Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2013, 9(3)(25)
Ү трээний мөөгөнцөртөх өвчтэй эмэгтэйчүүдээс лактобацилл илрүүлсэн дүн
( Судалгааны өгүүлэл )

Б.Отгонжаргал 1, Д.Шинэбилэг 2, В.Наранцэцэг 2, Ш.Булган 3, Б.Должинсүрэн 3, Н.Баттуяа 3, Ч.Баттогтох 1

1 ЭМШУИС, Био-АС, Бичил амь-Дархлаа судлалын тэнхим,
2 ’’Амьдралын босго’’ сайн дурын зөвлөгөө шинжилгээний төв,
3 Yonsei-Найрамдал эмнэлэг, эмэгтэйчүүдийн тасаг
 
Абстракт

Жилд дунджаар 1 100 сая орчим эмэгтэй үтрээний үрэвслийн улмаас эмчид ханддагаас 2 20-25% нь үтрээний мөөгөнцрийн улмаас эмчид ханддаг байна. Үтрээ, үүдэвчийн мөөгөнцөртөх өвчний эсрэг хамгийн чухал хүчин зүйл бол үтрээний хэвийн бичил биетэн буюу лактобацилл юм. Лактобацилл нь үтрээний хучуур эсэд агуулагдаж байгаа гликогенийг задлаж, сүүний хүчил үүсгэсэнээр үтрээний хүчил шүлтийн тэнцвэрийг зохицуулж байдаг. Гэвч янз бүрийн хүчин зүйлсийн нөлөөллөөр үтрээний экотэнцвэрт байдал алдагдаж эмгэгтөрөгч бичил биетний халдварт өртөмхий болдог. Иймээс бид үтрээний мөөгөнцөртөх өвчтэй буюу тохиолдлын болон хяналтын эрүүл бүлэгт үтрээний хэвийн бичил биетнийг өсгөвөрлөж, өсгөвөрлөгдсөн омгуудад бодисын солилцооны идэвхийг тодорхойлох зорилго тавин ажилласан. Бид судалгааны эрүүл бүлэгт 1 100, үтрээний мөөгөнцөрийн үрэвсэлтэй 50 нийт 1 150 эмэгтэйг хамруулсан. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн шинжлэгдэхүүнээс 1 135-д нь лактобацилл өсгөвөрлөгдсөн. Эрүүл бүлгийн 1 100 эмэгтэйн үтрээнээс (93) 93%, үтрээний мөөгөнцөртөх өвчтэй 50 эмэгтэйн үтрээний сорьцны (42) 84%-д нь лактобацил өсгөвөрлөгдлөө. Өсгөвөрлөгдсөн 1 135 омгийг уламжлалт аргаар ялган дүйж омог тус бүрийн сүүний хүчил үүсгэх идэвх болон устөрөгчийн хэт исэл үүсгэх идэвхийг тодорхойллоо. Сүүн хүчлийн нянгийн хүчил үүсгэх идэвхийг дижитал рН метрээр хэмжихэд эрүүл бүлгийн эмэгтэйчүүдээс ялгасан омгуудын рН-ийн дундаж 4.2±0.6 байсан бол үтрээний мөөгөнцөртөх өвчтэй бүлгийн рН-ийн дундаж 4.8±0.74 байлаа. Устөрөгчийн хэт исэл үүсгэх идэвхийг тодорхойлох туршилтын дүнгээр эрүүл бүлгийн эмэгтэйчүүдийн сорьцноос өсгөвөрлөгдсөн лактобациллын (58) 62.3% нь H2O2 ялгаруулдаг омог, (8) 8.6% нь дунд зэрэг, (27) 29.0% нь ялгаруулдаггүй байсан бол үтрээний мөөгөнцөртөх өвчтэй эмэгтэйчүүдээс авсан сорьцноос өсгөвөрлөгдсөн лактобациллын (16) 38.0% нь H2O2 ялгаруулдаг, (1) 2.3% нь дунд зэрэг, (25) 59.5% нь ялгаруулдаггүй омог байлаа (р<0.001). Бидний судалгааны дүнгээр судалгааны бүлгүүдэд лактобациллын өсгөвөрлөгдөх хувь ялгаатай байна (p<0.001). Үтрээний мөөгөнцөртөх өвчтэй эмэгтэйчүүдийн үтрээнээс ялгасан лактобациллын омгуудын сүүний хүчил үүсгэх идэвх, устөрөгчийн хэт исэл үүсгэх чадвар эрүүл бүлгийн эмэгтэйчүүдээс ялгасан омгуудаас бага байлаа (p<0.001).

Bacterial vaginosis (BV) and vulvovaginal candidiasis (VVC) are the most prevalent vaginal infections worldwide. Vulvovaginal candidiasis affect up to 75% of women at least once in their lives and despite pruritus and vaginal discharge are usual complaints associated with this disease neither is specific to the infection. Vulvovaginal candidiasis is associated with antibiotic theraphy, pregnancy, use oral contraceptives containing high level of estrogen, therapy, uncontrolled diabetes and synthetic underwear and the use of feminine hygiene and menstrual products. It has been postulated that the normal vaginal bacterial flora and specifically lactobacillus species play a critical role in the prevention of microorganism associated with bacterial vaginosis and C.albicans. Lactobacillus are the dominant bacteria of healthy reproductive age women in vagina. They are gram-positive bacilli that can produce various compounds with microbicidal properties including lactic acid, bacteriocines and hydrogen peroxide. Lactobacilli play an important role in the homeostasis of the normal vaginal flora by producing lactic acid and H2O2. In this study enrolled 100 healthy women and 50 women with vulvovaginal candidiasis which were classified by Nugent criteria. Lactobacillus species were cultured from 93% (93) of healthy women and 84% (42) of women with vulvovaginal candidiasis. We compared lactic acid and H2O2 producing ability of the Lactobacillus strains in 135 cultured samples. Lactic acid producing abilities of strains were determined by pH measuring method. The average level of pH induced by lactobacilli strains were 4.2±0.6 among the healthy women samples and 4.8±0.74 in samples from women with vulvovaginal candidiasis. Lactobacillus species of women with or without vulvovaginal candidiasis were classified as strong, medium, negative H2O2 producers. The percentage of classified strains were strong 62.3% (58), medium 8.6% (8), negative 29.0% (27) among healthy women and strong 38.0% (16), medium (1) 2 2.3%, negative (25) 59.5% among women with vulvovaginal candidiasis. Our results point out that Lactobacillus species which isolated from healthy women show higher biochemical activity (lactic acid and H2O2 producing ability) than women with vulvovaginal candidiasis.

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1031
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК