Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2013, 9(3)(25)
Умайн хүзүүний өмөнгийн үед хавдар нэвчигч лимфоцит эсийн илрэлийг хавдрын үе шаттай харьцуулан судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Б.Хасцэцэг 1, Д.Авирмэд 2, Xiu Lan Su 3, Г.Батбаатар 1, С.Цогтсайхан 1

1 ЭМШУИС, Био-АС, Бичил амь-Дархлаа судлалын тэнхим,
2 ЭМШУИС, АУС, Хавдар судлалын тэнхим,
3 ӨМӨЗО-ы АУИС-ийн харьяа эмнэлгийн Эмнэлзүйн анагаах ухааны судалгааны төв
 
Абстракт
Умайн хүзүүний өмөн (УХӨ) нь умайн хүзүүний хучуур эсээс үүсэлтэй хорт хавдар юм. УХӨ нь дэлхий дахинаа зонхилон тохиолддог эмэгтэйчүүдийн 2 дахь гол хорт хавдар бөгөөд өвчлөл нь дэлхийн бүс нутгуудад харилцан адилгүй байдаг. Хавдар нэвчигч дархлааны эс (ХНДЭ)-үүд нь цусны урсгалаас хавдрын голомтод нүүдэллэн ирж нэвчин байрлаж, суурьшсан мононуклеар эсүүд бөгөөд тэдгээрийн тоо, хэмжээ, харьцаа, нэвчилтийн зэрэг нь хорт хавдрын тавилан, эмчилгээний үр дүн, амьдрах хугацаанд таатай эсвэл таагүй нөлөө үзүүлдэг тухай олон тооны судалгааны үр дүн нийтлэгджээ. Зорилго: Энэ судалгааны зорилго нь умайн хүзүүний өмөнгийн үед хавдар нэвчигч Т лимфоцит эсүүдийн илрэл, нэвчилтийн зэрэг, тэдгээрийн харьцааг өмөнгийн үе шаттай холбон судлана. Арга зүй: Судалгаанд өвчтөнд суурилсан дескрептив-ретроспектив судалгааны загварыг хэрэглэв. Өвөр Монголын Өөртөө Засах Орны Өвөр Монголын Анагаах ухааны их сургуулийн Харъяа эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасагт эмчлүүлж байсан байран өмөн (carcinoma in situ)-тэй нь тогтоогдсон 41, бичил цөмрөлттэй түрэг өмөн (microinvasive carcinoma)-тэй нь тогтоогдсон 50, түрэг өмөн (invasive carcinoma)-тэй нь тогтоогдсон 59, нийт 1 150 эмчлүүлэгч (хятад үндэстэн 78, монгол үндэстэн 72)-ийн мэс заслын материалыг сонгон авч судлав. Усгүйжүүлж, парафинд блок болгон хадгалсан нийт 1 150 материалыг иммуногистохимийн шинжилгээний цомог (Mai Xin Biological, Fujian, China) ашиглан үйлдвэрлэгчийн дагалдуулсан зааврын дагуу иммуногистохимийн шинжилгээг хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд хамрагдагсадын ихэнх (53.3%) нь 45-54 насныхан байв. УХӨ-гийн хагалгааны материалд нэвчсэн CD4+ ба CD4- эсийн дундаж тоо (p<0.01) ба нийт лимфоцит эсийн дотор CD4+ эсийн эзлэх хувь (p<0.01) өвчний үе шат хожуу байхын хэрээр статистикийн үнэн магадтай буурдаг, өмөнгийн үе шат хожуу байхын хэрээр хавдрын эд дэхь хавдар нэвчигч CD4+ эсийн нэвчилт ихтэй өвчтний тоо/хувь статистикийн магадлалтай буурдаг (p<0.001) зүй тогтол илрэв. УХӨ-гийн хагалгааны материалд нэвчсэн CD8+ ба CD8- эсийн дундаж тоо түрэг өмөнгийн үед буурдаг бол нийт лимфоцит эсийн дотор CD4+ эсийн эзлэх хувь өвчний үе шатаас хамааралгүй, хавдрын эд дэхь хавдар нэвчигч CD8+ эсийн нэвчилт багатай, түрэг өмөнтэй өвчтний тоо, нэвчилт ихтэй өвчтний тооноос статистикийн ач холбогдол бүхий цөөн (p=0.01) байдаг нь ажиглагдлаа. Эдэд нэвчсэн нийт лимфоцит эсийн дотор CD4+ ба CD8+ эсийн тооны харьцаа (CD4/CD8)-ны дундаж 0.72±0.12 (хэлбэлзэл 0.36-1.07) байсан бөгөөд энэ харьцаа өмөнгийн үе шат хожуу байхын хэрээр буурч байв (p>0.01).
 
Background: Uterine cervix carcinoma (UCC) is a malignant tumor derived from epitelial cells of cervix of uterine. UCC is second main cancer affecting females and its prevalence is variable in different regions of the world.
Tumors infiltrating immune cells are blood mononuclear cells colonized tumor tissue. There are a number of published reports demonstrating the positive or negative correlation of count, ratio and infiltration rate of these cells with prognosis, treatment efficacy and survival of cancer patients. Aim of study. To determine expression of tumor infiltrating T lymphocytes, their ratio in patients with uterine cervix in relation with cancer stage. Methods:Patient based descriptive-retrospective study design was used. Stored surgery tissue materials obtained from total 1 150 patients (78 chinese and 72 mongolian nationals) with UCC, treated in Department of gynecological surgery of Affiliated Hospital of Inner Mongolian Medical University, including 41 patients with in situ carcinoma, 50 patients with microinvasive carcinoma and 59 patients with invasive carcinoma were investigated. Immunohistochemical investigation was performed in 150 dehydrolyted and stored as paraffinized block tissue materials according to diagnostic kit protocol attached by manufacturer (Mai Xin Biological, Fujian, China). Results: Majority (53.3%) of attendants was in age of 45-54 year. Was established significant decrease of mean count of CD4 positive and negative cells (p<0.01) and percentage of CD4 positive cells (p<0.01) in patients with advanced stages of UCC and decrease of number and percentage of patients with high rate of CD4 positive cell infiltration in relation with disease progression (p<0.001). Also were observed significant decrease of mean count of CD8 positive and negative cells in patients with infiltrative UCC comparing to more early stages (p<0.05), but we could not find difference in count of CD8 cells between patients with different stages of tumor (p>0.01). Number of infiltrative carcinoma patients with low rate of CD8 positive cell infiltration was significantly fewer than number of patients with high rate of CD8 positive cell infiltration (p=0.01). Mean ratio of CD4 and CD8 positive cells (CD4/CD8) was 0.72±0.12 (range 0.36-1.07) and the ratio was decreased in correlation with cancer stage advances (p>0.01). Key words: uterine cervix cancer, tumor infiltrating lymphocytes, CD4, CD8, CD4/CD8 ratio, cancer stage
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 541
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК