Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2013, 9(3)(25)
Мэргэжүүлэх сургалтын хөтөлбөрийн үр дүнгийн үнэлгээ
( Судалгааны өгүүлэл )

Э.Оюунсүрэн 1, Я.Энхтөр 2, Д.Амарсайхан 2, Г.Алимаа 3, Ц.Лхагвасүрэн 2

1 ЭМШУИС, МДИ
2 ЭМШУИС
3 ЭМХҮТ
 
Абстракт

ДАУБХ-оос гаргасан олон улсын стандарт нь анагаах ухааны боловсрол олгодог дэлхийн бүх байгууллагуудыг нэгэн жигд стандартаар хангах явдал бөгөөд тус холбооноос анагаах ухааны боловсрол эзэмшүүлэх сургалтын глобал стандартыг анагаахын суурь мэдлэг олгох буюу төгсөлтийн өмнөх, төгсөлтийн дараах, тасралтгүй сургалтын түвшинд тус тусад нь боловсруулан гаргаж, улс орнуудад зөвлөмж болгосон байна.1-3 Манай орны хувьд төгсөлтийн дараах мэргэжүүлэх сургалтанд 1 1993 оноос эхлэн улсын болон хувийн хэвшлийн байгууллагууд, мэргэжлийн нийгэмлэг холбоод, эмнэлгүүд оролцох болсноор сургалтын шинэ нөхцөл бий болсон гэж үзэж болно. Дээрх байдлаас шалтгаалан эдгээр байгууллагуудын мөрдөж буй сургалтын хөтөлбөрийг нэгдсэн нэг шалгуураар үнэлэх хэрэгцээ шаардлага бий болсон.4 Төгсөлтийн дараах сургалт нь эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтэнг бэлтгэдэгийн хувьд өвөрмөц сургалт юм. Сургалтын чанар, үр дүнг сайжруулахын тулд цөм хөтөлбөр боловсруулах хэрэгцээ шаардлага бий болсон. Мэргэжүүлэх сургалтын хөтөлбөрийн үнэлгээ болон сургалтын талаар хийгдсэн судалгаа хомс байна. Олон улсын түвшинд хөрвөх чадвартай эмч, мэргэжилтэн бэлтгэх шаардлагатайн улмаас хөтөлбөрийг олон улсын тэр тусмаа Ази Номхон далайн бүсийн түвшинд ойртуулах шаардлага бий болсон.5 Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд 2 2003 оноос эхлэн цогц чадамжид суурилсан сургалт руу шилжсэн.6 Бид үндэсний хэмжээнд төгсөлтийн дараах сургалтын цөм хөтөлбөртэй байж олон улсын түвшинд ойртож очих, улмаар хамтран ажиллах боломжтой болно. Иймээс бид ЭМШУИС-ийн МДИ-д 2004 оноос хэрэгжиж эхэлсэн дотор, мэс засал, хүүхэд, эх барих эмэгтэйчүүд гэсэн дөрвөн мэргэжлийг сонгон мэргэжүүлэх сургалтын хөтөлбөрт үнэлгээ өгөн цаашдын зорилтыг тодорхойлох зорилгоор энэхүү сэдвийг сонгон авч судаллаа.

The Kirkpatrick hierarchy was first described by Donald Kirkpatrick in 1967, as a series of levels of evaluation on which to focus questions. Kirkpatrick’s hierarchy has been applied for use in medical education. (do you have a reference to cite here?) The lowest level of evaluation was defined as participation in or completion of the learning, followed by the reaction or satisfaction of participants, the learning or knowledge gained, the changes in health professionals’ behaviors, performance or practice, and finally, at the top of the hierarchy, health care outcomes. Since 1 1993, Mongolian state and private hospitals and professional associations’ have conducted residency training. There is a need to improve quality of residency training and to prepare well qualified physicians. We aimed to evaluate residency training in four fields: internal medicine, surgery, pediatrics and obstetrics and gynecology. Purpose: To evaluate our country’s internal medicine, surgery, pediatric and obstetrics and gynecology’s residency training curriculum and to compare with developed country’s curriculum. Materials and Methods: We have used descriptive research design (survey?) and use quantity and quality types for data collection. (I’m not entirely sure what this sentence means) A total of 240 residents, 276 administrators /qualitative manager, how many? Chiefs of department, deputy chiefs and 83 teachers who completed this survey. Figure and graphs were made by Microsoft office 2007 and statistical analyses were made by SPSS-17 program. Results: The training was evaluated as maximum 4.0 maximum 3.2 by the residents. (p<0.05)But they have evaluated the physical condition and equipment are maximum 2.9, minimum 2.2 (p<0.16) the administrators evaluated their physicians knowledge as 3.95 (p<0.14), competence as 3.84 (p<0.48), attitude as 4.0 (p<0.55) and ability to work with team as 3.86 (p<0.01) I think this section needs some work. I cannot understand it very well. Perhaps in the materials and methods section you should state what the survey score range is? I’m not sure what the p values are comparing?

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 375
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК