Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2009, 4(150)
Монгол улсын нүүр амны их эмчийн хангамжийн өнөөгийн байдал
( Судалгааны өгүүлэл )

Б.Янжинлхам 1, Б.Амарсайхан2

1 ЭМШУИС, 2НАСС

 
Абстракт

Assesment of current situation and supply of dentists in mongolia

Background. Proper distribution of medical human resource work, evaluation of labor and growth of professional and development have a pivotal role to implement the medical trend to protect and support health which is the modern main idea of World Health Organization. Dental human resources’ main goal is to provide a high-qualified oral healthcare to all population and to increase the level of oral health. To fulfill this goal human resource expedient plans which had proven by international experiences would play main role. To study dental personnel sufficiency and supply is the information about current dentists. Therefore, statistics and other reports about current dental personnel are essential.

Goal: The purpose of this study was analyzed the supply and current situation of dental human resources in Mongolia.

Results and discussion First five Mongolian dentists graduated from Medical Institute of USSR in Leningrad In 1956 was the start of the development of dentistry in Mongolia. Since then until 2008, totally were 1318 dentists have graduated School of Dentistry, HSUM and abroad. According to the statistics, 1974 people per one dentist mean 51dentists would per 100.000 populations. But in the World statistics, 5’875 people due to 1 dentist considered average. The highest rate is in Ethiopia, 1’278’446 people per 1 dentist. The lowest rate is in Croatia, 568 people per 1 dentist. As a result of this study, we can conclude that Mongolian dentists rate is in the midpoint and sufficient enough.

-There are over 650 dentists actively working in 21 Aimag and Ulaanbaatar city in 2008. National average rate shows that dentist per 4004 people (24.97 dentists per 100’000 populations). There were dentist per 2114 people (47.31 dentists per 100’000 populations) in Ulaanbaatar, compared to dentist per 13322 people (7.51 dentists per 100’000 populations) in Aimags. Also, it shows that 74.6% of total dentists are working in Ulaanbaatar, and rural compared 25.4% working actively with than 22.2% in center of Aimag and 3.2% in sum, intersum hospital.

Үндэслэл 

ДЭМБ-ын орчин үеийн гол үзэл баримтлал болох эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиг хандлагыг хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн ажил үүргийн зөв хуваарилалт, хөдөлмөрийн үнэлэмж, мэргэжлийн өсөлт, хөгжил шийдвэрлэх үүрэгтэй 1. Нүүр ам судлалын салбарын эрхэм зорилго нь хүн амд амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг

жигд хүртээмжтэй хийгээд чанартай үзүүлж, амны хөндийн эрүүл мэндийн байдлыг сайжруулах юм. Энэхүү зорилгыг биелүүлэхэд салбарын хүний

нөөцийг оновчтой төлөвлөх нь нэн чухал гэдэг нь олон улсын туршлагаар нотлогдсон билээ.2 Нүүр амны эмчийн хүрэлцээ, хангамжийг тодорхойлох тулгуур асуудлын нэг нь эмч нарын талаарх одоогийн бодит мэдээлэл юм. Үүнд үйл ажиллагаа явуулж буй нүүр амны эмчийн бүртгэл, мэдээллийн сангууд чухал юм. Гэвч өнөөгийн байдлаар энэ мэдээлэл нүүр ам судлалын салбарт хомс байна.

Зорилго. Монгол улсын нүүр амны эмчийн хангамжийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход оршино.

Зорилт:

1. Монгол улсын нүүр амны их эмчийн хангамжийн өнөөгийн байдлыг (2008 он) судлах.

2. Нүүр амны эмч нарын ажлын дадлага, мэргэжил дээшлүүлэлтийн байдалд үнэлгээ өгөх

3. Нүүр амны эмч нарын цаашдын чиг хандлагыг тооцох.

Материал, аргазүй

Судалгаанд 21 аймаг, Улаанбаатар хотод мэргэжлээрээ ажиллаж буй 650 нүүр амны эмчийг хамруулав. 650 эмчийн 485 нь Улаанбаатар хотоос (үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн 202 эмнэлэг, улсын эмнэлгүүдэд: ШЭНЭСТ клиникийн I,II,III эмнэлэг, ЭНЭШТ, ХСҮТ, ТТАХНЭ, ТЗТЭ, 8-н дүүргийн нэгдсэн эмнэлэг, сургалтын байгууллага: НАСС, “Ач” АУДС –д ажиллаж буй нүүр амны эмч нар) 165 нь хөдөө орон нутгаас (21 аймаг тэдгээр аймгийн болон сум, сум дундын эмнэлэг, үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн эмнэлэгт

ажиллаж буй нүүр амны эмч нар) оролцов. Судалгааны мэдээлэл цуглуулах арга Эмч нарын мэдээллийг 3 хэсэг бүхий 13 асуулттай асуумжаар авсан.

Мэдээллийн боловсруулалтыг Microsoft excel 2007, статистик боловсруулалтыг SPSS-16 программ хангамжийг ашиглан гүйцэтгэв.

Хэлцэмж.

Дэлхийн хэмжээнд 1 нүүр амны эмчид дунджаар 5’875 хүн ноогддог бол Этиопод 1’278’446 хүн буюу хамгийн их, Бүгд найрамдах Хорват

улсад 568 хүн буюу хамгийн бага ноогдож байна. Бидний судалгаагаар улсын хэмжээнд 1 эмчид 4004 хүн ноогдож байгаа нь одоогийн байдлаар эмч хангалттай байгааг харуулж байна.

Дvгнэлт:

1. Мэргэжлээрээ ажиллаж буй 1 нүүр амны эмчид ноогдох хүний тоо

- Улсын хэмжээнд - 1:4004 (100 000 хүнд 25 нүүр амны эмч)

- Төвлөрсөн хотууд - 1:2279 (100 000 хүнд 44 нүүр амны эмч)

- Аймгуудад - 1:13322 (100 000 хүнд 7.5 нүүр амны эмч)

2. Мэргэжлээрээ ажиллаж байгаа нүүр амны эмч нарын 73.9% төгсөлтийн дараах сургалтад хамрагдсан, 26.1% хамрагдаагүй. Сургалтанд хамрагдсан эмч нарын 30% нь НАСЗ, 19% нь НАЭ, 15.5% нь НАМЗ, 3% нь НАГЗ-ын төгсөлтийн дараах сургалтанд хамрагдсан байна.

3. Xүн амын өсөлтөөс хамааран нүүр амны эмч нарыг бэлтгэх чиг хандлагa 5

жилийн давтамжаар 2010-2015 онд 3.2%-аар, 2016-2020 онд 2.6%- аар өсөх хандлагатай байна.

Ном зүй

Ном зүй
1. Р.Отгонбаяр, Ш. Оюунбилэг, У. Ширнэн. (2004). Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн өсөлт хөгжил (судалгааны үр дүн). Улаанбаатар хот 1-11
2. ЭМЯ. (2009 он). Эмнэлгийн мэргэжилтний хэрэгцээ тодорхойлох судалгаа.Улаанбаатар хот 1-15
3. Roby Beaglehole, Habib Benzian, Jon Crail, Judith Mackay. The Oral Health Atlas. FDI, IADR, 68-70
4. Bronwyn hine. Human Resource Develpment: Report and Recommendations for the Mid-Term Review.september 30, 2006
5. Human resource for Health- Basic data (last updated 26 October 2004) www.WHO.com хандсан 15/12/2008
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Б.Оюунбат


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 875
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК