэрэглээ нэмэгдэх тутам амны хөндийн эрүүл ахуйн (АХЭА) байдал муу гарч байсан. 1-5 жил тамхи татсан хүний цоорсон, ломбодсон, авагдсан, шүд(ЦЛАШ)-ний
индекс 9.2±2.33, 12-оос дээш жил татсан хүнийх 12.75±2.94 байсан бөгөөд өдөрт 1-5 ширхэг тамхи татдаг хүний ЦЛАШ индекс 9.2±2.63, 12-оос дээш ширхэг тамхи татдаг хүнийх 12.7±3.07 гарсан байв. АХЭА үзүүлэлт болон тулгуур эдийн үзүүлэлт мөн тамхины хэрэглээтэй шууд хамааралтай байлаа./ p<00.1/
According to World Health Organization (WHO), 4.9 million people worldwide died in 2000 as a result of effectof nicotine in tobacco and the predicts that by the year 2020 there will be 10 million deaths caused by tobacco.Tobacco use is known as a major risk factor for oral cancer, mechanical tissue inflammation, oral membrane irritation,
bad breath (halitosis/), plaque formation on tooth and sealant material, split lips and increased caries. Asfor Mongolia, oral cavity hygiene and pathogenesis study of tobacco among the population are conducted rarely.This study was studied by cross-sectional method and involved 120 participants with age of 25 to 44 years. Withsmoking habits high cigarette consumption was directly correlated to bad oral cavity hygiene. The DMFT (decayed,missing and filled teeth) index was 9.2±2.33 for smokers 1-5 years and 12.75±2.94 for smokers 12 or moreyears as well as 9.2±2.63 for smokers with use of 1-5 cigarettes a day and 12.7±3.07 for smokers who smoke 12or more cigarettes a day. Indications of oral cavity hygiene and mechanical tissue was related to consumption oftobacco /p<00.1/.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 510
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК