Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2013, 9(6)(28)
Статик телепатологийн системийг эмгэг судлалын практикт нэвтрүүлж судалсан дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Д.Эрдэнэцогт 1, Л.Галцог 2, Э.Баярмаа 3, М.Оберхолзер 4

1 Эмгэг судлал Шүүх эмнэлгийн тэнхим, Био Анагаахын сургууль, ЭМШУИС
2 Эмгэг судлалын тасаг, УКIIНЭ, Улаанбаатар хот
3 Биологи Гистологийн тэнхим, Био Анагаахын сургууль, ЭМШУИС
4 Швейцарийн цэргийн болон гамшигаас сэргийлэх анагаах ухааны мэргэжилийн төв
 
Абстракт
Швейцарийн засгийн газраас хэрэгжүүлсэн МонТелНэт төслийн хүрээнд 21 аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд зайн оношлогооны Телепатологийн системийг нэвтрүүлсэн бөгөөд, үүгээр зарим төрлийн өвчний эд эсийн оношлогоог зайнаас явуулах бололцоогоор хангаж өгсөн юм. Энэхүү судлагааны зорилго нь статик телепатологийн системийг орон нутагт хэрэглэх боломжийг судалж тогтооход оршино. Судалгаанд 3 аймгийн эмгэг судлаачдын 592 (нийт зайнаас оношлогдсон 1150 тохиолдлоос) зайн оношлогооны тохиолдлыг авч судлав. Эд эсийн зайн оношлогоог Германы Кампус Медикус програмаар хөтлөн явуулсан бөгөөд энэ нь өгөгдлийг хадгалах, удирдах нөхцлөөр давхар хангаж байдгаараа давуу талтай байв. Ийнхүү явагдсан эд эсийн зайн оношлогооны бүх мэдээллийг КампусМедикус програмаас .xls форматаар авч FileMaker© дээр өгөгдлүүдийн хоорондын хамаарлыг болон чанарын үнэлгээг хийн, статистик боловсруулалтыг STATA© програмаар хийж гүйцэтгэв. Судалгааны
явцад Телепатологийн системийг хавдрын болоод эх барих эмэгтэйчүүдийн төрлийн эмгэгүүдэд зайн оношлогоо хэлбэрээр түлхүү ашигласан нь ажиглагдсан бөгөөд энэ нь тогтвортой өндөр байгааг мөн тогтоов. Тухайлбал 2009 оны нийт (n=13) тохиолдлын 61.5% (n=8); 2010 оны нийт (n=115) тохиолдлын 47.8% (n=55); 2011 оны нийт (n=279) тохиолдлын 41.9% (n=117) хувийг зөвхөн хавдрын зайн оношлогоо эзлэж байлаа. Мөн зайн оношлогооны чанарт хэрэглэгчийн зүгээс судалгааны туршид өгсөн дүнд шинжилгээ хийж үзэхэд 2009 онд нийт тохиолдлын 76.9% (n=13) нь “маш сайн” үнэлгээг авч байсан ба 2012 онд энэ нь 139 тохиолдол болж өссөн байна. (n = 536, Kendall’s
tau = -0.2188, z = -7574). Бидний судалгаагаар эмгэг судлалын практикт зайн оношлогооны технологийг ашиглах нь үр дүнтэй байгаа бөгөөд өдөр тутмын эд эсийн шинжилгээнд клиникийн олон чиглэлээр хэрэглэх боломжтойг харуулаад зогсохгүй эх барих эмэгтэйчүүд, хавдрын чиглэлд илүү тохиромжтой болохыг тогтоолоо.
Aims: To set up a national network for remote consultation via Internet connection between doctors in different rural hospitals in Mongolia, aimed to elaborate a technological assessment on the system. Methods: A remote consultation network between 21 rural hospitals and professional centers in Ulaanbaatar was set up; all hospitals were equipped with four types of packages, were developed: the tele-hospital package, mainly for macroscopic pictures in every special field of clinical medicine, tele-pathology, tele-teaching package (with a LCD projector and a printer), and tele-ultrasound package for the automatic storage of ultrasound findings. For doing telemedicine, the telemedicine system CampusMedicus® was chosen. Three communities with a total of 14 different groups are currently running on the system and data on each case were collected and analyzed via programme STATA®. Results:in the group «Pathology» of Community «MonTelNet diagnostics» were used in 592 cases (51.5%) The observed distribution between the non experts and the experts is statistically significant (n = 763, Kendall’s tau = -.0726, z = 3.001; Fisher’s exact test: p <0.050). : In 86.1% of the 266 cases these experts expressed the qualification «excellent». Conclusions: Remote consultation by telepathology via the Internet is now technically feasible and reasonably user friendly, but is only suitable as a method of disease diagnosis in some cases.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 166
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК